Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/04

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,

Улсын яллагч Д.Ганцэцэг,

Хохирогч ******* /цахимаар/,

Иргэний нэхэмжлэгч ******* /цахимаар/,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* Энхзулд холбогдох 2126001350201 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                                             

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 2000 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 21 настай, эмэгтэй, регистрийн дугаар , бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овгийн ******* Энхзул.

 

       Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 багт байрлах тээврийн хэрэгсэл түр саатуулах хашааны урд талын хот хоорондын засмал замд согтуурсан үедээ 79-70 УАО улсын дугаартай “Toyota Prius” маркийн машиныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр жолоодож Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.3, 13.1, 13.2а заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Т.ийн Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот орохоор жолоодож явсан улсын дугаартай “Toyota Fielder” маркийн машинтай мөргөлдөж, зам тээврийн осол гаргасны улмаас тус машинд зорчиж явсан хохирогч , ******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна. 2 бага насны хүүхэдтэй учраас хөнгөн шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна” гэв.

 

Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би дүүгийнхээ хажууд сууж явсан. Гэтэл урсгал сөрөөд хурдтай машин ирээд мөргөсөн. Өндийж чадахгүй байсан.Тэгээд түргэн дуудсан. 2.500.000 төгрөг нэхэмжилж байгаа. Манай эгч бид 2-ын эм тариа эмчилгээний зардал нийлээд ийм мөнгө нэхэмжилж байгаа. ...Хохиролд 224410 төгрөг хүлээж авсан” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...07 дугаар сарын 11-ний шөнө эхнэр маань надтай ярьж байгаад гэнэт муухай орилоод явчихсан. Утас нь тасраагүй байсан. Тэгэхээр нь би таслаад буцаагаад залгасан чинь бид нарыг урдаас машин ирээд мөргөчихлөө гэсэн. Би тухайн үед ажил дээрээ байсан болохоор дарга удирдлагууддаа хэлээд шөнө 12 цаг болж байхад ажил дээрээсээ гараад замдаа Улаанбаатар хотод албаны машинаа өгчихөөд өөр машинтай Өвөрхангай аймаг руу явсан. Нэхэмжлэлийн асуудал дээр бид нар байнга хоорондоо уулзаад байдаггүй болохоор ******* бид нарын нэхэмжлэлийн мөнгө орсон гэж бодоод байх шиг байна. *******ын нэхэмжилж байгаа 1.700.000 төгрөг бол түүний 2 сарын хугацаанд ажилгүй байсны мөнгө байх. гийн хувьд тусдаа өөр нэхэмжлэх мөнгө байгаа. Миний хувьд өөрийн машины үнэлгээний мөнгө 10.430.000 төгрөгөө нэхэмжилнэ. Бусад нэхэмжлэлээсээ татгалзаж байна. *******аас 9.945.000 төгрөг авсан. Үлдсэн 484216 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж байна. Хохирол төлбөрөө бүрэн авсан.” гэв.

 

Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өнгөрсөн 2021 оны 07 дугаар сарын 11-ний орой 23 цагийн орчим манай нөхөр Даваажамцын улсын дугаартай саарал өнгийн Филдер маркийн машинтай би болон манай хүү , төрсөн дүү Хишигбат, нарын хамт Говь-Алтай аймаг орчихоод Улаанбаатар хот руу Өвөрхангай аймгаар дайраад явж байсан юм. Тухайн үед манай бага дүү жолоо бариад, хажууд нь Хишигбат, хойд суудал дээр нь хүү бид 2 зорчиж явсан юм. Тухайн үед баярын өдөр байсан болохоор хөдөлгөөн ихтэй, гадаа харанхуй болчихсон, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Би хойд талын суудал дээр унтаад явж байгаад Өвөрхангай руу орж ирж байхад манай дүү сэрээсэн. Би утсаа хартал 22 цаг өнгөрч байсан ба нөхөртэйгөө яръя гээд утсаа харж байгаад өндийгөөд хартал урсгал сөрж машин орж ирээд яг манай машин зүүн урд талаас мөргөсөн. Би тэр үед машины голоор шидэгдээд урд талын суудал руу шидэгдсэн. Би тэр үед ухаан алдаагүй, харин миний баруун хөлөнд зөөлөн эдийн гэмтэл учирсан. Тэр үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн байгаагүй. Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй.Би гомдолтой байна. Надад эмнэлгийн баримт байгаа. Миний мэдүүлэг үнэн зөв.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 хуудас/,

 

Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн шөнө 23 цагийн орчимд Улаанбаатар хот руу ах Даваажамцын эзэмшлийн улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Филдер” маркийн тээврийн хэрэгсэлтэй манай дүү жолоо барьчихсан, эсрэг талын урд сандал дээр би суучихсан, арын суудал дээр эгч Болормаа, түүний хүүхэд хоёр суучихсан бид дөрөв Өвөрхангай аймаг өнгөрөөд Улаанбаатар хот руу явж байхад урдаас мөнгөлөг саарал өнгийн “Приус 20” маркийн улсын дугаарын мэдэхгүй, тээврийн хэрэгсэл өөдөөс урсгал сөрж орж ирээд манай машиныг мөргөж би хэсэг манартал манай дүү намайг машинаас буулгаж газар суулгаж эмч, цагдаа дуудсан юм. Тэгээд эмч ирээд манай эгч Болормаа, түүний хүү бид гурвыг Өвөрхангай аймгийн эмнэлэг рүү авч явж эмчилгээ хийлгэсэн юм. Миний бие эдгэрч байгаа. Би эмчилгээний зардал болон нийт 2500000 төгрөг нэхэмжилж байна. Тухайн мөнгийг гаргаад өгчихвөл гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 хуудас/,

 

Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би дүү , эгч Болормаа, дүү нарын хамтаар 2021 оны 07 сарын 11-ний өдөр Улаанбаатар хот орох зорилготой 8215 УБҮ улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн Тоёота Филдер маркийн тээврийн хэрэгсэлтэй Говь-Алтай аймгийн Чандмань сумаас гарсан. Тэгээд 11-ний өдрийн 23 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод орж явтал 79-70 УАО улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирээд манай машины зүүн урд булан руу мөргөсөн. Тэгээд би хөдөлж чадахгүй болсон байсан. Машинаас буух гэтэл миний талын хаалга онгойхгүй байсан. Манай дүү жолоочийн хаалгаар намайг буулгасан. Тэгээд удалгүй эмнэлэг ирээд эмнэлэг орсон. 23 цагийн үед л болсон байх. Журмын хашааны эгц урд талд, төв зам дээр болсон. Манай машинд төрсөн эгч Болормаа, Болормаа эгчийн хүүхэд , манай төрсөн дүү нийт 4 хүн сууж явсан. Манай дүү жолоо барьж явсан. 30-40 км/ц хурдтай явж байсан. Одоогоор миний 3 хавирга хугарсан байна. Улаанбаатар хот орж нарийн шинжилгээ өгч байж мэдэгдэх байх.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46 хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн тээврийн хэрэгслийг 2018 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотын нисдэг машины тэндээс 12500000 төгрөгөөр худалдан авч байсан. Ослоос болоод их хэмжээний эвдэрсэн болохоор 3000000 төгрөгөөр сэлбэгэнд зарчихсан. Би эвдрэл гэмтлийг үнэлгээгээр тогтоосон 10400000 төгрөгийг нэхэмжилнэ. Тэр мөнгийг гаргаад өгчихвөл надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 хуудас/,

 

Гэрч Т.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би ах Хишигбат, эгч Болормаа, дүү нарын хамтаар 2021 оны 07 сарын 11-ний өдөр Улаанбаатар хот орох зорилготой хүргэн ах Даваажамцын өмчлөлийн улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн “Тоёота Филдер” маркийн тээврийн хэрэгсэлтэй Говь-Алтай аймгийн Чандмань сумаас гарсан. Тэгээд 11-ний өдрийн 23 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод орж явтал 79-70 УАО улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирээд манай тээврийн хэрэгслийн зүүн урд булан руу мөргөсөн. Тэгээд манай машин шидэгдэж замын урд талийн явган хүний зам дээр гарч, хөндлөн тэгнэж зогссон. Тэгээд цагдаа дуудсан. 23 цагийн үед Арвайхээр хот руу орж ирдэг зам дээр, журмын хашааны эгц харалдаа урд, төв зам дээр осол болсон. Манай машинд миний төрсөн ах Хишигбат, төрсөн эгч Болормаа, Болормаа эгчийн хүүхэд нийт 4 хүн сууж явсан. Би жолоо барьж явсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Осол болсны дараа эмнэлэг дээр нэг цагдаа ирээд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэхийг шалгаад зураг дараад явсан. Би жолоодох эрхийн В ангиллын үнэмлэхтэй. 4 жил жолоо барьж байна. Би тухайн үед 40 орчим км/ц хурдтай явсан. Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд үзүүлсэн. Одоогоор биеийн байдал гайгүй байгаа. Ил харагдах гэмтэл, бэртэл байхгүй. Хүзүү, цээжээр хөндүүртэй байгаа. Мөрөөрөө явж байхад ийм асуудал болсон. Би хуулийн дагуу шалгуулмаар байна. Би гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44 хуудас/,

 

      Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 298 дугаартай “...1.гийн биед баруун гарын шуу ясны хугарал, зүүн хөлд шарх, баруун хөлд цус хуралт, баруун хөлийн түнх, баруун хөлийн өвдөгний үений зай бага зэрэг нарийссан гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна.

 

            2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

 

            3. Дээрхи гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 

            4. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 57-58 хуудас/,

 

            Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 301 дугаартай “...1.*******ын биед цээжний зүүн талд эгэмний дунд шугамаар 3-6 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь шинэ гэмтэл байна.

 

            2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

 

            3. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 

           

            4. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 65-66 хуудас/,

 

          Хөрөнгийн үнэлгээчин 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №07/23 дугаартай “Toyota Corolla Fielder” маркийн автомашины эвдрэл 10430000 /Арван сая дөрвөн зуун гучин мянга/ төгрөг гэсэн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 87-100 хуудас/

           

       Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн техникийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 08 дугаартай “...1.Энэ хэрэг нь зам тээврийн осол мөн. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6 “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ.

 

2. Мөнгөлөг саарал өнгийн улсын дугаартай “Toyota Fielder”  маркийн тээврийн хэрэгслийн жолооч Т. нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна. Мөнгөлөг саарал өнгийн 79-70 УАО улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна.

 

            А. Монгол Улсын ЗХД-ийн 3.7 -д Жолоочид дараах зүйлийг хориглоно. 3.7 а-д Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох

 

Б. Монгол Улсын ЗХД-ийн 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул,саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.

 

В. Монгол Улсын ЗХД-ийн 13.1 -д Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.

 

       Г. Монгол Улсын ЗХД-ийн 13.2 а-д Өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

 

       3. Мөнгөлөг саарал өнгийн улсын дугаартай “Toyota Fielder” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Т. ЖҮ дугаар 1257457, ангилал “В” жолоодох эрхийн үнэмлэхтэй байна. Мөнгөлөг саарал өнгийн 79-70 УАО улсын дугаартай “Toyota Prius-20”  маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* жолоодох эрхийн үнэмлэхгүй байна.

 

       4.Тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлөөгүй. Тэмдэг, тэмдэглэл бүрэн, эвдрэл гэмтэлгүй зам байна. Шинжээчийн дүгнэлт гаргасан Ц.Болдбаатар” гэсэн дүгнэлт /хх-ийн 80-81 хуудас/,

 

            2021 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын бүдүүвч зураг /хх-ийн 9-13 хуудас/,

 

            2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 22-24 хуудас/,

 

      Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 18 дугаартай тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт /хх-ийн 113, 109, 127, 136-139 хуудас/ зэрэг болно.

             

 Улсын яллагч Д.Ганцэцэг шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү. Хохирол төлбөрийн хувьд хохирогч , *******, иргэний нэхэмжлэгч ******* нараас нэхэмжилж байгаа нотлох баримтаар авагдсан бодит хохирлуудыг төлж барагдуулах нь зүйтэй байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч *******ын хэрэг дээр гэм буруугийн асуудлаар ямар нэгэн маргаан байхгүй. ******* гэм буруугаа хүлээж байгаа. Гэм хорын хохирлын хувьд тодорхой хэмжээгээр хэлэх хэдэн зүйл байна. Нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд хэрэгт олон авагдсан байна. Жишээ нь Батмягмар гэдэг эмчид үзүүлж мөнгө төлсөн, эмчийнх нь хувийн тамга дарагдсан байгаа боловч энэ нь хаана хэдэн сарын хэдний өдөр ямар мөнгө төлсөн нь тодорхойгүй байна. ******* ажилгүй байсан хугацааны цалин 1700000 төгрөг нэхэмжилсэн,  байгууллагын тодорхойлолт байгаа боловч нийгмийн даатгалын шимтгэл төлдөг талаарх баримт байхгүй байна. Журмын хашааны төлбөр төлсөн баримт нь “хуулбар үнэн” дарагдаагүй зүгээр нэг канондоод хийчихсэн баримт байна. Бензиний баримтууд дээр хаанаас хаашаа, ямар улсын дугаартай машинд хийсэн нь тодорхойгүй баримтууд байдаг. Хоол хүнсний баримтуудыг харахаар хүн амьд явахын тулд иддэг өдөр тутмын жижиг сажиг жимс, тараг гэх мэт баримтууд байгаа. Гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан эм тариа, эм эмнэлгийн хэрэгслийн хохирлыг нэхэмжлэхээс биш өдөр тутмынхаа хоол хүнсний зардлыг нэхэмжлэхгүй. Эрүүл мэндэд учирсан хохирлын баримтууд нь эм тариа, эмчилгээ хийлгэсэн гэж байгаа боловч ямар эмчийн зөвлөснөөр хэдэн сарын хэдний өдөр ямар эм уусан, ямар тариа хийлгэсэн зэрэг нь тодорхойгүй байдаг. Эмчийн онош тавьсан баримт нь заавал хавсаргагдаж байж нотлох баримт болно. Мөн автомашины үнэлгээн дээр хэлэхэд 2009 онд үйлдвэрлэсэн, 2018 онд 12500000 төгрөгөөр авсан боловч одоо 2021 онд тухайн машины эвдрэл нь 10400000 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлгээ бол хэтэрхий өндөр гарсан гэж үзэж байна. Үүнийг дахин шалгуулж үнэлгээ тогтоолгох хүсэлт өгсөн боловч маргаантай тохиолдолд тухайн машиныг байлгаж байгаад маргааныг шийдвэрлэх ёстой байтал үүнийг зөрчсөн байсан. Тиймээс өмгөөлөгчийн хувьд гэм хорын хохирлын баримтууд дээр анхаарч үзнэ үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд  нь энэ хэрэгт хамааралтай, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүгдэгч *******д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 багийн нутаг дэвсгэрт байрлах тээврийн хэрэгсэл түр саатуулах хашааны урд талын засмал замд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 79-70 УАО улсын дугаартай “Toyota Prius” маркийн машиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн  3.7а  “...Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 13.1 “ Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 13.2а “Өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Т.ийн жолоодож явсан иргэний нэхэмжлэгч *******ын өмчлөлийн улсын дугаартай “Toyota Fielder” маркийн машинтай мөргөлдөж, зам тээврийн осол гаргасны улмаас тус машинд зорчиж явсан хохирогч , ******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т  заасан гэмт хэргийн шинжийг хангасан, тус гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:

 

Хохирогч *******ын “...Би дүүгийнхээ хажууд сууж явсан. Гэтэл урсгал сөрөөд хурдтай машин ирээд мөргөсөн. Өндийж чадахгүй байсан.Тэгээд түргэн дуудсан.”,

 

Иргэний нэхэмжлэгч *******ын “...07 дугаар сарын 11-ний шөнө эхнэр маань надтай ярьж байгаад гэнэт муухай орилоод явчихсан. Утас нь тасраагүй байсан. Тэгэхээр нь би таслаад буцаагаад залгасан чинь бид нарыг урдаас машин ирээд мөргөчихлөө гэж хэлсэн” гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч гийн “...Өнгөрсөн 2021 оны 07 дугаар сарын 11-ний орой 23 цагийн орчим манай нөхөр Даваажамцын улсын дугаартай саарал өнгийн Филдер маркийн машинтай би болон манай хүү , төрсөн хүү Хишигбат, нарын хамт Говь-Алтай аймаг орчихоод Улаанбаатар хот руу Өвөрхангай аймгаар дайраад явж байсан юм. ... Би утсаа хартал 22 цаг өнгөрч байсан ба нөхөртэйгөө яръя гээд утсаа харж байгаад өндийгөөд хартал урсгал сөрж машин орж ирээд яг манай машин зүүн урд талаас мөргөсөн. Би тэр үед машины голоор шидэгдээд урд талын суудал руу шидэгдсэн. Би тэр үед ухаан алдаагүй, харин миний баруун хөлөнд зөөлөн эдийн гэмтэл учирсан. Би гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 хуудас/,

 

Хохирогч *******ын “...Би 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн шөнө 23 цагийн орчимд Улаанбаатар хот руу ах Даваажамцын эзэмшлийн улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Филдер” маркийн тээврийн хэрэгсэлтэй манай дүү жолоо барьчихсан эсрэг талын урд сандал дээр би суучихсан арын суудал дээр эгч Болормаа түүний хүүхэд хоёр суучихсан бид дөрөв Өвөрхангай аймаг өнгөрөөд Улаанбаатар хот руу явж байхад урдаас мөнгөлөг саарал өнгийн “Приус 20” маркийн улсын дугаарын мэдэхгүй, тээврийн хэрэгсэл өөдөөс урсгал сөрж орж ирээд манай машиныг мөргөж би хэсэг манартал манай дүү намайг машинаас буулгаж газар суулгаж эмч, цагдаа дуудсан юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 хуудас/,

 

Гэрч Т.ийн “...Би ах Хишигбат, эгч Болормаа, дүү нарын хамтаар 2021 оны 07 сарын 11-ний өдөр Улаанбаатар хот орох зорилготой хүргэн ах Даваажамцийн өмчлөлийн 8215 УБҮ улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн тоёота Филдер маркийн тээврийн хэрэгсэлтэй Говь-Алтай аймгийн Чандмань сумаас гарсан. Тэгээд 11-ний өдрийн 23 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод орж явтал 79-70 УАО улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирээд манай тээврийн хэрэгслийн зүүн урд булан руу мөргөсөн. Тэгээд манай машин шидэгдэж замын урд талын явган хүний зам дээр гарч, хөндлөн тэгнэж зогссон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44 хуудас/,

 

            Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд “цээжний зүүн талд эгэмний дунд шугамаар 3-6 дугаар хавирганы хугарал бүхий” хүндэвтэр хохирол, хохирогч гийн эрүүл мэндэд “баруун гарын шуу ясны хугарал, зүүн хөлд шарх, баруун хөлд цус хуралт, баруун хөлийн түнх, баруун хөлийн өвдөгний үений зай бага зэрэг нарийссан” хүндэвтэр хохирол тус тус учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 298, 301 дугаартай  шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 57-58, 65-66 хуудас/,

 

       Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг тогтоосон  2021 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн жолоочийн согтуурал шалгасан “...******* // согтуурлын хувь 2.15%,  драйгерын заалт 3112, шалгасан а/ч Ц.Батзориг” гэсэн тэмдэглэл /хх-ийн 22-24 хуудас/,

 

      Мөн шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм,сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 13.1 “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 13.2а “Өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн байна. Мөнгөлөг саарал өнгийн 79-70 УАО улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* жолоодох эрхийн үнэмлэхгүй байна. Тухайн замын зохион байгуулалт нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлөөгүй. Тэмдэг, тэмдэглэл бүрэн эвдрэл гэмтэлгүй зам байна.” гэсэн заалтуудыг зөрчсөн болохыг тогтоосон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 08 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /хх-80-81 хуудас/,

 

            2021 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын бүдүүвч зураг /хх-9-13 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т  зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

       Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

       Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт” тус тус тооцохоор зохицуулжээ.

         

       Шүүх хохирогч , *******, иргэний нэхэмжлэгч ******* нарын шүүхэд ирүүлсэн гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтуудыг үнэлээд дараах байдлаар шийдвэрлэлээ.

 

       Хохирогч нь эм эмчилгээний зардалд 351795 төгрөг, Улаанбаатар, Өвөрхангай хооронд явсны зардалд 365344 төгрөг, журмын хашааны үнэ 115000 төгрөг, нийт 832139 төгрөгийг нэхэмжилж 9 ширхэг баримт ирүүлсэн бөгөөд эдгээр зардлыг шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг гэж үзэх үндэслэлтэй, дээрх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаж байх тул түүний нэхэмжилсэн 832139 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

       Хохирогч ******* нь Өвөрхангай аймагт байх үед гарсан буудал хоол хүнсний зардалд 762069 төгрөг, ослоос үүдэлтэй ажилдаа яваагүй хугацааны цалин 1700000 төгрөг, эм эмчилгээний зардалд 38610 төгрөг нэхэмжилж, 16 ширхэг баримтыг шүүхэд ирүүлсэн.

 

       Хохирогч *******ын шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг шүүх үнэлээд нотлох баримтын шаардлага хангасан “ДХК” ХХК-ийн “Time” буудлын 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 166400 төгрөгийн тооцооны хуудас, “” эмийн сангаас 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдөр эм авсан 19400 төгрөг, -ийн Монос эмийн сангаас авсан 38610 төгрөг, нийт 224410 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж,

 

       “ДХК” ХХК-ийн “Time” буудлын 2021 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 82900 төгрөгийн, 2021 оны 07 дугаар 22-ны өдрийн 181800 төгрөгийн, 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 79000 төгрөгийн зарлагын падаан, тооцооны хуудас нь мөнгө хүлээн авсан болон тушаасан хүний гарын үсэггүй, “” рестораны 60200 төгрөгийн баримт, эмчилгээний төлбөр 60200 төгрөгийн НӨАТ-ын баримт зэрэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй,  

 

Мөн хîõèðîã÷ *******  íü “Си Өү Эй Эл” ÕÕÊ-ä өрмийн машины оператороор ñàðä 850000 òºãðºãèéí öàëèíтай ажилладаг, ослын улмаас ажилдаа яваагүй хугацааны öàëèí áîëîõ 1700000 òºãðºã  íýõýìæèëæ байгаа áîëîâ÷  àæèë îëãîã÷òîé áàéãóóëñàí õºäºëìºðèéí ãýðýý áîëîí áóñàä õîëáîãäîõ íîòëîõ áàðèìòóóä õýðýãò àâàãäààã¿é áайх тул түүний ø¿¿õýä èð¿¿ëñýí “Си Өү Эй Эл” ÕÕÊ-ийн 2021 îíû 07 äóãààð ñàðûí 17-íы ºäðèéí №21/0717-3 äóãààðòàé àëáàí áè÷ãèéã íîòëîõ áàðèìòààð ¿íýëæ  àæèëã¿é áàéñàí õóãàöààíû öàëèíã øèéäâýðëýõ áîëîìæã¿é áàéна. Иймд хохирогч *******ын нэхэмжлэлээс 2164100 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Сансар худалдааны төв, Мандал супермаркет зэргээс хүнсний бүтээгдэхүүн авсан 172369 төгрөгийн нэхэмжлэлийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

       Иргэний нэхэмжлэгч ******* нь шүүгдэгч *******аас автомашинд учирсан хохирол 10430000 төгрөг, цалин 1350000 төгрөг, бензин шатахууны үнэ 460000 төгрөг, буудлын үнэ 85000 төгрөг, нийт 12325000 төгрөг нэхэмжилж 4 ширхэг нотлох баримтыг ирүүлсэн.  

 

      Гэрч *******ын унаж явсан улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Toyota Fielder” маркийн автомашин нь иргэний нэхэмжлэгч *******ын өмчлөлийнх бөгөөд уг автомашинд 10430000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогч , *******, гэрч Т.,  иргэний нэхэмжлэгч ******* нарын мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээчин 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №07/23 дугаартай “Toyota Corolla Fielder маркийн автомашины эвдрэл 10430000 /Арван сая дөрвөн зуун гучин мянга/ төгрөг гэсэн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх- 87-90/ зэргээр тогтоогдож байх тул 10430000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 1895000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзсаныг дурдах нь зүйтэй байна. 

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас 224410 төгрөгийг гаргуулж хохирогч *******ад, 832139 төгрөгийг гаргуулж хохирогч д, 10430000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч *******ад тус тус олгохоор шийдвэрлэсэн.

 

        Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ийн шүүх хуралдаанд гаргасан “...Батмягмар гэдэг эмчид үзүүлж мөнгө төлсөн, эмчийнх нь хувийн тамга дарагдсан байгаа боловч энэ нь хаана, хэдэн сарын хэдний өдөр ямар мөнгө төлсөн нь тодорхойгүй байгаа. Энэ эмнэлэг нь хувийн эмнэлэг гээд байгаа боловч тухайн эмч нь БОЭТ-ийн гэмтлийн тасгийн эмч. Дараагийнх нь журмын хашааны баримт. Энэ баримт нь “хуулбар үнэн” дарагдаагүй зүгээр нэг канондоод хийчихсэн баримт байна. Бензиний баримтууд дээр хаанаасаа хаашаа, ямар улсын дугаартай машинд хийсэн нь тодорхойгүй баримтууд байдаг. Эрүүл мэндэд учирсан хохирлын баримтууд нь эм тариа, эмчилгээ хийлгэсэн гэж байгаа боловч ямар эмчийн зөвлөснөөр хэдэн сарын хэдний өдөр ямар эм уусан, ямар тариа хийлгэсэн зэрэг нь тодорхойгүй байдаг. Эмнэлэгт хэвтээгүй гэж байгаа. Эмчийн онош тавьсан баримт нь заавал хавсаргагдаж байж нотлох баримт болно. Тийм учраас эдгээр баримтуудыг шалгаж үзээд нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг нотлох баримтаас хасуулах саналыг гаргаж байна. Мөн автомашины үнэлгээн дээр хэлэхэд 2009 онд үйлдвэрлэсэн, 2018 онд 12.500.000 төгрөгөөр авсан боловч одоо 2021 онд тухайн машины эвдрэл нь 10.400.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлгээ бол хэтэрхий өндөр гарсан гэж үзэж байна. нотлох баримтын шаардлага хангахгүй байна” гэсэн дүгнэлт нь хохирогч гийн шүүхэд ирүүлсэн  нотлох баримт болох хүний их эмч ын “2021.07.13 32н/эм. DS:перелом т/мс правой оноштой үзүүлж гарт засалт хийлгэж, cast тавиулсан. Үзлэг 40000 төгрөг, cast 150000 төгрөг, сойлт 25000 төгрөг, ******* 26н/эр. DS: перелом ребра. Үзлэг 40000 төгрөг тушаасан болно” гэсэн тодорхойлолт,  Голомт банкны 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн орлогын мэдүүлэг, Оюу эмийн сангийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн, Монос эмийн сангийн 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн НӨАТ-ын баримт, “Шунхлай трэйдинг” ШТС-055 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр, 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн НӨАТ-ын баримт, НИК ХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн, 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн НӨАТ-ын баримт, Петростар ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн баримтуудаар няцаагдаж байна.

 

       Харин өмгөөлөгч *******ийн гаргасан “*******ын ажилгүй байсан хугацааны цалин 1700000 төгрөг нэхэмжилж байна гэж байгаа. Энэ дээр байгууллагын тодорхойлолт байгаа боловч нийгмийн даатгалын шимтгэл төлдөг талаарх баримт байхгүй байна. Хоол хүнсний баримтуудыг харахаар хүн амьд явахын тулд иддэг өдөр тутмын жижиг сажиг жимс, тараг гэх мэт баримтууд байгаа. Гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан эм тариа, эм эмнэлгийн хэрэгслийн хохирлыг нэхэмжлэхээс биш өдөр тутмынхаа хоол хүнсний зардлыг нэхэмжлэхгүй. Тэгэхээр энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна” гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзэж хүнсний бүтээгдэхүүн авсан зардал болох  172369 төгрөгийн нэхэмжлэлийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож, нотлох баримтын шаардлага хангаагүй 2164100 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол төлбөр төлөхөөр шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нар нь ажлын тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хангаж, шүүх хуралдааныг ажлын тав хоногийн хугацаагаар завсарлуулсан.

 

       Энэ хугацаанд шүүгдэгч ******* нь хохирогч *******ад 224410 төгрөгийг, хохирогч д 832139 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч *******ад 9945784 төгрөгийг тус тус төлсөн болох нь Хаан банкны 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Иргэний нэхэмжлэгч ******* нь шүүх хуралдаанд “шүүгдэгч *******аас 9945784 төгрөг хүлээж авсан. Үлдэгдэл 484216 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж байна гэж тайлбарласан.

 

       Иймд иргэний нэхэмжлэгч ******* нь цалин 1350000 төгрөг, бензин шатахууны үнэ 460000 төгрөг, буудлын үнэ 85000 төгрөг, машинд учирсан хохирлоос 484216 төгрөг, нийт 2379216 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

 Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч д 832139 төгрөг, хохирогч *******ад 224410 төгрөг, иргэний нэхэмжлэгч *******ад 9945784 төгрөг тус тус төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

      Улсын яллагч Д.Ганцэцэг шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар  “...Шүүхээс *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. ******* нь 2 настай нэг хүүхэдтэй, мөн нярай хүүхэдтэй гэсэн байгаа. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах, 2 жил 6 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгаа. Мөн өмнө нь цагдан хоригдсон хоноггүй. Ийм учраас шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, битүүмжлэгдсэн эд хөрөнгийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож буцаан олгох саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд баримтаар төлөх нь зүйтэй гэж үзсэн мөнгөн төлбөрийг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг шүүхийн шийтгэх тогтоолд тусгуулах саналтай байна. Шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар ”... Шүүхээс *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Гэмт хэргээс учирсан гэм хорын хохирол хохирогч нарт төлөгдсөн. Хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөлүүд байна. Өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар хорих ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах саналыг гаргаж байна. *******ын хувьд 2 настай хүүхэдтэй, мөн дээрээс нь төрөөд 21 хонож байгаа бага насны хүүхэдтэй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй байна.  

 

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно.Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина” гэж хуульчилсан.

       Шүүгдэгч ******* нь 2019 оны 07 дугаар сарын 11-нд хүү ийг, 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр охин ийг тус тус төрүүлсэн, гурав хүртэл насны хүүхэдтэй эх болох нь  хүү ийн дугаартай,  охин ийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүүхдийн төрсөн тухай батламж зэргээр тус тус тогтоогдож байна.

      Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шүүгдэгч ******* нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг болон шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулах болохыг  мэдэгдэх нь зүйтэй байна.

 

            Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

  Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 37.5, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

      1. Шүүгдэгч ******* овгийн ******* Энхзулыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* Энхзулын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/  жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч б.Энхзулд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* Энхзулд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч *******д  тэнссэн хугацаанд, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *******ын нэхэмжлэлээс 2164100 /хоёр сая нэг жаран дөрвөн мянга нэг зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, 172369 /нэг зуун далан хоёр гурван зуун жаран ес/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч ******* нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

10.Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *******ад 224414 /хоёр зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөг, хохирогч д 832139 /найман зуун гучин хоёр мянга нэг зуун гучин ес/ төгрөг, иргэний нэхэмжлэгч *******ад 9945784 /есөн сая есөн зуун дөчин таван мянга долоон зуун наян дөрөв/ төгрөг тус тус төлсөн, иргэний нэхэмжлэгч ******* нь 2379216 /хоёр сая гурван зуун далан есөн мянга хоёр зуун арван зургаа/ төгрөгийн нэхэмжлэлээс татгалзсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай. 

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Энхзулд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Д.ЦЭЦЭГЭЭ