Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/38

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш

Хохирогч *******

Шүүгдэгч *******

Нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүхуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2127001330025 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “***********” рашаан сувилалд галч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж тэнссэн, Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан ******* /РД: ***********/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилшөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багийн нутаг ******* тоотод хохирогч *******ын биед баруун духны хөндий, баруун ухархайн доод хана, дотор хана, баруун гайморын дотор хана хамар ясны олон үйрсэн хугарлууд зэрэг хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв. Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би ажлаас ээлжийн амралтаа аваад Хужирт суманд аав, ээж дээрээ очсон. Тухайн хэрэг болдог өдөр шөнийн 23 цагийн үед ----------тай Шунхлай колонкид бензиний мөнгө өгөх гээд хамт явсан. Тэгээд шунхлай колонкиос хөдлөх гэсэн чинь *******гийн машин нь асахгүй байсан. ******* манай найзынх ойрхон байдаг хоёулаа хамт очъё манай найзаар хүргүүлье гэхээр нь дагаад явсан. Айлд ороход гэрийн зүүн орон дээр ******* нь унтаж байсан. ******* намайг **************гийн эхнэрийг таньж байна уу? гэхэд... Би танихгүй байна гэхэд *******гийн эхнэр зургийн цомог гаргаж ирээд хамт үзсэн. Зураг үзээд зогсож байхад Лувсанзандан гэнэт босож ирээд миний нүүр лүү цохьсон. Би гэрээс гараад үүдэнд зогсож байхад намайг хатуу зүйлээр цохиод гэрийн хаалгаа хаасан. Би тухайн үед хэн цохисныг харж амжаагүй. Тэгээд би гэр лүү буцаж ороод түргэн тусламж дуудаад өг гэхэд дуудаж өгөөгүй. Лувсанзандангийн эхнэр утсаараа бичлэг хийсэн” гэв.

Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...*******гийн гэригадаа хашаан дотор ******* манай нөхөр ******* нар байсан. Тэр үед ын хамраас нь цус гарчихсан доошоо тонгойж харин манай нөхөр хажууд нь зогсож байсан. Би хамраас нь цус гарч байна гэж бодоод гэр лүү орчихсон. ... гэрэлд үзэхэд ын нүд хавдчихсан, хамрын дээд хэсгээс цус гарч байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-р хуу/,

Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Нөхөр сэрээд айлын гэрийн хойморт байна орон дээр суу гэж хэлсэн. Тэгэхэд нөхрийн өмнөөс муухай харсан тэрний дараа нөхөр ахиж хэлэхэд юу гэнээ ямар том юм бэ? гэж хэлсэн. Нөхөр орноос босож ирээд хөлөө унжуулж суугаад чамайг орон дээр суучих гээд байгаа юм биш үү гэж хэлээд өндийх гэтэл ******* нөхрийг хажуунаас нь татсан, тэгтэл ямар том юм бэ гээд заамдаж авсан. Тэгээд орноос татаж буулгаж гэрийн хойд хэсэг 2 баганын дунд нөхрийн дээр гарчихсан хэд хэдэн удаа цохисон... манай нөхрийг гараад үзье, чи ямар овоо юм бэ, чамайг ална даа гээд шүдээ зуугаад аймаар хэлээд гэрээс гарсан ...хүүхдүүдээ хувцаслах гэж байхад манай бага хүү уйлаад орон дээр шээчихсэн байсан. Тэгтэл манай нөхөр юу гэнээ гээд царай нь их сонин болсон. ... , ******* нар явахгүй гэрийн гадаа үүдний тэнд юм яриад байгаад байсан, тэгтэл манай нөхөр босож аргалын авдар /дөрөлж/ дээр байсан яртай модыг авч байгаа бололтой байсан. Манай нөхөр гэрээс бүтэн гараагүй, гэрийн хаалга хагас онгойгоод буцаж ирсэн. ыг цохисныг мэдээгүй. ... Гэрт орж ирээд сууж байхад нөгөө ыг би цохисон, та гурвыг би хамгаална гэж манай нөхөр хэлсэн. Тэгээд цохисон талаар нь мэдэж түргэн дуудсан, мөн *******гийн эхнэр рүү залгаж болсон асуудлын талаар хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуу/,

Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Зуухны таг нь тал дээргарчихсан, гэрийн нэг унь ойчсон, хугарсан. Цай хийдэг данх гэрийн хойд хэсэгт хонхойсон байдалтай цай нь асгарсан газар хэвтэж байсан, би бодохдоо гэрт хэрүүл болж дээ гэж ойлгосон. ... Тэгэхэд *******ын хамрын дээд хэсгээс цус гарчихсан гоожиж байсан мөн нүд хавдсан байсан. *******, *******, ******* нар архи уучихсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуу/,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч, цагдаагийн ахмад Л.Амгалангийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гаргасан “...ын биед баруун духны хөндий, баруун ухархайн доод хана, дотор хана, баруун гайморын дотор хана, хамар ясны олон үйрсэн хугарлууд... гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн 12 дугаартай дүгнэлт /хх-ийн 60-62-р хуу/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 11-р хуу/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1-2-р хуу/,

Шүүгдэгч *******, хохирогч *******ын нарын хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 148-149-р хуу/,

Хохирол төлсөн баримт /хх-ийн 54-р хуу/,

Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 11125-р хуу/ зэрэг болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчияллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч *******д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багийн нутаг Гуагийн 1-8 тоотод хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өсгөн мэдүүлэг, гэрч *******, ***************, ******* нарын мэдүүлэг /хх-ийн 21, 26-27, 38-39 хуу/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн №12 дугаартай дүгнэлт /хх-ийн 60-62-р хуу/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 11-р хуу/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1-2-р хуу/, шүүгдэгч *******, хохирогч *******ын нарын хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 148-149-р хуу/, хохирол төлсөн баримт /хх-ийн 54-р хуу/, шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 117-125-р хуу/ зэрэг яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч *******гийн үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч *******д холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхэшүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргинийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хяншийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг тус шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзээд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлнөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж,

шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйзаасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйл1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуултусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төтөлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дхэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЭНХ-АМГАЛАН