Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | П.Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 221/МА2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0182 |
Огноо | 2014-05-08 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2014/0182
М.Н-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч М.Н, түүний өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, Д.О нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 7 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлоор, М.Н-н нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд
Нэхэмжлэгч М.Н аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2010 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны нэмэгдэл хөлс 1691200 төгрөгийг гаргуулах, Санхүүгийн зохицуулах хорооны орон нутгийн төлөөлөгчийн ажлыг хавсран гүйцэтгэсэн нэмэгдэл хөлсийг 20 хувиар бодож олгохоос 15 хувиар олгож байсныг тооцож нөхөн гаргуулах, дээрх нэмэгдэл хөлсийг цалингийн нэмэгдэлд оруулж тооцсны улмаас 40 хувиас хэтэрсэн гэж хасаж байсныг тооцож нөхөн гаргуулах, 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ТЗ-5 шатлалаар цалинжуулж, цалин хөлсийг дутуу олгож байсныг тооцож нөхөн гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 17.1.1 дэх хэсэгт заасны дагуу 2009, 2010 онуудад аймгийн Засаг даргын Тамгын газраас батлагдсан төсвийн хүрээнд М.Нд Санхүүгийн зохицуулах хорооны орон нутгийн төлөөлөгчийн ажлыг хариуцан ажилласны нэмэгдэл 15 хувийг олгосон. Мөн Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2006 оны 392/90 тоот тушаалын 2 дахь заалтад 20 хувиар тогтоон олгож байхыг зөвшөөрсөн нь заавал 20 хувиар олгохыг даалгасан шийдвэр биш учир 15 хувиар бодож олсон. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нараас давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу хэтэрсэн гэдэг нь тус хэрэгт нотлох баримтаар авагдсан аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхэд 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр М.Н-н гаргасан нэхэмжлэл, Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн иргэний шүүх хуралдааны 1008 дугаартай тэмдэглэл, 2009-2012 онд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан А.Гантөмөрийн 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдөр захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг, мөн тухайн үед аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Нямдаваагийн мөн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг, Хэнтий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2013 оны 8 дугаар сарын 09-ны өдрийн 111 тоот албан бичиг, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 8 дугаар сарын 21- ны өдрийн 942 тоот албан бичгээр тус тус нотологдсныг мөн нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацаатай холбогдуулан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын шаардлагыг хангах болсон үндэслэл буюу аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2010 оны 29 тоот тушаалыг 2013 оны 4 дүгээр сард аймгийн Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтнаас канондож авснаар цалин, хөлстэй холбоотой эрхээ зөрчигдснийг мэдсэн гэдэг нь хангалттай нотлогдоогүй буюу хуурамч нотлох баримт бүрдүүлсэн нь шүүх хуралд нэхэмжлэгчийн болон түүний өмгөөлөгчийн асуулт хариултын үед хэлсэн тайлбар, Захиргааны хэргийн анхан шатны 19 дүгээр шүүхэд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архив бичиг хэргийн эрхлэгч Г.Энхжаргалын өгсөн гэрчийн мэдүүлэг, Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Ж.Ганбаяр, нэхэмжлэгчийн гэр бүлийн хүн болох Д.Ганчулууны гэрчийн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байхад дээрх нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбарыг шүүх үнэлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.
2. Шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 1 дэх заалтад 2009 оны 3 дугаар сарын 31 -ны өдрийн 27 тоот "Албан тушаалд томилох тухай" Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар М.Н-н Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн гэдэг албан тушаалаас чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Орон нутгийн өмчийн төлөөлөгч бөгөөд бүртгэлийн мэргэжилтэн гэдэг албан тушаалуудад томилж, бүртгэлийн мэргэжилтний цалинг олгохоор шийдвэрлэжээ, мөн 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 29 тоот тушаалаар Санхүү төрийн сангийн хэлтсийн эдийн засагчийн тушаалтанд албан үүргийнх нь зэрэгцээ орон нутгийн өмчийн төлөөлөгчийн ажлыг хавсран гүйцэтгүүлж үндсэн цалингаас нь 40 хувиар нэмэгдэл олгосон нь Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.1 "төрийн адил албан тушаалд адил хэмжээний цалин хөлс тогтоох" гэснийг зөрчсөн байна гэж шүүх үзсэн байна.
Гэвч аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2009 оны 27 тоот тушаалын 2 дахь заалтад "Мөн өдрөөс эхлэн орон нутгийн өмчийн төлөөлөгч бөгөөд бүртгэлийн мэргэжилтнээр М.Н-н томилсугай" гэж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасны дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд хоёр албан тушаалыг нэг албан тушаал болгосон байхад шүүх 2 албан тушаал гэж үзсэнийг эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд М.Н-н нэхэмжлэгчтэй захиргааны хэргийг шүүх дүгнэхдээ Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон холбогдох нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбарыг үнэлээгүй, буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч М.Н нь Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газарт Санхүү, төрийн сангийн хэлтэст бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд энэхүү албан тушаал нь Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлд зааснаар ТЗ-5 зэрэглэлд хамаарч байжээ.
Нэхэмжлэгчээс “улсын байцаагчийн эрхтэй тул ТЗ-6 зэрэглэлээр цалинжих ёстой" хэмээн маргаж байх боловч хэрэгт дараах баримтууд тодорхойгүй, эргэлзээтэй байгаагаас давж заалдах шатны шүүхээс талуудын маргаж байгаа үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байна.
Учир нь Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт зааснаар төрийн захиргааны албан хаагчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэхээр зохицуулжээ. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрхэлж байгаа албан тушаал, ажлын байрны тодорхойлолт зэрэгт нэхэмжлэгчийн эрхэлж байгаа албан тушаалыг “бүртгэлийн мэргэжилтэн” гэж нэрлэн тодорхойлсноос үзэхэд нэхэмжлэгчийг “улсын байцаагч” гэсэн албан тушаалд ажиллаж байсан гэж үзэхэд эргэлзээтэй байна.
Шүүх нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаал, түүний ажлын байрны зорилгыг шалгаагүй, тодруулбал нэхэмжлэгч нь улсын байцаагчийн ямар чиг үүргийг хэрэгжүүлсэн болох, хяналт шалгалт хийсэн эсэх, энэ нь ямар баримтаар тогтоогдсон, хэрэв улсын байцаагчийн чиг үүрэг хэрэгжүүлсэн болох нь тогтоогдвол энэ нь бүртгэлийн мэргэжилтний чиг үүрэгтэй давхцаж байгаа эсэх, түүнтэй холбоотой баримтыг хэрэгт цуглуулаагүй байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй.
Хэдийгээр нэхэмжлэгч нь Сангийн сайдын 2009 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 234 дүгээр тушаалаар улсын байцаагчийн эрхтэй болсон боловч энэ байдал нь “улсын байцаагч” гэсэн албан тушаалаар цалинжих эрхийг нэхэмжлэгчид үүсгэсэн гэх баримт хангалттай тогтоогдохгүй байна.
Харин Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар мэргэжлийн зэргийн нэмэгдэл авах эрхийг нэхэмжлэгчид үүсгэж болохоор байх ба нэхэмжлэгч энэхүү нэмэгдлийг авч байсан эсэх, түүнтэй холбоотой баримтыг хэрэгт цуглуулах шаардлагатай.
Засгийн газрын 2002 оны 54 дүгээр тогтоолоор баталсан Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн дүрмийн “Нэг”-ийн 5-д аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын “нягтлан бодох бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн” нь улсын байцаагч байхаар зохицуулсан буюу нэхэмжлэгчийн эрхэлж байсан “бүртгэлийн мэргэжилтэн” албан тушаалыг нэрлэн заагаагүй эргэлзээтэй байна.
Иймд, дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 -т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй