Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2017/02259

 

   2017 оны 08 сарын 17 өдөр

   Дугаар 102/ШШ2017/02259

                Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 8 дугаар байр, 91 тоотод оршин суух, Саяа ажаа ургийн овогтой Санчингийн Раднаа /РД:ЧД59012574/-ийн нэхэмжлэлтэй, ажилласан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Раднаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Раднаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1983 оны 06 сарын 21-ний өдөр ШУТИС-ийн физикийн зохион бүтээгчийн шугам зургийн ангид дагалдангаар ороод сарын дараа ажилтнаар орж 450,000 төгрөгийн цалинтайгаар ажиллаж эхэлсэн. Тухайн байгууллагад зохион бүтээгч техникчээр ажиллаж байсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрийг нийгмийн даатгалын дэвтрээр солих гэж байна гэсэн боловч тус дэвтэр нь алга болсон бөгөөд байгууллагад орсон тушаал л байсан. Архиваас шүүлгэж үзэхэд нийгмийн даатгал төлж байсан хэд хэдэн баримтууд гарч ирсэн боловч өөр зүйл гарч ирээгүй байгаа. Би ажиллаж байх хугацаандаа цэргийн алба хааж байсан. Одоо Шинжлэх ухааны академийн Физик техникийн хүрээлэнд 1983 оны 06 сарын 21-ний өдрөөс 1996 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд шугам зурагчин, техникчээр ажиллаж байсан болохыг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.  

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь                                                                                                        

 

Нэхэмжлэгч С.Раднаа нь 1983 оны 06 сарын 21-ний өдрөөс 1996 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Шинжлэх ухааны академийн Физик техникийн хүрээлэнд шугам зурагчин, техникчээр ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзэв.

 

Нэхэмжлэгч С.Раднаа нь 1983 оны 06 сарын 21-ний өдрөөс 1996 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Шинжлэх ухааны академийн Физик техникийн хүрээлэнд шугам зурагчин, техникчээр ажиллаж байсан болох нь түүнд 1979 оны 04 сарын 28-ны өдөр олгосон  Хөдөлмөрийн дэвтрийн “1983.06.21 ЭШБ үйлдвэрийн шугам зурагчнаар авч ажиллуулав” гэсэн бичилт, Шинжлэх ухааны академийн Физик техникийн хүрээлэнгийн захирлын 1983 оны 06 сарын 29-ний өдрийн 65 дугаартай С.Раднааг дагалдангаар туршин ажиллуулах тухай,  1984 оны 07 сарын 04-ний өдрийн 80 дугаартай Ээлжийн амралт олгох тухай, 1985 оны 08 сарын 12-ны өдрийн 124 дугаартай ээлжийн амралт олгох тухай, 1985 оны 12 сарын 25-ны өдрийн 200 дугаартай 1985 оны социалист уралдааныг дүгнэх тухай, 1986 оны 01 сарын 28-ны өдрийн 14 дугаартай Зарим хүмүүсийн цалинг өөрчлөн тогтоох тухай, 1987 оны 01 сарын 31-ний өдрийн 19 дугаартай ажлаас түр чөлөөлөх тухай тушаал, 1988 оны 01 сарын 15-ны өдрийн Зөвшөөрөл авах тухай албан бичгийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 1996 оны 01-12 сарын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэрэг баримтаар нотлогож байна.

 

Мөн хэрэгт авагдсан гэрэл зураг, шүүхэд гэрч Х.Хайрат /РД:ЧС53020274/, Н.Оюунцэцэг /РД:ХД60120207/ нарын мэдүүлсэн мэдүүлгүүд болон тэдний Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд дээрх бичилтүүд зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүх ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэгч С.Раднаагийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С.Раднаа нь 1983 оны 06 сарын 21-ний өдрөөс 1996 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Шинжлэх ухааны академийн Физик техникийн хүрээлэнд шугам зурагчин, техникчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Раднаагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР