Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2020/0092

 

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 04 өдөр                 Дугаар                                     Улаанбаатар хот

                                                      128/ШШ2020/0092

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Б.Б

Хариуцагч: Б д д У б х

Гуравдагч этгээд: Э э Ж к ХХК, З ХК дахь банкны эрх хүлээн авагч

            Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн бүртгэлийн газарт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Г******* ******* дугаар байр ******* орон сууц, ******* авто зогсоолыг Улсын бүртгэлд бүртгэж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргахыг даалгах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, гуравдагч этгээд З*******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Б.Б би Э Э Ж ХХК-тай 2008 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ хийж 21582 ам долларыг төлж, үлдсэн төлбөрөө банкны зээлээр 2008 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр тус компанид бүрэн төлснөөр ******* дугаар байрны ******* 81,75 м.кв орон сууц, ******* авто зогсоолын захиалан бариулсан хууль ёсны өмчлөгч болсон ба, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хууль ёсны өмчлөгч гэдгээ дахин батлуулсан билээ.

Улмаар Баянзүрх дүүргийн бүртгэлийн газарт орон сууц, авто зогсоолоо улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авахыг хүссэн хүсэлтээ гаргасан боловч Э Э Ж ХХК-ийн өмчлөлийн зээлийн барьцаанд байгаа гэсэн шалтгаанаар улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг минь зөвшөөрөхгүй буцаасан нь, миний худалдан авсан өр төлбөрийн тооцоогүй, хууль ёсны өмчлөлд байгаа хөрөнгийг минь бүртгэхээс татгалзаж байгаа нь хууль бус байна.” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Б нь 2008 онд 12 жилийн өмнө орон сууц захиалгын гэрээ хийгээд орон сууц болон худалдах худалдан авах гэрээ хийсэн. Одоо тэндээ амьдарч байгаа. Эд хөрөнгийн өмчлөгч мөн гэж иргэний хэргийн шүүхээр тодорхойлсон. Барьцаанд байгаа тул бүртгээгүй гэсэн тайлбар өгдөг. Үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлэхийг даалгуулах, гэрчилгээ гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Б.Б нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт хариуцагчаар оролцуулах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220******* дугаарын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Г******* цогцолборын
******* дугаар байр буюу Д******* гудамж хаягт байрлах орон сууц,
гаражийг холбогдох нотлох баримтыг үндэслэн 60%-ийн гүйцэтгэлтэйгээр Э э
Ж к ХХК /2/-ийн өмчлөлд, эрхийн улсын бүртгэлийн Ү-
220******* дугаарт бүртгэсэн байх бөгөөд “З” банк болон БНСУ-ын Х
банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2009 оны 1/6542, 1/9731, 11/13253,
2012 оны 2/4309, 2/5394, 2/9693, 2/*******59, 2013 оны 2/2931, 2/2236, 2014 оны
2/1449, 2019 оны 4/3067 тоот, Цагдаагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах
газрын 2010 оны 10/5-701 албан тоотоор захиран зарцуулах эрхийг нь
түдгэлзүүлсэн байна.

Тухайн орон сууцыг Э э Ж к ХХК нь өөрийн хөрөнгөөр
барьж 60%-ийн гүйцэтгэлтэй байхад нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Тухайн орон сууцыг тоот тус бүрээр нь иргэдийн өмчлөлд салгаж
бүртгүүлэхийн тулд өмнө нь олгогдсон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож
иргэдийн өмчлөлд салгаж шинээр гэрчилгээ олгодог. Тухайн гэрчилгээ нь манай
байгууллагад өнөөдрийн байдлаар ирээгүй байх тул тоот тус бүрээр нь иргэдийн
өмчлөлд салгаж шинээр гэрчилгээ олгох боломжгүй байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21.1-д
Барьцаалбарын хууль ёсны эзэмшигч эсхүл барьцаалагчийн хүсэлт, шүүх,
арбитрын шийдвэрийг үндэслэн барьцааны эрхийг дуусгавар болгоно” хэмээн
заасан байдаг.

Э э Ж к ХХК нь тухайн орон сууцаа барьцаалан “З”
банк болон БНСУ-ын Х банкнаас зээл авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээ
нь өнөөдрийн байдлаар албан ёсоор дуусгавар болоогүй байна.

Иймд барьцаалагчдын зөвшөөрөлгүйгээр тухайн орон сууцыг иргэдийн
өмчлөлд салгаж бүртгэх боломжгүй юм.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20.1.8, 20.1.10-д “Улсын бүртгэлд
хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын бүртгэлийн байгууллагын
дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд
өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно” хэмээн заасан байдаг.

Тухайн орон сууцны захиран зарцуулах эрхийг эрх бүхий байгууллагуудаас
удаа дараа түдгэлзүүлсэн байх тул захиран зарцуулах эрхийг сэргээсэн тухай
албан бичиг ирээгүй байхад эрхийн улсын бүртгэлд дур мэдэн өөрчлөлт оруулах
боломжгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудыг хянан үзэхэд Г*******” цогцолборын *******
дугаар байрны *******ын 81,75 м.кв-тай орон сууц, ******* автозогсоолыг Э
э Ж к ХХК-ийн өмчлөлөөс салгаж иргэн Б.Бийн өмчлөлд
бүртгэх боломжгүй байна.

Иймд иргэн Б.Б нэхэмжлэлийг хангахгүй орхиж, хэргийг
хэрэгсэхгүй болгож өгнө үү.

...Банкны барьцаанд байгаа тул бүртгэх боломжгүй юм. Учир нь гуравдагч этгээдийн эрх ашиг гэдэг утгаараа бүртгэх боломжгүй байгаа.” гэв.

Гуравдагч этгээд З банкны эрх хүлээн авагч Н.А шүүхэд гаргасан тайлбартаа: “Э э Ж к ХХК нь 2007 оны 08 дугаар сард Баянзүрх дүүрэг, Д******* гудамжинд баригдаж байсан Голден Вилл орон сууцны барилгын ажилд зориулж 20 тэрбум воны бондыг 24 сарын хугацаатай, жилийн 12.5 хувийн хүүтэйгээр БНСУ-ын P bank, W bank, S Capital, банк зэрэг байгууллагуудад худалдсан.

Э э Ж к ХХК-ийн Г В орон сууцны цогцолборыг бариулах санхүүжилтийг БНСУ-ын хөрөнгө оруулагч талууд тэдгээрийг төлөөлөн банк, нөгөө талаас З оролцон олон талт гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу тус орон сууцны цогцолборын дуусаагүй барилгын гэрчилгээг БНСУ-ын хөрөнгө оруулагч тал давхар барьцаалсан. Энэ гэрээнд З******* нь БНСУ-ын хөрөнгө оруулагч талын оруулсан санхүүжилтийг Э э Ж к ХХК-ийн барилгын ажлын явц байдал, санхүүжилттэй уялдуулан шилжүүлж байх, орон сууцыг худалдан борлуулсан тохиолдолд борлуулалтын орлогыг тусгай дансанд төвлөрүүлэн буцаан шилжүүлэх үүрэг хүлээсэн болно.

Дээрх Гэрээнүүдийг байгуулах үед Э э Ж к ХХК-ийн нэр дээр Г в орон сууцны цогцолборын дуусаагүй барилгын гэрчилгээ эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас гарган өгсөн байсан бөгөөд энэ нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэн гаргасан тус компанийн өмчлөх эрхийг баталгаажуулсан хүчин төгөлдөр баримт юм.

Орон сууцыг захиалах, худалдан борлуулахаас өмнө тус компани дуусаагүй барилгын гэрчилгээ гаргуулан авсан бөгөөд өмчлөгчийн хувьд хөрөнгөө бусдад шилжүүлэх, барьцаалах, захиран зарцуулах бүрэн эрхтэй юм.

Нэхэмжлэгчийн худалдан авсан орон сууцны барилга нь бүхэлдээ дуусаагүй барилгын гэрчилгээ гаргуулан авсан ба сууц өмчлөгч тус бүрээр гэрчилгээ салган гаргаагүй тул Э э Ж к ХХК-ийн өмч хэвээр байна. Э э Ж к ХХК-ийн өмчлөлийн энэ байрыг улсын комисс хүлээн авч улсын бүртгэлийн байгууллагад дууссан барилгын гэрчилгээ гаргуулан авч, захиалагч тус бүрээр гэрчилгээг салган гаргах ёстой бөгөөд түүнчлэн банкны ипотекийн шаардах эрхийг холбогдох хууль тогтоомжийг зөв хэрэглэн шийдвэрлэхийг хүсэж байна.

Иймд хариуцагч Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс шүүхэд холбогдох хууль тогтоомжид дурьдсанаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор гаргасан хариу тайлбарыг З дэмжиж байгаа болно.” гэв

Гуравдагч этгээд З*******ны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...2007 онд З******* орон сууцыг санхүүжүүлж эхэлсэн. 4-5 тэрбум төгрөгийн мөнгөөр санхүүжүүлсэн. 2007 оны 8 дугаар сард 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Солонгос улсын нэр бүхий компаниуд хөрөнгө оруулсан. З******* дуусаагүй барилгын 8 гэрчилгээгээр барьцаалж авсан. Барьцаа хөрөнгийг давхар барьцаалсан. Санхүүжилтийн үйл баримтаар З******* борлуулсан орлогыг өөрсдөд нь төвлөрүүлээд буцаагаад Солонгос улсын компани руу шилжүүлэхээр болсон. 2008 онд Э Э Ж ХХК өөрсдөө гэрээгээ зөрчиж байршуулахгүй мөнгийг өөрсдөө авсан. Гэрээ зөрчигдөхөөр З*******ны Солонгос улс руу явуулах данс руу суутгаад өөрсдийнхөө төлбөрийг төлүүлсэн. Ингээд Солонгос улсын хөрөнгө оруулалтын төлбөр 5,7 сая долларын өр төлбөр үүссэн. Орон сууцны гэрчилгээ гаргахад татгалзах зүйлгүй. Гол нь барьцаалсан зүйл байгаа.” гэв.

Гуравдагч этгээд Э Э Ж ХХК-ийн гүйцэтгэх захирал шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Иргэн Б.Бийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Э э Ж к ХХК нь гуравдагч этгээдээр оролцож байгаа болно.

Б.Б нь манай байгууллагатай 2008 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Орон сууц худалдах, худалдан авах тухай” гэрээ байгуулсан ба энэхүү гэрээний дагуу ******* дугаар байрны ******* орон сууц болон ******* автозогсоолын төлбөрөө тус тус бүрэн төлсөн байна.

Иймд иргэн Б. Б нь манай Э э Ж к ХХК-нд ямар
нэгэн төлбөр тооцооны үүрэггүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

Уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд манай компани
оролцох шаардлагагүй гэж үзэж байгаа тул биднийг оролцуулахгүйгээр хэргийг
шийдвэрлэж өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Бийн “Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Г в ******* дугаар байрны ******* орон сууц, ******* автозогсоолыг Улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Б Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Г******* ******* дугаар байрны ******* орон сууц, ******* автозогсоолыг захиалан бариулах гэрээг 2008 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Э э Ж к ХХК, З б ХХК-тай байгуулсан байна.

Нэхэмжлэгч нь 2008 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Э э Ж к ХХК-д гэрээний төлбөр 21,582 мянган ам.долларыг төлсөн, мөн гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөр 82,649 мянган ам.долларыг бүрэн төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан Э э Ж к ХХК-ийн 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Тооцооны акт болон шүүхэд ирүүлсэн хариу тайлбараас тогтоогдож байна.

Мөн гуравдагч этгээд Э э Ж к ХХК-иас “нэхэмжлэгч Б.Б нь манай компанитай байгуулсан гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа”, гуравдагч этгээд З*******ны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... нэхэмжлэгч Б.Б нь 3*******, Э э Ж к ХХК-тай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээгээр  хүлээсэн үүргийн дагуу төлбөрөө бүрэн барагдуулсан байна. ” гэх тайлбарыг гаргасан.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/01920 дүгээр захирамжаар хариуцагч Э э Ж к ХХК нь нэхэмжлэгч Б.Бийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Г в ******* дугаар байрны ******* орон сууц, ******* автозогсоолын өмчлөгч мөн болохыг хүлээн зөвшөөрснийг баталсан байна.

Нэхэмжлэгч Б.Б-ийн өмчлөх эрхийг Баянзүрх дэх Улсын бүртгэлийн хэлтсээс бүртгээгүй талаарх гомдлыг хянаад Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 7/4603 тоот албан бичгээр “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10 “Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх”, 18.1.8 “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох;” мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.” тус тус зааснаар Э э Ж к ХХК-ийн өмчлөлийн ******* дугаар байр нь бүхэлдээ 2007 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн З******* ХХК-тай 297 тоот, 2007 оны банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээ тус тус бүртгэлтэй, Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны 2009 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1/6542, 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1/9731, 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/13253, 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2/4309, 2012 оны 05 дугаар сарын 2/5394, 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2/9693, 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2/*******59, 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2/2236, 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2/2931, 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2/1449 тоот албан бичгүүдээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.” гэсэн хариу өгчээ.

Э э Ж к ХХК нь 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 60 хувийн гүйцэтгэлтэй барилгын өмчлөгчөөр бүртгүүлж, 2007 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр З б ХХК болон БНСУ-ын  банктай байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь  хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтууд, зээлийн гэрээ, барьцааны гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны 2009 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1/6542, 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1/9731, 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/13253, 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2/4309, 2012 оны 05 дугаар сарын 2/5394, 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2/9693, 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2/*******59, 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2/2236, 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2/2931, 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2/1449 тоот албан бичгүүдээр Э э Ж к ХХК-ийн 60 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын барьцааны гэрээтэй холбоотойгоор захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн боловч 100 хувь ашиглалтад орсон орон сууцны барилгыг буюу Б.Бийн өмчлөлийн орон сууц, авто зогсоолын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, түдгэлзүүлээгүй байна.

Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 554 дүгээр тогтоолоор Э э Ж к ХХК-д холбогдуулан гаргасан БНСУ-ын банкны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2018 оны/ 5 дугаар зүйлийн 5.1-т “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана, 8.1.1-т “энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан журам, шаардлагыг зөрчиж мэдүүлэг гаргасан”, 8.1.2-т “мэдүүлэг гаргагч энэ хуулийн 7.1-д заасан эрхтэйг нотлох баримт байхгүй” 8.1.3-т “хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл мэдээлэл нь зөрүүтэй” 8.1.4-т “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлд заасан үйлчилгээний хөлс, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 5.1.40-д заасан улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй” 8.1.5-т “энэ хуулийн 4.1-д заасан эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн гэрээ, хэлцэлтэй агуулгаараа илт зөрүүтэй” 8.1.6-т “энэ хуулийн 4.1-д заасан эрхийн хүчинтэй хугацаа дууссан” 8.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахыг хориглоно.” гэж заажээ.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 18 дугаар зүйлийн 18.1.10-т “ Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх” гэж заасан бөгөөд Б.Бийн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотойгоор шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн ямар нэгэн шийдвэр гараагүй.

Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд Б.Б нь ******* дугаар байрны ******* 3 өрөө 81,75 м.кв орон сууц болон ******* автозогсоолыг өмчлөх эрхийг Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх эрхтэй бөгөөд улсын бүртгэлийн байгууллагаас Э э Ж к ХХК-ийн 60 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны дуусаагүй барилгын барьцааны гэрээтэй холбоотойгоор захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэсэн үндэслэлээр Б.Бийн өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзах үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б.Бийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Г******* ******* дугаар байрны ******* 3 өрөө 81,75 м.кв орон сууц болон ******* автозогсоолыг Улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгохыг Б д д У б хт даалгаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.12-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2018 оны/  5 дугаар зүйлийн 5.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 18 дугаар зүйлийн 18.1.10, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2018 оны/ 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, -т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Д******* гудамж, Г******* цогцолбор орон сууцны хорооллын ******* дугаар байрны ******* 3 өрөө 81,75 м.кв орон сууц болон ******* автозогсоолыг Б.Бийн өмчлөлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Б д д У б хт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч Б д д У б хт  70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.АДЪЯАСҮРЭН