Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/21

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Батцог,

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч *******ы өмгөөлөгч: Г.Гандөш

Шүүгдэгч: *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2227000000001 тоот хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1967 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг, ************ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, *************** /РД:***************/,

Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4 , эхнэр, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг, ************ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ********************* /РД:***************/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, “*******” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 7 ширхэг нойтон хуш мод бэлтгэн улсын дугааргүй “Даюун” загварийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн,

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат- Өлзий сумын 4 дүгээр багийн иргэн *******ы 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, “*******” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 7 ширхэг нойтон хуш модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдан авч тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...Би 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, “*******” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 7 ширхэг нойтон хуш мод бэлтгэж, улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклоор тээвэрлэж, хашаандаа буулгасан. Тухайн хашаандаа байсан модыг 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр *******д 200,000 төгрөгөөр зарж борлуулсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэв.

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...Би 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хөдөөнөөс сумын төв дээр орж ирээд явж байтал ******* ахтай таарсан. ******* ах надад хандан ахад нь 7 ширхэг шинэс мод байна авах уу гэж хэлсэн. Тэр үед би завгүй байсан болохоор орой ярилцъя гэж хэлээд явсан. Би орой машинтайгаа очоод ******* ахын хашаанаас модоо ачиж яваад цагдаатай таарч шалгуулсан...” гэв.

Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн “...*******, ******* нар нь надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Тухайн хүний хийсэн үйлдэл нь гэмт хэрэг болох нь тогтоогдвол тухайн хүн байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулах ёстой. Тус хүн нь байгаль орчны улсын байцаагчийн гаргасан актад тусгагдсан мөнгөн торгуулийг төлөх ёстой. Тэрийгээ төлчихвөл өөр ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-р хуу/,

Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Миний хүү төлөв даруу, ажилсаг хөдөлмөрч, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, архи дарс хэрэглэдэггүй, хань ижил үр хүүхдэдээ халамж сайтай хүү байгаа юм. Эрхэлсэн тодорхой ажил байхгүй, 9 дүгээр анги төгсөөд хөдөө мал дээр гарсан. Одоо Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн нутаг “*******” гэх газарт эхнэр хүүхдийнхээ хамтаар амьдардаг. Цөөн тооны үхэртэй тэрийгээ малладаг. Эхнэр ******* нь мөн адил эрхэлсэн тодорхой ажил байхгүй. Хүүхдүүдээ хараад гэртээ байдаг. Манай хүү *******ых 3-8 насны хоёр хүүхэдтэй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 89-р хуу/,

Өвөрхангай аймгийн сум дундын Ойн ангийн инженер гийн 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 44 дугаартай дүгнэлтэд “....Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн “Хуш” төрлийн нойтон мод байна. Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн мод нь хэрэглээний зориулалтын шаардлагыг хангаж байгаа тул хэрэглээний бөөрөнхий мод гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Дээрх зөрчлийн улмаас ойд учруулсан нийт хохирлын үнэлгээ 1,162,152 төгрөг..” гэх /хх-ийн 53-р хуу/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 7- 8-р хуу/,

-Орхоны хөндийн байгалын цогцолборт газрын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 171 дугаартай албан бичиг, хавсралт зураг, /хх-ийн 12-13-р хуу/,

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх- ийн 14-16-р хуу/,

- Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 96-103-р хуудас/,

- Эрүүгийн хариуцлагыг хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103-р хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримт зэрэг болно.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, “*******” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 7 ширхэг нойтон хуш мод бэлтгэн улсын дугааргүй “Даюун” загварийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн,

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат- Өлзий сумын 4 дүгээр багийн иргэн *******ы 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, “*******” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 7 ширхэг нойтон хуш модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдан авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч *******ын мэдүүлэг /хх 83 дугаар хуудас/, гэрч *******ийн мэдүүлэг /хх 89 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн №44 дугаартай дүгнэлт /хх 53 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх 1-4 дүгээр хуудас, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5 дугаар хуудас/, шүүгдэгч *******ы ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэхдээ ашигласан цэнхэр өнгийн улсын дугааргүй “Даюун” маркийн авто машины зах зээлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 61-65, 15-16 дугаар хуудас/, шүүгдэгч *******ы зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн 7 ширхэг хуш модыг тээвэрлэсэн шүүгдэгч *******ы эзэмшлийн улсын дугаартай хөх өнгийн Хюндэй Портер маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 42-45, 18 дугаар хуудас/, шүүгдэгч *******ы зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэхдээ ашигласан 1 ширхэг, 1 метр 20 см урттай гар хөрөөг эд мөрийн баримтаар тооцсон гар хөрөөг хураан авсан, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, зах зээлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх 72-76 дугаар хуудас/, Бат-Өлзий сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 15/04/336/18 дугаартай “ойн санд учирсан хохирлын ойн экологи эдийн засгийн үнэлгээгээр ойн нөхөн төлбөр ногдуулах тухай” акт /хх 56 дугаар хуудас/, шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулагдаж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгч нарын үйлдлийг хангалттай нотолж байх тул шүүх үнэн зөв нотлох баримтууд гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болголоо.

Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7-д зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэхийг хориглосон бөгөөд 35 дугаар зүйлийн 35.4.2-д зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр заасан.

Мөн Ойн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.4-д зааснаар иргэн түлшний мод бэлтгэх хүсэлтээ ойн анги /байхгүй бол тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч/-д гаргаж, сумын эрх бүхий албан тушаалтан мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу тухайн иргэнд олгохоор хуульчилсан байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч *******, ******* нарын үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч *******ы өмгөөлөгч Г.Гандөш “шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн модыг худалдан авч тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг улсын яллагч гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс тухайн модыг худалдаж авсан гэх асуудал дээр маргаагүй, харин модыг тээвэрлэсэн нь тогтоогдоогүй. Модыг худалдаж авах үйл ажиллагаа *******ы хашаанд болоод төгссөн. Гэхдээ нэг цэгээс нөгөө цэг буюу өөрийнхөө өмчлөлд хүртэл модыг тээвэрлэж авч яваагүй. Иймээс тээвэрлэсэн үйлдэл нь тогтоогдохгүй байна” гэж тайлбарласан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч ******* нь зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модыг тээвэрлэсэн шинж нь нотлогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс шүүгдэгч ******* нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч *******ыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдан авсан гэмт хэргийг хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд ажил хийлгэх ялаар, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч *******, ******* нарыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 1,162,152х3=3,486,456 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч *******аас 3,486,456 төгрөгийг гаргуулж Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Байгаль орчин уур амьсгалын // дансанд оруулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цэнхэр өнгийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикл нь шүүгдэгч *******ы өмчлөлд байдаг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул 100,000 төгрөгийн үнэлгээ бүхий цэнхэр өнгийн улсын дугааргүй “Даюун” маркийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч *******ы хувьд тухайн модыг тээвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж дүгнэж байгаа учраас *******ы эзэмшлийн 13,007,766 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугаартай хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №05 дугаартай “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч *******ы бэлтгэсэн Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумын Засаг даргын тамгын газрын хашаанд байгаа 7 ширхэг нойтон хуш модыг улсын орлого болгох нь зүйтэй.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын орлого болгох нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

шүүгдэгч *******д шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч нарын баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдаж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гар хөрөө 1 ширхгийг шийтгтогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт даалгаж,

шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүзаасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ыг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ыг 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн гэхэрэг үйлдэхдээ ашигласан *******ы эзэмшлийн 100,000 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй цэнхэр өнгийн “Даюун” маркийн мотоциклыг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ бэлтгэсэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын тамгын газрын хашаанд байгаа 7 ширхэг хуш модыг тус тус улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэ******* нь бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч нарын баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 3,486,456 төгрөгийг гаргуулж Өвөрхангай аймгийн БатӨлзий сумын Байгаль орчин уур амьсгалын // тоот дансанд олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ы эзэмшлийн 13,007,766 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугаартай хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Прокурорын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №05 дугаартай “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 метр 20 см урттай гар хөрөө 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дхэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЭНХ-АМГАЛАН