Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/02288

 

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2017/02288

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 11 дүгээр байрны 229 тоотод оршин суух, Засуулч овогтой, Олзвойгийн Ялалт /РД:МЗ82050905/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, өөрийн байранд байрлах, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг-т холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, албан тушаалын зөрүү цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Ялалт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт 2009 оноос лавлан мэдээлэгч, тасалбарын нярав, ээлжийн зохион байгуулагчаар одоог хүртэл ажиллаж байна. Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг нь Дотоод аудитын албанаас ирсэн шаардлагын дагуу манай байгууллага дээр 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шуурхай хурал хийсэн.

Уг шаардлага бичигт нэр нь дурдагдаагүй, холбогдолгүй намайг тухайн өдөр ажилтай байхад ажлаас буулгалгүй, ажил дундуур 19:00 цагийн үед гэнэт дуудан оролцуулж, шөнийн 02:00 цаг хүртэл ажил амралтын дэглэм ноцтой зөрчиж, үндэслэлгүй, буруу шийдвэр гаргасан.

Тус байгууллагын дарга Л.Биндэръяа, тухайн үед хүний нөөцөөр ажиллаж байсан Д.Буяндэлгэр, ҮЭХ-ны дарга Л.Дэлгэрмаа, Сургалт технологи хариуцсан инженер Г.Болдбаатар нар нотлох баримт тодорхойгүй, үндэслэлгүй мэдээллээр гүтгэн О.Ялалтын талаар мэдээл ирсэн. Чи удирдан зохион байгуулж, өдөөн турхирсан тул буруутай, чамайг ажлаас халах шийдвэр гаргаж байна. Эсвэл чи өөрийн хүсэлтээр албан тушаал буурч ажиллъя гэж өргөдөл бичиж өг. Тэгэхгүй бол ажилтануудад сахилгын арга хэмжээ авч, ажлаас хална гэж эрх мэдэл, албан тушаалаараа далайлган, бүлэглэн сүрдүүлж, удирдах албан тушаалтны ёс зүйг ноцтой зөрчин, хүчээр тулган шаардаж өргөдөл бичүүлсэн.

2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ээлжийн зохион байгуулагчаас албан тушаал буулгаж, лавлан мэдээлэгчээр ажиллах тушаалыг үндэслэлгүйгээр 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гаргасан. Уг тушаалд 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн шуурхай хурлын талаар огт дурдалгүйгээр, өөрийн өргөдөл хүсэлтийг харгалзан үзэж лавлан мэдээлэгчийн ажилд ажиллуулахаар томилсон тухай тушаал гаргаж, гаргасан тушаалаа надад албан ёсоор танилцуулаагүй, хөдөлмөрийн гэрэ байгуулаагүй одоог хүртэл лавлан мэдээлэгчээр ажиллаж байна.

Миний бие баримт нотолгоогүйгээр албан тушаал болоод цалин буурсан тул хуучин ажиллаж байсан ажилдаа эгүүлэн ажиллах хүсэлттэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч О.Ялалт нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие хуучин ажиллаж байсан албан тушаалдаа эргэж ажиллаж байгаа тул Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, албан тушаалын зөрүү цалин гаргуулах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Ялалт нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, албан тушаалын зөрүү цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг-т өмнө эрхэлж байсан ажилдаа буцаж орж, тушаал нь гарсан тул нэхэмжлэгч О.Ялалт нэхэмжлэлийн шаардлага ажилд эгүүлэн тогтоолгох, албан тушаалын зөрүү цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлгаасаа татгалзах хүсэлтээ ирүүлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч О.Ялалт нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг-т холбогдуулсан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, албан тушаалын зөрүү цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  ШҮҮГЧ Б.АЗБАЯР