Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 75

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Р.Алтанцэцэг, шүүгч Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй 
             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Бүрэнтогтох
             Улсын яллагч: Б.Батсайхан
    Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг 
Хохирогч: Ж.Мягмарбаатар 
Иргэдийн төлөөлөгч: С.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гавьж овогт Нарантуяагийн Базарсадад холбогдох 201603000075 тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг шүүхийн аж ахуйн хашаанд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай Гавьж овогт Нарантуяагийн Базарсад /РД:АЮ92100813/

Шүүгдэгч Н.Базарсад нь 2016 оны 02 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн Улаан толгойн 02-01 тоотод Ж.Мягмарбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зүүн хавирганы нуман доогуур хэвлий орчим хайчаар хатгаж чээжний хөндийг нэвтэлж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 
     
Хохирогч Ж.Мягмарбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өвөл 02 сард гэртээ байж байтал орой нь Базарсад ирсэн бөгөөд бид нар ганц нэг пиво уусан. Тэгээд намайг гэртээ унтаж байхад үүрээр Базарсад гэрт орж ирээд, намайг хутгалсан. Тэгээд би гарч яваад ахындаа очсон бөгөөд тэр асуудлаас хойш санахгүй байгаа гэв. 
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Ж.Мягмарбаатарын: “...Би 2016 оны 02 сарын 15-ны орой Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн Улаан толгойн 2-01 тоотод байх өөрийн гэртээ ганцаараа байж байгаад Пүрэвдамба ахынд оччихоод гэртээ иртэл манай арын хашааны айлын Мөнгөнцэцэг, Баттөр хоёр аав, ээжтэйгээ муудалцаад гэрээсээ хөөгдчихлөө гээд Мөнгөнцэцэг хүүхэдтэйгээ, ах Баттөрийн хамт цүнхтэй хувцсаа аваад манай гэрт ороод ирчихсэн байсан. Би байшингийнхаа хаалгыг онгорхой орхичихоод явсан байсан юм. Тэгээд байж байтал манай Огон ах, эхнэр Тэгшээгийн хамт орж ирсэн. Огон ах гарч яваад 2.5 литрийн Боргио пиво нэгийг оруулж ирсэн. Би тэд нарт хоол хийж өгсөн. Хоолоо идчихээд Мөнгөнцэцэг хувцсаа угаасан. Би дахиад Пүрэвдамба ахынд оччихоод ирсэн чинь Баттөр, Огон ах хоёр дахиад 2 пиво авчирчихсан байж байсан. Тэгээд манай гэрт байж байтал 22 цагийн үед Нандиа Базар гэдэг залуугийн хамт манайд орж ирсэн. Тэр хоёрыг орж ирсний дараа би бууз жигнэж өгсөн. Нөгөө хоёр пиво задалж ууцгаасан. Тэр хоёр нэг дарс, чихэртэй ирсэн байсан. Дарсыг нь Мөнгөнцэцэг, Нандиа хоёр уусан. Огон ах, Тэгшээ эгч хоёр харихаар явсан. Мөнгөнцэцэг, Баттөр, Нандиа, Базар бид тав манай гэрт үлдсэн. Юмаа ууж дуусаад шөнө 23 цаг өнгөрч байхад Базар, Баттөр бид гарч яваад 20.000 төгрөгөнд 2 ширхэг 2.5 литрийн пиво Цогоо гэдэг айлын гуанзнаас авсан. Тэгээд гэртээ ирсэн. Ирэхэд Мөнгөнцэцэг хүүхдээ аавындаа оруулаад өгчихсөн байсан. Тэгээд авчирсан пивоо ууцгаасан. Ууж байхад Базар Мөнгөнцэцэг хоёр байшингаас гарчихсан хашаан дотор юм яриад байсан. Орж ирснээ Базар нь Мөнгөнцэцэг рүү чи яахаараа надад тийм юм яридаг юм гэж хэлээд маргаад байсан. Мөнгөнцэцэг нь чи миний найзыг хайрлаж чадах юм уу гээд байсан. Базар Нандиа руу чи чинь аймар юм биш үү, өөр хүнтэй юм биш үү гээд байсан. Хажуугаас нь Баттөр нь Базарт миний найзыг хайрлах хүн бас байдаг юм шүү гээд тэр хэд гурвалжин, дөрвөлжин хэрүүл болсон. би хажуугаас нь хараад зогсож байсан. Базар, Баттөр хоёр Нандиагаас болж барьцалдаж авсан. Тэгэхээр нь би дундуур нь орж салгасан. Салгах гэж байгаа гээд жаахан ноцолдсон. Тэгээд больцгоогоод хэсэг намжаад ууж байсан пивоо үргэлжлүүлж уугаад дуусгасан. Базар намайг ор засаад өгчих гээд байсан. Би засаж өгөөгүй сууж байтал Базар, Нандиа, Баттөр гурав явлаа гээд шөнө гараад явсан. Манайх цаггүй болохоор цаг хэд болж байсныг нь мэдээгүй. Тэгсэн удаач үгүй Баттөр эргээд гүйгээд ороод ирсэн. Миний найзыг зодоод байна миний хайрыг тэнд зодоод аллаа гээд хэлсэн. Тэгээд хүн орилохоор нь Мөнгөнцэцэг, Баттөр бид гурав гэрээс гартал гудамжинд хүн орилсон. Яваад очиход Нандиа уйлаад нүүрээ дарчихсан сууж байсан. Базар нь хажууд нь зогсож байсан. Баттөр бид хоёр яагаад байгаа, юу болоод байгаа юм гэж хэлээд Базарыг бариад автал цаашаа Нандиагийн цүнх барьчихсан зугтаасан. Мөнгөнцэцэг Базарыг яасан даварсан шээс вэ гэж хэлээд орилоод байсан. Тэгээд бид дөрөв буцаж манай гэрт орж ирсэн. Нандиа нь нүүрээ дарчихаад гараа авахгүй байсан. Нүүр рүү цохичихсон, шүд өвдөөд байна гэж хэлсэн. Нүүр нь цус болчихсон байсан. Нандиа намайг ор засаад өг гэхээр нь манай гэрт ганцхан ор байдаг болохоор би ор засаж өгөөгүй. Баттөр орон дээрээс хоёр гудасны нэг гудсыг аваад газраар дэвсээд Нандиаг миний хайраа хамт хоёулаа унтъя гээд байсан. Нандиа нь унтахгүй гээд Мөнгөнцэцэгтэй хамт миний орон дээр хувцастай бүхлээрээ хэвтсэн. Би орныхоо хөл хэсэгт орон дээр хөндлөн хэвтсэн. Баттөр газраар дэвссэн гудсан дээрээ унтсан. Унтаж байтал нэг мэдэхнээ миний цээжний зүүн тал руу юмаар хатгах шиг болсон. Сонин оргиод өвдөөд сэртэл Базар зогсож байсан. Би босох гэхэд босч болохгүй байсан. Тэгсэн Базар дахиад миний нуруу руу хатгасан. Юугаар хатгасныг нь харж амжаагүй. Тэгэхээр нь би хүчээр босч ирээд цээжнийхээ зүүн талаар гараа дараад үзтэл нойтон оргиод цус гарч байсан. Би Базарт чи хутгалчихсан юм биш үү, залуу хүн байж чи хүн аллаа шдээ гэж хэлэхэд Базар ална гүйцээнэ гээд дахиад намайг хатгах гээд дайрсан. Хартал баруун гарт нь хайч байсан. Би хайчтай гарыг бариад автал нөгөө гараараа цохих гээд далайсан. Хартал тэр гарт нь ягаан иштэй цаасны хутга байсан. Тэр гарыг нь би хааж чадаагүй. Миний хүзүүний баруун талд исгэсэн. Цаасны хутга, хайч хоёроо гараасаа салахааргүйгээр скочоор ороосон байсан. Тэгэхээр нь би хойш нь түлхчихээд гараад гүйсэн. Намайг таамбарын хаалгаар гарч байхад юу болов яав гээд унтаж байсан хүмүүс сэрээд шуугилдаж байсан. Би байшингынхаа зүүн талаар тойрч хашаан дээгүүрээ даваад Пүрэвдамба ахынх руугаа гүйж очсон. Толгой эргээд, амьсгаа авч болохгүй, явахад хэцүү байсан. Пүрэвдамба ахынд ороод хүнд хутгалуулчихлаа гэж хэлээд ухаан алдсан. Нэг мэдэхнээ намайг сумын эмнэлэг рүү авч явах гэж байгаа гэж байсан. Миний ухаан орж гараад байсан. Сүүлд нь аймгийн эмнэлэгт хагалгаанд орчихсон гээд сэрсэн. Баттөр, Мөнгөнцэцэг хоёр манай нэг гудамжных Баттөртэй нь нэг ангид сурч байсан. Нэг гудамжинд байдаг болохоор байнга биенийхээрээ орж гардаг найзууд байгаа юм. Нандиа гэх эмэгтэйг Мөнгөнцэцэгийн найз гэдгээр нь танина. Тэднийд 2 удаа ирж байхад уулзаж танилцаж байсан. Базарсад гэдэг залуутай тэр өдөр танилцсан. Урд өмнө таньдаггүй байсан. Эдгээр хүмүүстэй төрөл садангийн холбоо байхгүй. Өмнө нь маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Н.Базарсад ямар учраас хайчаар хатгаж, цаасны хутгаар хутгалах болсныг мэдэхгүй байна. Баттөр, Базарсад хоёрыг барьцалдаж авахаар нь би дундуур нь орж салгах гэж ноцолдсон. Би Базарсадыг зодсон асуудал байхгүй. Миний цээжний зүүн талын хажуу хэсэгт хайчны 2 үзүүр орсон шарх, мөн цээжний зүүн хойд талд хайчны хоёр үзүүр орсон шарх, баруун талын эрүүний хажууд хутгаар зүсэгдсэн шарх гэмтэл учирсан. Өөр гэмтэл шарх байгаагүй. Мөнгөнцэцэг, Базарсадад юм ярьснаас болсон. Тэр хоёр хоорондоо юу ярьсныг би мэдэхгүй. Базарсад Нандиаг хардсанаас болж маргалдсан. Гадаа яаж зодсоныг мэдэхгүй. Манай гэрт бол зодоогүй. Нандиа нүүр рүү цохичихлоо, шүд өвдөөд гээд нүүрээ дарчихаад байсан. Яаж гэмтсэнээ харуулаагүй. Бид нар 5 ширхэг 2.5 литрийн пиво, 2 ширхэг 0.5 литрийн пиво хувааж ууцгаасан. Хоёр эмэгтэй нэмж нэг шил дарс уусан. Баттөр, Мөнгөнцэцэг хоёр өмнө нь уучихсан байсан. Баттөр бол ер нь их согтолттой байсан. Бусад нь бол согтолт нь гайгүй байсан. Нандиа нь бол согтолт хамгийн бага байсан. Баттөр, Базар хоёр маргалдаад гэрээс гараад барьцалдаад авсан байхад нь салах гэж ноцолдож байгаад гурвуулаа унасан. Тэгсэн байхад Мөнгөнцэцэг, Нандиа хоёр гэрээс гарч ирээд салгасан. Дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байна. Би эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр эмнэлгээс гарсан. Эмнэлэгт хэвтэж хагалгаанд орсон. Эмнэлэгт хоол цай зөөх хүнгүй учраас эмнэлгээс гарч гэрээрээ сумынхаа эмнэлэгт боолт хийлгэж байна. одоо хагалгааных нь шархнаас шүүс гараад, цээжээр хатгаж өвдөх зовиуртай байна. Гомдолтой байна. Зүгээр байж байгаад эрүүл мэндээрээ хохирлоо. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Надад одоогоор эмчилгээний зардалд Базарсадын ар гэрээс нэг ч төгрөг өгөөгүй байна. 
Би түүнийг сандлаар цохисноо санахгүй байна. Манайд 2 ширхэг цэнхэр өнгийн хуванцар сандал байдаг. Байшингийн ар руу ороогүй. Босч ирээд бид нар гэр рүү орцгоосон. Би Базарсадыг мөргөсөн асуудал байхгүй, худлаа ярьж байна. Одоо миний биеийн байдал хэвийн зүгээр болсон. Одоогоор хохиролд нэг ч төгрөг аваагүй байна. Ихтамир суманд эмчилгээ хийлгэхэд эмийн сангаас 60.000 төгрөгийн эм тариа авсан. Баримт нь байгаа. Аймгийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн ор хоногийн 300.000 төгрөгийг манай аав, ээж гаргаж өгсөн. Үүний баримт байхгүй. Би Базарсадаас эмчилгээнд зардалд гарсан 360.000 төгрөг дээр нэмж 1 сар ажил хийгээгүйн 600.000 төгрөг нэхэмжилнэ. Нийт 960.000 төгрөгийг нэхэмжилнэ. Би өдөрт хүнд тусалж /мондонд грүшкээр явах гэх мэт/ ойр зуурын ажил хийж 20.000 төгрөг олдог...” гэх мэдүүлэг /хх-13-14, 15х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч О.Мөнгөнцэцэгийн: “...би 2016 оны 02 сарын 11-ний өдөр Өндөр-Улаан сумаас Ихтамир суманд байх аавындаа ирсэн. Тэгээд аавындаа байх байхдаа 02 сарын 15-ны өдөр аав, ээжийгээ аймгийн төв рүү золгуутаар явахаар нь арын гудамжны Батбаатар ах, Баяртэгшээ эгч хоёр аавынд оруулж ирж цай уулгасан. Батбаатар ах орж ирэхдээ 1 савтай пивотой орж ирсэн. Би тэр хоёрт цай, хоол хийж өгөөд авч орж ирсэн пивийг нь уусан. Тэгээд байж байтал аавынд Мягмарбаатар орж ирсэн. Би дахиж нэг пиво аваад уух гэж байтал аав, ээж хоёр ирж байна гэж ярьсан. Тэгэхээр нь ахын байдаг илүү гэрт орж ууя гэтэл гэр хүйтэн байгаа гэж Баттөр ах хэлсэн. Тэгтэл Мягмарбаатар манайд орж цайгаа уучихаад, манайд пивоо уучихгүй юу, манайх дулаахан байгаа гэж хэлсэн. Ээж, аав хоёр гэртээ орж ирээд бид нар зөрөөд гарсан. Тэгээд Мягмарбаатар, Батбаатар ах, Баяртэгшээ эгч бид дөрөв Мягмарбаатарынд орсон. Тэнд ороод миний авсан пивийг ууцгаасан. Уугаад дуусч байтал Батбаатар ах пивонд яваад ирье гэсэн. Батбаатар ах яваад 2.5 литрийн 2 ширхэг Боргио пиво авчирсан. Орж ирэхдээ манай ах Баттөртэй хамт орж ирсэн. Тэгээд бид тав пивоо ууцгааж, хоол хийж идсэн. Би гэртээ орж хүүхдээ авч орж ирсэн. Ингээд пивоо ууж байхдаа би найз Нандин-Эрдэнэ рүү залгаад Ихтамирт хүрээд ирээч гэж хэлсэн. Нандин-Эрдэнэ тэгье, би нөхөртэйгөө очно шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би Нандин-Эрдэнэд Ихтамираас аймаг орсон таксины дугаар өгсөн. Бид нар хоёр пиво ууж дуусчихаад би найз ирэх гэж байгаа юм чинь гэж бодоод өөрийнхөө мөнгөн гинжийг тавиулж Баттөр, Мягмарбаатар, Батбаатар гурвыг явуулаад 3 ширхэг 2.5 литрийн Боргио пиво авахуулсан. Авчирсан пивонийх нь нэгийг уугаад байх байхдаа хоёрыг нь цаад өрөөнд нь оруулж тавьсан. Тэгээд байж байтал 22 цаг өнгөрөөгөөд Нандин-Эрдэнэ ирчихлээ гэж хэлсэн. Тэгээд Баяртэгшээ эгч бид хоёр гарч оруулж ирсэн. Нөхөр нь гээд Базарсад гэдэг залуугын хамт ирсэн.  Тэгээд тэр хоёрт бууз жигнэж өгөөд 2 савтай пивоо ууцгаасан. Базарсад, Нандин-Эрдэнэ надад дарс, набор өгсөн. 2 пивоо ууж  дуусаад Нандин-Эрдэнэ хоёр  дарсаа уусан. Нандин-Эрдэнэ  дахиж пиво уух уу гээд 20000  төгрөг гаргаж өгсөн. Тэгээд Баттөр, Мягмарбаатар,Базарсад гурав пивонд явсан. Батбаатар ах унтаж  байгаад сэрсэн. Баяртэгшээ эгч нэлээд согтсон байсан. Тэгээд Базарсад, Мягмарбаатар, Баттөр ах гурав пивонд яваад 2.5 литрийн Боргио пиво-1 0.5 литрийн лаазтай Боргио пиво- 2 0.5 литрийн Ерөөл  архи-1 шилийг авчирсан. Пивийг нь Баяртэгшээ эгч, Нандин-Эрдэнэ бид гурав хувааж уусан. Архийг нь залуучууд нь ууж байсан.  Тэгээд уугаад байж байтал Баяртэгшээ эгчийг согтоод байхаар нь Батбаатар ах аваад явсан. Нандин-Эрдэнэ бид хоёр тэр хоёрыг гаргаж өгсөн. Орж ирээд бид Базарсадыг гарья уулзъя гээд байшингаас авч  гарсан. Гадаа гараад Басарсадаас би Нандин-Эрдэнэтэй үерхээд байгаа юм уу гэхэд үгүй гэж хэлсэн. Би Базарсадад чи авгайтай байж яах гэж манай найзтай уулзаад байгаа юм бэ гэхэд Базарсад надад чамд ямар хамаа байдаг юм бэ, чи дундуур ороод юу вэ гэж хэлээд надтай хэрэлдээд байхаар нь би наадах чинь манай тэндхийн /Өндөр-Улаан сумын/ нэг залуутай үерхдэг гэж хэлсэн чинь Базарсад уурлаад буцаад байшин руу орсон. Нандин-Эрдэнэ надад 2 хоногийн өмнө нь Базарсадыг авгайтай гэж хэлж байсан юм. Нандин-Эрдэнэ би манай тэндхийн Ариунболдтой үерхдэг холбоотой байдаг гэдгийг мэддэг юм. Базарсад байшин руу орчихоод Нандин-Эрдэнэд чи намайг хуурлаа гэр яриад хэрэлдээд байсан. Хэрэлдэж байснаа төд удалгүй тэр хоёр биенийгээ нэг нэг цохиод барьцалдаад авсан. Би дундуур нь орж салгасан. Салгачихаад байж байтал тэр хоёр эвлэрээд байж байснаа Мягмарбаатар, Базарсад, Баттөр гурав гарсан. Нандин-Эрдэнэ араас нь гарснаа орж ирээд нөгөө гурав чинь зодоон хийгээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гартал байшингийн зүүн урд буланд Базарсадын дээр гарчихсан Мягмарбаатар дарчихсан сууж байсан. Тэгээд Нандин-Эрдэнэ аваад байшин руу бүгдээрээ орцгоосон. Тэгээд ороод эвлэрч байж байтал 03 цаг болж байхад Базарсад Нандин-Эрдэнийг дагуулаад харъя гээд гарч явсан. Баттөр ах араас нь харилаа гээд явсан. Би Мягмарбаатартай үлдээд юм яриад сууж байтал Баттөр ах гаднаас гүйгээд орж ирсэн. Нандин-Эрдэнэийг Базарсад зодоод байна. Эмэгтэй хүн орилоод байна гэж хэлсэн. Тэгээд бид гурав гартал хашааны ард хүн орилоод байсан. Яваад очиход Базарсад Нандин-Эрдэнэ хоёр байж байсан. Мягмарбаатар чи авгайгаа яагаад зодож байгаа юм чамайг цагдаад өгнө, цагдаа дуудлаа гэж хэлтэл Базарсад зугтаад явчихсан. Нандин-Эрдэнийн хамраас цус гоожчихсон байж байсан. Тэгээд Нандин-Эрдэнийг аваад бид дөрөв буцаж Мягмарбаатарын байшинд орж иртэл Нандин-Эрдэнэ над руу дайраад чи юу ярьж байгаа юм бэ гээд байсан. Би Нандин-Эрдэнийг тайвшруулсан. Нандин-Эрдэнэ толгой өвдөөд, шүд өвдөөд байна гэж хэлсэн. Баттөр ах толгойны эм аваад ирье гээд явсан. Мягмарбаатар, Нандин-Эрдэнэ бид гурав үлдээд сууж байгаад би унтчихсан байна лээ. Намайг унтаж байтал сэрээрээ гээд хүн татсан. Хартал Нандин-Эрдэнэ намайг дуудаад босооч ээ зодоон болоод байна гэж хэлсэн. Босоод иртэл Мягмарбаатар, Базарсад хоёр гадаа таамбар дотор харагдсан. Мягмарбаатар тонгойсон байдалтай гараад явчих шиг болсон. Би босоод үүд рүү очтол Базарсад орж над руу хараад та нарыг бүгдийг чинь ална би сая найзыг чинь 2 удаа хутгалсан гэж хэлсэн. Базарсад нэг гартаа скочоор ороосон хайч, нөгөө гартаа цаасны хутга барьчихсан над руу ойртохоор нь би хайчыг  нь булааж аваад том өрөө рүү шидсэн. Базарсад өөрөө цаасны хутгаа халаасандаа хийсэн. Тэгээд Нандин-Эрдэнэ рүү уурлаад дайраад нуруу руу нь 2 удаа гараараа цохиод авахаар нь би дундуур  нь ороод байж байтал гаднаас Баттөр ах орж ирсэн. Баттөр ах гаднаас орж ирээд чи яахаараа эмэгтэй хүнийг зоддог юм бэ гэж хэлтэл чамд хамаагүй бүгдийг чинь ална шүү гээд Баттөр рүү дайрахаар нь би Базарсадад манай ахыг алах гэж байгаа юм бол намайг ал гэж хэлээд дундуур нь орсон. Тэгээд би ахынхаа урдуур орж зогсоод ахыгаа зугтаарай гэж хэлсэн. Ах гараад зугтсан. Би Базарсадад араас нь гарч яваад буцаж орж ирээд надтай хэрэлдээд байж байтал хоёр цагдаа нар орж ирсэн. Мөн Мягмарбаатарын аав, ээж нь орж ирсэн. Тэгээд бид нарыг цагдаагийн кобон дээр авчирсан. Эхлээд тэр хоёр гэр дотор маргаад зодолдохоо бие биенийгээ нэг, нэг удаа гараараа шанаа руу нь цохиод барьцалдаж аваад гарсан. Гадаа гараад байшингийн буланд дээр доороо орчихсон барьцалдаад байж байсан. Гадаа яаж зодолдсоныг би хараагүй. Дараа нь намайг Нандин-Эрдэнэ дуудаж сэрээхэд таамбар дотор Мягмарбаатарыг Базарсад гараараа элэг хэвлий орчим руу нь гараараа цохиод байх шиг харагдсан. Тэгээд Мягмарбаатар тонгойгоод гараад явчихсан. Хутгалж, хайчаар хатгахыг нь би хараагүй. Тухайн үед би унтаж байсан. Би Мягмарбаатарын биед учирсан гэмтлийг хараагүй. Одоо болтол уулзаагүй явна. Базарсадыг цагдаа дээр ирснийх нь дараа би түүнээс хаанаас хайч хутга авсан юм бэ гэхэд Улаан малгайт гэдэг айлд ороод нэг шил архи уугаад тэндээс хайч авч гарч ирсэн гэж хэлсэн. Цаасны хутга нь Нандин-Эрдэнийн цүнхэнд байсан гэж байсан. Манай аавынд эхлээд 1 ширхэг 2.5 литрийн Боргио пивийг Батбаатар ах оруулж ирж уусан. Дараа нь Мягмарбаатарын гэрт ороод миний авсан 1, Батбаатар ахын авсан 2, дахиад миний авахуулсан 3, дараа нь Нандин-Эрдэнийн мөнгөөр авсан 1, нийт 8 савтай 2.5 литрийн Боргио пиво, 0.5 литрийн 2 ширхэг лаазтай пиво, 0.5 литрийн Ерөөл архи 1, Хатагтай нэртэй 1 шил дарс ууцгаасан. Бүгдээрээ нилээн согтолттой байсан. Базарсад өглөө орж ирэхдээ их согтчихсон орж ирсэн. Тэр өдрийн өглөө нь би Нандин-Эрдэнээс утасных нь дугаарыг авч байгаад түүнтэй ярьж чи Нандин-Эрдэнэтэй үерхэж байгаа юм уу гэхэд үгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би наадах чинь манай тэндхийн залуутай үерхэж байгаа гэдгийг хэлсэн чинь чамд хамаагүй гээд утсаа салгасан. Нандин-Эрдэнэ нь манайд хөдөө гэрт очсон байхдаа манай тэндхийн Ариунболд гэдэг залуутай уулзаад танилцсан. Тэгээд сүүлдээ үерхэж байгаа гэж хэлсэн. Тийм болохоор би энэ талаар ярьсан. Мягмарбаатар Нандин-Эрдэнийг байшингийн ар руу авч ороогүй шууд гэр рүүгээ орцгоосон...” гэх мэдүүлэг /хх-17-20х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ц.Батболдын: “...Би Ж.Мягмарбаатарыг танина. Мягмарбаатар нь манай Ихтамир сумын иргэн, манай хэсэг дээр захиргааны хяналтанд байсан. Н.Базарсад гэдэг хүнийг танихгүй. Эдгээр хүмүүстэй төрөл садангийн холбоо байхгүй. 2016 оны 02 сарын 16-ны өглөө 06 цаг болж байхад надад сумын Эрүүл мэндийн төвөөс хүнд гэртээ хутгалуулсан хүн байна гэж Соёлын төвийн Пүрэвдамба ирж хэллээ, тэднийд яваад очоорой бид нар очлоо гэж хэлсэн. Тэгээд би босоод хэв журмын цагдаа, цагдаагийн ахлагч Д.Батбаатарын хаалгыг тогшиж сэрээгээд эмнэлгээс хүн хутгалуулсан байна гэж дуудлага ирлээ явъя гэж хэлсэн. Бид хоёр хувцсаа өмсөөд машинаа асаагаад хөдлөх гэтэл эмнэлгээс дахин утасдаж нөгөө хутгалуулсан хүнийг эмч эмнэлэг дээр аваад ирлээ гэж хэлсэн. Тэгээд би шууд Эрүүл мэндийн төв дээр цагдаагийн хамт очсон. Очиход хутгалуулсан хүн нь Мягмарбаатар байсан эмч цээжин хэсэгт нь цагаан даавуугаар боолт хийсэн байсан. Өмссөн байсан цагаан өнгийн майк нь цус болсон, хөл нүцгэн байсан. Тухайн үед Мягмарбаатараас хаана юу, болсон гэж асуухад манай гэрт танихгүй залуу ирээд хутгалсан, одоо манайд байж магадгүй гэж хэлсэн. Мягмарбаатараас архи үнэртэж байсан. Тэгэхээр нь би шууд цагдаагийнхаа хамт гэрт нь очсон. Мягмарбаатарын байшинд нь ороход нэг эрэгтэй, хоёр эмэгтэй хүн сууж байсан. Тэнд байсан эрэгтэй хүнийг нь барьж аваад, хамт байсан хоёр эмэгтэйн хамт ажил дээрээ авчирч саатуулаад аймгийн төв рүү мэдээлэл өгсөн. Базарсад гэх залуу нь би хутгалсан, хэргээ даана гэж ярьж байсан. Тухайн үед нилээн согтуу байсан. Мягмарбаатарын байшин нь Ихтамир сумын Тайхар багийн төвд Улаан толгойн гудамжинд байдаг, би яг хаягийг нь сайн мэдэхгүй байна. Байшинд яваад ороход шалан дээр пивоны сав, ерөөл архины шил 1, түлээний саван мөн пивоны сав харагдаж байсан. Шалан дээр нь ганц нэг газар цус мэт хүрэн зүйл харагдаж байсан. Баруун талын том өрөөний урд цонхны доор хуйлж тавьсан дрожин дээр ишийг нь скочоор ороосон хөх өнгийн иштэй том хайч байсан. Уг хайчаар хатгасан гэж Базарсад гэх залуу болон нэг эмэгтэй нь хэлж байсан. Базарсад гэх залуу өөрөө би зүүн гартаа цаасны хутга, баруун гартаа хайч барьсан гэж хэлж байсан. Тийм учраас уг хайчийг хурааж авсан. Цагдаагийн кобон дээр ирсэн байхад Базарсад гэх залуугийн найз эмэгтэй гэх хүн нь цүнхнээсээ улаан өнгийн иштэй цаасны хутга гаргах өгсөн. Цаасны хутга, хайч хоёрыг Базарсадын хамт хүлээлгэн өгсөн. Баруун талынх нь эрүү, хүзүү орчим, зүүн талын хэвлий орчимд, ар нуруунд зүсэгдсэн шархтай байсан. Нурууных нь болон хүзүүн дэх шарханд нь оёо тавьсан. Хэвлийн шархыг нь цэвэрлээд дахиад боож байсан...” гэх мэдүүлэг /хх-21-22х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Д.Батбаатарын: “...би Ж.Мягмарбаатарыг манай Ихтамир сумын иргэн гэдгээр нь зүс танина. Базарсад гэдэг хүнийг танихгүй. Эдгээр хүмүүстэй төрөл садангийн холбоо байхгүй. 2016 оны 02 сарын 16-ны өглөө 06 цаг өнгөрч байхад хэсгийн төлөөлөгч Батболд нь надад дуудлага гараад байна. эмнэлэг дээр дуудлага ирсэн байна очъё гэж хэлсэн. Үүний дагуу би хэсгийн төлөөлөгчийнхөө хамт Ихтамир сумын Эрүүл мэндийн төв дээр очиход Мягмарбаатар нь бусдад хутгалуулсан байдалтай хүргэгдэж ирлээ гээд эмчилгээ хийлгээд байж байсан. Түүнээс хаана хэнд хутгалуулсан юм бэ гэж асуухад гэрт байгаа Базарсад хутгалсан гэж хэлсэн.  Тэгэхээр нь Мягмарбаатарын гэрт очиход нэг эрэгтэй, хоёр эмэгтэйгийн хамт байж байсан. Базарсад гэж хүн байна уу гэж асуухад би байна гээд эрэгтэй нь дуугарсан. Тэгэхээр нь тэнд байсан 3 хүнийг аваад цагдаагийн кобон руугаа очсон. Тэр Базарсад гэх залуугаас Мягмарбаатарыг чи яасан юм бэ гэж асуухад би хайчаар 2, 3 удаа дүрчихсэн юм гэж хэлсэн. Базарсад нь архи үнэртээд согтуу байсан. Мягмарбаатарын гэр нь Ихтамир сумын Тайхар багийн Улаан толгойн 1-02 тоотод байдаг. Байшин дотор архидсан бололтой ерөөл архины шил 1, Боргио пивоны сав 3 ширхэг газар шалан дээр, ширээн дээр 0.5 литрийн пивоны лааз харагдсан. Газраар унтсан бололтой гудас эвхээд тавьсан байсан. Өөр байшин дотор нь эмх замбараагүй зүйл байгаагүй. Баруун талын хөндий тавилгагүй өрөөн дотор ишийг нь скочоор ороосон цэнхэр иштэй хайч байсан. Өөр онц содон зүйл байгаагүй. Баруун талын эрүү, хүзүү орчим нь зүсэгдсэн, зүүн талын хэвлий орчим нь зүсэгдсэн, нурууных нь зүүн талд мөн зүсэгдсэн шархтай байсан. Намайг эмнэлэг дээр очиход эрүү болон нурууных нь шарханд оёо тавьж байсан. Хэвлийн шархнаас нь өөх шиг зүйл гарч ирсэн байсан. Шархыг нь ороож боож байсан...” гэх мэдүүлэг /хх-23-24х/

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч О.Баттөрын: “...Мягмарбаатар бид хоёр нэг ангийн хүүхдүүд, багаасаа олон жил найзалсан хөрш айлууд байгаа юм. Базарсад гэдэг залууг би зүс танина. Өмнө нь хотод барилга дээр ажиллаж байхдаа танилцаад түүнээс хойш холбоогүй байж байгаад энэ хэрэг гардаг орой дахин уулзсан. Энэ хоёр хүнтэй төрөл садангийн холбоо байхгүй. 2016 оны 02 сарын 15-ны өдөр би гэртээ байж байхад 16 цагийн үед манайд Батбаатар ах Тэгшээ эгч хоёр цай уухаар орж ирсэн. Тэр үед манай аав, ээж хоёр золгуутаар аймгийн төв явсан байсан. Тэр хоёрт манай дүү Мөнгөнцэцэг бууз жигнээд тэр гурав хөзөр тоголсон. Батбаатар ах, Тэгшээ эгч хоёр нэг сав пивотой орж ирсэн гээд түүнийг нь задалж ууцгаасан. Тэгээд би гол руу усанд яваад ирсэн чинь Мягмарбаатар манайд ороод ирсэн байсан. Дахиад нэг пиво авчихсан байсан. Тэр пивийг аавынд ууя гэхээр аав, ээж хоёр аймгийн төвөөс ирэх гэж байгаа гээд миний байдаг гэрт оръё гэхээр нь манайх галгүй хүйтэн байгаа гал түлчих үү гэтэл Мягмарбаатар манайд ор манайх дулаахан байгаа орж цай уу гэж хэлсэн. Тэгээд Батбаатар ах, Тэгшээ эгч, Мөнгөнцэцэг хүүхэдтэйгээ Мягмарбаатарынх хуу орсон. Би хойшоо эмээгийнд очиж түлээ хагалж ус авч өгчихөөд буцаад гэртээ ирсэн. Аав, ээж хоёр гэртээ ирчихсэн байсан. Манайд Батцагаан гээд хөгшин цай уух гээд ороод ирчихсэн ээж бууз жигнэж байсан. Намайг төмпөн аваад ир гэхээр нь төмпөнгөө авах гээд Мягмарбаатарынд орсон чинь нөгөө дөрөв манайхаас авч орсон пивоо уугаад дуусч байсан. Батбаатар ах намайг хойд Лагер ороод 2 пиво аваад ирье гэхээр нь цуг яваад бид хоёр Дашдоржийн дэлгүүрээс Батбаатар ах зээлээр бичүүлж 2.5 литрийн 2 ширхэг боргио пиво авсан. Тэгээд буцаж ирээд бид нар 2 пивоо хувааж уусан. Ирэхэд будаатай хоол хийчихсэн байсан. Пивоо уугаад дуустал Мөнгөнцэцэг мөнгөн гинжээ гуанзанд аваачаад тавьчих гэж хэлсэн. Тэгэхээр нь Мягмарбаатар бид хоёр яваад Нямаа ахын гуанзанд 3 ширхэг 2.5 литрийн Боргио пивонд тавьсан. Буцаж ирээд нэг сав пивийг нь ууж байтал Мөнгөнцэцэгийн найз Нандин-Эрдэнэ нөхөр Базарсадын хамт ирсэн. Мягмарбаатар тэр хоёрт бууз жигнээд, үлдсэн 2 пивоо ууцгаасан. Базарсад аймгаас авчирсан гээд набор, дарс, чихэр гаргаж өгсөн. Дарсыг нь хүүхнүүд нь уусан. Тэгшээ эгч нь согтоод Батбаатар ах авгайгаа аваад харилаа гээд явсан. Гэрт байсан пивоо ууж дуусаад Базарсад авгайгаасаа 20.000 төгрөг аваад Базарсад, Мягмарбаатар бид гурав дээшээ Цогоогийн гуанз руу явсан. Тэндээс 0.5 литрийн 2 лааз пиво, 2.5 литрийн Боргио пиво 1, 0.5 литрийн Ерөөл архи нэгийг аваад ирсэн. Бид гурвыг ирэхэд Мөнгөнцэцэг, Нандин-Эрдэнэ хоёр дарсаа уугаад дуусч байсан. Хөгжим чангалчихсан сонсоод байж байсан. Тэгээд авчирсан архи, пивоо ууцгаасан. Тэгээд байж байтал Мягмарбаатар түлээ оруулах гээд гарсан. Түүний дараа Мөнгөнцэцэг Базарсад хоёр гарсан. Базарсад орж ирээд авгайтайгаа маргалдаад байсан. Тэгж байснаа Мягмарбаатар, Базарсад хоёр маргалдаад үүдний таамбарт барьцалдаж авсан. Тэгээд би дундуур нь орж салгаад оруулж ирсэн. Тэгээд Базарсад Чука ахынд очиж хононо гээд авгайгаа аваад гарсан. Үүний дараа би бие засах гээд гартал Мягмарбаатарынхаас жаахан дээхэн эмэгтэй хүн орилоод байсан. Би буцаж ороод нөгөөдөх чинь авгайгаа зодоод байна гэж хэлээд Мягмарбаатар, Мөнгөнцэцэг бид гурав хашаанаас нь гараад хүн орилж байсан газар яваад очтол Базарсад нь эргээд гарч зугтсан. Нандин-Эрдэнэ уйлчихсан байж байсан. Тэгээд Нандин-Эрдэнийг буцаж оруулж ирсэн. Нандин-Эрдэнэ нүүрээ дарчихаад хамраас нь цус гоожоод миний шүд өвдөөд байна эмч дуудаадах гээд байсан. Эмч дуудах гэтэл өглөө болъё гэж хэлсэн. Тэгээд унтана гээд тэр гурав үлдсэн. Би өглөө чадвал эм авчиръя гээд унтахаар эмээгийнх рүүгээ очсон. Намайг эмээгийнд очиход 02 цаг 30 минут болж байсан. Эмээ гал түлээдэх гэхээр нь гал түлчихээд унтсан. Намайг өглөө унтаж байхад Бүүвэй ах буяны ажилд явах гэж байгаа гээд эрт орж ирэхээр нь би боссон. Тэгээд эмээгийн галд мод хийж өгчихөөд эмээгээс анальгин аваад цай ундааны саванд хийж аваад Мягмарбаатарынд ирсэн. Тэнд очиход Базарсад, Мөнгөнцэцэг, Нандин-Эрдэнэ гурав байсан. Ширээний хажууд Базарсад тамхи татчихсан сууж байсан. Базарсад намайг хараад би найзыг чинь алсан, одоо чамайг ална гээд босч ирээд над руу дайрсан. Мөнгөнцэцэг надад Мягмарбаатарын араас яваадах, цагдаа дууд гэж хэлсэн. Тэгээд би гарч гүйгээд хажуу айлынхаа утсаар ярьж цагдаа дуудах гээд хаалгыг нь нүдтэл онгойлгож өгөөгүй. Базарсад араас гөлгөө гараад ир гээд намайг хашааны урдаас дуудахаар нь би өөрийнхөө хашааны арын хаалгаар гараад эргээд гартал Пүрэвдамба ахын гэрэл нь асаалттай байхаар нь ортол Мягмарбаатар цустайгаа холилдчихсон байсан. Тэгээд эмч нар ирээд авч явсан. Өмнө нь Базарсад авгайтайгаа маргалдсан чинь Мягмарбаатар авгайг нь өмөөрснөөс болж хоорондоо маргаж барьцалдаж авсан. Мягмарбаатарын гэрт өглөө ороход Базарсад гартаа хутга болон хайч барьсан байсныг ажиглаж хараагүй. Байшингийнхаа үүдний таамбарт барьцалдаж байгаад би дундуур нь орж салгах гэхэд байшингаас гараад тэр хоёр газар унасан. Тэгээд би Базарсадыг татаж авч салгасан. Би өөрөө газар унаагүй. Мягмарбаатар тухайн үед цагаан өнгийн подволктой байсан. Гэдэснийх нь зүүн хажуу талаас цус гараад байсан. Би шархыг нь сайн харж амжаагүй. Намайг Пүрэвдамбынд ороод байж байтал эмч нар орж ирээд авч явсан. Манайд эхлээд 1 ширхэг 2.5 литрийн Боргио пиво уусан. Дараа нь Мягмарбаатарынд ороод 2.5 литрийн 7 савтай Боргио, 0.5 литрийн 2 ширхэг лаазтай пиво, 0.5 лиртрийн Ерөөл архи 1, нэг шил дарс ууцгаасан. Бүгдээрээ согтсон нь гайгүй байсан. Хамгийн их согтсон нь Тэгшээ эгч. Мөнгөнцэцэг, Базарсад хоёр гарчихаад орж ирээд байж байснаа маргаад унасан. Юунаас болж, юу гэж хэлээд маргаад байсныг нь би сайн анзаарч сонсоогүй. Тухайн үед Базарсад авгайгаа зодоогүй. Шөнө явлаа гээд гарч явснаа зодсон байсан. Яаж зодсныг нь хараагүй. Нандин-Эрдэнийн нүүр рүү нь цохисон юм шиг байсан. Хамраас нь цус гараад шүд хөдөлчихлөө өвдөөд байна гэж Нандин-Эрдэнэ хэлж байсан. Базарсад намайг зодоогүй, надтай маргалдаагүй. Би түүнийг зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-25-27х/  

* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ц.Батбаатарын: “...Мягмарбаатарынх манай хоёрынх нэг суманд ойролцоо байдаг учраас танина. Би Мягмарбаатартай төрөл садангийн холбоо байхгүй. Базарсад гэдэг залууг танихгүй. Тэр орой Мягмарбаатарынд зүс харсан. 2016 оны 02 сарын 15-ны өдөр эхнэр бид хоёр Очироо ахынд орж цай уусан. Охин Мөнгөнцэцэг нь Өндөр-Улаан сумаас гэртээ ирсэн 2 хоногоос буцна гээд бид хоёрыг цай уу гэж урьсан юм. Тэр үед Очироо ах, Байгаль эгч хоёр гэртээ байгаагүй. Аймаг явсан гэж байсан. Тэдний гэрт Мөнгөнцэцэг хүүхэдтэйгээ, ах Баттөр нь урд айлынх нь Мягмарбаатар нар байсан. Эхнэр бид хоёр тэднийд орохдоо нэг сав Боргио пивотой орсон. Тэднийд хоол идэж юм ярьж байхдаа пивоо хувааж ууцгаасан. Нар жаргаад орой болж байхад Мөнгөнцэцэг хүний юм уусан юм чинь гээд дахиад нэг пиво авсан. Тэр пивийг нь уух гэж байхад Мөнгөнцэцэг аав, ээж хоёр ирэх гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр пивийг Мягмарбаатарынд орж ууцгаасан. Мягмарбаатарынд байхад Мөнгөнцэцэгийн найз ирэх гэж байгаа гэж Мөнгөнцэцэг ярьсан. Би хэсэг дуг хийгээд унтсан байхад Мөнгөнцэцэгийн найз гээд эрэгтэй, эмэгтэй хоёр ирсэн байсан. Намайг сэрэхэд нэг пиво задалчихсан, нэг дарс тавьчихсан байсан. Бид хоёрыг гэртээ ороход шөнийн 12 цаг 15 минут болж байсан. Манай эхнэр нилээн согтчихсон байсан. Ийм л асуудал болсон. Намайг Мягмарбаатарын байхад тэнд байсан хүмүүс хоорондоо хэрэлдэж, маргасан зүйл болоогүй. Хоорондоо инээж хөхрөөд л үлдсэн. Уугаагүй нэг савтай Боргио пиво үлдсэн. Намайг нутгийн хүмүүс Огон гэж дууддаг...” гэх мэдүүлэг /хх-28-29х/
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ц.Баяртэгшээгийн: “...би Мягмарбаатарыг танина. Мягмарбаатартай нэг нутгийнх, төрөл садангийн холбоо байхгүй. Базарсад гэдэг хүнийг танихгүй. 2016 оны 02 сарын 15-ны өдөр манай тал эгч Байгалийн охин Мөнгөнцэцэг нь аав, ээж дээрээ ирчихсэн байж байсан. Тэгээд нөхөр бид хоёрыг цай уу дүү нь 2 хоногоос харилаа гэж хэлсэн. Тэгэхээр нь нөхөр бид хоёр тэднийд цай уухаар орсон. Орохдоо бид хоёр нэг сав 2 литрийн Боргио пиво аваад орсон. Тэднийд цай уунгаа тэр пивоо уусан. Мөнгөнцэцэгийн аав, ээж нь аймаг руу явсан байсан. Тэднийд Мягмарбаатар байсан. Мөнгөнцэцэг ах эгч хоёрын юмыг уусан юм чинь гээд дахиад нэгийг авчихъя гээд нэг Боргио пиво авсан. Тэр авсан пивийг нь уух гээд байж байтал аав, ээж нь аймгаас ирсэн. Тэгэхээр нь би пивоо уухаа болиод хаана орж уух уу, Баттөрийнд орж ууя гэхэд манайх хүйтэн байгаа гэж Баттөр хэлсэн. Мягмарбаатар манайд орчих манайх дулаахан байгаа, манайд ороод уучих гэж хэлсэн. Тэгээд Мягмарбаатарынд Мөнгөнцэцэг, Баттөр, манай нөхөр Батбаатар бид тав орсон. Бид тав хуучилж суугаад пивоо уусан. Мягмарбаатар намайг хоол хийчих гээд мах гаргаж өгөөд би будаатай хоол хийсэн. Тэр хооронд дахиад хоёр сав пиво авчирсан. Манай нөхөр хэсэг унтаад өгсөн. Тэгээд байж байтал Мөнгөнцэцэгийн найз ирэх гэж байгаа гэж байсан. Удаагүй орой найз нь гээд эмэгтэй, эрэгтэй хоёр ирсэн. Тэр хоёрт бууз жигнэж өгөөд 1 савтай пивоо задлаад уусан. Би тэр пивоноос нь уулцаж дуусаад ах ,эгч нь харилаа гээд нөхөр бид хоёр явсан. Үүнээс хойш юу болсныг мэдэхгүй тэр ирсэн найзууд нь дарстай ирсэн харагдсан. Хоорондоо яриад инээж хөөрөөд л байсан. Хэрэлдэж маргасан зүйл болоогүй. Мягмарбаатарынд үлдсэн хүмүүс нэг их согтоогүй байсан. Би гэртээ ороод цаг хараагүй, шууд унтсан...” гэх мэдүүлэг /хх-30-31х/
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Пүрэвдамбын: “...Би Ж.Мягмарбаатарыг танина. Мягмарбаатар бид хоёр ах дүүсийн хүүхдүүд байгаа юм. Базарсад гэх хүнийг танихгүй. 2016 оны 02 сарын 16-ны өглөө үүрээр 06 цагийн үед би гэртээ эхнэр, хүүхдүүдийнхээ хамт унтаж байтал манай гэрийн үүдийг хүн нүдээд Банди байна, ахаа би болохоо байчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь үүдээ онгойлгож өгтөл урдаас Мягмарбаатар нь бөөн цус болчихсон дээгүүрээ цагаан өнгийн майктай, доогуураа цэргийн шар өнгийн өмдтэй, хөл нүцгэн орж ирсэн. Тэгээд би яасан юм бэ гэж асуухад намайг гэртээ унтаж байхад орж ирээд гэрт хутгалчихлаа гэж хэлсэн.  Тэгээд би сумынхаа хэсгийн төлөөлөгч рүү залгахад утсаа аваагүй. Би өөрөө биеэрээ сумынхаа эмнэлэг дээр очиж дуудлага өгсөн. Сувилагч дуудлагынхаа эмч рүү ярьсан. Би өөрөө буцаад гэр рүүгээ ирсэн. Ирэхэд Мягмарбаатар жаахан ухаан алдсан, шоконд орсон байдалтай байсан. Ээж, аав нь манайд ирсэн байсан. Мөн Баттөр ирчихсэн байсан. Баттөр миний найзыг яачихсан байна, намайг айл руу эмэнд яваад ирэх хооронд найзыг хутгалчихаж, хутгалсан нөхөр нь намайг ална гэхээр нь би зугтаад гараад ирлээ гэж хэлж байсан. Тэгээд эмч ирээд Мягмарбаатарыг эмнэлэг рүү аваад явсан. Хэвлийн хажуу талд зүсэгдсэн шархтай түүнээс нь сэмж гараад ирсэн байсан. Мөн нуруунд нь нэг, баруун хүзүү, эрүү орчим нэг зүсэгдсэн шархтай байсан. Эрүүнийх нь шархнаас цус их гараад байсан. Өөр шарх гэмтэл харагдаагүй. Мягмарбаатарыг хэн юунаас болж хутгалах болсон талаар надад хэлж яриагүй. Өмнөх орой нь 23 цагийн үед Мягмарбаатар манайд зүгээр орж ирчихээд зурагт харж байгаад харьж унтлаа гээд явсан. Багцаагаар 200 метр орчим зайтай манайх эрэг дээр нь байдаг. Тэднийх эрэг доор нь байдаг. Гэртээ хүн ирсэн талаар яриагүй...” гэх мэдүүлэг /хх-32-33х/
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Нандин-Эрдэнийн: “...Би Мягмарбаатар Базарсад нарыг танина. Мягмарбаатар миний найз, харин Базарсад манай найз залуу юм. Би 2016 оны 02 дугаар сарын 15-ны орой 22 цагийн орчимд Архангай аймгийн Ихтамир суманд өөрийн найз залуу Базарсадын хамтаар найз Мөнгөнцэцэгийнд очсон бөгөөд Базарсад бид хоёрыг Мөнгөнцэцэгийн хашааны үүдэнд очоод утсаар ярихад наанаа байж байа би одоо гарлаа гээд гэрийнхээ урд талд байр айлын хашаанаас Тэгшээ эгчийн хамтаар гарч ирсэн. Тэгээд Базарсад бид хоёрыг дагуулаад Мягмарбаатарын гэрт орсон. Мөнгөнцэцэгийн байсан айлын эзнийг Мягмарбаатар гэдэг. Тэгээд Мягмарбаатарын гэрт Базарсад, Тэгшээ, Мөнгөнцэцэг бид дөрвийг ороход Баттөр, Мягмарбаатар, Батбаатар нар байсан. Тэгээд бид нар хуучилж сууцгааж байгаад Баттөр хажуу талын өрөөнөөс 2.5 литрийн багтаамжтай боргио нэртэй пиво гаргаж ирээд хувааж ууцгаасан. Үүний дараа Мягмарбаатар мөн нөгөө өрөөнөөс 2.5 литрийн багтаамжтай боргио пиво гаргаж ирээд хувааж ууцгаасан. Мөн Мягмарбаатар, Базарсад бид хоёрт бууз жигнэж өгсөн. Мөнгөнцэцэг цүнхнээсээ 2 литрийн савтай нилээн эссэн барашк цүнхнээсээ гаргаж ирээд хувааж ууцгаасан. Мөн Базарсад бид хоёр аймгийн төвөөс авч очсон 1 литрийн шилтэй 10%-тай Руссенобль нэртэй дарс, ууттай чихэр зэрэг зүйлийг Мөнгөнцэцэгт өгсөн. Тэгээд тэд нарын уух юм дуусахаар нь би Базарсадад 20.000 /хорин мянга/ төгрөг өгсөн. Базарсад мний өгсөн мөнгийг аваад Мягмарбаатар, Баттөр хоёртой пиво авахаар дэлгүүр яваад 0.5 литрийн Ерөөл нэртэй архи, 2.5 литрийн Боргио пиво, 0.5 литрийн багтаамжтай 2 лааз боргио пиво зэргийг авч ирээд ууцгаасан. Мөнгөнцэцэг бид хоёр Базарсад, Мягмарбаатар, Баттөр нарыг архинд дэлгүүр рүү явсан хойгуур дарсаа хувааж ууцгаасан. Тухайн үед Тэгшээ эгч нилээн согтчихсон сууж чадахгүй унаад байснаа унтлаа гээд газар хэвтээд өгсөн. Харин Батбаатар зүгээр сууж байсан. Тэгээд Базарсад, Мягмарбаатар, Баттөр гурвын дэлгүүрээс авч ирсэн архи дарсыг бүгдээрээ ууцгаагаад талд нь оруулаад байж байтал Мөнгөнцэцэг Базарсадыг дагуулж гадагш нь авч гараад намайг нөхөртэй болчихсон, чи ч гэсэн эхнэр хүүхэдтэй гэсэн биз дээ та хоёр сал гэж хэлсэн юм байна лээ. Тэгээд Базарсад Мөнгөнцэцэг нарыг гэрт орж ирэх үед Тэгшээ эгч Батбаатар нар гэр рүүгээ явахаар болоод би гэрийн үүдэнд гаргаж өгөх гээд явж байтал Тэгшээ эгч хоёр дүү охиноороо гаргуулна гээд Мөнгөнцэцэг бид хоёроор хашааны үүд хүртэл гаргуулсан. Тэгээд гэрт ороод иртэл Базарсад надад хандаж хоёулаа явах уу гэхээр нь би түүнд хандаж яасан бэ, жаахан сууж байгаад явъя гэж хэлсэн. Гэтэл Базарсад надад хандаж танай найз Мөнгөнцэцэг чинь сонин сонин юм яриад байна гэхэд Мөнгөнцэцэг надад хандаж Базарсад та хоёр гэрлэлтээ баталгаажуулсан юм уу гэж асуухаар нь Базарсад бид хоёр Мөнгөнцэцэгт хандаж бид хоёр олон жил амьдарч байгаа, гэрлэлтээ баталгаажуулсан гэж худал  хэлсэн. Тэгээд Базарсад намайг явъя маргалдаад яахав гэж хэлээд бид хоёр явахаар болоод намайг цүнхээ үүрээд үүд рүү явж байтал Мөнгөнцэцэг миний цүнхний оосроос татаад тасалчихсан бөгөөд намайг хана руу хоёр түлхээд би чиний төлөө юм хэлээд байхад эхнэр хүүхэдтэй болчихсон хүнтэй явж яах гээд байгаа гээд уурласан. Тэгээд эргээд хартал Мягмарбаатар Баттөр хоёр Базарсадыг орон дээр дараад ноцолдож байсан. Мягмарбаатар цээжин дээр нь Баттөр хөлөн дээр нь суучихсан байсан. Тэгээд би гүйж очоод Баттөрийг хойш нь татаж унагаасан ба Мөнгөнцэцэг Мягмарбаатарыг татаж Базарсадаас салгасан. Тэгээд Мягмарбаатар Базарсад Баттөр нар эвлэрсэн. Тэгээд үлдсэн архи дарсаа ууцгаагаад Базарсад бид хоёр явахаар болтол Мөнгөнцэцэг дахин агсраад та хоёр одоо угаасаа бүтэхгүй шдээ гээд байсан. Гэтэл Базарсад надад хандаж танай найзууд чинь сонин юм яриад над руу нийлж дайрцгаагаад байна гээд уурласан байдалтай хэлээд надаас утсаа аваад асаах гээд сууж байтал Мягмарбаатар Базарсадад хандаж чи эмэгтэй хүнтэй яаж харьцаад байгаа юм бэ, гээд сууж байсан сандлаараа Базарсадын зүүн гар руу цохисон. Тэгээд хана мөргүүлээд орон дээр ноцолдсон. Мөн гэрийн гадаа гарч ноцолдсон. Тэгээд намайг гэрээс гарах үед Базарсадын дээр Мягмарбаатар  Баттөр хоёр гараад суучихсан байсан. Би Мягмарбаатарыг салгаад Мөнгөнцэцэгийг дуудсан ба Мөнгөнцэцэг гарч ирээд Баттөрийг салгаад цааш нь аваад явсан. Тэгээд би Мягмарбаатарыг байшингийн ард дагуулж ороод та нар яагаад зодолдоод байгаа юм бэ, Базарсад намайг буруугаар ойлгоно, одоо больчих гэж гуйтал Мягмарбаатар надад хандаж би чамайг өмөөрөөд зодолдсон гэж байсан. Тэгээд Базарсад бид хоёр хашаанаас гараад явсан. Тэгээд Базарсадад хандаж би эндээ үлдлээ чи ганцаараа явчих гээд зогстол Базарсад юу яриад байгаа юм бэ цуг явъя гээд намайг барих гээд гараа савтал миний хамрыг цохичихсон бөгөөд миний хамраас цус гарсан. Би явахгүй гээд уйлсан. Гэтэл Баттөр, Мягмарбаатар, Мөнгөнцэцэг нар ирсэн. Тэгээд Базарсадыг Баттөр чи яагаад Нандиаг уйлуулаад байгаа юм ална шүү гэтэл Базарсад зугтчихсан. Тэгээд Мягмарбаатар, Мөнгөнцэцэг, Баттөр бид дөрөв буцаад гэртээ орсон. Мягмарбаатар надад ус халааж өгөөд би гар нүүрээ угааж цусаа цэвэрлэсэн. Тэгээд хэвтэж байгаад унтчихсан байна лээ. Намайг унтаж байх үед Базарсад Мягмарбаатарыг хайчаар хатгачихсан байна лээ. Энэ талаар нь үүрийн 6 цагийн үед Ихтамир сумын цагдаа нар болон Мягмарбаатарын ээж, аав, эгч нар нь ирсний дараа мэдсэн. Мөнгөнцэцэг ч гэсэн надтай цуг байсан болохоор мэдээгүй. Ийм л зүйл болсон. Энэ үйл явдал үүрийн 4-5 цагийн хооронд болсон байх. Базарсад нь Баттөр, Мягмарбаатар нартай юм яриагүй. Харин Мягмарбаатар л Базарсад бид хоёрын дундуур орж ирээд хэрүүл маргаан үүсгээд байсан. Мягмарбаатар Базарсадын гар руу нэг удаа сандлаар, гараараа 2-3 удаа цээж толгой хавьцаа цохисон байх. Баттөр Базарсадыг цохиогүй байх. Би хараагүй. Базарсад Мягмарбаатарыг гэрийн гадаа ноцолдож байх үедээ цээж орчим нь гараараа нэг удаа цохисон байх. Би нарийн сайн хараагүй. Мягмарбаатар Базарсад хоёр тухайн өдөр танилцсан. Харин Баттөр Мягмарбаатар нар бие биенийгээ урьд өмнө таньдаг байсан гэсэн. Гэхдээ ямар нэгэн өр авлага өс хонзонгийн асуудалгүй байх...” гэх мэдүүлэг /хх-34-37х/
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ч.Нэргүйн: “...Би энэ хоёр хүнийг танина. Мягмарбаатар нь манай сумын залуу, Базарсад аймгийн төвд манай эгчийн хажуугийн хашаанд байдаг. Би Базарсад ганц нэг удаа барилгын туслах ажил хамт хийдэг байсан. Надад энэ хоёр хүнтэй төрөл садангийн холбоо байхгүй. 2016 оны 02 сарын 15-ны шөнө би Ихтамир сумын төвд байх гэртээ аав, ээжийн хамт унтаж байтал гаднаас Базарсад манай гэрт согтуу орж ирсэн. Базарсад орж ирэхдээ 0.5 литрийн нэг шил Ерөөл архитай орж ирсэн. Базарсад миний унтаж байсан орны урд ирж суугаад архиа аягалаад надтай хувааж уусан. Базарсадын өмсөж явсан куртик нь цус болчихсон байсан. Базарсад Нандиаг зодчихлоо, орой танай суманд ирсэн гэж хэлсэн. Тэгээд юм яриад байсан. Би яриаг нь сонсож байгаад буцаад унтчихсан байна лээ. Нэг сэрэхнээ Базарсад гараад явсан байсан. Хоосон архины шил миний орны урд байсан. Ямар ажлаар ирснийг нь мэдэхгүй. Согтуу орж ирсэн. Орж ирэх үед нь шөнийн 3-4 цаг болж байсан байх, би цаг хараагүй. Тэр орой аав айл хэсээд согтуу ирээд нам унтчихсан байсан. Ээж, аав хоёр Базарсадыг гарч явахыг нь мэдээгүй байсан. Хайч авах талаар Базарсад надад хэлээгүй. Хайч, скочыг хэлэлгүй авч явсан байна лээ. Сүүлд нь хөх иштэй хайч олдохгүй байсан. Хайч тогоон савны шүүгээнд байсан. Скоч ил байсан. Доод эрэгт архи уугаад Нандиаг зодоод гэж ярьж байсан. Нандиа руу очно гэж ярьж байсан. Хаана хэнийд очих талаараа яриагүй. хэрэг болсных нь дараа сумын төвд Базарсад нь Мягмарбаатарыг хутгалсан гэж сонссон. Хайчаар гэдгийг нь сонсоогүй. Санал хүсэлт байхгүй. манай хайч хуучин хайч байгаа юм, хэрэгт ашиглагдсан бол хайчаа буцааж авахгүй...” гэх мэдүүлэг /хх-38-39х/
* Мөрдөн байцаалтын шатанд өгсөн сэжигтэн, яллагдагч Н.Базарсадын: “...2016 оны 02 сарын 15-ны орой 20 цагийн үед би найз охин Нандин-Эрдэнэтэй гэрийнх  нь гадаа уулзсан. Нандин-Эрдэнэ надад манай найз өчигдрөөс хойш дуудаад байна, хоёулаа Ихтамир сум явъя гэж хэлсэн Нандин-Эрдэнэтэй найз гээд Ихтамир сумаас ярьсан. Намайг тэр найзтайгаа Нандин-Эрдэнэ яриулсан. Тэр найз эмэгтэй нь та хоёр хүрээд ир санаа зоволтгүй гэж хэлсэн. Би Нандин-Эрдэнэд явмааргүй байна, явуулахгүй гэж хэлсэн. Тэгээд сүүлдээ Нандин-Эрдэнэ уурлаад байхаар нь явах болсон. Орой 10 цагийн үед найзых нь явуулсан машин ирэхээр нь Ихтамир сум руу явсан. Ихтамир суманд Нандин-Эрдэнэ бид хоёрыг 2 эмэгтэй хүн тосч авсан. Тэгээд нэг айлд орсон. Тэнд нэг ах, 2 залуу байсан. Орж суугаад жаахан юм яриад байж байтал нэг 2.5 литрийн пиво гаргаж ирээд ууцгаасан. Мөн хад жимсний дарсны шүүс уусан. Дахиад 2 савтай 2.5 литрийн пиво гаргаж ирээд хувааж ууцгаасан. Юмаа ууж дуусаад дахиад юманд Мягмарбаатар, Баттөр бид гурав гуанз руу явсан. Гуанзнаас 2.5 литрийн Боргио 1, 0.5 литрийн лаазтай боргио пиво 2, 0.5 литрийн Ерөөл архи 1 ширхэгийг авч ирсэн. Ингээд ирэх хооронд Нандин-Эрдэнэ авч очсон виногоо Мөнгөнцэцэгтэй хувааж уусан байсан. Авчирсан юмуудтай ууж байтал тэнд байсан ах, эгч хоёр гарч явсан. Мөнгөнцэцэг намайг гарч уулзъя гэсэн. Гадаа гараад юм ярьтал Мөнгөнцэцэг надад Нандин-Эрдэнийг муулж наадах чинь манай 4, 5 найзтай уулзаж манайд хоносон байсан, чи яах гэж нийлээд яваад байгаа юм бэ гэж хэлэхээр нь тийм бол чи өөрөө яах гэж Нандин-Эрдэнэтэй найзалдаг юм бэ гэж хэлсэн. Тэгээд буцаад гэрт нь орсон. Би Нандин-Эрдэнийг хоёулаа явъя танай найз чинь сонин юм яриад байна гэж хэлсэн. Тэгсэн Мөнгөнцэцэг Нандин-Эрдэнийг явуулахгүй гээд цүнхнээс нь татаад байсан. Нандин-Эрдэнэ бид хоёр явах гээд гарах гэхэд Мягмарбаатар, Баттөр хоёр намайг ор руу түлхэж унагаад хоёулаа дарж авчихаад явуулахгүй гээд Мягмарбаатар цохих гээд байсан. Би цохиулаагүй. Тэгээд хэсэг байж байгаад салсан. Тэгээд Нандин-Эрдэнэ бид хоёр явъя гээд Нандин-Эрдэнэ хувцсаа өмсөөд би хаалга руу нь ойртоод зогсож байгаад утсаа гаргаж такси дуудах гэхэд Мягмарбаатар намайг байшингаасаа авч гараад газар унагаасан. Баттөр хүрч ирээд дарж авчихаад тэр хоёр намайг босгохгүй байсан. Бид гурав хэсэг ноцолдсон. Нандин-Эрдэнэ гарч ирээд Мягмарбаатарыг татаж салгаад байшингийн ар руу авч орсон. Мөнгөнцэцэг гарч ирээд ахыгаа салгаад авсан. Би жоохон байж байгаад байшингийн ар руу ороод Нандин-Эрдэнийг явъя гэхэд Мягмарбаатар урдаас ирж намайг заамдан авч мөргөсөн. Тэгээд салаад гэрт нь орцгоосон. Ороод гар утас малгайгаа авах гэхэд авахуулахгүй байсан. Тэгээд Нандин-Эрдэнэ бид хоёр явахаар гарсан. Хашаанаас нь гараад 10 метр орчим яваад Нандин-Эрдэнэ явахгүй гээд гэнэт зогссон. Би барьж авах гээд гараараа ёвортол нүүр рүү нь цохисон. Тэгтэл Нандин-Эрдэнэ уйлаад суусан. Би аргадаад явъя гээд тэврээд сууж байтал хашаанаасаа Мягмарбаатар, Баттөр, Мөнгөнцэцэг гурав гэрэл тусгаад гарч ирсэн. Баттөр гүйж ирээд намайг өшиглөсөн. Мягмарбаатар араас нь ирээд над руу дайрахаар нь зугтсан. Тэгээд би баруун зүгт засмал зам руу явсан. Замын урд талын гуанзнаас нэг шил архи /0.5 литрийн Ерөөл/ 0.5 литрийн лаазтай пиво аваад Нэргүй гэдэг залуугийнд орсон. Нэргүйтэй архиа хувааж уугаад ширээн дээр нь байсан хайчыг нь аваад Мягмарбаатарыг очиж айлгая, Нандин-Эрдэнийг авъя гээд Нэргүйгийн гэрээс гарсан. Би тэр үед их согтсон байсан. Би Нэргүйгийнхээс гарч яваад Мягмарбаатарын гэрт нь ороод Мягмарбаатарыг дуудсан. Мягмарбаатар, Нандин-Эрдэнэ, Мөнгөнцэцэг гурав унтаж байсан. Мягмарбаатарыг би дуудаад босоод ир гэж хэлсэн. Босч ирээд Мягмарбаатар чам шиг гөлөг намайг алж чадах уу гээд дайраад байсан. Тэгэхээр нь яаж ч болохгүй байхаар нь хайчтай гараараа түлхсэн. Мягмарбаатар өөрөө хажуугаар гараад зугтсан. Би Мөнгөнцэцэг, Нандин-Эрдэнэ хоёрыг дуудаж сэрээгээд би Мягмарбаатарыг хатгачих шиг боллоо гэж хэлсэн. Миний утас хаана байна цагдаа дууд гэж хэлээд би Мягмарбаатарыг гарч хайсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд бид нарыг авч явсан. Ийм л асуудал болсон. Ж.Мягмарбаатар, О.Баттөр, Ө.Мөнгөнцэцэг нартай ямар ч харьцаа байхгүй. Тэр өдөр л танилцсан. Баттөрийг нь өмнө ганц нэг харж байсан. 2016 оны 02 сарын 13-ны өглөө миний 99447969 дугаар руу 99-тэй дугаараас нэг эмэгтэй залгаад урдаас минь зайлаарай, чи яах гэж хүний дундуур ороод хүн амьтанд лай болоод байгаа юм гэж харааж ярьсан. Тэр хүн Мөнгөнцэцэг байсан юм байна лээ. Би сүүлд нь мэдсэн. Мягмарбаатартай маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Явлаа гэж хэлсэн чинь явуулахгүй гээд эхлээд гэрт орон дээр дарж авсан. Ингэхдээ тэр хоёр зодоогүй. Дараа нь явах гэхэд Мягмарбаатар жижиг модон сандлыг зүүн мөр орчим нэг удаа цохисон. Тэгээд хаалгаар түлхэж гаргаад түлхэж унагаасан. Унагачихаад дараад байсан. Цохих гэхээр нь цохиулаагүй. Сүүлд нь Мягмарбаатар намайг заамдаж аваад цээж рүү байшингийн ард 4, 5 удаа мөргөсөн. Хамгийн сүүлд Баттөр хашаанаас гарахад Нандин-Эрдэнэтэй байхад цээж рүү нэг удаа өшиглөсөн. Толгой хөндүүр, цээж хөндүүрлэсэн. Биед өөр ил харагдах гэмтэл байгаагүй. Хүзүүн дээр халцарсан байсан. Би өөрөө айлгах гэж очсон юм. Албаар хутгалъя гэж бодоогүй, урдаас дайрахаар нь түлхсэн. Хайчийг Нэргүйгийн гэрээс авсан. Цаасны хутга Нандин-Эрдэнийн цүнхнээс авсан. Скоч Нэргүйгийн гэрээс авсан. Гартаа бэхэлж скочдоогүй. Ишийг нь скочоор хумьж ороосон юм. Би их согтсон байсан. Сүүлийн нэг шил архийг бараг ганцаараа уусан байсан. Хохирогч унтаад сэрсэн болохоор архи нь гарчихсан байсан.
Ял сонсгож байгаа зүйл ангийг ойлгож байна. Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би сэжигтнээр дахин өгсөн мэдүүлэгтээ өөрийнх холбогдсон хэргийн талаар мэдүүлсэн учир, одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Би одоо мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /хх-89-93, 95х/

* Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 59 дугаартай дүгнэлт: “...1. Ж.Мягмарбаатарын биед зүүн хавирганы нуман доогуур хэвлийн хөндий рүү нэвтэрсэн, дотор эрхтнийг гэмтээгээгүй хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд хий хуралдсан, эрүүний баруун доор зүсэгдсэн шарх, нурууны зүүн талд жижиг зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд хий хуралдсан, эрүүний баруун доор зүсэгдсэн шарх, нурууны зүүн талд жижиг зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 3-1-11-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт, эрүүний баруун доорх, нурууны зүүн талын жижиг шарх нь 2-4-1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-42х/
* Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 223 дугаартай тодорхойлолт /хх-97х/
* Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-100-101х/, эд мөрийн баримт, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн бичгийн нотлох баримт зэрэг болно. 

Шүүгдэгч Н.Базарсад нь согтуугаар 2016 оны 02 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн Улаан толгойн 02-01 тоотод Ж.Мягмарбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зүүн хавирганы нуман доогуур хэвлий орчим хайчаар хатгаж, амь биед нь аюултай нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: хохирогч Ж.Мягмарбаатарын “...Унтаж байтал нэг мэдэхнээ миний цээжний зүүн тал руу юмаар хатгах шиг болсон. Сонин оргиод өвдөөд сэртэл Базар зогсож байсан. Би босох гэхэд босч болохгүй байсан. Тэгсэн Базар дахиад миний нуруу руу хатгасан. Юугаар хатгасныг нь харж амжаагүй. Тэгэхээр нь би хүчээр босч ирээд цээжнийхээ зүүн талаар гараа дараад үзтэл нойтон оргиод цус гарч байсан. Би Базарт чи хутгалчихсан юм биш үү, залуу хүн байж чи хүн аллаа шдээ гэж хэлэхэд Базар ална гүйцээнэ гээд дахиад намайг хатгах гээд дайрсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Батболдын “...Баруун талын том өрөөний урд цонхны доор хуйлж тавьсан дрожин дээр ишийг нь скочоор ороосон хөх өнгийн иштэй том хайч байсан. Уг хайчаар хатгасан гэж Базарсад гэх залуу болон нэг эмэгтэй нь хэлж байсан. Базарсад гэх залуу өөрөө би зүүн гартаа цаасны хутга, баруун гартаа хайч барьсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Батбаатарын “...Ихтамир сумын Эрүүл мэндийн төв дээр очиход Мягмарбаатар нь бусдад хутгалуулсан байдалтай хүргэгдэж ирлээ гээд эмчилгээ хийлгээд байж байсан. Түүнээс хаана хэнд хутгалуулсан юм бэ гэж асуухад гэрт байгаа Базарсад хутгалсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,  гэрч О.Мөнгөнцэцэгийн: “...Намайг унтаж байтал сэрээрээ гээд хүн татсан. Хартал Нандин-Эрдэнэ намайг дуудаад босооч ээ зодоон болоод байна гэж хэлсэн. Босоод иртэл Мягмарбаатар, Базарсад хоёр гадаа таамбар дотор харагдсан. Мягмарбаатар тонгойсон байдалтай гараад явчих шиг болсон. Би босоод үүд рүү очтол Базарсад орж над руу хараад та нарыг бүгдийг чинь ална би сая найзыг чинь 2 удаа хутгалсан гэж хэлсэн. Базарсад нэг гартаа скочоор ороосон хайч, нөгөө гартаа цаасны хутга барьчихсан над руу ойртохоор нь би хайчыг  нь булааж аваад том өрөө рүү шидсэн. Базарсад өөрөө цаасны хутгаа халаасандаа хийсэн...гэх мэдүүлэг, гэрч О.Баттөрын “...Базарсад намайг хараад би найзыг чинь алсан, одоо чамайг ална гээд босч ирээд над руу дайрсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Нандин-Эрдэнийн “...Намайг унтаж байх үед Базарсад Мягмарбаатарыг хайчаар хатгачихсан байна лээ...” гэх мэдүүлэг, хохирогч Ж.Мягмарбаатарын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон  шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 59 тоот дүгнэлт болон шүүгдэгч Н.Базарсадын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  
Энэ хэрэгт мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авсан байх бөгөөд хэрэгт хамааралтай, эх сурвалж нь тодорхой нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нийцсэн үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байх тул шүүх тэдгээр баримтыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол, хамаарал бүхий гэж дүгнэв.

Хохирогч Ж.Мягмарбаатар нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Хохирогч Ж.Мягмарбаатар миний бие шүүгдэгч Н.Базарсадаас эмчилгээний зардал 400.000 төгрөг, ажлын зардалыг өдрийн 20.000 төгрөг, нэг сарын 600.000 төгрөгийг авч хохиролоо барагдуулсан тул Базарсадаас цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” гэсэн хүсэлтийг ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Н.Базарсадад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
 
Шүүгдэгч Н.Базарсад нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд,  гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн Н.Базарсад энэ хэрэгт нийт 28 хоног цагдан хоригдсоныг нь түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Н.Базарсад нь Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар түүний ялтай байдал дууссан байна.
Иймд шүүгдэгч Н.Базарсадыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд ял оногдуулахдаа хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах, хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн эдлүүлэхээр шийдвэрлэв. 
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн иштэй цаасны хутга 1 ширхэг, хөх өнгийн иштэй, резинэн бүрээстэй хайч 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.      

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гавьж овгийн Нарантуяагийн Базарсадыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Н.Базарсадыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Н.Базарсадад оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Н.Базарсадын 2016 оны 02 сарын 17-ны өдрөөс 2016 оны 03 сарын 15-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 28 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн иштэй цаасны хутга 1 ширхэг, хөх өнгийн иштэй, резинэн бүрээстэй хайч 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

6. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Н.Базарсад нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Базарсадад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

8. Шийтгэх тогтоолыг танилцуулснаар хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтыг түдгэлзүүлж шүүгдэгч Н.Базарсадад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 


               
                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                         ШҮҮГЧИД                          Р.АЛТАНЦЭЦЭГ
                                
                                                                                     Э.ОДХҮҮ