Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/58

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

                Улсын яллагч: *******,

                Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,

                Хохирогч *******,

            Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ад холбогдох *******  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.                                         

               Шүүгдэгчийн биеийн байцаалт:

             Монгол улсын иргэн, 2002 оны 10 дугаар сарын 29-ний өдөр суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-6, эцэг, эх, дүү нарын хамт, ******* тоот түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, , /РД:*******/,

                 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах баруун дөрвөн замын уулзвар дээр иргэн *******ын эзэмшлийн улсын дугаартай “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа 3амын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалтыг, 12-р бүлгийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг, 16 дугаар бүлгийн 16.2-т заасан “Зөвшөөрсөн гэрлэн дохио ассан үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө. ” гэсэн заалтыг тус тус зөрчиж зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр зам хөндлөн гарч явсан иргэн *******г мөргөсний улмаас түүний эрүүл мэндэд “хүзүүний С5, С6, С7 нугалмуудын их биеийн арын хэсгээр гогцоо тасарсан олон хугарал, С4-С7 нугалмуудын арын сэртэн ташуу зөрөөтэй хугарал, 4-6-р нугалмын сэртэнгийн хугарал, хүзүү хоолойд мэс заслын дараах шарх бүхий” хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би найзынхаа мотоциклийн дугуйг нөхүүлэх гээд ахынхаа машиныг унаад явсан. Сансар худалдааны төв ороод АТМ-ээс мөнгө авчихаад явж байгаад гэрлэн дохио дээр зогссон. Тэгээд хөдлөхдөө энэ хүнийг мөргөсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд 5000000 төгрөг өгсөн. 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 2000000 төгрөг төлнө гэв.

         Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би айлд хүн хүргэж өгчхөөд буцаад ажил руугаа явж байсан. Буцаж явж байхдаа осолд орсон. Одоо гомдол, саналгүй. Би гомдолгүй. 7000000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 5000000 төгрөг авсан. Үлдсэн 2000000 төгрөгөө гэрээ байгуулснаар төлүүлнэ. Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэв.

             Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Тухайн өдөр 11 цагийн үед ажлаасаа гараад 9 дүгээр багт айлд очсон. Тэр айлаас 12:00 цаг өнгөрч байхад гараад ажил руу явсан. Тэгээд баруун гэрлэн дохиогоор зам хөндлөн гарч байхад хойд зүгээс ирж намайг мөргөсөн. Би газар шидэгдэж унасан. Тэгтэл 1 хүн ирээд намайг босгож газар унасан утсыг минь авч өгсөн. Намайг мөргөсөн машин клонк руу орж зогсоод дотроос нь 2 хүн бууж ирээд намайг аваад эмнэлэг авч явж үзүүлсэн. Тэр хүн намайг та өөрөө үзүүлчих, тэгээд бид хоёр луу залгачих бид хоёр буцаад хүрээд ирье гэсэн. Тэгэхлээр нь би та хоёр цуг үзүүл гэж хэлээд би таньдаг хүнээ дуудаж тэр хүнтэй цуг үзүүлсэн. Тэр 2 хүн намайг үзүүлээгүй. Миний хүзүүний яснууд хугарч Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орсон. Би 2021 оны 12 дугаар сарын 24-нд гэмтлийн эмнэлэгт хэвтэж, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хагалгаандаа орсон. Тэгээд 2022 оны 1 дүгээр сарын 06-нд аймагт ирсэн. Тэр жолооч эмчилгээний зардал гэж өгсөн. Манай хүүхэд Долгорсүрэн лүү 4 сая төгрөг шилжүүлсэн. /хх-ийн 24 хуудас/,

          Яллагдагч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Тухайн өдөр би өөрийн найз болох хамт гэрээсээ эгчийн нөхөр болох ******* гэх хүнээс 07-23 ӨВР улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашиныг гуйж авч гараад Сансар худалдааны төв ороод Хаан банкны АТМ-ээс 5.000 төгрөг аваад техникийн зах орох гээд явсан. Техникийн зах руу явж байх үедээ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг баруун дөрвөн замын гэрлэн дохион дээр очоод улаан гэрэл асахаар нь зогсож байгаад ногоон гэрэл асахаар нь ертөнцийн зүгээр урагш буюу зүүн гар тийш эргэх үйлдэл хийсэн. Тэгэхэд эсрэг талаас ногоон гэрэл гарсан эгнээнээс саарал өнгийн приус чигээрээ явж байсан. Тухайн үед тэр машиныг харчихаад эргэх үйлдлээ дуусгах гээд явж байтал засмал зам дээр явган хүний зам дээр эмэгтэй хүн алхаж явж байсан. Тэгээд би очоод мөргөчихсөн. Тэр эмэгтэй хүнийг мөргөснийхөө дараа унаж явсан автомашиныг уулзварын хажууд байх ШТС-ийн зогсоолд оруулж тавиад мөргүүлсэн гэх эмэгтэй хүн дээр очоод автомашиндаа суулгаад Бүсийн оношилгоо эмчилгээний төв орсон. Тэнд очоод тэр хүнийг найзад нь хүлээлгэж өгөөд Сандуйжав бид хоёр эмнэлгийн үүдэнд машин дотроо хүлээгээд суусан. Тэгээд удалгүй цагдаа хүрч ирсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. /хх-ийн 38 хуудас/,

        Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №84 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Үзүүлэгч *******гийн С5, С5, С7 нугалмуудын их биеийн арын хэсгээр гогцоо тасарсан хугарал, С4-С7 нугалмуудын арын сэртэн ташуу, зөрөөтэй хугарал, 4-6-р нугалмын сэртэн хугарал, хүзүү хоолойд мэс заслын дараах шарх” гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь авто ослын үед мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 31-33 хуудас/,

         Өвөрхангай аймгийн политехникийн коллежийн 2022 оны 01 дүгээр 22-ны өдрийн №01 дугаартай  техникийн шинжээчийн дүгнэлтэнд:... Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1-р бүлгийн 1.3 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12-р бүлгийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 16-р бүлгийн 16.2 дахь заалт “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. Явган зорчигч *******, замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй. Уг зам тээврийн осол нь жолооч ******* буруутай үйл ажиллагааны улмаас гарсан. Замын байгууламж, гэрэлтүүлэг, үзэгдэх орчин зэрэг нь энэ зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй. Жолооч болоод удаагүй /2021-09-07/, шинэ жолооч дадлага туршлага муу, самбаачлах хугацаа удаан байснаас энэ зам тээврийн осол гарах шалтгаан байж болох юм. /хх-ийн 48-49 хуудас/,

       Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны магадалгаа /хх-ийн 6-9, 10, 11 хуудас/,  

            Шүүгдэгч *******ын хувийн байдлыг тогтоосон сумын 5 дугаар багийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 04 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 67, 69, 74 хуудас/,

             Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 хуудас/ зэрэг болно.

Улсын яллагч “Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлж “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах баруун дөрвөн замын уулзвар дээр иргэн *******ын эзэмшлийн улсын дугаартай “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа 3амын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалтыг, 12-р бүлгийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг, 16 дугаар бүлгийн 16.2-т заасан “Зөвшөөрсөн гэрлэн дохио ассан үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө. ” гэсэн заалтыг тус тус зөрчиж зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр зам хөндлөн гарч явсан иргэн *******г мөргөсний улмаас түүний эрүүл мэндэд “хүзүүний С5, С6, С7 нугалмуудын их биеийн арын хэсгээр гогцоо тасарсан олон хугарал, С4-С7 нугалмуудын арын сэртэн ташуу зөрөөтэй хугарал, 4-6-р нугалмын сэртэнгийн хугарал, хүзүү хоолойд мэс заслын дараах шарх бүхий” хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.        

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах баруун дөрвөн замын уулзвар дээр иргэн *******ын эзэмшлийн улсын дугаартай “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа 3амын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалтыг, 12-р бүлгийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг, 16 дугаар бүлгийн 16.2-т заасан “Зөвшөөрсөн гэрлэн дохио ассан үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө. ” гэсэн заалтыг тус тус зөрчиж зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр зам хөндлөн гарч явсан иргэн *******г мөргөсний улмаас түүний эрүүл мэндэд “хүзүүний С5, С6, С7 нугалмуудын их биеийн арын хэсгээр гогцоо тасарсан олон хугарал, С4-С7 нугалмуудын арын сэртэн ташуу зөрөөтэй хугарал, 4-6-р нугалмын сэртэнгийн хугарал, хүзүү хоолойд мэс заслын дараах шарх бүхий” хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *******гийн тухайн өдөр 11 цагийн үед ажлаасаа гараад 9 дүгээр багт айлд очсон. Тэр айлаас 12 цаг өнгөрч байхад гараад ажил руу явсан. Тэгээд баруун гэрлэн дохиогоор зам хөндлөн гарч байхад хойд зүгээс нэг машин ирж намайг мөргөсөн. Би газар шидэгдэж унасан. Тэгтэл 1 хүн ирээд намайг босгож газар унасан утсыг минь авч өгсөн. Намайг мөргөсөн машин клонк руу орж зогсоод дотроос нь 2 хүн бууж ирээд намайг аваад эмнэлэг авч явж үзүүлсэн. Тэр хүн намайг та өөрөө үзүүлчих. Тэгээд бид хоёр руу залгачих. Бид хоёр буцаад хүрээд ирье гэсэн. Тэгэхээр нь би та хоёр цуг үзүүл гэж хэлээд би таньдаг хүнээ дуудаж тэр хүнтэй цуг үзүүлсэн. Тэр 2 хүн намайг үзүүлээгүй. Миний хүзүүний яснууд хугарч Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орсон. Би 2021 оны 12 дугаар сарын 24-нд гэмтлийн эмнэлэгт хэвтэж, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хагалгаандаа орсон. Тэгээд 2022 оны 1 дүгээр сарын 06-нд аймагт ирсэн. Тэр жолооч эмчилгээний зардал гэж өгсөн гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №84 дугаартай шинжээчийн дүгнэлт,Өвөрхангай аймгийн политехникийн коллежийн 2022 оны 01 дүгээр 22-ны өдрийн №01 дугаартай  техникийн шинжээчийн дүгнэлт, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны магадалгаа, шүүгдэгч *******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №84 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн политехникийн коллежийн 2022 оны 01 дүгээр 22-ны өдрийн №01 дугаартай  техникийн шинжээчийн дүгнэлт, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны магадалгаа зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч ын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах баруун дөрвөн замын уулзвар дээр иргэн *******ын эзэмшлийн улсын дугаартай “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зам тээврийн осол гаргасан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

Улсын яллагч “Шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “Шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгч ******* нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч *******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь  зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг үнэлэхэд нотлох баримтын шаардлага хангасан 1297499 төгрөгийн хохирлын баримт авагдсан. Шүүгдэгч ******* нь хохирогч *******д 5000000 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр,

Хохирогч *******д хохиролд 2000000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон болох нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Гэм хорын хохирол барагдуулах гэрээ гэрээ, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.       

Шүүгдэгч *******ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

Шүүгдэгч *******ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 5000000 төгрөг төлсөн, 2000000 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч нь гомдолгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,

Хохирогч ******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж,           

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-т зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.  Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 5000000 төгрөг төлсөн, 2000000 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч нь гомдолгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                       Х.ОТГОНЖАРГАЛ