Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 1864

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 17 дугаар хороо Холбоо толгой 36 дугаар гудамж 925и тоотод оршин суух, 1984 онд төрсөн 33 настай, Очир овогт Пунцагийн Бүжин /РД-ЧТ84010604/

 Хариуцагч: Баянгол дүүрэг 23 дугаар хороо 25-1-135 тоотод оршин суух, 1982 онд төрсөн 35 настай, Гончиг овогт Норовгүндэгмаагийн Алтангоо /РД-ЗЛ82011008/

            Гэрээний үүрэг 2.310.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Бүжин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Бүжин би 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Н.Алтангоод 1.100.000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүү, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцох нөхцөлтэйгээр зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл Н.Аптангоо нь зээлийн гэрээ байгуулснаас хойш нэг ч төгрөг өгөөгүй болно. Иймд хариуцагч Н.Аптангоогоос зээлийн үндсэн төлбөр 1.100.000 төгрөг, 12 сарын хүү 660.000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн 0,5 хувийн алдагид 550.000 төгрөг, нийт 2.310.200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

 

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Бүжингийн нэхэмжлэлтэй Н.Аптангоод холбогдох хэрэгт талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Бүжингийн нэхэмжлэлтэй Н.Аптангоод холбогдох хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 1.310.200 төгрөгөөс татгалзаж, 1.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Н.Алтангоо төлөхөөр зөвшөөрч, 1.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр төлж барагдуулахаар эвлэрсэн. Иймд шүүх хуралдаанд хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж, эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч П.Бүжин нь нэхэмжлэлийн шаардлагын 1.310.200 төгрөгөөс татгалзаж, 1.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Н.Алтангоо төлөхөөр зөвшөөрч, 1.000.000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчид бэлнээр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Бүжин нь хариуцагч Н.Алтангоод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.310.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан эвлэрч, үүгээр нэхэмжлэгч П.Бүжин нь нэхэмжлэлийн шаардлагын 1.310.200 төгрөгөөс татгалзаж, 1.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Н.Алтангоо төлөхөөр зөвшөөрч, 1.000.000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчид бэлнээр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигч эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч П.Бүжин, хариуцагч Н.Алтангоо нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд зохигчид эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51920 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н.Алтангоогоос 28550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч П.Бүжин нь нэхэмжлэлийн шаардлагын 1.310.200 төгрөгөөс татгалзаж, 1.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Н.Алтангоо төлөхөөр зөвшөөрч, 1.000.000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчид бэлнээр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51920 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н.Алтангоогоос 28550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Бүжинд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

    

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ж.КУЛЬДАНА