| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Цогт |
| Хэргийн индекс | 221/МА2014/0000/З |
| Дугаар | 221/МА2014/0181 |
| Огноо | 2014-05-07 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2014/0181
“Д.Д.Ц.С” ТӨХК-ийн '
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэйгээр нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ууганбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Р.Э, Х.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор “Д.Д.Ц.С" ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Э, Х.Б нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Д.Д.Ц.С” ТӨХК нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай компани нь Дархан, Сэлэнгийн районыг цахилгаан эрчим хучээр, Дархан хотыг дулааны эрчим хүчээр хангаж, 1965 оноос Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар ирлээ. Бид хуулиар ногдуулсан татвар, төлбөр, хураамжаа үнэн зөвөөр тайлагнаж цаг тухайд нь төлдөг.
Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчид манай компанийн 2008-2011 онуудын татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 191271 тоот татварын улсын байцаагчийн акт бичиж төлбөр ногдууллаа. Тус актын нэгдүгээр зүйлээр нийт 9989,0 мянган төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг нөхөн ногдуулахаар шийдвэрлэсэн ба үүнийг бид хүлээн зөвшөөрч төлсөн. Харин актын хоёр дахь хэсгээр ус ашигласны төлбөрт 806,516.5 мянган төгрөг, торгууль, алдангид 249,536.3 мянган төгрөгийг нөхөн ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд Татварын улсын байцаагч нарын гаргасан 2013 оны 02 дугаар сарын 04- ний өдрийн актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцапч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.Б, Р.Энар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Д.Д.Ц.С” ТӨХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх шийдвэртээ: Татварын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Д.Д.Ц.С" төрийн өмчит ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын улсын байцаагчийн 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 191271 тоот акгын 2 дахь заалтыг бүхэлд нь, 3 дахь заалтаас усны төлбөр, торгууль, алдангид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай гэжээ.
Хариуцагчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заапдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 6-р шүүхийн 2014 оны 03 сарын 06-ны өдрийн 15 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдол гаргах нь: х Татварын улсын байцаагчийн актыг Татвар төлөгч хүлээн зөвшөөрөөгүй
тохиолдолд тухай шатны Татварын маргаан таслах зөвлөлд хандаж шийдвэрлүүлэхээр, Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд дээд шатны маргаан таслах зөвлөлд хандаж шийдвэрлүүлэхээр, Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээр заасан.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл. "Дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах: 6.1.Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хулээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана. б.З.Энэ хуулийн 6.1.-Д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол захиргааны байгууллага, албан тушаалтан уг хугацааг хэтэрснээс хойшхи гурван сарын дотор нөхөн сэргээж болно. Хугацаа сэргээхтэй холбогдсон гомдлыг шүүхэд гаргана." гэж заасныг зөрчсөн байна.
|
|
Мөн Эрчим хүчний яам болон Аймгийн Засаг дарга, бусад байгууллагууд татварын улсын байцаагчийн актыг хянах, хэлэлцэх, ямар нэгэн хууль зүйн тайлбар гаргах эрхгүй учраас дээрх байгууллагуудад хандсан нь Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь заалтад заасан хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдохгүй тул хөөн хэлэлцэх хугацааг сунгах, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл болохгүй.
“Д.Д.Ц.С’’ ТӨХК нь 2013 оны 12 сарын 05-ны өдрийн 1/915 тоот нэхэмжлэлээр Захиргааны хэргийн анхан шатны 6-р шүүхэд Татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулахаар хандсан нь Захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл. "Дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах: 6.1 Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана. 6.3 Энэ хуулийн 6.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол захиргааны байгууллага, албан тушаалтан уг хугацааг хэтэрснээс хойшхи гурван сарын дотор нөхөн сэргээж болно. Хугацаа сэргээхтэй холбогдсон гомдлыг шүүхэд гаргана." гэж заасныг зөрчин захиргааны хэрэг үүсгэн хэлэлцсэн нь Захиргааны хэргийн анхан шатны 6-р шүүх хууль буруу хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргаж байна.
Захиргааны хэргийн анхан шатны 6-р шүүхийн 2013 оны 03 сарын 06-ны өдрийн 15 тоот шийдвэрийн үндэслэх хэсгийн 2 дахь заалтад " Ус, рашаан ашигласны төлбөрийн тухай хууль /1995 он/, Усны тухай хууль /2004 он/ нь 2012 оны 05 сарын 17- ны өдөр тус тус хүчингүй болж, байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Усны тухай хуулиуд нь 2012 оны 05 сарын 17-ны өдөр шинэчлэн найруулагдан батлагдаж мөн оны 06 сарын 21 -ны өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Засгийн газрын тогтоол захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно", Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д "Татварын хувь хэмжээг Улсын Их Хурал, түүний эрх олгосноор Засгийн газар болон аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөпчдийн хурал хууль тогтоомжийн дагуу тус тус тогтооно ", Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д "Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг энэ хуулийн 15.1-д заасан
|
|
хязгаарт багтаан Засгийн газар тогтооно." гэж зааснаас үзэхэд усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг Засгийн газар тогтоохоор байна.
Иймд хариуцагч нар татварын акт тогтоох үед Засгийн газрын усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоосон 2009 оны 351 дүгээр тогтоол хүчинтэй байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байх ба хариуцагчийн үйлдсэн татварын акт нь Татварын Ерөнхий Хуулийн 24 дүгээр зүйлийн 24,1-д "Үндэсний татварын алба, татварын улсын байцаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ... гагцхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрхзүйн бусад актыгудирдлага болгон ажиллана" гэсэн зарчимтай нийцэхгүй байна. ...
Дээрх байдлуудаас дүгнэхэд Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.Б, Р.Э нарын үйлдсэн татварын актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, татварын улсын байцаагчийн 2013 оны 02 сарын 04-ны өдрийн 191271 тоот актын 2 дахь заалтыг бүхэлд нь, 3 дахь заалтын ус ашигласны төлбөр, торгууль, алдангид холбогдох заалтуудыг тус тус хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ" гэснийг хүлээн зөвшөөрөхгүй дараах тайлбарыг гаргаж байна.
Монгол Улсын Их хурлаас 2012 оны 05 сарын 17-ны өдөр Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг батлан гаргаж мөрдөж эхэлсэнээр Ус, рашаан ашигласны төлбөрийн тухай хуулийг хүчингүй болгосон хуулийг батлан гаргасан.
Засгийн газрын 2009 оны 351 тоот тогтоол нь Ус рашаан ашигласны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь заалтыг үндэслэн гарсан бөгөөд усны нөөц ашигласны төлбөрийн хэмжээг төгрөгөөр тогтоосон тогтоол тул уг хууль хүчингүй болсоноор дээрх тогтоол хүчингүй болсон. Шинэчлэн батлагдсан Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15,1 дэх заалтад усны нөөц ашигласны төлбөрийн хэмжээг усны экологи, эдийн засгийн үнэлгээнээс хуульд заасан хувь, хэмжээнд багтааж Засгийн газар тогтоохоор заасан. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15,1,8 дахь заалтад эрчим хүчний үйлдвэрлэлийн хэрэгцээнд ашигласан усны шоометр тутамд газрын доорхи усанд 15-30 хувь гэж заасныг үндэслэн татварын улсын байцаагч 15 хувиар төлбөрийг ногдуулсан.
Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны 6-р шүүхийн 2014 оны 03 сарын 06-ны өдрийн 15 тоот шийдвэр нь Засгийн газрын 2009 оны 351 дүгээр тогтоолыг хүчинтэй гэж Монгол Улсын их хурлын 2012 оны 05 сарын 17-ны өдрийн ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн дагуу хүчингүй болсон ус рашаан ашигласны төлбөрийн тухай хуулийг баримтлан татварын
|
|
улсын байцаагчийн актыг хүчингүй болгосон нь хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Шинэчилэн найруулан батлагдсан Усны тухай хуулийн 9 дүгээр зүйл."3асгийн газрын бүрэн эрх: 9.1.3асгийн газар усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 9.1.3 усны нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг батлах;" гэж заасны дагуу Засгийн газрын 2011 оны 302 дугаар тогтоолоор усны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон тогтоол нь өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа бөгөөд Засгийн газраас усны экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон өөр ямар нэгэн эрхзүйн баримт бичиг гаргаагүй байна.
Иймд Захиргааны хэргийн анхан шатны 6-р шүүхийн 2014 оны 03 сарын 06-ны өдрийн 15 тоот шийдвэрийг хүчингүй болгож татварын улсын байцаагчийн 2013 оны 02 сарын 04-ны өдрийн 191271 тоот актыг хүчинтэй хэвээр үлдээх шийдвэр гаргаж өгнө үү.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Захиргааны хэргийн анхан шатны 6-р шүүхийн 2014 оны 03-р сарын 06-ны өдрийн 15 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Х.Б, Р.Энарын гаргасан өргөдөлтэй танилцаад
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт заасныг үндэслэн "Д.Д.Ц.С” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэхэд, хариуцагчийн гомдлыг үндэслэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн болон бодит үндэслэл тогтоогдохгүй байна.
Хэргийн маргааны үйл баримт нь: Татварын улсын байцаагчид Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4, 15 дугаар зүйлийн 15.1, Засгийн газрын 2011 оны 10 дугаар сарын 26-ны 302 тоот “Усны экологи эдийн засгийн үнэлгээг шинэчлэн батлах тухай тогтоолын 1, 2 дугаар хавсралт, Засгийн газрын 2009
|
|
оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 21 дүгээр “Татварын алдангийн хувь хэмжээ тооцох тухай” тогтоол зэргийг үндэслэн төлбөр тогтоосон акт үйлджээ.
Ингэхдээ Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр батлагдаж хүчин төгөлдөр болсноор шинээр баталсан хуулийн дагуу маргаан бүхий харилцааг буюу “ус ашигласны төлбөрийн хувь, хэмжээг тогтоох” асуудлыг зохицуулна гэжээ. Гэвч шинээр батлагдсан Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар төлбөр тооцохдоо “ашигласан усыг шоо.метрээр” хэмжихээр заасан боловч, харин төлбөрийн хувь хэмжээг тогтоох эрхийг Засгийн газар олгожээ.
Гэтэл нэхэмжлэгч хуулийн этгээд маргаж буй 2012 оны 6-12 сар хүртэлх хугацааны үйлдвэрлэлийн зориулалтаар ус ашигласаны төлбөрийг тооцож төлөх үед Засгийн газраас усны төлбөрийн хувь хэмжээг дээрх хуулийн дагуу хэрхэн тогтоох талаар шийдвэр гаргаагүй байсан байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн тайлбарлаж буй шиг, ус ашигласан төлбөрийн хувь хэмжээг хэрхэн тооцохыг дээрх хуулиар шууд тогтоосон зохицуулалт байхгүй, нөгөө талаар шинэ хуулийн дагуу гарсан журам мөн байхгүй.
Хариуцагчийн тайлбар дахь үндэслэл[1] буюу “усны төлбөр ногдуулах үзүүлэлтийг хуулиар тогтоосон” гэдэг нь ус ашиглалтын хувь хэмжээг шууд шинэчлэн тооцох боломжтой зохицуулалт биш төлбөрийн дээд, доод хязгаарыг тогтоосон байх бөгөөд харин 1995 онд батлагдсан Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор ашигласан усны төлбөрийн хувь, хэмжээг зохицуулж байсан Засгийн газрын 2009 оны 351 дүгээр тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байсан байна.
Тус тогтоолын үйлчлэл нь 1995 оны Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад одоогийн энэ хэргийн маргааны харилцаатай ижил харилцааг буюу “ус ашигласаны төлбөрийн хувь хэмжээг” зохицуулахад хэрэглэгдэж байсан тул 2012 оны Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль хуулийн дагуу усны төлбөрийн хувь, хэмжээг тогтоосон Засгийн газрын тогтоол гараагүй байх үед хэрэглэгдэх боломжтой байсан байна.
Хариуцагчийн гомдол, тайлбарын “Ус, рашаан ашигласны төлбөрийн тухай хууль 2012 оны 6 дугаар сарын 21 -нд хүчингүй болсоноор уг хуулийг хэрэгжүүлэх хүрээнд гарсан 351 дүгээр тогтоол мөн хүчингүй болсон" гэсэн үндэслэлийг хүлээж авах үндэслэлп/й болох нь Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 21 -ны өдрийн 326 дугаар тогтоолын 3 дугаар заалтаар “уг тогтоол гарсантай холбогдуулан дээрх 351 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсон” -оос дүгнэгдэж байна.
Татварын байгууллага шийдвэрийнхээ бас нэгэн үндэслэл болгосон Засгийн газрын 2011 оны 302 дугаар тогтоол нь 2004 оны Усны тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор гарсан бөгөөд уг тогтоолоор зохицуулагдах харилцаа нь “ус ашигласны төлбөрийг тогтоох” биш харин “усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх” асуудал байна. Гэтэл хэргийн маргаан нь усны нөөцөд учирсан хохирлын тухай асуудал биш учир 302 дугаар тогтоолыг хэрэглэхгүй, нэг үгээр хэлбэл усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээгээр ус ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох боломжгүй юм.
Хөөн хэлэлцэх хугацааны талаар анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн нэгдүгээрт тодорхой, зөв дүгнэлт хийсэн байх бөгөөд хариуцагчийн энэ талаарх гомдлын үндэслэлийг хүлээж авах боломжгүй тухай уг дүгнэлтэд хангалттай тайлбарласан байх тул давж заалдах шатны шүүх нэмж дүгнэлт хийх шаардлагагүй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.