| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/01914/и |
| Дугаар | 102/ШШ2017/01470 |
| Огноо | 2017-05-19 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2017/01470
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.1, 292 дугаар зүйлийн 292.3, 222 дугаар зүйлийн 222.7, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч “Монроуд” ХХК-иас санхүүгийн болон түрээсийн гэрээний үүрэгт 839.928.198 төгрөг 87 мөнгө гаргуулж, нэхэмжлэгч “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 25.363.580 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.484.409 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Монроуд” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 4.357.591 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ