Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/129

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням 

Улсын яллагч Б.Сарантуяа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ******* *******ид холбогдох эрүүгийн 2221000000111 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 04ий өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эгч, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг, ...... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт ******* ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг, ******* тоотод 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ******* цээжин тус газарт нь халуун индүүгээр түлж, толгой тус газарт нь нүүрсээр цохиж биед нь эрүүний зүүн доод булан, цээжний баруун дээд хэсэг, баруун бугалганд түлэгдсэн шарх, зулайн баруун дээд хэсэгт язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр , Оогий, ******* нарын хамт 3 шил 0,75 граммтай Хараа архи хувааж уусан. Тэгээд архи ууж байхад гэнэт ******* өвгөн над руу уурлаад нүүрс аваад шидэхэд миний толгой хэсэгт оноод цус гарсан. Би архи жоохон гараад “яагаад миний толгой руу нүүрс шидэж байгаа юм бэ” гээд уурласан. Би нэлээн согтуу байсан учраас болсон асуудлын талаар сайн мэдэхгүй байна. Удалгүй цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлэх саатуулах байранд хүргэж ирсэн. Өнөөдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр толгой өвдөөд байхаар нь эмнэлэгт үзүүлсэн чинь толгой хагарсан, цээж хэсэг түлэгдсэн, шанаа хэсэг түлэгдсэн байна гээд боолт хийж өгсөн...” гэжээ. /хх-ийн 8-9/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ******* тоотод байрлах гэртээ хойд аав *******, нөхөр , найз Оогий нарын хамт 3 шил 0,75 граммтай Хараа архи ууцгаасан. Ингээд 2 дахь шилээ уугаад байж байтал нэлээн согтоод намайг “салсан Ганбат чинь Хивсний эгнээнд явж байсан чи тэрэнтэй уулзаад байгаа юм уу” гээд элдвээр хэлээд “муу янхан” гэх мэтчилэн хэлээд байхаар нь хойд аав ******* “яах гээд хоорондоо хэрэлдэж маргалдаад байгаая болиоч” гэж хэлэхэд “чамд ямар хамаатай юм” гээд агсан тавиад эхлэхээр нь зуухан дээр тавьсан байсан хувинтай нүүрснээс нэгийг аваад шидэхэд толгой хэсэгт нь оносон. аав ******* руу дайрахаар нь аав сандраад зуухан дээр байсан индүүг аваад цээжин хэсэгт нь цохисон. Тэгээд агсан тавиад болохгүй болохоор нь цагдаа дуудаж өгсөн...” гэжээ. /хх-ийн 16-17/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 144 тоот дүгнэлтэд:

1.2 ******* биед эрүүний зүүн доод булан, цээжний баруун дээд хэсэг, баруун бугалганд түлэгдсэн шарх, зулайн баруун дээд хэсэгт язарсан шарх, зүүн шанаанд зулгаралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3.5.6 Эрүүний зүүн доод булан, цээжний баруун дээд хэсэг, баруун бугалганд түлэгдсэн шарх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

4. Эрүүний зүүн доод булан, цээжний баруун дээд хэсэг, баруун бугалганд түлэгдсэн шарх, зулайн баруун дээд хэсэгт язарсан шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 20-21/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “... “чамд ямар хамаатай юм бэ, битгий олон юм яриад байгаарай” гээд болихгүй хэрүүл хийгээд байхаар нь миний уур хүрээд түлэх гээд гэртээ оруулж ирсэн байсан нүүрснээс гарт баригдах хэсгийг аваад рүү шидэхэд толгойнд нь оносон. Тэгээд над руу ойртоод ирэхээр нь би зуухан дээр байсан индүүг аваад г айлгах гээд чиглүүлэхэд нь өөрөө ирж индүүнд хүрээд “яаая” гээд цаашаа болсон. Учир нь халуун зуухан дээр тавьсан байсан учраас индүү халуун байсан юм...” гэжээ. /хх-ийн 33-34/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 19/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/

*******ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 38/

******* Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 44/

Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /1 хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Боржигон овогт ******* ******* нь 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг, ******* тоотод байх гэртээ хохирогч ******* цээжин тус газарт нь халуун индүүгээр түлж, толгой тус газарт нь нүүрсээр цохиж биед нь эрүүний зүүн доод булан, цээжний баруун дээд хэсэг, баруун бугалганд түлэгдсэн шарх, зулайн баруун дээд хэсэгт язарсан шарх, зүүн шанаанд зулгаралт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******ийн “... “чамд ямар хамаатай юм бэ, битгий олон юм яриад байгаарай” гээд болихгүй хэрүүл хийгээд байхаар нь миний уур хүрээд түлэх гээд гэртээ оруулж ирсэн нүүрснээс гарт баригдах хэсгийг аваад рүү шидэхэд толгойнд нь оносон. Над руу ойртоод ирэхээр нь би зуухан дээр байсан индүүг аваад г айлгах гээд чиглүүлэхэд нь өөрөө ирж индүүнд хүрээд “яаая” гээд цаашаа болсон...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч ******* “...архи ууж байхад гэнэт ******* өвгөн над руу уурлаад нүүрс аваад шидэхэд миний толгой хэсэгт оноод цус гарсан. Архи жоохон гараад “яагаад миний толгой руу нүүрс шидэж байгаа юм бэ” гээд уурласан. ...Өнөөдөр толгой өвдөөд байхаар нь эмнэлэгт үзүүлсэн чинь толгой хагарсан, цээж, шанаа хэсэг түлэгдсэн байна гээд боолт хийж өгсөн...” гэх, гэрч ийн “...хойд аав ******* “яах гээд хоорондоо хэрэлдэж маргалдаад байгаа юм болиоч” гэж хэлэхэд “чамд ямар хамаатай юм” гээд агсан тавиад эхлэхээр нь зуухан дээр тавьсан байсан хувинтай нүүрснээс нэгийг аваад шидэхэд толгой хэсэгт нь оносон. аав ******* руу дайрахаар нь аав сандраад зуухан дээр байсан индүүг аваад цээжин хэсэгт нь цохисон...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 144 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 144 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч ******* *******ид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй гэх нөхцөл байдлыг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг, ******* тоотод оршин суудаг болох нь хавтаст хэрэгт авагдсан багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул түүнийг 2 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, *******ид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.   

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэдгээрийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ид 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 2 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, *******ид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******ид мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА