Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/28

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.ЭнхАмгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш

Шүүгдэгч *******

Нарийн бичгийн дарга Г.Ишээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******од холбогдох эрүүгийн 2227000200018 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 2, эхийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сум Ганган-Орхон баг ************* дугаар гудамж ********* тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ****************** /РД: ***********/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутаг ******* тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн ээж *******г зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед архи ууж ээждээ агсан тавьсан нь үнэн. Би тархи толгойны өвчтэй болохоор тухайн үйлдлээ сайн мэдэхгүй байсан. Дахиж гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ амлаж байна” гэв.

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай хүү ******* нь архи уучихсан үедээ надаас архины мөнгө нэхэж надад агсам 2 тавьдаг юм. Манай гэрт ******* бид хоёроос өөр хүн цуг байдаггүй. Намайг зодсон өдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 07-ны орой 23 цагийн үед ******* согтуу гаднаас орж ирсэн. Би ор засаж өгсөн чинь надаас 10,000 төгрөг нэхсэн, мөн гарч архи уумаар байна гээд агсам тавьж, шаазан аяга хагалж, хувинтай байсан угаадас зэргийг асгаж надад агсраад байхаар нь гэрээс зугтаж гарах гэтэл миний баруун гарыг цохисон. Юугаар, яаж цохисон талаар мэдэхгүй, маш хүчтэй өвдөж шалбарсан, харин зүүн гарыг базаж байгаад шалбалчихсан. 23 цагаас 02 цаг хүртэл агсам тавьсан /намайг янз бүрийн үгээр хэлээд унтахгүй байдаг юм/ 02 цагийн үед гэрээсээ гарч зугтаагаад хажуу айлын *******гийн гэрт орж хоносон. *******гийн эхнэр *******аас өөр хүн байгаагүй. Өглөө 08 цагийн үед ******* *******гийн гэрт орж ирээд гэрийн түлхүүрийг үлдээгээд гараад явсан. Тэгээд гадуур явж байгаад 15 цагийн үед буцаж согтуу орж ирээд надаас мөнгө нэхэж агсам тавьсан, тэгэхээр нь том охин ******* руу залгаж хэлсэн. Уг үйл явдал болохын өмнө манай хүү ******* надад хэд хэдэн удаа агсам тавьж танхайрч байсан гэхдээ тэр болгон би цагдаад хэлж байгаагүй. Миний хүү одоогоос 4-5 жилийн өмнөөс эхлэн надад агсам тавих болсон. ******* нь хөдөө мал маллаж байгаад 2013 онд Хархорин суманд орж ирсэн юм. Миний гар утсыг авч яваад дэлгүүрт тавьж архи л уух гэж байсан байх сүүлийн үед архи уух болохоороо өөрийнхөө эд зүйлийг барьцаанд өгч архи уух гээд байх болсон. Миний зүгээс санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх эмнэлгийн эмчид үзүүлсэн өөр эмчид үзүүлж эм тариа авч ууж хэрэглээгүй болохоор нэхэмжлэх зүйл байхгүй. *******оос юу нэхэмжлэх билээ дээ..." гэх мэдүүлэг /хх-ийн 32- 33-р хуудас/,

Гэрч Н.*******ын мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 07-ны орой би гэртээ оёдол хийгээд байж байсан чинь шөнө 02 цагт манай хөрш ******* эгч нимгэн цамцтай манайд орж ирээд ******* агсам согтуу тавиад байна гэсэн. Би байшин руу нь харахад гэрэл нь асаалтай байгаад байсан, дотор юу болсон талаар сайн мэдээгүй, гэртээ юм хийж байгаа юм байх гэж бодоод байсан. Харин хүү ******* нь агсам согтуу тавиад байсан юм байна лээ. ******* манайд орж ирэхдээ баруун гарнаас нь цус гарчихсан орж ирсэн. ******* эгч надад хэлэхдээ хүү ******* нь архины мөнгө нэхээд агсам согтуу тавьсан зодчихсон гэж хэлсэн. Өглөө 08:00 цагийн үед ******* нь манай гэрт орж ирээд ээждээ байшингийнхаа түлхүүрийг өгчөөд гараад явсан. 14:00 цаг өнгөрч байхад гаднаас согтуу орж ирээд ******* эгчээс архины мөнгө гэж 10,000 төгрөг нэхээд, өгөхгүй болохоор нь утсыг нь булааж аваад яваад өгсөн байсан. Манайд ******* эгч орж ирээд нөгөө ******* чинь архины мөнгө өгсөнгүй гээд утас булаагаад аваад явчихлаа, дахиад агсам тавиад байна манай том охин руу залгаад өг цагдаа дуудахгүй бол дахиад агсам согтуу тавьж бөөн юм болох нь гэж миний утсаар охинтойгоо ярьж цагдаа дуудсан. ******* нь архины мөнгө нэхэж л агсан согтуу тавьдаг юм шиг байна лээ. Манайх 2021 оны 11 дүгээр сард хөрш болж бууснаас хойш бол 2-3 удаа агсан согтуу тавьж байна. Тухайн үйл явдал болох үед байшин дотор яг юу болсон талаар би сайн мэдэхгүй байна. ******* ээж *******тэйгээ хамт амьдардаг. Манайд бол ******* тухайн үед орж ирээгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 5-р хуу/,

Шинжээч эмч Л.Амгалангийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан “...1. *******гийн биед баруун гарт шарх, баруун гар, зүүн гар, баруун хөлд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи цус хуралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр, шарх гэмтэл нь хатуу ирмэгтэй /хумс/ зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадвар алдалт, гоо сайханд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн 3 гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 81 дугаартай дүгнэлт /ххийн 16-17-р хуудас/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2-р хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 25-27-р хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-р хуудас/,

2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 06-07-р хуу/ зэрэг болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч *******од холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн нутаг ******* тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн ээж *******г зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч ******* /хх-ийн 32-33-р хуу/, гэрч Н.******* /хх-ийн 5-р хуу/, шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 81 дугаартай дүгнэлт /хх-ийн 16-17-р хуу/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2-р хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 25-27-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-р хуудас/, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 06-07-р хуу/ зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч *******ын үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч *******од холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс шүүгдэгч *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд 4 хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж,

шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хохирол төлбөргүй, шүүгдэгч нарын баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг 5 үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ЭНХ-АМГАЛАН