| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/01341/И |
| Дугаар | 1912 |
| Огноо | 2017-06-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 1912
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий Сайд Амарын гудамжид байрлах, Хас банк /РД:2578697/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 хороолол, Энхтайваны өргөн чөлөө, Энэрэл 1 байр, 1 тоотод оршин суух, Баяр овогт Жигжидсүрэнгийн Энхмаа /РД:ШЕ83022863/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 хороолол, Энхтайваны өргөн чөлөө, Энэрэл 1 байр, 1 тоотод оршин суух, Дашдоржийн Жигжидсүрэн /РД:ЧВ59012275/
Зээлийн гэрээний үүрэгт 58.098.706 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Энхмаа нь 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Хас банктай 1480016304 дугаар зээлийн гэрээ байгуулж 40.000.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, 365 хоногт 28.2 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 2016 оны 2 сарын 22-ны өдөр нэмэлтээр 1480019119 зээлийн гэрээ байгуулж 25.000.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, 365 хоногт 28.2 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Энэ гэрээнүүдэд Д.Жигжидсүрэн нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1480016304 дугаартай зээлийн гэрээнд талууд харилцан тохиролцон нэмэлт өөрчлөлт оруулсан. Үндсэн гэрээний дагуу олгосон 40.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдэл болох 26.666.666,68 төгрөгийн зээлийг үндсэн гэрээний дагуу 2018 оны 5 сарын 21-ний өдөр дуусгавар болгохоор заасан хугацааг зээлдэгчийн хүсэлтээр 2022 оны 5 сарын өдөр дуусгавар болно гэж тусган зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөн, зээлийг шилжүүлэн бүртгэсэнтэй холбогдуулан зээлийн дансны дугаарыг 1480020217 тоот болгон өөрчилсөн. 1480016304 болон 1480019119 тоот зээлүүдийн барьцаанд Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Жаргалант-Эко гудамж, Өлзийтийн зам 38/а тоотод байрлах ГД-000398789, Ү-2206031914 тоот улсын бүртгэлийн дугаартай, 144 м.кв талбайтай хувийн сууц болон Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Жаргалант-Эко гудамж, Өлзийтийн зам 38/а тоотод байрлах ГД-000540260 дугаартай, 400 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газар зэрэг хөрөнгийг барьцаалсан. Ж.Энхмаа, Д.Жигжидсүрэн нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй боловч 1480020217 тоот ззэлийг 2017 оны 1 сараас хойш, 1480019119 тоот зээлийг 2016 оны 11 сараас хойш зээлийн төлбөрөө төлөлгүй хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. Ж.Энхмаа болон Д.Жигжидсүрэн нарт гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа утсаар болон уулзаж мэдэгдэж, шаардаж байсан боловч төлбөр төлөх талаар арга хэмжээ авахгүй, төлбөр төлөхөөр тохиролцсон нөхцөлөөр зээлээ төлөхгүй, зээлийн гэрээний 3.2.1, 3.3.1-т тус тус заасан үүргээ биелүүлэхгүй, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар зээлдэгч Ж.Энхмаа, Д.Жигжидсүрэн нарын 1480019119 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 24.166.666,67 төгрөг, зээлийн хүү 3.172.129 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 52938 төгрөг, нийт 27.391.734 төгрөг, 1480020217 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 26.666.666,68 төгрөг, зээлийн хүү 3.993.445 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21360 төгрөг, нийт 30.681.472 төгрөг байна.
Иймд Ж.Энхмаа, Д.Жигжидсүрэн нар зээлийн гэрээний үүрэгт нийт 58.098.706 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Ж.Энхмаа, Д.Жигжидсүрэн нартай тохиролцож, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг график гарган төлж барагдуулахаар харилцан эвлэрлийн гэрээ байгуулж байна. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ж.Энхмаа, Д.Жигжидсүрэн нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ж.Энхмаа, Д.Жигжидсүрэн бид Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг график гарган төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Ж.Энхмаа, Д.Жигжидсүрэн нар нь Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 58.098.706 төгрөгөөс 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 15.000.000 төгрөгийг төлж, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор 10.000.000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор 8.274.676,5 төгрөгийг, 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 8.274.676,5 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор 8.274.676,5 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 8.274.676,5 төгрөгийг тус тус төлж барагдуулах, дурдсан хугацаанд төлбөрийг бүрэн барагдуулаагүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Жаргалант-Эко гудамж, Өлзийтийн зам 38/а тоотод байрлах ГД-000398789, Ү-2206031914 тоот улсын бүртгэлийн дугаартай, 144 м.кв талбайтай хувийн сууц болон Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Жаргалант-Эко гудамж, Өлзийтийн зам 38/а тоотод байрлах ГД-000540260 дугаартай, 400 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газар зэрэг эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Ж.Энхмаа, Д.Жигжидсүрэн нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 58.098.706 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан эвлэрч, уг эвлэрлийн гэрээгээр хариуцагч Ж.Энхмаа, Д.Жигжидсүрэн нар нь Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 58.098.706 төгрөгөөс 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 15.000.000 төгрөгийг төлж, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор 10.000.000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор 8.274.676,5 төгрөгийг, 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 8.274.676,5 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор 8.274.676,5 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 8.274.676,5 төгрөгийг тус тус төлж барагдуулах, дурдсан хугацаанд төлбөрийг бүрэн барагдуулаагүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Жаргалант-Эко гудамж, Өлзийтийн зам 38/а тоотод байрлах ГД-000398789, Ү-2206031914 тоот улсын бүртгэлийн дугаартай, 144 м.кв талбайтай хувийн сууц болон Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Жаргалант-Эко гудамж, Өлзийтийн зам 38/а тоотод байрлах ГД-000540260 дугаартай, 400 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газар зэрэг эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигч эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч Хас банк, хариуцагч Ж.Энхмаа, Д.Жигжидсүрэн нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд зохигчид эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 448.443,53 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ж.Энхмаа, Д.Жигжидсүрэн нараас 448.443,53 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ж.Энхмаа, Д.Жигжидсүрэн нар нь Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 58.098.706 төгрөгөөс 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 15.000.000 төгрөгийг төлж, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор 10.000.000 төгрөгийг, 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор 8.274.676,5 төгрөгийг, 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 8.274.676,5 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор 8.274.676,5 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 8.274.676,5 төгрөгийг тус тус төлж барагдуулах, дурдсан хугацаанд төлбөрийг бүрэн барагдуулаагүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Жаргалант-Эко гудамж, Өлзийтийн зам 38/а тоотод байрлах ГД-000398789, Ү-2206031914 тоот улсын бүртгэлийн дугаартай, 144 м.кв талбайтай хувийн сууц болон Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Жаргалант-Эко гудамж, Өлзийтийн зам 38/а тоотод байрлах ГД-000540260 дугаартай, 400 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газар зэрэг эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 448.443,53 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ж.Энхмаа, Д.Жигжидсүрэн нараас 448.443,53 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА