| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2017/02543/И |
| Дугаар | 102/ШШ2017/02227 |
| Огноо | 2017-08-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2017/02227
| 2017 оны 08 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2017/02227 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,
Нэхэмжлэгч Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 3-9, өөрийн байрны 5 давхарт байрлах Жи Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Хархорины 1 дүгээр гудамж, 5 тоотод оршин суух, Батхаан овогт Цэндбазарын Цэцэгсүрэнд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 270.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Цэцэгсүрэн манай компанитай 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1137333 дугаартай Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан, 240.000 төгрөгийн үнэ бүхий NP10 төхөөрөмжийн урьдчилгаанд 20.000 төгрөг төлж, үлдэгдэл 220.000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сар бүр 20.000 төгрөгийг төлөх нөхцөлтэйгөөр худалдаж аваад, өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байна.
Иймээс зээлдэгчээс Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 180.000 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар 956 хоногийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 90.000 төгрөг, нийт 270.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК, хариуцагч Ц.Цэцэгсүрэнгээс 270.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагынхаа алданги 90.000 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч үлдэх 180.000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлж, барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн тул эвлэрэлийн гэрээг баталгаажуулж өгнө үү, гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК, хариуцагч Ц.Цэцэгсүрэнд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргиын биелэлт 270.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 90.000 төгрөгнөөс татгалзаж, 180.000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Жи мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Батхаан овогт Цэндбазарын Цэцэгсүрэнд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 270.000 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаарлагынхаа 90.000 төгрөгнөөс татгалзаж, 180.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр зохигчид харилцан тохиролцон, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8750 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 4375 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ц.Цэцэгсүрэнгээс 4375 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА