Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/37

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.ЭнАмгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш

Шүүгдэгч *******

Нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүхуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2227000000038 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сум ГанганОрхон баг ******* дугаар байр ******** тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын 2-р шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын 2-р шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, ******* /РД: **************/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 20 цагорчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэр, ******* тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******г тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хутгалан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 02 дугасарын 12-ны өдөр гэртээ байж байгаад гараад *******ийн гэр рүү яваад орсон. Гэрт ороход *******, *******, *******ийн эхнэр ******* нар хөзөр тоглоод сууж байсан. Тэгэхээр нь би хамт тоглоё гэтэл ******* чамтай тоглохгүй зайл, тэгээд янз бүрийн зүйл үглээд байхаар нь би хэлэхдээ чи чинь одоо хаашаа юм гээд дух хэсэг рүү гараа зангидаж байгаад түлхчихсэн чинь намайг зөрүүлээд цохиод авсан. Тэгээд гэрийн баруун талд байх орны хажууд зогсоод гутлынхаа түрүүг ухаж байгаад нэг зүйл гаргаж ирээд шууд ар нуруундаа нуугаад барьчихсан, тэгэхээр нь би *******г хартал хутга барьчихсан байсан. Тэгээд би шууд хутгатай гарыг нь барьж аваад орон дээр дарж унагаад, барьж байсан хутгыг нь гараас нь салгаад орны цаагуур шидчихээд цагдаа дуудсан. Намайг ороход ил архи согтууруулах ундааны зүйл харагдаагүй, тэгсэн мөртлөө 3-уулаа согтууралтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн “...2022 оны 02-р сарын 12-ны өдөр 15 цагийн үед манай нөхөр ******* хүүхдээ дагуулаад эмнэлэг явахаар гэрээсээ гарсан юм. Тэгсэн чинь нөхөр эмнэлэг оролгүй Сансар хороонд айлд яваад орчихсон байсан. Тэгээд би оройхон бүрэнхий болж байхад гэртээ нүүрс түлээ авахаар гэрээс гарч байтал *******, хоёр 1 шил архитай ирсэн. Манайд орж ирээд , ******* 2 хөзөр тоглонгоо авч ирсэн архиа бид 3 ууцгаасан. Хэсэг хугацааны дараа гаднаас орж ирээд манай баруун талын орон дээр суусан. Тэгснээ . хоёр бие бие рүүгээ хэрэлдэх, маргалдах маягтай ярилцаж байгаад гэнэт босч ирээд хоорондоо барилцаж аваад баруун талын орон дээр дээр, доороо ороод маргалдаж байснаа гэнэт намайг хутгалчихлаа гээд салцгаасан. Тэгэхээр нь очоод харсан чинь зүүн талын суганы доор бөөрний орчимд хутгалчихсан цус гарч байсан ба цагдаад өөрөө мэдэгдсэн. Удалгүй цагдаа, эмнэлэгийнхэн ирээд , нарыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны Хархорин сум дахь хэсгишинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гаргасан “...1. *******гийн биед хэвлийн зүүн талд шарх, цус хуралт, тэр хэсгийн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Амь насанд аюулгүй гэмтэл байна...” гэсэн 155 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31-р хуудас/

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6-р хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1-2-р хуудас/,

Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 37-38хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-р хуудас/,

Шүүгдэгч *******, хохирогч ын нарын хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хохирол төлсөн баримт /хх-ийн 66-67-р хуудас/ зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч *******д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 20 цагиорчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэр, ******* тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******г тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хутгалан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч ******* /хх-ийн 18-19-р хуу/, гэрч /хх-ийн 26-р хуу/, шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гаргасан 155 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-31-р хуу/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6-р хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /ххийн 1-2-р хуудас/, шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /ххийн 37-38-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51-р хуудас/, шүүгдэгч *******, хохирогч ын нарын хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хохирол төлсөн баримт /хх-ийн 66-67-р хуудас/ зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчияллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэллээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулиерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч *******гийн үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч *******д холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхэшүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаучруулсан хохиролгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлнөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж,

шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагхохирогчид 100,000 төгрөгийн хохирол төлсөн, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдаж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 21 см урттай, ажлын хэсгийн урт 9 см хэмжээтэй бариулын гол хэсэг бор өнгийн модон иштэй эвхэгддэг төмөр хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт даалгаж,

шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйл1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөрхилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 21 см урттай, ажлын хэсгийн урт 9 см хэмжээтэй бариулын гол хэсэг бор өнгийн модон иштэй эвхэгддэг төмөр хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дхэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЭНХ-АМГАЛАН