Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 1932

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, Элеганс хотхон 44А-3 тоотод байрлах, “Кредит Юнион Монгол” Хадгаламж зээлийн хоршоо

Эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигин овогт Жигжиддоржийн Баяраа /РД:ХГ87042319/-г эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж оролцов.                                       

                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Кредит Юнион Монгол” Хадгаламж зээлийн хоршоо шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргалсайхан шүүхэд гаргасан хүсэлтдээ: Иргэн Ж.Баяраа нь “Кредит Монгол” Банк бус санхүүгийн байгууллагатай 21/16 тоот зээлийн гэрээ байгуулан, 5.000.000 төгрөгийг сарын 1,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Зээл авсанаас хойш зээлээ төлөөгүй бидний хохироож байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Ж.Баяраа нь хаягтаа бүртгэлтэй ч оршин суудаггүй гэж шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ж.Баяраа нь Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхон 7 гудамж, 15 тоотод оршин сууж, 91780005 дугаарын утастай байсан. Одоогоор түүний оршин суух хаяг нь тодорхойгүй, хаягийг бид өөрсдөө олж тогтоох боломжгүй тул Боржигин овогт Жигжиддоржийн Баяраа /РД:ХГ87042319/-г эрэн сурвалжилж өгнө үү.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч “Кредит Юнион Монгол” Хадгаламж зээлийн хоршоо нь эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигин овогт Жигжиддоржийн Баяраа /РД:ХГ87042319/-г эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэгт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШЗ2017/07639 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж авагдсан байх ба уг захирамжаар “Кредит Юнион Монгол” Хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй Ж.Баяраад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5.213.841 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байна.

Иймд шүүх оршин суух хаяг тодорхойгүй, эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигин овогт Жигжиддоржийн Баяраа /РД:ХГ87042319/-г эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж дүгнэв.

            Хүсэлт гаргагч нь хариуцагчаар оролцвол зохих этгээд Ж.Баярааг олж болох эх сурвалжийг Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхон 7 гудамж, 15 тоотод оршин сууж, 91780005 дугаарын утастай байсан гэж нэрлэн заасныг дурдаж, уг ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй.  

            Хүсэлт гаргагч “Кредит Юнион Монгол” Хадгаламж зээлийн хоршоотой холбоо барих утас: 300887, 88113807 болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                                                                                                 

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар “Кредит Юнион Монгол” Хадгаламж зээлийн хоршооны хүсэлтээр эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигин овогт Жигжиддоржийн Баяраа /РД:ХГ87042319/-г эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст үүрэг болгосугай.

 

            2. Хүсэлт гаргагч “Кредит Юнион Монгол” Хадгаламж зээлийн хоршоо нь улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг дурдаж, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                        Хүсэлт гаргагч “Кредит Юнион Монгол” ХЗХ

 холбоо барих утас: 300887, 88113807 болно.

                           

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.КУЛЬДАНА