Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2014/0179

 

Б.Г-н нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Г-н нэхэмжлэгчтэй Х аймгийн Ханх сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х аймгийн Ханх сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/23 тоот захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Г нь тус сумын нийгмийн ажилтнаар ажиллаж байх хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай, хурдан шуурхай гүйцэтгэж байсан болно. Цаашид нийгмийн халамжийн мэргэжилтнээр ажиллах бүрэн чадвартай, сэтгэлтэй, олон нийттэй харилцах, зөвлөн туслах арга барил эзэмшсэн боловсон хүчин. Тухайн үед тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Б нь 2013 оны 9 сарын 18-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар Б.Гантулгыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Гуравдагч этгээд Т.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2013 оны 5 дугаар сард Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газарт нэр дэвшин төрийн албан хаагчийн шалгалтад орсон. Уг шалгалтад орж 60.3 оноо авч нөөцөд бүртгүүлсэн. Энэ үед Ханх сумын ажлын байр зарлагдаж миний нэр уг нийгмийн ажилтны байранд нөөцөөс нэр дэвшин төрийн албаны салбар зөвлөлийн хурлаар орж томилогдсон. Намайг ажлаа авахаар очиход Б.Г нь төрийн албаны шалгалтад ороогүй ба төрийн албаны салбар зөвлөлийн хурлаар ороогүй, хууль зөрчиж Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар уг албан тушаалд томилогдон ажиллаж байсан.

Миний бие зохих хууль тогтоомжийн дагуу уг ажлын байранд томилогдсон. Намайг ажлаа хийж байх хугацаанд Б.Г нь ажлын байран дээр хэл ам хийж ажил хийлгэдэггүй байсан ба мөн эгч нь ирж хэл амаар доромжилж эхнэр нь удаа дараа утсаар доромжилсон. Надад буруу байхгүй. Зохих хууль журмын дагуу томилогдсон гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн

  1. д заасныг баримтлан Х аймгийн Ханх сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/23 дугаар захирамжийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Г нь ажилгүй байсан үеийн цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй биш, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд уг хэргийн материалыг дээд шатны шүүхээр нь хянуулахаар гомдол гаргаж байна.

Т.Ж нь төрийн албан хаагчийн мэргэжпийн шалгаруулалтанд орж тэнцэн төрийн албан хаагчийн нөөцийн бүртгэлд бүртгэгдсэн байсан. Аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс хууль журмаа баримтлан 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 18 дугаар тогтоол гаргаж, Ханх сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн ажилтны ажлын байранд Т.Жавзандуламыг томилуулахаар нөөцөөс нэрийг нь дэвшүүлж, Ханх сумын Засаг дарга 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Б/23 тоот тушаалаараа нийгмийн ажилтнаар томилон ажиллуулж байгаа болно.

Харин Б.Г нь төрийн албаны мэргэжлийн шалгаруулалтад ороогүй байхдаа хууль зөрчин энэ ажлын байранд ажиллаад ажлаа өгөлгүй хэдэн сараар сунжруулж чирэгдүүлж байсан ба сүүлд нь сонгон шалгаруулалтад орж тэнцсэнээрээ шүүхэд гомдол гаргаж ажилдаа эгүүлэн тогтоолгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах гомдол гаргаж байна. Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байна.

Х аймгийн Ханх сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6, Х аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 3/1505 тоот, 6 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаар тогтоол, Авлигатай тэмцэх газрын 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 05/5965 тоотыг үндэслэн Засаг даргын Тамгын газрын нийгмийн ажилтан Б.Гантулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Т.Жавзандуламыг мөн өдрөөс уг албан тушаалд томилжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Гантулгын, түүнийг ажлаас чөлөөлсөн захиргааны актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад “Б.Гантулгыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй” гэсэн хариу тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

(,1          Х аймгийн Ханх сумын Засаг даргын Тамгын газрын 2013 оны 01 дүгээр

сарын 02-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар Б.Гантулгыг сумын нийгмийн ажилтнаар томилон ажиллуулсан байх ба мөн сумын Засаг даргын Тамгын газар 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 3/13 тоот албан бичгээр, Төрийн албаны салбар зөвлөлд, тус сумын Засаг даргын Тамгын газарт дотоод хэрэг, эрх зүйн сургалт сурталчилгаа хариуцсан ажилтан, сумын нийгмийн ажилтны сул орон тоо гарсан гэсэн үндэслэлээр уг орон тоонд сонгон шалгаруулалт явуулах захиалгыг, ажлын байрны тодорхойлолтын хамт хүргүүлжээ.

Хэдийгээр Б.Г нь уг нийгмийн ажилтны албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр томилогдон ажиллаж байсан хэдий ч Төрийн албаны салбар <( зөвлөл нь Тамгын газрын захиалгын дагуу сонгон шалгаруулалт явуулаагүйгээс тухайн албан тушаалыг хашиж байсан Б.Гд уг албан тушаалд тэгш өрсөлдөх боломжийг олголгүйгээр, нөөцөд бүртгэлтэй байсан иргэнийг шууд уг албан тушаалд нэрийг нь дэвшүүлж, улмаар томилсон нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээр байна.

Түүнчлэн, Х аймгийн Ханх сумын Засаг даргын Тамгын газар нь нийгмийн ажилтны сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан

 
хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхөх хуулийн зохицуулалттай байхад сонгон шалгаруулалтгүйгээр, нөөцөд бүртгэлтэй Т.Жавзандуламыг томилуулахаар нэрийг нь дэвшүүлж томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4-д заасантай нийцэхгүй байна.

 

Дээрх үндэслэлээр Х аймгийн Ханх сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Б.Г-г урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 18 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
  1. д заасныг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэпг зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болно.