Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/22

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Ишээ,

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн 2227000000021 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 16- ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

1.Монгол улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бусдунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 4 дүгээр баг, Эрээн гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, *******, /РД:************/,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Яллагдагч ******* нь Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутаг дэвсгэрт 2021 оны 12 дугаар сарын эхээр иргэн *******ын Өвөрхангай аймгийн Хужирт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, ******* гэх газраас алдсан гурван тооны адууг өөрийн адуундаа нийлсэн байсныг бусдын өмчлөл эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж өөрийн найз *******т өрөндөө өгч бусдын алдуул малыг завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Би мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Яллагдагч ******* 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”... Би 2021 оны 11 дүгээр сарын эхээр хадлан хадаж байсан хүмүүстэй уулзаж байхад л эзэнгүй 3 адуу тухайн нутгаар яваад байгаа гэж хүмүүс ярилцаж байсан. 12 дугаар сарын эхээр Барын булаг гэхэг газар бэлчиж байсан манай адуутай нийлээд 4-5 хоног цуг байсан. Найз *******ыг хаваржаан дээрээс үлдээсэн лоомоо авах гээд хүрээд ирэх үед нь 2 000 000 төгрөгийн өрөндөө манай адуунд нийлсэн байсан 3 тоо тамгатай хонгор үрээ сартай хамар цагаан хүрээтэй дотор хэсэгт нэг дүрстэй тамгатай үрээнүүдийг манай адуунд дунд онцгойроод ийш тийшээ салж яваад байна гээд өрөндөө 3 тооны адууг тасалж явуулсан гэх мэдүүлэг/хх-ийн 67-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас /,

Хохирогч *******ын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Өвөрхангай аймгийн Хужирт сумын 6 дугаар баг, ******* гэх газраас 2021 оны 10 дугаар сарын 20-ны үед гурвалжин дотор чандмань тамгатай цавьдар халзан үрээ, хүрээтэй 3 тоо тамгатай сартай хамар цагаан хээр үрээ, 9 тоо тамгатай сартай хамар цагаан хонгор үрээ алдсан. Би Их бүрд, Харз, Хавчиг, Дулаан хайрханы араар хайгаад олдохгүй байсан...Энэ гурав тусдаа явдаг юм. Зун 8 сард алдчихаад олохгүй байж байгаад Өвөрхангай аймгийн Баянгол сумын Мөрөн гэх газраас тууж ирж байсан...Нийт 6 сая төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 05-р хуу/,

Гэрч *******ын 2022 оны 01 дүгэзр сарын 17-иы өдер дахин мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2020 оны өвөл *******той хамт өвөлжсөн. 2021 оны 05 сард Зүүнбаян-Улаан сумын Дэвшил гэх газар руу нүүж явахдаа хаваржаан дээр нь лоомоо үлдээсэн байсан түүнийгээ авах гээд очихдоо *******той таараад ярилцхадаа би манайх Арвайхээр суманд байр аваад мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн чинь ******* манай адуун дунд сондгой ийш тийшээ явчих гээд байгаа гурван адуу байгаа тэр гурван адууг авч яваад борлуулаад өрөндөө ав гэж хэлээд өөрийнхөө адууны захаас гурван адууг мотоциклоор тууж салгаад надад өгсөн би надаас зээлсэн 6 сая төгрөгийн 2 сая төгрөгөндөө адуу өгч байгаа юм болов уу гэж бодоод л тухайн адуунуудыг тууж авч яваад нэгийг нь нядалж хүнсэнд хэрэглээд үлдсэн хоёрыг нь бусдад худалдан борлуулсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 24-р хуу/,

Гэрч *******ын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай сумын хойд талын пойл дотор , ******* нартай хамт өвс хамж байсан. Тэгээд би гаас энэ гурван адуу хэний адуу юм гэж асуухад эзэнгүй 3 адуу байгаа юм, эзэн нь ойрхон байвал ирж авмаар юм хэд хоночихлоо гэж ярилцаж байсан...Манай нутагт 2021 оны 10 дугаар сарын сүүлээр орж ирээд 1 сар гаран болсон. Манай багийн нутаг , , гэх нутгаар байгаад байдаг байсан. Зарим өдөр гурвуулаа, зарим өдөр айлын адууны зах дээр байж байдаг байсан...” гэх мэдүүлэг, /хх- ийн 14-р хуу/,

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ний 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ”...Тус үнэлэгдэж байгаа хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 12 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэх 02 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх- ийн 18-19-р хуу/ зэрэг нотлох баримт болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд хэргийг Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн болно.

Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутаг дэвсгэрт 2021 оны 12 дугаар сарын эхээр иргэн *******ын Өвөрхангай аймгийн Хужирт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, ******* гэх газраас алдсан гурван тооны адууг өөрийн адуундаа нийлсэн байсныг бусдын өмчлөл эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж өөрийн найз *******т өрөндөө өгч бусдын алдуул малыг завшсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас /,

2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 3-р хуудас/,

Хохирогч *******ын 2022 оны 01 дүгээр сарын 04-ний едөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, /хх-ийн 05-р хуу/,

Гэрч *******ын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дахин мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, /хх-ийн 24-р хуу/, байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, /хх-ийн 24-р хуу/,

Гэрч *******ын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, /хх- ийн 14-р хуу/,

Гэрч ын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг/хх-ийн 12-р хуудас/

2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 17-р хуудас/

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ний 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ”...Тус үнэлэгдэж байгаа хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 12 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэх 02 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 18-19-р хуу/

Гэрчээр *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх- ийн 26-27 хуудас/мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч ******* нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *******ийг гэм буруутай, Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчид эруугийн хариуцлага хүлээлгэх талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Шүүгдэгч ******* нь гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, зэрэг түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагык талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзэв.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоов.

Шүүгдэгч ******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.7, 36, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ийг гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын эзэмшил өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бямбажавын *******ид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бямбажавын *******ид оногдуулсан торгох ялыг биелүүлээгуй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичигбаримт шүүхэд ирээгуй, хэрэгхянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэпг зааснаар шийтгэхтогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.ДАГИЙМАА