Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/39

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж, шүүгч Э.Дулмаа, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: А.атцог,

Улсын яллагч: Т.атсүх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: *******,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: *******,

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч: *******, *******, *******

Шүүгдэгч ийн өмгөөлөгч: *******, *******,

Иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч ,

Иргэдийн төлөөлөгч: ,

Шүүгдэгч: *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3- т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн 1827000000014 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, буудагч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаагаар ажиллаж байсан, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн Овоо багийн тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай /РД: /,

2. Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газарт гал сөнөөгч, аврагч ажилтай, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг  тоотод оршин суух, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД: /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь бусадтай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө 00 цагаас 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн үрд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газар малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээр тогтоосон хязгаарлалтын бүсийн 4 дүгээр постонд ажиллаж байхдаа хамт архидаж хүнд зэргийн согтолттой байсан иргэн ыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь мэдсээр байж “гэр лүү гээ явах гэлээ” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан уурлаж түүний цээж, хэвлий, гуя, толгой руу удаа дараа өшиглөж, чирэх байдлаар биед нь халдаж гавал тархины битүү гэмтэл, аалзан бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, зүүн уушигны дэлбэнгийн хатгагдсан шарх, баруун 9,10,11 дүгээр хавирга, зүүн 6,7,8 дугаар хавирганы хугарал, нүүр, толгой, дээд доод мөч, их биед олон тооны шарх, зулгаралт бүхий бие махбодын зовиур шаналал үүсгэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, хүнийг онц харгис хэрцгий аргаар алах гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч ******* нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө 00 цагаас 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн үрд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газар малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээр тогтоосон хязгаарлалтын бүсийн 4 дүгээр постны гэрийн гадна иргэн ын нүүр, цээж хэсэг рүү цохиж өшиглөж зүүн уушигны дэлбэнгийн хатгагдсан шарх, баруун 9,10,11 дүгээр хавирга, зүүн 6,7,8 дугаар хавиргыг хугалж бие махбодын зовиур шаналал үүсгэж хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 02 дугаар сарын 23-ны орой нар жаргаж байх үед , талийгаач , ******* миний бие гурвуулаа 2 километр газар алхаж 4 дүгээр постын монгол гэрт явж очсон. ид гурвыг очиход 4 дүгээр постын гэрт ,, ******* нар байсан. ид гурвыг очиход тухайн гэрийнхэн хоол хийж өгөөд цүнхний юм гээд нэг шил архи гаргаж өгсөн. Мөн сумын төвөөс захиж авчруулсан юм гээд архи дарс байсан. ид зургуулаа тухайн архийг ууж хөзөр тоглосон. Шөнийн 01 цаг өнгөрч байхад талийгаач манай охин төрөх гэж байгаа би гэртээ харимаар байна гэж хэлсэн. и хариуд нь талийгаач т хандан орой болсон байна. Тэглээ ч та согтуу байна гэж хэлээд удаагүй байтал талийгаач гэрээс гараад явсан байсан. Миний санаа зовоод талийгаач ын араас гараад гэрийн гадаа бие засчхаад зогсож байтал 4 дүгээр постын гэрийн баруун хойд зүгт гэрээс нэлээд зайтай талийгаач алхаж явсан. Миний араас ******* гэрээс гарч ирээд ахыг харсан уу гэж асуусан. и хариуд нь баруун хойд зүгт алхаж явна хоёулаа араас нь явах уу гэхэд ******* чи байж бай би араас нь явчхаад ирье гэж хэлээд араас нь явсан. и гэрийн гадаа тамхи татангаа , хоёрыг хүлээсэн боловч ирэхгүй удаад байсан учир би өмнөөс нь алхаж явтал аллаа ч гэх шиг авраарай ч гэх шиг дуу чимээ гарахаар нь би татаж байсан тамхиа тэнд нь хаячхаад гүйтэл талийгаач , хоёрын ноцолдож байгааг харсан. Намайг очиход ******* нь талийгаач ыг мөлхүүлсэн дээрээс нь нэг юмаар цохиж байхаар нь би гүйж очоод ийг салгасан. Тэр хоёрыг салгах үед талийгаач ын нүүр нь цус болсон бүс нь алдуурсан дээл нь цус болсон байдалтай байсан. и талийгаач ын цус болсон нүүрийг зөөлөн цасаар угааж өгөөд бид гурав 4 дүгээр постын гэр лүү буцахаар явсан. Тухайн үед талийгаач 4 дүгээр постын гэр лүү явахгүй гэх мэтээр зөрүүдлээд байсан зүйл бол байгаа. ******* хэлэхдээ наадах чинь худлаа маяглаад байгаа юм гэж хэлж байсан. Гэхдээ талийгаач зөрүүдлээд явахгүй байсан нь үнэн. и тухайн үед талийгаач ын хэвлий хэсэг рүү нь бос гэж хоёр удаа өшиглөсөн. Тэгээд талийгаач босож ирээд дээл хувцсаа тайлаад 4 дүгээр постын гэр лүү явцгаасан. Тухайн үед талийгаач нь ******* бид хоёрын урд явсаар байгаад гэрт орсон. Намайг гэрт яваад ороход талийгаач 4 дүгээр постын гэрийн хойд талд зассан орны зүүн талд суусан байдалтай зүүн талд нь , нар хэвтэж байсан. Гэрт байсан хүмүүс талийгаач т хандан өвлийн хүйтэнд харанхуй шөнө яваад та хөлдөж үхвэл яах юм бэ гэдэг зүйлийг хэлэхэд талийгаач өмнөөс нь манай охин төрөх гэж байгаа би гэртээ харимаар байна гэж хэлсэн. Удалгүй араас ******* талийгаач ын дээл бүсийг бариад орж иртэл талийгаач Г.МөнхЭрдэнийн өмнөөс чи яагаад намайг зодож байгаа юм бэ гэж хэлээд дайрахад нь би гэнэт цочиод талийгаач ын нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Энэ бол үнэн. и яагаад талийгаач ыг өшиглөх болсон бэ гэхээр талийгаач ын сууж байсан хэсгийн дээд хананд хутга, заазуур өлгөөтэй байсан учраас тэрнээс аваад нэгнийгээ хатгачих юм болов уу гэж айсандаа сандраад өшиглөсөн. Тэр үед намайг нэг нь салгасан. и хэн гэдгийг нь сайн санахгүй байгаа. и хэлэхдээ миний буруу гэж хэлээд хойшоо суусан. и талийгаач ыг тайвшруулах зорилгоор хажууд нь очоод суухад одоо боль яах гэсэн юм бэ гэж хэлж байсан. и яах ч үгүй гадаа гарч юм ярьчхаад ирье гэж хэлээд талийгаач ын заамнаас татаж босгосон. Тэгээд дагуулаад гэрээс гарах үед нь гараа хойш нь хүчтэй татаж авсан. и гарыг нь алдаад эргээд хартал талийгаач миний хойно гэрийн босго мөргөөд унасан байсан. и талийгаач ыг нэрээр нь дуудаад хажууд нь очтол бие нь чичрээд сонин байхаар нь араас нь тэврээд гэр лүү оруулж зуухны хажуу талын шороотой хэсэгт тавьсан. Тэгтэл гэрт байсан хүмүүс юу болов оо гээд бүгд босоод ирсэн. Тухайн үед гэрт байсан онцгой байдлын ажилтан гэх залуу талийгаач ын гүрээний судас дээр дарж үзээд амьсгаатай байна гэж хэлсэн. Төд удалгүй талийгаач ын амьсгал нь тасалдаж эхлэх үед хиймэл амьсгаа хийж цээж нь дээр нь олон удаа дарсны дараа талийгаачийг нас барчихлаа гэж хэлсэн. Тухайн үед ийм л асуудал болсон. Талийгаач ыг өөд болсны дараа гэх залуу шороон дээр хэвтүүлээд байж болохгүй байх нааран дээр хэвтүүлье гэж хэлээд талийгаач ыг, , *******, бид 4 өргөөд зассан наарны баруун хэсэг буюу ын хэвтэж байсан газар дээш нь харж хэвтүүлсэн. Тухайн үед тэнд хэвтэж байсан өөрийнхөө хөнжил гудсыг цааш нь хурааж авсан байсан” гэв.

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: миний эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргаж шүүгдэгч *******ийн гүтгэлэг, доромжлол шүүгдэгчийн өмгөөлөгчид болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын хардалт сэрдэлт удаа дараагийн шахалт шаардлагаар би цагдан хоригдон шалгагдаж байна. Урьд нь ч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт олон удаагийн шүүх хуралдаануудад хуулийн байгууллагууд хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шударга үнэнээр гэмт хэрэгтэнг олж тогтоох, гэм буруутай үгүйг ялгаж салгаж хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө гэдэгт бат итгэлтэйгээр өнөөдрийг хүртэл гомдол гаргахгүй явж ирсэн. Гэтэл *******ийн шударга бус явдал, төрийн албан хаагч байсны хувьд байж боломгүй увайгүй үйлдлүүд, гүтгэлэг, доромжлол хэрээс хэтэрч хийсэн гэмт хэргээ янз бүрээр эргэлзээ төрүүлэх санаа зорилго агуулж хэрэг гарснаас хойш 1 жилийн дараагаас эхлэн мэдүүлгүүдээ өөрчилж янз бүрээр ярих, талийгаачийг өшиглөж зодсоноо үгээ зөөлрүүлж мэдүүлэх зэрэг нь дараах нотлогдсон баримтуудаас ил тод харагдаж байгааг эрхэм шүүгчид тунгаан бодож үнэнийг ялгаж ойлгоно гэдэгт итгэж байна. Тухайлбал: ******* өмгөөлөгчөөрөө анх авсан 2 өмгөөлөгч /, ,/ нарыг Хэргийг буруу тайлбарлаж ойлгуулсан. Гэтэл миний буруугаас болж ын амь нас хохироогүй байна гэж худлаа ярьдаг. Олон тооны шарх гэмтлүүдийг би зодож т учруулаагүй үүнийг ******* учруулсан гэж гүтгэдэг. Гэтэл өөрөө учруулсан гэж мэдүүлсэн мэдүүлэг нь хавтас хэрэгт байгаа. Талийгаач гавал тархины хүнд гэмтэл авч амь нас хохирсон нь би буруутай биш өөрөө гэрийн хаалганы босго мөргөж унаад амь насаа хохироосон гэх мэтээр өөрөө гэмт хэрэг үйлдээгүй гэмт хэрэгтэн биш юм шиг тэнд байсан гэрчүүдийг тухайлбал ,, *******, гэмт хэрэг үйлдэхэд буруутай мэтээр эргэлзээ төрүүлэх санаа зорилготойгоор хүмүүсийг худлаа гүтгэж доромжилж байгаа байдал нь ямар хүн бэ гэдэг нь мэдүүлгүүдээс тодорхой харагдаж байгаа байх. Ингээд маш товчхон дараах мэдүүлгээр миний мэдүүлэг *******ийг гүтгэсэн байна уу ыг хэн зодож олон тооны шарх гэмтлийг учруулав гэдэг нь тодорхой харагдах байхаа. Нэгдүгээрт 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн өөрийн гараар бичсэн ******* гомдолдоо талийгаач ын ногоон үстэй дээл цус мэт зүйлээр бохирлогдсоныг *******, ыг зодож намайг цус болгосон гэж гүтгэсэн ба цасан дээгүүр чирсэн, архины шил нуусан гэх мэтээр ярьдаг боловч доорх өөрийнх нь мэдүүлэг гэрчийн мэдүүлгүүдээс тодорхой ойлгогддог.

Нэгдүгээр хавтаст хэргийн 180-182 дугаар хуудсанд 2018 оны 02 дугаар сарын 25- ны өдөр ******* мэдүүлэхдээ: и талийгаач ыг ууц, нуруу хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Талийгаач чи юу юм бэ гээд над руу дайрсан тэгэхэд нь ын цээж хэсэг рүү хөлөөрөө тийрсэн. и очоод ын хувцаснаас татаж ойролцоогоор 15-20 метр зайд цасан дээр чирээд одоо хөлөөрөө гэр лүү ор гэхэд алхаад гэрт орсон. өөр хүнд зодуулж байхыг би хараагүй гэж маш тодорхой х/а ад өгсөн анхны тайлбартаа маш тодорхой мэдүүлсэн байдаг. Тавдугаар хавтаст хэргийн 0051- 0058 дугаар хуудсанд 2018 оны 03 дугаар сарын 24-ны өдөр яллагдагчаар дахин мэдүүлэхдээ мөн 5 дугаар хавтаст хэргийн 0062-0064 дугаар хуудсанд 2018 оны 05 дугаар сарын 11-ны өдөр яллагдагчаар дахин мэдүүлэг өгөхдөө талийгаач ыг зодсоноо давхар нотолж хангалттай баталсан байдаг. Дээрх *******ийн мэдүүлгүүдээс харахад ******* талийгаач ыг зодсон талаар нэг ч үг үсэг хэлээгүй, дээлний цус мэт бохирлогдсон зүйлийн талаар юу ч хэлж яриагүй байдаг мөртлөө яагаад одоо над руу дайраад гүтгээд байгааг ойлгохгүй байгаа. Дээрх мэдүүлгүүдийг мөн би анхныхаа мэдүүлгүүдээр давхар нотолж мэдүүлсэн байгаа. Нэгдүгээр хавтаст хэргийн 75-76 дугаар хуудсанд 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ******* миний мэдүүлэг ******* талийгаач ын хонго хэвлий хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. Хойш нь татаж унагаад 2-3 удаа өшиглөсөн. Гэрт байхдаа 1 удаа өшиглөсөн нийт 5 ******* талийгаач ыг 5 удаа өшиглөсөн. Дөрөвдүгээр хавтаст хэргийн 035-039 дүгээр хуудас 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэг. Мөн 4 дүгээр хавтаст хэргийн 042-044 дүгээр хуудас 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өгсөн мэдүүлгүүдээрээ би талийгаач ахыг зодож цохисон зүйлгүй, маргалдаж муудалцаагүй гэдгээ үнэнээр нь мэдүүлсэн байгаа. ******* өөрийгөө гэмт хэрэг үйлдээгүй гэм зэмгүй л гэж ярих боллоо. Яг үнэндээ тухайн үед яаж орилж хашгирч араатан шиг загнаж байснаа мартсан юм байхдаа. Гэрч бид 2 гэрт ахыг өшиглөчхөөд дахин дайрахад нь *******ийг болиулсан. Талийгаач т учруулсан олон тооны шарх гэмтлийг хэн яаж учруулсан нь нотлох баримтуудаар нотлогдож тодорхой харагдаж байна гэж үзэж байгаа. Тухайлбал 5 дугаар хавтаст хэргийн 0052-р хуудсанд 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ******* мэдүүлэхдээ ******* талийгаач ахын араас гүйсээр байгаад барьж авч байгаа харагдсан. и араас нь очиход талийгаач ах явган суусан хажууд нь ******* зогсож байсан. Тэгээд яасан юу болов гэхэд ******* гүйсээр байгаад сая барьж авлаа гэж байсан. и өвлийн хар хүйтэнд хөлдөж үхэх нүү гээд бөгс рүү нь 1 удаа өшиглөсөн гэж мэдүүлсэн. Уур хүрээд ташаан тус газар нь өшиглөхөд талийгаач ах босоод ирсэн. Тэгээд урдаа гаргаад араас нь явж байтал талийгаач ах надад хандаж чи муу банди намайг зодох болоогүй шүү чи муу цагдааг ажлаас чинь халуулна шүү гээд над руу дайрч байсан. Дайрахаар нь би өмнөөс нь хэвлий хэсэг рүү нь жийсэн гэж бас мэдүүлсэн байдаг. Дээрх мэдүүлгээс үзэхэд *******ийг очиход ******* зодож байсан бол зодож байсан хамар амнаас нь цус гоожиж байсан бол гоожиж байсан гэдгийг хэлэх байлаа гэтэл 2 жилийн дараагаас эхлэн мэдүүлгээ өөрчлөн өш хонзонтой хүмүүс шиг заавал намайг ингэж гүтгээд байгаад би гайхаж байна бас маш их гомдож байна. ******* нь өмнөх мэдүүлгээрээ талийгаач ын хавиргыг хугалсан байснаа хүлээсэн байтлаа олон тооны шарх зулгаралтыг би үүсгээгүй гээд байгаа нь сонин байна. т хэн олон тооны шарх зулгаралтууд үүсгэснийг *******ийн мэдүүлэг болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. ******* гэрт байхдаа ахыг өшиглөснийгөө 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 6 дугаар хавтаст хэргийн 0241-0244 хуудсанд талийгаач гэрийн нааран дээр сууж байхад гаднаас ******* орж ирсэн тэгэхэд талийгаач ухас гээд ******* рүү дайрахад нь би боль гэж хэлээд гар луу нь өшиглөхдөө түүний зүүн шанаа орчимд өшиглөсөн үүнийгээ үнэмшилтэй болгохын тулд зуухны хажуу хананд байгаа хутга заазуур луу дайрах нуу гэж мэдүүлдэг нь талийгаачаас намайг хамгаалах гэж байсан мэтээр шал худлаа хэлсэн. Талийгаач бид 2-ын хооронд ямар ч маргаан байгаагүй болоогүй. ******* гэрээс ыг авч гарсны дараа гэрээс хэн ч гараагүй байдаг. Удалгүй ******* ыг пизда чинь ухаан алдчихлаа гээд бөгсөн биеэр нь газар чирээд хаалгаар орж ирсэн. Үүнийг тэнд байсан гэрчүүд ч мэдүүлдэг. Гэрч 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлэхдээ 4 дүгээр хавтаст хэргийн 046 дугаар хуудас ******* талийгаачийн ар нуруунаас нь хоёр суганаас нь тэвэрсэн, хөл бөгсөн биеийг нь чирсэн байдалтайгаар орж ирсэн. Талийгаачийн бөгсөн бие нь ил гарсан, өмд нь хаалганы босгонд шувтарсан, цээж нь сөхөгдсөн хамаг бие нь шороо болсон байдалтай орж ирсэн байдаг. 5 дугаар хавтаст хэргийн 53 дугаар хуудас 2018 оны 03 дугаар сарын 24-ний ******* мэдүүлэхдээ талийгаачийг гаднаас өргөөд оруулж ирэхдээ үүдний босгон дээр талийгаачийн өмд нь тал хүртлээ шувтарсан байсан. иеийн хэсэг нь шороо болсон байсныг арчиж цэвэрлэсэн. Надаас өөр хүн талийгаачийг зодож цохиогүй. Талийгаачийг тэнд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч нараас өөр хүн зодож цохиж байхыг би хараагүй гэсэн мэдүүлгүүдээр тодорхой нотлон харуулж байна. Эндээс харахад талийгаач ыг гэрт оруулж ирэхдээ бөгсөн биеийг нь хаалганы босгонд чирэгдсэнээс болж тодорхой хэмжээний зулгаралт гэмтлүүдийг авсан байх боломжтой гэж би боддог. Дээрх мэдүүлгүүдээс харахад *******ийн одоо яриад байгаа гүтгээд байгаа талийгаачид учирсан олон тооны шарх гэмтлийг би учруулсан биш гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож байна. Эдгээрийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Хоёрдугаарт талийгаач ын ногоон өнгийн үстэй дээлэн дээрх цусны толбоны талаарх асуудал яригддаг. Уг дээлэн дээрх цусны толбо нь хэн, хэдийд, хаана, яаж болгосон талаар нотлогдоогүй зүйлсийг одоо намайг ыг зодож хамар амнаас нь цус гаргасан мэтээр газраар чирж шарх зулгаралтуудыг үүсгэсэн мэтээр 2 жилийн дараагаас ярих болсонд би гайхаж байгаа. Тухайн үед талийгаачийг нас барсныг мэдээд бүгд шоконд орж маш хүнд байдалд орцгоосон байж байтал хэргийг шалгахаар жижүүрийн бүрэлдэхүүн шинжээч эмч нар ирж хойшлуулшгүй ажиллагаа хийж эхэлсэн. ид нарыг тус тусад нь тусгаарлаж байгаад авч явж мэдүүлэг авсан. 1 дүгээр хавтаст хэргийн 180-182 дугаар хуудас 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн *******ийн тайлбар 5 дугаар хавтаст хэргийн 0051-0058 дугаар хуудас 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн мэдүүлгээр өөрөө тодорхой мэдүүлсэн байдаг бөгөөд хэргийн газрын үзлэгийг анх болсон газраас эхлэн яагаад зааж хийлгээгүй нуун дарагдуулсан юм болоо. Хэрвээ үнэхээр үхрийн баасны хэмжээтэй цусны мөр тэнд байсан бол анхны хэргийн газрын үзлгээр түүнийгээ зааж хэлээд тогтоолгохгүй бараг 2 жилийн дараагаас эхлэн үүнийг зохион ярьж эхэлснийг гайхаж байгаа. Гуравдугаарт Архины шилийг нуусан асуудлыг анх ******* өөрөө олон шил архи ууснаа цөөрүүлье гэсэн санаачилга гуйлтаар явж шилнүүдийг хаясан. Тэрнээс хэргийг нуун дарагдуулах ул мөрийг баллах гэсэндээ аваачиж хаяагүй. ******* үнэн зөвөөр хэргээ шийдүүлэхийн оронд миний хууль эрх зүйн мэдлэг муутай, ажилд ороод удаагүй шинэ хүн байсныг далимдуулан яаж ч дарамталж болох байх гэж бодож байгаа бол хууль гэдэг үнэн зөвийг олж шийдэж өгөх байх шүү гэж *******д хэлмээр байна. Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчид, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын удаа дараагийн шаардлагаар намайг яллагдагчаар татаж шалгаагүй биш, шалгасан. Шалгаад энэ хэрэгт ямар нэгэн байдлаар холбогдолгүй болохыг тогтоож хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хоёр ч удаа хэрэгсэхгүй болгож цагаатгасан. и *******ийн гүтгэлэг доромжлол, худлаа ярьж байгааг сонсоод үнэхээр аймаар хүн юм байна л гэж бодож байна. Хүний амь нас хохироочхоод яаж ингэж жудаггүй зан гаргаж чадаж байна. Урьд нь би *******ийг таньдаггүй байсан намайг ингэж зовоох ямар нэгэн өш хонзон байхгүй баймаар юм. Хэрэв тухайн үед гэрчүүд байгаагүй бол намайг шууд л гуайн амь насыг хохироосон хэрэгт гүтгэх байжээ гэж бодохоор аймшигтай санагдаж байна. и гуайд туслах гэж очсон болохоос үнэхээр цохиж зодоогүй. Хэрэв ах надад зодуулсан бол гэрт ирэхдээ хэлэх л байсан байх. Харин *******ийг 2 хавирга хугалчихлаа гэдгээ хэлсэн гэрчүүд ч үүнийг нотолдог шүү дээ. *******ийн мэдүүлгээр прокурор намайг хүнд зүйл ангиар яллахаар шүүх рүү өгч байгааг ойлгоогүй маш их гомдолтой байна. Үнэн зөвөөр шийдэж өгнө гэдэгт итгэж байна, Шүүгдэгч би ярьж ойлгуулах чадвар муутай ******* шиг ярьж чаддаггүй учраас бичгээр мэдүүлгээ өгч уншиж танилцуулж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний амьдралыг ганц хүү минь болох талийгаач л авч явдаг байсан. Өнөөдрийг хүртэл асуудал шийдвэрлэгдэхгүй их удаж байна. Талийгаач хүүгийнхээ нэрийг их дурсаж ясыг нь өндөлзүүлж ярихад надад хэцүү байна. Малын гоц халдварт өвчин гарсан голомтод миний хүү ажиллаж байсан. Талийгаач хүү минь багшийн дээд сургуулийг төгссөн, хүний өөдөөс уурлаж уцаарладаггүй амгалан, сэргэлэн цовоо, бие бялдар хөгжил сайтай, 2 сайхан үртэй хүн байсан. Ар гэрт нь хүнд гарц сэтгэл санааны хэцүү нөхцөл байдал үлдээсэн. Хэргийн нөхцөл байдлыг харахад талийгаач хүүгийн минь 6 хавирга хугарсан, их тархи, бага тархинд цус харвалттай. Мөн бүх биед нь гэмтэл үүсэж нийт 29 удаагийн шарх сорви үүссэн хүн харахын эцэсгүй зодсон байсан. Талийгаач хүү минь постоос явах гол шалтгаан нь хэрэгт тусгагдсан байгаа. Халдварт өвчний постод ажиллаж байсан 2 цагдаа, 2 онцгой байдлын алба хаагч нар мөрийтэй тоглоом тоглож байх үед талийгаач хүү минь охин минь амаржих гэж байгаа охиндоо их санаа зовж очих гэж яарсан, охин нь талийгаачийг нас барснаас хойш 10 хоногийн дараа төрсөн. Өвөрхангай аймгийн Цагдаагийн харьяа Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэс хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд хэргийг анхнаас нь нөхцөл байдлыг дутуу үнэлж ажиллагааг дутуу хийгдсэн гэж миний хувьд үздэг. Тухайн үед хэргийн газарт 60 хоногийн дараа 4 сард очиход хэрэг болдог газраас 7 км-ийн зайд савтай бензин асгасан юм шиг хүний цус ихээр толбо болж үлдсэн байсан. Түүнийг шороогоор булсан нь хэргийн ул мөрийг арилгах гэсэн оролдлого ажиглагдсан.

Хоёрдугаарт 49 см урттай 8 диаметрийн урттай улаан унь хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан боловч сүүлдээ унь нь эд мөрийн баримтаар авагдаагүй алга болсон. Шүүхийн шинжилгээний шинжээч эмчийн дүгнэлтээр хатуу мохоо зүйлийн хүчин зүйлсээр олон удаа цохисны улмаас тархинд нь цус харваж тархины аалзан бүрхүүл гэмтсэний улмаас нас барах шалтгаан нөхцөл болсон гэх дүгнэлт гарсан. Энэ нь өшиглөлт, унь, тоосго зэргээс үүссэн байх магадлалтай. Мөн 25 кг гурил, сандал зэрэг цус болсон байсан тэдгээрийг хэрэгт эд мөрийн баримтаар хурааж аваагүй. Ямар учраас цус болсныг шалгуулахад задлан шинжилгээ хийж байсан эмч цус болгосон гэх хариулт өгдөг. Намайг Улаанбаатар хотоос ирэхэд гэрт дотор цустай тал тоосго байсан. тухайн тоосгоор миний хүүгийн амь насыг бүрэлгэн хохироосон гэж бодоод би даавуунд боож гэртээ авчирсан. и сүүлд авлигатай тэмцэх газарт байцаалт өгөхдөө хэлсэн тэгсэн тэр чинь задлан шинжилгээ хийж байхад талийгаачийн толгойд нь эвж байсан тоосго гэж надад хэлсэн. Шүлхийн постод үүрэг гүйцэтгэж байсан албан хаагч нар бүгд архидан согтуурсан байсан. Шүүгдэгч ******* нь анхнаасаа хэргээ хүлээн зөвшөөрдөг боловч шүүхийн хэлэлцүүлэгт өгч байгаа мэдүүлгүүд нь хоорондоо зөрдөг. Харин шүүгдэгч нь огт хэргээ хүлээн зөвшөөрдөггүй. Хавтаст хэрэгт 61 метрийн цаанаас 36 см өргөн хэмжээтэй газраас хүн чирсэн ул мөр үлдсэн нь гэрэл зургийн үзүүлэлтээр хэрэгт авагдсан байдаг. Шүүгдэгч ******* талийгаачтай зодолдож дээл нь цус болсон амь аваарай, туслаарай, аллаа гэх гурван үгийг хэлж орилж байсныг хэрэгт шүүгдэгч ******* мэдүүлдэг. Шүүгдэгч *******, ******* нар нь хэргээ хүлээхгүй явсаар 4 жил болж байна. Энэ нь хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгах санаа зорилго агуулж байдаг байх гэж бодож байна. и шүүгдэгч нараас орон сууц байр нэхээгүй, тухайн оршуулгын зардал 5,000,000 төгрөгийг нэхэж байж шүүгдэгч *******ээс гаргуулж авсан. и шүүх хуралдаанд ирсэн, явсан зардлыг шүүгдэгч нараас нэхэмжлээгүй. Хүний хүүхдүүдийг яланд хатааж ясанд хахааж яах билээ гээд их хэмжээний хохирол нэхэмжлээгүй орхисон. Олон дахин гэмт хэргээ хүлээхгүй хэргээ нууж явахын бол надад цаашид явах хөл, ярих сэтгэхүй надад бий гэж хэлмээр байна. и гэм буруугийн хохирлыг Цагдаагийн газраас төлүүлэх хүсэлттэй байна. Иймд хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна гэв.

Иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүгдэгч ******* нарт холбогдох эрүүгийн хэрэгт цагдаагийн байгууллагыг иргэний хариуцагчаар татсан. Учир нь шүүгдэгч ******* нь гэмт хэрэгт холбогдох үедээ цагдаагийн байгууллагад ажиллаж байсан болохоор цагдаагийн байгууллагыг иргэний хариуцагчаар татсан гэж ойлгож байгаа. Иргэний хуулийн 498 дугаар зүйлд ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасан байдаг. Тухайн хэрэг гарах үед шүүгдэгч ******* томилгооны дагуу үүрэг гүйцэтгэж байсан боловч түүний бусдад учруулсан хохирол нь түүний албан үүргээ гүйцэтгэхэд холбогдолгүй байна. Өөрөөр хэлбэл цагдаагийн албаны тухай хуульд заасан хуулиар олгосон эрх үүргээ хэрэгжүүлэх явцдаа бусдад хүч хэрэглэж амь нас эрүүл мэндэд нь хохирол учруулсан тухайн иргэний өмнөөс байгууллага хариуцах ёсгүй. Шүүгдэгч ******* нь тухайн үед албан үүргээ гүйцэтгээгүй цагдаагийн албаны тухай хууль болон цагдаагийн албан хаагчийн ёс журмаар тогтоосон хэм хэмжээг зөрчиж согтууруулах ундааны зүйл хэрэглээд бусдын амь нас эрүүл мэндэд хор уршиг учруулсан байна. Хэрвээ ямар нэгэн байдлаар хохирогчийн ар гэрт хохирол төлбөр төлөхөөр бол тухайн хохирлыг шүүгдэгч ******* төлөх ёстой. Үүнийг цагдаагийн байгууллага төлөх ёс байхгүй. Харин цагдаагийн албан хаагч нь албан үүргээ гүйцэтгэж яваад бусдын амь нас, эрүүл мэндэд нь хор хохирол учруулсан бол гарах зардлыг цагдаагийн байгууллага төлөх нь зүй ёсны асуудал юм” гэв

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...и хүүгээ бусдын гарт амиа алдсан гэдгийг 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн өглөө 08 цаг 45 минутанд Өвөрхангай айгийн Есөнзүйл сумын сургуулийн багш нараас над руу яриад таны хүүхдийн бие тааруу байна зүрх нь болохгүй болсон, ер нь найдваргүй болсон байна гэсэн мэдээ авсан. ...и Улаанбаатар хотоос 24-ний өдрийн орой шууд хэрэг болсон газар нь очсон юм. Тухайн хэрэг болсон газар нь хяналтын пост бүхий гэрт ороод хүүгийнхээ цогцсыг харсан. Улаанбаатар хотод байхад хэл өгсөн хүн надад таны хүүгийн зүрх нь муу байна гэж хэлсэн учир хүүгийн нүүрэн дээгүүр бүтээсэн даавууг сөхөөд харахад миний хүүгийн нүүрэн хэсэг тэр чигтээ шалбарсан, хөл гар нь шалбарсан, санаатайгаар миний хүүг алсан байсан. и тухайн гэрт юу болсон талаарх байдлыг нүдээр харахад гэрт байсан хүмүүс архи уусан байдалтай байсан. Гэрт дотор нүхтэй тал тоосго байсан бөгөөд цус болсон байсан. Тэгэхээр нь тэр тоосгоор миний хүүг зодож дээ гэж бодоод тэр тоосгыг аваад даавуунд боогоод Есөнзүйл суманд гэртээ байлгаж байгаа. Шаардлагатай гэвэл та бүхэнд гаргаж өгнө. Хүүгээ алдсандаа маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 23-24-р хуудас/, 2018-05-14-ний өдрийн: “...Хүүгээ төрийн цагдаагийн гарт алдсандаа маш их гомдолтой байна. Оршуулга буяны ажил болох үед Өвөрхангай аймгийн Есөнзүйл, үрд, Хархорин сумдуудын нутгаар маш их цас орсон машин тэргээр явахад хүндрэлтэй байсан бөгөөд үрд сумын хүн нутаглуулдаг газарт ямар ч машин очих боломжгүй байсан учир Өлзийт сумын нутагт хүүгээ хөдөөлүүлсэн. Ингэж нааш цааш явахад машин тэрэгний бензин шатахуун маш их орсон, хол ойроос ирсэн хүмүүсийг нааш цааш нь зөөвөрлөх, буян номын цайллага хийх зэрэгт 5.891.820 төгрөг зарцуулагдсаныг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 27-28-р хуудас/, 2019-12-12-ны өдрийн: “...Талийгаач хүү маань Хаан банкнаас авсан цалингийн зээлийн үлдэгдэл 8 сая гаран төгрөгийг буруутай этгээдээс гаргуулж өгнө үү. Мөн талийгаачийн охин Ө.Өлзийсайханы ОУ-ын Эдийн засаг бизнесийн дээд сургуулийн сургалтын төлбөрийг буруутай этгээдээс гаргуулах саналтай байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /8-р хх-ийн 133-р хуудас/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...ойролцоогоор 7-8 шил Харзтай нэртэй 0,5 летрийн архийг ууж хэрэглэж дууссан,...Тэрний дараагаар би гэр дотор зуухны хажууд сууж тамхи татсан тэр үед цагдаа , ах хоёр юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй. Ямар ч байсан хэрэлдсэн тэгтэл ах би явлаа гэж хэлээд гэрээс гарсан. ахын араас дэд ахлагч , хоёр гарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа буюу намайг зуухны өмнө сууж байхад гаднаас , хоёр ахыг оруулж ирсэн гэрийн хойд хэсэгт байх наарны зүүн хэсэгт очоод суусан. Миний ард зогсож байснаа ахын нүүр хэсэг рүү хөлөөрөө өшиглөж унагаасан. Тэгээд ийг дайрах гэхээр нь би босож салгасан,...Намайг сууж байхад өнгөрдөг ыг заамдаж босгоод дагуулж гаргах гэхлээр нь би одоо яах гээд байгаа юм бэ болиоч гэж хэлэхэд одоо би ахыг цохиж зодохгүй би өөрөө мэдэж байна ахтай гараад юм ярих гэсэн юм гэж хэлээд гарсан,... өнгөрдөг ах ыг чирээд гэрт оруулж ирсэн. Тэгэхэд бид хоёр шууд босоод очсон чинь ахын өмд нь гэрийн босгон дээр тээглээд хагас шувтарсан. Тэрнийхээ дараа ухаан алдчихлаа гэж хэлсэн. и шууд өмдийг нь татаад хүзүүний гүрээний судсан дээр нь дарж үзсэн. Намайг үзэж байхад гэрт байсан хүмүүс бүгд босоод ирсэн ах бид хоёрыг тойроод зогсож байсан. Тэрний дараагаар би өөрөө хиймэл амьсгал ахад хийсэн. Эхний удаа хийгээд хоёр дахь удаагаа хийхэд эхний удаа хийсэн агаарыг шууд буцаагаад үлээсэн. Тэгэхээр нь би нас барчихсан юм биш үү гэж хэлээд миний хойно зогсож байсан ыг эмнэлэг цагдаа дууд гэж хэлсэн,...Миний мэдэхээр талийгаач газар ойчоогүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 65-66-р хуудас/,

2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн: "... хаачив гээд гарсан, түүний араас Мөнх- Эрдэнэ гарсан. Үүнээс хойш 20-30 минутын дараа талийгаач ах орж ирээд нааран дээр суусан....Тухайн үед зуухны өмнө тамхи татаад сууж байсан миний хойно баганын хажууд зогсож байсан. Тэгснээ гэнэт талийгаачийн толгой руу хүчтэй өшиглөөд дахин зодох гээд дайрахаар нь би болиулаад ийг чи яаж байгаа юм гээд хойш нь татахад за за ойлголоо гээд больсон. Тэгснээ гэнэт талийгаачийг заамдаад босгох гэхээр нь чи одоо болилдоо яасан гэж ахыг зодох гээд байгаа юм гэхэд зүгээрээ мань ахтай гадаа гараад юм ярьчхаад ороод ирье гэсэн. Тэгэхээр нь за за гайгүй байх гэж бодоод орхисон. талийгаач ахыг заамдаад чирээд аваад гарсан,...Гаднаас талийгаачийн ар нуруунаас нь 2 суганаас нь тэвэрсэн хөл бөгсөн биеийг чирсэн байдалтай орж ирсэн бөгөөд “ах ухаан алдчихлаа” гэж хэлээд зуухны хажууд газар хэвтүүлсэн. Талийгаачийн бөгсөн бие нь ил гарсан, цээж нь сөхөгдсөн хамаг бие нь шороо болсон байдалтай орж ирсэн бөгөөд д чи яачих ваа гэж хэлэхэд пизда чинь ухаан алдчихлаа гэж хэлсэн. Тэр үед бид босож ирээд гүрээний судсан дээр нь дарж үзэхэд цохилохгүй болохоор нь хиймэл амьсгаа хийсэн чинь урдаас хэхрээд байгаа юм шиг чимээ гараад байсан,...Талийгаачийн хувцас хунар нь шороо цас болсон нуур нь улайсан байдалтай байсан,...Тухайн үед талийгаачийн толгой руу өшиглөсний дараа боль гээд болиулсан. Тэгсэн чинь мань чинь одоо ахтай муудалцахгүй зүгээр байна гэж хэлээд шууд талийгаач дээр очоод заамдаж аваад үүд рүү чирээд гарсан. Тэгэхэд талийгаач ямар нэгэн үг хэлэхгүй, гулжигнасан байдалтай байсан бөгөөд д чирэгдээд гарсан,...Тухайн үед талийгаачийг цагдаа зодсон тэгэхээр энэ гэмтлүүдийг учруулсан байх гэж бодож байна,...Миний мэдэж байгаагаар талийгаачийг ээс өөр хэн ч цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 46-47 дугаар хуудас/,

“...Тухайн үед гэрт байсан хүмүүс архи ууцгааж дуусаад хөзөр тоглож байхад талийгаач ах үрд сум руу явмаар байна том охин төрөх гэж байгаа тухайгаа д хэлсэн юм шиг байна лээ. и тухайн үед энэ яриаг сонсоогүй бөгөөд хэрэг болсны дараа ээс юу болсон талаар асуухад надад тэгж хэлж байсан. ...и талийгаачид хиймэл амьсгаа хийх гээд нүүр лүү нь ойртох гэхэд нүүрэн хэсэг нь улаан эрээн болсон байсан. Талийгаачийн гар хөл, нуруу, гэдэс хэсэг нь нил шороо болсон байсан. Талийгаачид үүссэн гэмтэл нэмэгдсэн эсэхийг нь хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 45-49 дүгээр хуудас/,

2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “... сонин болсон байсан учир хиймэл амьсгал хийж ам руу нь үлээчээд цээжин дээр нь 15 удаа дараад дахин ам руу нь үлээх гэхэд урдаас миний өмнө нь үлээсэн байсан амьсгал сонин дуугарч гарч байсан....” гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 53-54-р хуудас/,

2019-02-27-ны өдрийн: “...и талийгаачийн ар гэрт болон ийн ар гэрийнхэнд мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. Шүүх хурлын дараа ийн ээж нь надтай ажил дээр ирж уулзаад талийгаачийн ар гэрийнхэн хохирол барагдуулаагүй гээд давж заалдах гомдол гаргаж байгаа юм шиг байна,

...талийгаачийг зодож цохьсон зүйл бий юу гэсэн утгатай зүйл надтай уулзсан тэгэхэд нь би мөрдөн байцаагчид хуулийн дагуу үнэн зөвөөр нь мэдүүлэг өгсөн байгаа, хэн нэгний талд ашигтай байдлаар мэдүүлэг өгсөн зүйл байхгүй гэдгээ хэлсэн, тэгээд ийн ээж нь за за гээд явсан, ...Тэгэхэд талийгаач 2-ын араас гараагүй гэрт байсан,..” гэсэн мэдүүлэг /6-р хх-ийн 236-р хуудас/,

2019-11-07-ны өдрийн: “...талийгаач эхлээд гэрт орж ирсэн бөгөөд,...гэрийн хойно зассан наарны доод талд буюу зуух руу толгойгоо харуулаад доошоо газар луу хараад суусан,...гаднаас орж ирээд, түүний дараа талийгаач ахын дээлийг эвхээд бүсийг нь барьсан орж ирсэн. Тэр үед талийгаач ах д хандаж чи хөгшин настай ахыгаа зодож өшиглөөд яаж байгаа юм бэ гэж байсан тэгэхэд юу гэнээ чи намайг өшиглөхөөр яадаг юм гээд талийгаач ахын толгойн зүүн хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн тэгэхэд талийгаач ах хойшоо нааран дээр саваад унасан.... талийгаач ахын цамцны энгэрээс нь заамдаад урдаас нь чирсэн байдалтай аваад гарсан. ...Тухайн үед гэрийн хаалга хаагдсан бөгөөд би гар утсаа аваад кино татах гээд хэвтэх гэж байхад ойролцоогоор 5-10 минутын дараа нэг гараараа гэрийн хаалга онгойлгоод баруун гараараа талийгаачийн араас нь цээжнээс нь тэвэрсэн, өөрөө нуруугаараа гэр лүү эхлээд орж ирээд талийгаачийг газар чирээд орж ирсэн. ...и ээс чи ахыг яасан юм бэ гэж асуухад пизда чинь ухаан алдчихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /8-р хх-ийн 134-136-р хуудас/,

Мөн 2020-03-11-ний өдрийн: “...и анх Өвөрхангай аймгийн Хархорин сумын цагдаагийн хэлтэст очиж гэрчийн мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн, тэр цагаас өнөөдрийг хүртэл хугацаанд хэн нэгэнтэй хуйвалдаж, ийг хүн амины хэрэгт холбогдуулах худал мэдүүлэг өгч байгаа асуудал огт байхгүй. Тухайн үед болсон зүйлийг үнэн зөвөөр нь мэдүүлж байгаа,...гэрт байсан архины шилнүүдийг гэрээс гаргаж хаях санааг ёстой өөрөө гаргасан шүү, яагаад гэхээр талийгаач нас барсаны дараа толгойгоо хоёр гараараа салаавчилж барьчаад пизда, пизда гээд гэр тойроод нааш цааш алхаж байхдаа би хийсэн хэргээ хүлээнэ, та нар тэрэнд битгий санаа зов, харин энэ олон шил архины шилнүүдийг багасгахгүй бол болохгүй ш дээ, та нар өөрсдөө мэдэж байгаа биз дээ, архи уусан гэвэл асуудал болно ш дээ гээд байсан. Тэгээд гэрт байсан олон архины шилнүүдийг хэн нь гэрээс хол аваачиж хаясан эсэхийг нь хэлж мэдэхгүй байна. Надад гэрт байсан архины шилнүүдийг гэрээс гаргаж хаях санаа байгаагүй...” гэсэн мэдүүлэг /9-р хх-ийн 134-137-р хуудас/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...и тэр үед орондоо орчихсон яриаг сонсоод хэвтэж байсан. Тэгтэл багш “ахыгаа зодож байгаа юм уу хавирга хугарчихсан юм биш үү” гэж ярьж байх нь сонсогдсон. Тэгээд л ноцолдож байгаад пад хийгээд өшиглөж байгаа бололтой байсан. ын аль хэсэг рүү өшиглөж байгааг бол би хараагүй. Хөөе яаж байгаа юм бэ, ухаан алдаад ойчлоо шүү дээ гэж нөгөө хэд босоод ирчихсэн байсан. Тэгээд л орноос босож хувцасаа өмсөөд очтол зуухны баруун урд хэсэгт дээшээ харчихсан газар хэвтэж байсан, ...Тэгээд сүүлийн өшиглөж байгаа чинь илүүдэж байгаа байхгүй юу яах гэж өшиглөж байгаа юм бэ гэж д , нар хэлсэн,... бид 6 нийт 8 шил архийг ууж хэрэглэсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 69-71-р хуудас/,

2018-03-24-ний өдрийн: “...Тэгээд нээх их удалгүй талийгаач ах гэрт орж ирээд нааран дээр суусан. Үүний дараахан гэрт , нар цувраад гэрт орж ирсэн. Тэгж байтал талийгаач ах д хандаж чи ахыгаа зодож байгаа юм уу 2 хавирга хугарсан юм шиг байна гэж хэлж байсан. Тэгэхэд би орондоо унтаж байсан бөгөөд төд удалгүй талийгаач ахыг өшиглөчихлөө яаж байгаа юм гэсэн. Тэр үед би босоод ирэхэд цагдаа ийг бариад авсан байсан. Тэгэхэд мань чинь зүгээр зүгээр ахтай юм яриад ороод ирье, учраа олоодхъё гээд талийгаач ахын энгэрээс заамдаж татаж босгож ирээд гаръя гээд чирээд гарсан. Талийгаач ийн өмнөөс эсэргүүцээд хэл амаар доромжлоод янз бүр болоод байсан зүйл байхгүй тэгэс гээд ийн гарын аясаар дагаад чирэгдсэн байдалтай гарсан. Тэгээд удалгүй талийгаач ахыг өргөөд ороод ирэх шиг болсон. , нар очсон ухаан алдсан юм биш үү гээд байсан. Тэгээд талийгаачийн цээжин дээр дарж хиймэл амьсгал хийгээд удалгүй нас барчих шиг боллоо цагдаад мэдэгдээрэй гэхээр нь би үрд сум руу ярьж дарга руу ярьж хэлсэн...ахынхаа 2 хавиргыг хугалчихлаа ш дээ гэж хэлээд байсан...” гэсэн мэдүүлэг / 4-р хх-ийн 63-67-р хуудас/,

2019-02-27-ны өдрийн: “...ийн ар гэрийнхэн талийгаачийн ар гэрийнхэнд би мөнгө төгрөг өгөөгүй, ...талийгаач ахыг юм яриад ирье гээд чирээд гарахад тэр 2-ын араас гараагүй гэрт байсан...” гэсэн мэдүүлэг /6-р хх-ийн 234-р хуудас/,

2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн: “... талийгаач ахыг гэрээс аваад гарахад гэрийн хойд нааран дээр би, , бид 3 байсан, МөнхЭрдэнэ зуухны баруун талд зогсож байсан. талийгаачийг авч гарахдаа хаалга хаачаад гарсан. Тэгэхэд тэр 2-ын араас дагаж гараагүй, тэгээд 5-10 минутын дараа гэрт орж ирэхдээ гэрийн хаалга онгойлгоод орж ирсэн...гэрийн гадаа цахилгаан моторын дуу дуугарч байсан, өөр ямар нэгэн чимээ сонсоогүй...” гэх мэдүүлэг /8 дугаар хх-ийн 142-143 дугаар хуудас/,

2020-03-05-ны өдрийн: “... талийгаач ыг гэрээс авч гарсаны дараа 5-10 минут орчмын дараа гаднаас хаалга онгойлгоод гэрт орж ирсэн. Өөрөөр хэлбэл нь талийгаач багштай юм яриад учраа олоод ирье гэж гэрээс авч гараад талийгаачийг ухаангүй болгоод гэрт оруулж ирсэн шүү дээ....Талийгаач нас барсны дараа Цагдаагийн бүрэлдхүүн ирээд тэнд байсан , , , нарыг нэг нэг цагдаа харж тус тусад нь байлгаж байгаад Хархорин сумын цагдаагийн хэлтэст аваачсан. Цагдаагийн хэлтэст авчираад нэг нэг өрөөнд нэг нэг цагдаа харж байгаад бид нараас мэдүүлэг авсан. Ингэж мэдүүлэг өгөхөд би хэн нэгэнтэй холбоо харилцаа тогтоогоогүй, хэн нэгнийг хэрэгт түлхэх зорилгоор худал мэдүүлэг өгөөгүй. Өөрийн харсан, сонссон зүйлийг үнэн зөвөөр нь мэдүүлсэн байгаа, ингэж мэдүүлэг өгсөнөөс хойш өнөөдрийг хүртэл хэн нэгэнтэй тэр тусмаа *******тэй үгсэн хуйвалдаж *******ийн эсрэг мэдүүлэг өгсөн асуудал байхгүй. Тухайн үед болсон зүйлийн талаар үнэн зөвөөр нь мэдүүлж байна. Харин би *******ийн ээж ямбасүрэн эгчийг ажлын шугамаар танина, ямбасүрэн эгч Өвөрхангай аймагт Японы хүүхдийг ивээх санд ажиллаж байхдаа үрд суманд ирж хүүхдэд чиглэсэн төсөл арга хэмжээнүүдийг хийдэг байсан. и тухайн үед сумын ЗДТГ-ын хүүхдийн эрхийн ажилтан хийдэг байсан бөгөөд энэ утгаараа буюу *******тэй үгсэн хуйвалдаж ий эсрэг гэрчийн мэдүүлэг өгөөгүй, өгөхгүй шүү дээ. и өөрийн харсан, өөрийн сонссон зүйлүүдийг үнэн зөвөөр нь гэрчийн мэдүүлэг өгч байгааг ойлгох хэрэгтэй байх” гэсэн мэдүүлэг /9-р хх-ийн 117-122-р хуудас/,

Гэрчий мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... талийгаачийг чирээд гэрт орж ирсэн. Гэрийн зуухны баруун хэсэг газар дээш харуулан хэвтүүлсэн байдалтай энэ нэг л эвгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгсэн чинь онцгой байдлын аврагч гэх залуу хиймэл амьсгал хийж анхны тусламж үзүүлсэн. Тэгээд ерөөсөө амьсгалахгүй байна гэж хэлэхээр нь би ойроос ажиглаж харсан тэгээд амьсгалж чадахгүй байгааг анзаарсан. Тэгэхээр нь би нааран дээр нь тавьж байрлуулах хэрэгтэй гэж хэлээд , , нарын хамт талийгаачийг нааран дээр хэвтүүлэн тавьсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 73-74-р хуудас/,

2019-02-27-ны өдрийн: “...талийгаач ын оршуулгын зардалд ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. ийн ар гэрийнхэнд талийгаач ын ар гэрийнхэнд өгөөрэй гэж мөнгө төгрөг өгөөгүй,...” гэсэн мэдүүлэг /6-р хх-ийн 238- р хуудас/, Мөн 2020-03-11-ний өдрийн: “...Тухайн үед байсан хүмүүс хэн нь хэнтэйгээ үгсэн хуйвалдаагүй, болсон зүйлийг бүгд үнэн зөвөөр ярьж байгаа байх. Миний хувьд хэнтэй ч үгсэн хуйвалдаагүй, өөрийн харсан, өөрийн мэдэж байгаа зүйлийг үнэнээр нь мэдүүлж байгаа. и цагдаагийн албанд ажиллаж байсан. тэй нэг албанд ажиллаж байсан гэдэг утгаараа тэй үгсэн хуйвалдаад ийг талийгаач ыг зодоогүй, өшиглөөгүй гэх мэтээр мэдүүлээгүй шүү дээ. Тухайн үед хэрэг болсоны дараа бид нар хоорондоо үгсээд хуйвалдаад байх ямар ч боломж байгаагүй шүү дээ. Тэгээд ч бид нарыг Хархорины цагдаагийн хэлтэст аваачаад нэг нэг өрөөнд тус тусад нь байлгаж байгаад нэг нэгээр нь мэдүүлэг авсан шүү дээ...” /9-р хх-ийн 127-128-р хуудас/,

Гэрч Д.ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тэнд очиход дэд ахлагч , дэд ахлагч , дэд ахлагч , дэд ахлагч , үрд сумын татварын байцаагч , Онцгой байдлын хээрийн штабын дарга ахмад атсайхан, салаан захирагч алжинням, эмч гээд нэг ахлах дэслэгч залуу, жолооч ахлах ахлагч Санжаажамц нар байсан. Талийгаач нь гэр дотор гэрийн хойд талд байрлуулсан наарны баруун тал хэсэгт дээгүүр нь юм бүтээсэн байдалтай байж байсан. Сумын эмч Эрдэнэбатаар үзлэг хийлгэхэд нас барсан хүн байна гэсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. ...Талийгаачийн биеийн нүүр хэсэгт зулгарсан, толгойн дагз хэсгээс цус гарсан байдалтай байсан. Эсгий гуталтай, сааралдуу өнгийн ногоон цамц, хар өмдтэй байсан. Сааралдуу цамц нь суга хавиараа урагдсан байгаа харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 88-90-р хуудас/,

Мөн 2019-02-27-ны өдрийн: “...Тухайн үед би үрд сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан, ...дуудлагаар сумын эмчтэй хамт очсон, ... нас барсан байдалтай байсан тул Хархорин сум руу хүн нас барсан байна гэсэн дуудлага өгсөн. ... Хүн нас барсан талаарх дуудлага Хархорины цагдаагийн хэлтэст өгсний дараа үүрэг гүйцэтгэж байсан албан хаагч нарыг хооронд нь битгий юм яриулаарай гэсэн чиглэл ирсэн учир бүрэлдэхүүн иртэл тэд нарыг хооронд нь юм яриулахгүй харж байсан,...талийгаачийг зодсон талаар тэнд байсан хүмүүсээс хэн нь ч тийм зүйл яриагүй. Харин талийгаачийг нэг удаа өшиглөсөн гэж хэлж байсан тэгэхдээ гэрт өшиглөсөн гэл үү, гадаа өшиглөсөн гэж хэлсэн бил үү. Ямар ч байсан талийгаачийг нэг удаа өшиглөсөн гэж байсан...” гэсэн мэдүүлэг /6-р хх-ийн 223- 224-р хуудас/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Энэ дуудлаганд би хэсгийн төлөөлөгч ийн хамт очсон. Тэнд очиход бүх хүмүүс гэрт байсан. Талийгаач ыг гэрийн хойд хэсэгт байрлах наарны баруун зах хэсэгт дээшээ харуулсан байрлалтай дээгүүр нь орны бүтээлгээр бүтээсэн байдалтай байсан. и тэнд очоод орны бүтээлгийг сөхөж үзэхэд талийгаачийн нүүр хэсэгт духны хэсэг болон хоёр шанаа, хамар хэсэгт зулгарсан шинэ шархтай байдалтай байсан. и гүрээний судсыг дарж үзэх, хамрын амьсгал шалгах зэрэг үзлэгийг хийхэд амьсгал хураасан байгаа болох нь тогтоогдсон, бүсэлхий хэсгээрээ хувцас нь нороод хөлдсөн байдалтай байгаа харагдсан,” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 92-р хуудас/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Энэ хэрэгт цагдаагийн албан хаагч холбогдсон учир Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, код 112-т “Албаны шалгалт явуулах журам” заасны дагуу албаны шалгалтыг Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа явуулсан. Газрын дарга албаны шалгалт явуулах явцдаа холбогдогч *******ээс болсон хэрэг асуудлын талаар тайлбар авч, тухайн үед хамт явж байсан Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн хэсгийн дарга надаар компьютер дээр бичүүлсэн. *******ээс газрын дарга тайлбар авч байхад Онцгой байдлын албан хаагч ******* гэж хүн талийгаач ыг зодсон талаар юу ч яриагүй. Хэрэв онцгой байдлын алба хаагч талийгаач ыг зодсон талаар хэлж ямар нэгэн санаа, сэдэл өгсөн бол албаны шалгалтыг тал бүрээс нь шалгана. Учир нь цагдаагийн албан хаагч тухайн гэмт хэргийг үйлдсэн, эс үйлдсэн гэдгийг тал бүрээс нь шалгах ёстой...” гэсэн мэдүүлэг /8-р хх-ийн 148-149-р хуудас/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Цагдаагийн албаны тухай хуулийн тухай 4-р бүлэгт цагдаагийн албан хаагчийн тодорхой үйл ажиллагаа явуулах журмыг хуульчилж өгсөн. Энэ хуульд албан үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн албан хаагчийн хажууд хэн нэгэн этгээд /цагдаагийн албан хаагч/ хүний эрүүл мэндэд халдаж, улмаар түүний амь насыг хохироосон байхад аюултай байдалд орхих, эрүүл мэндэд тусламж үзүүлэх үүрэгтэй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй...” гэсэн мэдүүлэг /9-р хх-ийн 138-141- р хуудас/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Онцгой байдлын алба хаагчид, малын гоц халдварт шүлхий өвчний үед Онцгой байдлын алба хаагчид тэгэж ингэж ажиллана гэсэн хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. Тэгэхээр Онцгой байдлын алба хаагч малын гоц халдварт шүлхий өвчний хязгаарлалтын бүсэд хэрхэн ажиллах эрх зүйн зохицуулалт байхгүй болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан “Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийн “...хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй ...” гэсэн асуудал яригдахгүй...” гэсэн мэдүүлэг /9-р хх-ийн 142-144-р хуудас/,

Гэрч Г.атсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... и 2018 оны 02 дугаар сарын 14-өөс өнөөдрийг хүртэл Хээрийн штабын даргаар ажиллаж байна. үрд суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан. Иймд энд ажиллаж байгаа алба хаагч ажилтнууд Засгийн газрын 2012 оны тогтоолоор батлагдсан Шүлхий өвчтэй тэнцэх журмыг баримтлан ажиллах ёстой. Энэ журамд мал амьтны хөдөлгөөнд хяналт тавих халдварт өвчнийг нянг гадагш түгэхээс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлыг тусгасан байдаг. ...гэрт оруулж ирэхэд хиймэл амьсгал хийж эмнэлгийн анхны тусламж үзүүлэх гэж оролдсон. Тэгээд л өнгөрчихсөн гэж ярьсан. усад хүмүүс нь ч гэсэн яг л ийм л зүйл ярьж байсан. Салаан захирагч алжинням тэнд очоод байж байх үедээ ад хандаж ажлын байран дээрээ архи уулаа ямар хариуцлагагүй юм гэж хэлээд нуруу хэсэгт нь гараараа нэг удаа цохиж авсан. Тэгээд байж байтал цагдаагийн бүрэлдэхүүн ирж шалгах ажиллагааг хийж эхэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 77-82 дугаар 14 хуудас/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байсан. Талийгаач хөөвөр гэх газар хяналтын постод ажиллах хуваарьтай байсан. и тэр өдөр постод ажиллах зургаан хүнийг авч явсан. Пост руу явах гэж байх үед бид нарын явах чигт нутаглаж байна Доржсүрэн Чинбат гэж хүний машиныг бариад яваад өгөөч гэж эхнэр гуйсан юм. Тэгээд бид нар Чинбатын байсан айлд очиж машиныг нь аар унуулж хөдөлсөн. Талийгаач бол манай машинд явсан. и хамгийн сүүлд ын гэрийн гадаа очиж авсан. ид нарыг гэрийнх нь гадаа очих үед талийгаач өөрөө гарч ирээд манайхаар ороод гар гэхээр нь бид нар бүгдээрээ орсон. Гэрт ороход гал дээр нь бууз тавьсан байсан. ууз нь ч удалгүй гараад бид нар бууз идэж нэг шил 0,5 граммтай архи задалсан байсныг нь ууж дуусгасан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 83-84 дүгээр хуудас/,

Гэрч Д.ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Талийгаач нь гэмт хэрэг захиргааны зөрчилд холбогдож байгаагүй. 2017 оны 12 дугаар сарын дундуур нэлээд согтуу гудамжинд явж байх үед нь би таарч гэрт нь хүргэж өгч байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг хүн байсан. Архи уучихаараа дуу ихтэй болоод шүлэг энэ тэр уншаад байдаг хүн байсан. Тэрнээс агсан согтуу тавьж хүнтэй маргаад байдаггүй байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр ххийн 88-90 дүгээр хуудас/,

Гэрч .Мэндсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... ирээд “бид нар хорхог хийж идэх гэж байгаа та нар очоорой” гэж хэлчихээд пост руу гаа яваад өгсөн.....эхнэр бид хоёр хонио хотлуулчихаад энэ дээд постон дээр очсон. Дээд постыг 3-р пост, доод постыг 4-р пост гэж ярих юм билээ. Эхнэр бид хоёрыг постон дээр очих үед 2 постон дээр байсан 6 хүн, манай саахалтын атсайхан ах, эхнэр бид хоёртой нийлээд 9-үүлээ болсон. Тэнд хорхог хийгээд арай гараагүй байсан. Тэгээд бид нар тэнд хорхог идчихээд хөзөр тоглосон. Хөзөр тоглож байх хооронд 2 шил “Улаанбаатар” архи гаргаж ирж тойруулж хувааж уусан. Эхнэр бид хоёр тэр хоёр шил архийг ууж дууссаны дараа гэртээ ирсэн. атсайхан гуайг би гэрт нь хүргэж өгсөн. Тэр үед постон дээр гарч байсан зургаан хүн үлдсэн. Тэрний маргааш нь эхнэр бид хоёр гэртээ өнжсөн. Үдээс хойхно 3-р постон дээр байсан 3 хүн манайхаар орж ирж цай уучихаад 4-р пост орлоо гээд гурвуулаа хамтдаа явган яваад өгсөн. Тэгээд тэр гурав постон дээрээ буцаж ирээгүй байгаа. Архи уусан байсан эсэхийг нь бол мэдээгүй. Цагийн багцаагаар 13- 15 цагийн үед тэр гурав 4-р пост орохоор явсан. Тийм зүйл сонсогдож, дуулдаж байгаагүй. Энэ талаар сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 96 дугаар хуудас/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018/ оны 02 дугаар сарын 22-ны өдөр нөхрийнхөө хамт очсон. Тэр өдөр нөхөр бид хоёрыг хорхог ид гэж дуудсан болохоор тэнд очсон. Тэнд очих үед хяналтын 4-р постон дээр гарч байсан 1 цагдаа, 1 онцгойгийн хүн, мөн манай үрдний гэх 1 энгийн хүн гэсэн гурван хүн, манай саахалтын атсайхан ах тэнд ирчихсэн байсан. 3-р постонд ажиллаж байсан гурван хүн хорхог хийсэн байсан. Хорхог болох үед 2 шил 0,5 граммтай “Улаанбаатар” архи гаргаж ирж тэнд байсан хүмүүс тойруулаад ууцгааж байсан. Тэр 2 шил архийг дуусгаад нөхөр бид хоёр харих гэтэл атсайхан ах гэрт хүргээд өг гэхээр нь нөхөр бид хоёр атсайхан ахыг хүргэж өгчихөөд гэртээ ирсэн. Нөхөр бид хоёр тэнд 18 цагийн үед очоод 21 цагийн үед гэртээ ирсэн. Тэрний маргааш 2 дугаар сарын 23-ны өдрийн өдөр тийшээ 3-р постон дээр байсан гурван хүн манайхаар орж ирж цай уучихаад урагшаа 4-р пост орчихоод ирнээ гээд явган яваад өгч байсан. Тэр үед тэр гурав архи уусан байхаар байдал анзаарагдаагүй, эрүүл л байх шиг байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 101 дүгээр хуудас/, 

Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Хуйхыг ярж гавлын ясыг нээхэд тархины орой, суурь, баруун зүүн тал бөмбөлөг, бага тархи, духны хэсэгт нэлэнхүй дээ /зөөлөн бүрхүүл доорх/ цус харвалт байсан. Тус цус харвалт гэмтэл нь тархины ховил хэсэг рүү гүнзгий орсон учраас тархины хүнд гэмтэлд орох бөгөөд амь насанд шууд аюул учруулна. ...тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт гэмтэл нь үхэлд шууд нөлөөлөх гэмтэл байх боломжтой. Олон хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах боловч амь насанд шууд аюул учруулахгүй. Дагзны баруун ар хэсэгт үүссэн шингэн цус бүхий шарх гэмтэл болон нүүрний хэсэгт, толгойн хэсэгт үүссэн зулгаралт шарх гэмтлүүд нь тархины үхэлд хүргэх гэмтлийг үүсгэсэн байх боломжтой юм.

...талийгаачийг газар хажуугаар нь хэвтэж байхад нь цээжний урдаас өшиглөхөд зүүн хавирганы эгэмний гадна шугамаар 6,7,8 дугаар хавирганы хугарал үүсэх боломжтой юм. Цээжний баруун 9,10,11 дүгээр хавирганы хугарал нь хэвтээ болон суугаа байрлалд цохилтын улмаас үүсэх боломжтой....Цасаар хүний нүүрийг угаахад энэ гэмтэл үүсэх боломжгүй юм. Энэ гэмтэл нь цохих, унах, чирэгдэх, нидрэгдэх үед үүсэх боломжтой гэмтэл юм....Дээрх шарх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тоосго мод хатуу арзгар ултай гутал, болон бусад мохоо хязгаарлагдмал гадаргуутай хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тус үүссэн шархны эсрэг талд буюу зүүн тал бөмбөлгийн дунд хэсэгт аалзан бүрхүүл доорх хар хүрэн өнгийн зузаан цус хуралт гэмтэл тогтоогдсон байгаа нь тус шархнаас тухайн зүүн тал бөмбөлгийн дунд хэсэгт үүссэн цус харвалт гэмтэл үүсгэгдсэн байх боломжтой юм. Учир нь тархины цус харвалт, цус харвалт, тархины няцрал гэмтэл нь хүч үйлчилсэн цэгнийхээ эсрэг талд үүсдэг.

...Ийм гэмтэл авсан хүн орчинтойгоо харьцаж үйл хөдөлгөөн хийх ямар ч боломж байхгүй. Учир нь аалзан бүрхүүл доторх цус харвалт бүхий гэмтэл нь хар хүрэн өнгийн зузаан тархины далан хувил руу гүн орсон цус харвалт байсан. Тийм учраас өөртөө үйлчлэх хөдөлгөөн хийх боломжгүй гэж үзэж байна,...мөн Талийгаач гэрийн нааран дээр урагшаа хараад сууж байхад нь хэрэгт холбогдон шалгагдаж буй этгээд талийгаачийн толгойн зүүн чихний орчимд хүчтэй өшиглөхөд талийгаач нааран дээр хойшоо саваад унасан гэдэг. Энэ тохиолдолд талийгаачийн биеийн аль хэсэгт үүссэн гэмтэл үүсэх боломжтой вэ ? гэхэд Энэ тохиолдолд талийгаачийн тархины аалзан бүрхүүл доорхи гэмтэл үүсэх боломжтой боловч дагзны баруун талд үүссэн шарх гэмтэл нь зүүн талын бөмбөлгийн дунд хэсэгт үүссэн хар хүрэн өнгийн зузаан аалзан бүрхүүл доорхи цус харвалт гэмтлийг үүсгэсэн байх боломжтой юм. Толгойн тус газарт олон удаагийн мохоо зүйлийн хүч үйлчилсэн учраас тархины эдийн бүх талбайг хамарсан аалзан бүрхүүл доорх цус харвалт гэмтлийг үүсгэсэн байх боломжтой. Олон удаа гэдэгт цохигдох унах зэргийг ойлгож болно,...Уг тал тоосгыг задлан шинжилгээний үед хэрэглэхээс өмнө цус болон биологийн ямар нэгэн зүйлээр бохирлогдоогүй байсан” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 138-142-р хуудас/,

2018-03-24-ний өдрийн: “...Цээжин дээр хиймэл амьсгал хийх үед энэ гэмтлүүд үүсэх боломжгүй. Учир нь талийгаачийн биед үүссэн олон хавирганы хугарал гэмтэл нь шууд хугарал үүссэн гэмтэл байсан...задлан шинжилгээ эхлээд гавал тархийг нээж үзэхэд тархины орой, суурь, баруун зүүн бөмбөлөг, бага тархи, духны хэсэгт нэлэнхүй дээ /зөөлөн бүрхүүл доорх/ цус харвалт байсан. Тус цус харвалт гэмтэл нь тархины ховол хэсэг рүү гүнзгий орсон, ...энэ гэмтэл нь амь насанд шууд аюул учруулах гэмтэл...” гэсэн мэдүүлэг /4-р хх-ийн 144-р хуудас/,

2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “...Үзүүлэгч *******ийн биед үзлэг хийхэд биеийн хүзүү, чих, цээж, нуруу, бугалга хэсгээр зөв биш хэлбэртэй олон тооны цайвар цагаан өнгийн сорив болон улаан улаан өнгийн зулгалтууд байсан. Тус зулгаралт гэмтлүүд нь өөрөө үрэх маажих үед үүсэх боломжтой. Сорив болон шинэ зулгаралт гэмтлүүд байсан. олсон хэрэгтэй холбоотойгоор гэмтлийн гаралтай үүссэн зулгаралт гэмтэл байгаагүй...” 4 дүгээр хх 150 дугаар хуудас/,

2019-11-06-ны өдрийн: “...Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан,...зүүн тал бөмбөлөгийн хажуу хэсэгт үүссэн зөөлөн бүрхүүл доорх хар хүрэн өнгийн цус харвалт, баруун зүүн талын бөмбөлөгийн духны хэсгийн ховилд үүссэн хар өнгийн цус харвалт гэмтлийг үүсгэж улмаар талийгаач ын энэ гэмтлийн улмаас нас барсан байх боломжтой, ...талийгаачийн үхэлд хүргэсэн гэмтэл буюу гавал тархины гэмтлийг,...цус харвалт гэмтэл цаг хугацааны дарааллын хувьд хамгийн сүүлд үүссэн байх боломжтой юм. Яагаад гэхээр тархинд үүссэн гэмтэл нь удаан хугацаанд үйлдэж хийж, орчинтойгоо харьцахгүй боломжгүй юм. Тархины энэ гэмтэл авсан даруйд талийгаач орчинтойгоо харилцах /алхах, явах, ярих гэх мэт үйлдлүүд/ боломжгүй юм.... Харин тархины гэмтлийн үед өөрөө өөртөө үйлчлэх болон орчинтойгоо харьцах, явах, ярих, өөрийгөө илэрхийлэх, өөртөө үйлчлэх энгийн үйлдлүүдийг хийх боломжгүй юм. Ийм учраас дээрх гэмтлүүдээс тархины гэмтэл нь цаг хугацааны хувьд хамгийн сүүлд үүссэн байх боломжтой” гэсэн мэдүүлэг /8-р хх-ийн 150-153-р хуудас/,

2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн: “...талийгаачийн толгойн дагзны баруун хэсэгт үүссэн шарх гэмтэл нь...талийгаачийн толгойн дагзны орчимд хүчтэй өшиглөх, хатуу ирмэгтэй зүйлээр цохих үед үүсэх боломжтой гэмтэл юм. Талийгаачийн зүүн 6, 7, 8-р хавирганы хугарал гэмтэл нь зүүн эгэмний гадна шугамаар дотогшоо зөрүүтэй хугарал үүсгэж улмаар зүүн уушгинд шарх гэмтлийг үүсгэсэн байдаг. Доороос болон хажуугаас өшиглөх үед үүсэх боломжтой. аруун 9, 10, 11-р хавирга далны шугамаар дотогшоо хугарсан байдаг дээрх гэмтэл суугаа болон хэвтээ байдалд өшиглөх, цохих үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /8 дугаар хх-ийн 157-160 дугаар хуудас/,

2019-11-08-ны өдрийн: “...талийгаачийн толгойн дагзны баруун хэсэгт үүссэн шарх гэмтэл нь...талийгаачийн толгойн дагзны орчимд хүчтэй өшиглөх, хатуу ирмэгтэй зүйлээр цохих үед үүсэх боломжтой гэмтэл юм. Талийгаачийн зүүн 6, 7, 8-р хавирганы хугарал гэмтэл нь зүүн эгэмний гадна шугамаар дотогшоо зөрүүтэй хугарал үүсгэж улмаар зүүн уушгинд шарх гэмтлийг үүсгэсэн байдаг. Доороос болон хажуугаас өшиглөх үед үүсэх боломжтой. аруун 9, 10, 11-р хавирга далны шугамаар дотогшоо хугарсан байдаг дээрх гэмтэл суугаа болон хэвтээ байдалд өшиглөх, цохих үед үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /8-р хх-ийн 157-160-р хуудас/, ... хэргийн газрын үзлэг хийхэд би шинжээч эмчийн хувьд байлцсан,...толгойн шархны гэмтэл хаана үүссэн болохыг олох зорилготой тэр хэсгээр явсан. Гэвч тэр үед цусны дээж олдоогүй. Өөрөөр хэлбэл гэрийн үүдэнд болон тэр үед цасан дээр 2 хэсэг гэрийн буйран чинээ хүн ноцолдсон байхаар мөр байсан. Түүний аль алин дээр нь их бага хэмжээний ямар ч цус олоогүй. Мөн гэрийн эргэн тойронд ойролцоогоор 40 см зузаан цастай байсан. Тэр 40 см-ийн зузаантай зөөлөн цасан дээр хүний цус асгарсан тохиолдолд хангалттай харагдахаар газар байсан. Гэрийн үүдний босго, босгоны орчимд ямар нэгэн цусны ул мөр байгаагүй, хэрэв *******ийн мэдүүлж байгаа зүйлс үнэн бол талийгаачийн дээшээ хараад хэвтэж байсан газарт толгойн дагзнаас гарах цус үлдэнэ шүү дээ. Тэгэхэд гэрийн үүдний босго, босгоны орчимд цусны ямар ул мөр байгаагүй. Тэгэхээр *******ийн ярьж байгаа зүйлс нь үндэслэлгүй гэж үзэхээр байна...Талийгаач нас барсан хэрэгт шинжилгээ хийж дүгнэлт гаргасан бөгөөд талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь амьд байхад үүссэн гэмтлүүд байсан. Толгойн баруун хэсэгт үүссэн шарх гэмтэл нь тархины зүүн тал бөмбөлөг болон тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтлийг үүсгэсэн байх боломжтой. усад гэмтлүүд нь үхэлд нөлөөлөхгүй байх боломжтой гэмтлүүд юм. Шүүх хурал дээр өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрөөгүй гэж бодож байна. Утгын хувьд ижил бөгөөд тухайн үед асуусан асуултад хариулсныг зөрүүтэй мэдүүлэг мэтээр ойлгосон байхыг үгүйсгэхгүй юм...” мэдүүлэг /9-р хх-ийн 145-147-р хуудас/,

Шинжээч эмч ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Анагаахын шинжлэх ухаанд согтолтын зэргийг 4 хувааж үздэг. Хөнгөн зэргийн согтолтын зэрэг 0,5-1,5 хувь дунд зэргийн согтолтын зэрэг 1.6-2.5 хувь, хүчтэй зэргийн согтолтын зэрэг 2.6-3.5 хувь, хүнд зэргийн согтолтын зэрэг 3.6-4.5 хувь байдаг. Анагаахын шинжлэх ухаанд буюу шүүх шинжилгээ хийдэг эмч нарын үздэгээр 2.6 хувиас согтолт нь хүчтэй зэргийн согтолтын зэрэг нь согтолтын хүнд зэрэгт хамаарах буюу хордлогын байдалтай байдаг. ...Согтолтын зэрэг тухайн хүний биеийн физиологи архины удамшлын хоол хүнс хэрэглэсэн байдал зэрэг нөлөөлдөг. Хэрэв байнга хэрэглэдэг хоол хүнс хэрэглэж биеийн физиологи нь архи спирт хүлээж авах чадвар сайтай хүн байсан бол 2.6 хувийн согтолттой байхад орчинтойгоо харьцах хүнтэй маргах хүнтэй зодоон хийх чадвартай байдаг. ...энэ байдлаас харахад талийгаач тухайн нөхцөл байдалд өөрийгөө бусдаас хамгаалах бусадтай маргалдах зодоон хийх зэрэг үйл хөдөлгөөн хийх чадвартай.” гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 198-202 дугаар хуудас/,

******* нь гэрчээр өгсөн: “....Намайг гэрээс гарахад цагдаа гэрийн баруун хэсэгт зогсож байсан харин талийгаач доод зам руу явган алхаж байсан. ыг тэр явж байна гэж хэлсэн тэрний дараагаар би ийг үлдээгээд ын араас очиж уулзаад буцаж харъя гэж хэлсэн чинь тухайн үед би гэртээ харьмаар байна гэж хэлсэн. Тэгээд юм яриад сууж байсан чинь цагдаа араас ирээд явцгаая гэж хэлсэн. Тэгээд ыг явахгүй байхлаар нь цасаар нүүр хэсгийг нь угаасан. Тэгтэл явахгүй суугаад байсан. түүний хэвлий хонго хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэрний дараагаар талийгаач босоод дөрөвдүгээр пост руу явсан. Тэгээд явж байхад нь цагдаа араас нь гүйж очоод ыг гүйгээд яв гүйж чадахгүй байна уу пизда минь гэж хойш татаад газар унагаасан.Тэрнийхээ дараа хоёроос гурван удаа өшиглөсөн,... цагдаа ыг дээлээ тайл гэж хэлсэн. дээлээ тайлсан,...Тэрний дараа гүйгээд явж чадахгүй байгаа бол чирээд явна гэж хэлээд өмд цамц зэргээс нь хэсэг чирсэн,...Гэрт орж ирээд , талийгаач нар маргалдсан. Тэр үед талийгаачийн толгойн зүүн талаас нь 1 удаа өшиглөсөн. ...Тэр үед ийг болиоч гэж хэлсэн. Тэгтэл байж бай би авч гараад гадаа юм ярина гэж хэлээд ыг чирээд гэрээс гарсан. Тэгээд удалгүй ыг чирээд орж ирсэн. Гэрт оруулж ирж байх явцад талийгаачийн өмд босгон дээр тээглэн хагас шувтарсан. ыг гэрийн баруун хэсэг зуухны хажууд газар хэвтүүлсэн. анхны тусламж үзүүлэн хиймэл амьсгал хийсэн. Тэгээд цагдаа эмнэлэг дуудна гэж хэлээд гэрээс гарч утсаар ярьсан,...Миний мэдэхээр талийгаачийг 5 удаа өшиглөсөн. Гэрт нэг, харин гэрийн өөр хоёр газар хоёр хоёр удаа өшиглөсөн. ид нарыг 2018 оны 02 дугаар сарын 23-ны орой хөзөр тоглож архи ууж байхад талийгаач ын ил харагдах газар ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй,...Зодуулсны улмаас нас барсан гэж бодож байна. ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 75-76-р хуудас/,

2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “...4 дүгээр пост руу цагдаа , , онцгой байдлын , би үрд сумын , талийгаач бид 6-уулаа 8 шил 0,5 литрийн харзтай архи хувааж ууцгаасны дараа талийгаач ах гэр лүүгээ явах хэрэгтэй байна. Манай том охин төрөх гэж байгаа. Тухайн шөнө харанхуй байсан бөгөөд одоо сартай байсан эсэхийг санахгүй байна, гэхдээ 15-20 метр орчмын зүйл харагдаж байсан.” Талийгаачийг харахад нүүрний хэсэг нь нэлээн их зулгарсан шалбарсан шархтай байсан, өөр ил харагдах шарх гэмтэл харагдаагүй. Талийгаачийн нүүрийг хатуу цасаар үрэхэд тэр зулгарсан шархнууд үүссэн байх....гэх мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 35-39 дүгээр хуудас/,

Мөн 2019-02-27-ны өдрийн: “...Талийгаачийн оршуулгын зардалд миний зүгээс мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй. ийн ар гэрийнхэнд мөнгө өгсөн асуудал байхгүй. , талийгаач хоёрын араас гараагүй, би тэгэхэд гэрт байсан...” гэсэн мэдүүлэг /6-р хх-ийн 240-р хуудас/,

2019-11-08-ны өдрийн “... талийгаач ахын урд зогсож байхдаа талийгаач ахын толгой руу өшиглөхөд талийгаач ах нааран дээр хойшоо савж унасан тэгээд босч ирэхдээ толгой хагалчихлаа энэ тэр гэж ёолоогүй. Нааран дээр цус болоогүй байсан. Талийгаач ахыг заамдаад гэрээс авч гарахад толгойн ар хэсгээс цус гарсан шарх болоогүй зүгээр аваад гарч байсан....” гэсэн мэдүүлэг /8 дугаар хх 139-140 дүгээр хуудас/,

Яллагдагч ийн мэдүүлэг /9-р хх-ийн 148-153-р хуудас/,

Яллагдагч *******ийн мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн: “...Тэгээд босохгүй болохоор нь 2 чихийг гараараа үрсэн тэгээд босохгүй байсан. Тэгэхэд талийгаачийн дээлийн тайлуулаад яв гэж байсан тэр үед би уур хүрээд талийгаачийн ташаан тус газар нь нэг өшиглөөд талийгаач ах босоод ирсэн. Тэгээд урдаа гаргаад араас нь явж байхад талийгаач ах надад хандаж чи муу банди намайг зодох болоогүй шүү, чи муу цагдааг ажлаас чинь халуулна шүү гэж над руу дайрч байсан. Тэгэхээр нь та зүгээр яв гэж хэлээд араас нь алхаж явсан. Тэгэхэд талийгаач ах нь үрд сум руу явах ажилтай байна ш дээ гэхээр нь та маргааш дарга нарыг ирэхээр яв гэдгийг хэлээд араас нь уур хүрсэн, уурласан байдалтай явж байхад талийгаач чи муу ингэх болоогүй шүү гээд над руу дайрахаар нь би өмнөөс нь хэвлийн хэсэг рүү нь жийсэн талийгаач хойшоо бөгсөөрөө цасан дээр сууж байгаа харагдсан. и талийгаачийн баруун мөрнөөс татаж босгож ирээд дахиад ингэх юм бол хохино шүү гэж хэлээд талийгаачийг урдаа гаргаад гэр лүүгээ явсан. Гэр лүү ороход талийгаач ах наарны зүүн талын булан дээр сууж байсан. Тэгээд талийгаач ахад уур хүрээд та өвлийн хүйтэнд хөлдөж үхэж бусдад гай болох нуу дахиж тэгэх юм бол ална шүү гээд очиход талийгаач хойшоо жоохон болчхоод сууж байсан. Миний хувьд талийгаачийн зүүн ташаа орчим руу, зүүн бөгс рүү нэг удаа өшиглөсөн. Дээшээ явж байхад над руу чи муу ингэхгүй шүү гээд дайрахаар нь цээж рүү нь өшиглөсөн юм. Гэрт бол эрүү шанаа орчим руу цохихдоо жийсэн юм...” гэх мэдүүлэг / 5 дугаар хх-ийн 52-54 дүгээр хуудас/,

Яллагдагч *******ийн өгсөн: “... талийгаач ахын араас гүйсээр байгаад бариад авч байгаа харагдсан,...би талийгаач ахад өвлийн хар хүйтэнд хөлдөж үхэх нүү гээд бөгс рүү нэг удаа өшиглөсөн, босохгүй болохоор нь 2 чихийг гараараа үрсэн, би уур хүрээд талийгаачийн ташаан тус газар нэг өшиглөхөд талийгаач ах босоод ирсэн,...би өмнөөс нь хэвлийн хэсэг рүү жийсэн талийгаач хойшоо бөгсөөрөө цасан дээр сууж байгаа харагдсан,...мөрөн дээрээс татаж босгоод гэрээс авч гарсан,...тархиараа газар саваад унасан,...өөр хүн зодож цохиж байхыг би хараагүй,...уур хүрээд өшиглөсөн,...өөдөөс нь жийсэн тэгэхэд талийгаач хойшоо савж унасан байдаг. Энэ үед талийгаачийн хавирга хугарсан байхыг үгүйсгэхгүй,...Миний хувьд талийгаачийн зүүн ташаа орчим руу нь нэг удаа өшиглөсөн,...цээж рүү нь өшиглөсөн юм,...Тухайн үед талийгаач надад чирэгдсэн байдалтай гарсан гэж ойлгож болно,...би талийгаачийг өшиглөхдөө хангалтаар тавьж өгдөг гутлаар өшиглөсөн, өшиглөхдөө урд хэсгээр өшиглөсөн,...талийгаачийн нүүрний зүүн шанаа хэсэгт гутлын бүтэн улаар нь өшиглөхөд хойшоо болоод суудал дээрээ суусан...” /5-р хх-ийн 57-р хуудас/,

2018-05-11-ний өдрийн: “...талийгаачийг гэр лүү гээ явна гэхээр нь явж болохгүй ухаан санаа чинь эрүүл үү гэж хэлээд талийгаачийн цээжний хэвлий орчим руу 2 удаа өшиглөсөн,...Тухайн үед талийгаач болиочээ чи миний хавирга хугалчихлаа болиоч гэхээр талийгаачийн нүүрийг цасаар угаахаа больсон,...явж байхад...эргэж хараад над руу дайрахаар нь талийгаач цээж хэсэг рүү нь өшиглөсөн. Талийгаач газрын дээрээс над руу эргэж хараад нүүр лүү цохих гэхээр нь би хойшоо /газрын доороос/ суугаад цээж рүү нь өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /5-р хх-ийн 63-р хуудас/,

Яллагдагч ******* 2019-02-27-ны өдрийн: “...би өөрийн гараар мэдүүлэг бичсэн байгаа, энэ мэдүүлэг 5 хуудас 9 нүүр мэдүүлэг байгаа,...Талийгаач ын араас гүйгээд очиход талийгаачтай хамт байсан. и 10-15 минутын дараа очсон тэгэхэд талийгаач 4 хөллөөд мөлхөж байгаа харагдсан, талийгаачийн дээрээс гараараа цохиж байсан би гүйгээгээрээ очоод Мөнх-Эрдэнийг түлхсэн. Тэгээд талийгаачийг дээш нь болгоход нүүр ам нь цус болсон байсан, дээлийнх нь энгэр хэсэг нь урагдсан байсан,...тэр үед талийгаач өвдөглөөд суусан байхад талийгаачийн цээж рүү доороос нь дээшээ өшиглөсөн тэгээд Мөнх-Эрдэнийг боль гээд болиулсан,...талийгаач гэр лүү түрүүлээд орсон байсан. Тэгээд би гэр лүү ороход талийгаач нааран дээр тамхи татаад сууж байсан,...би талийгаачид та энэ хүйтэнд хөлдөж үхнэ шүү дээ гэж хэлээд баганы хажууд очоод зогссон. Тэгэхэд араас орж ирсэн тэгэхэд талийгаач чи ахыгаа яах гэж зодож байгаа юм, чи миний 2 хавирга хугалсан юм биш үү гэж хэлсэн,...талийгаачийг би өшиглөсөн, ...гэр дотор талийгаачийг би нэг удаа өшиглөсөн, гэрийн гадаа талийгаачийг МөнхЭрдэнэ зодсон юм...” гэсэн мэдүүлэг /6-р хх-ийн 242-243-р хуудас/, Мөн 2020-03- 09-ний өдрийн: “...Талийгаач ын араас очиход талийгаачийг зодсон байсан харин хэрхэн яаж зодсон эсэхийг нь би хэлж мэдэхгүй байна. Үүнийг тайлбарлах байх. Миний хувьд зодуулсан хүнийг гэрт авчирсан юм шүү дээ...” гэсэн мэдүүлэг /9-р хх-ийн 154-158-р хуудас/,

*******, гэрч ******* нарын нүүрэлдүүлсэн 2019-02-27-ны өдрийн “...яллагдагч ******* ...талийгаачийг 4 хөллүүлсөн дээрээс нь МөнхЭрдэнэ гараараа нуруу орчимд цохиж байсан...нүүр нь цус болсон, дээлийн энгэр нь урагдсан байсан, ...Тухайн үед талийгаач 2 хөлөөрөө өвдөглөөд сууж байсан бөгөөд тэр үед талийгаачийн цээж рүү нэг удаа өшиглөсөн,..гэр дотор талийгаачийг зодож цохиогүй.” гэсэн мэдүүлэг /7-р хх-ийн 2-7-р хуудас/,

Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /10-р хх-ийн 86-127-р хуудас/.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн биологийн шинжилгээний 2018-03-30-ны өдрийн 3654 дугаартай дүгнэлтэд “ын гэж хаягласан цус нь А/II/ бүлгийн харьяалалтай байна.” /4-р хх-ийн 194 хуудас/ мөн шинжээчийн 2018-04-13-ны өдрийн 3959 дугаартай дүгнэлтэд “ын өмсөж явсан гэх ногоон өнгийн үстэй дээл, шар өнгийн бүс... дээр цус илэрсэн. Уг цус нь А /II/ бүлгийн харьяалалтай байна” гэсэн дүгнэлт /4-р хх-ийн 232-р хуудас/

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт, / 1-р хх-ийн 5-64-р хуудас/,

- Талийгаачийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 19-31/,

- *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж явсан гутлыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг /4-р хх-ийн 1-5-р хуудас/,

- Цагдаагийн Ерөнхий газрыг Иргэний хариуцагчаар татсан тогтоол, иргэний хариуцагчийн төлөөлөгч гийн өгсөн мэдүүлэг /8-р хх-ийн 182-183, 13-р ххийн 97 дугаар хуудас/,

- Иргэний хариуцагчаар Онцгой байдлын Ерөнхий газрыг татсан тогтоол, түүний төлөөлөгч И.Мөнхбатын өгсөн мэдүүлэг /8-р хх-ийн 187-190/,

- ийн ХААН банк дах дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /6-р хх-ийн 157-219-р хуудас/,

- Хорио цээрийн дэглэм тогтоох тухай Өвөрхангай аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/29 дугаартай захирамж, мөн тус аймгийн үрд сумын засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/14 дугаартай захирамж /2-р хх-ийн 045-048-р хуудас/,

- Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын даргын зөвлөлийн хурлын 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаартай тэмдэглэл, уг зөвлөлийн хуралд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.эхбаярын “...2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хязгаарлалтын дэглэмд ажиллаж байсан , *******, нар постоо орхин 4 дүгээр постонд ирж цагдаагийн ажилтан, дэд ахлагч ******* 2 шил архи, мөн иргэн 1 шил архи гарган уусан байна. Улмаар цагдаагийн ажилтан, дэд ахлагч ******* нь багш тай маргалдан хэрэлдэж, зодолдсон ба аврагч гал сөнөөгч, дэд ахлагч , ******* нар маргааныг таслан зогсоох оролдлого хийсэн, багш ыг ухаан алдаад унахад нь хиймэл амьсгал хийж амь насыг нь аврах гэж оролдсон байсан....” гэж танилцуулсан дүгнэлт /2-р хх-ийн 082- р хуудас/,

- Монгол Улсын Засгийн газрын агентлаг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.адралд Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Д.эхбаярын бичсэн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 29/56 дугаартай илтгэх хуудас /2-р хх-ийн 084-р хуудас/,

- Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, ахмад .атсайханы үрд сумын “Их боригдой” 2 дугаар багийн нутагт гарсан шүлхий өвчин дээр ажилласан 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн илтгэх хуудас /2-р хх-ийн 085- 086-р хуудас/,

- Онцгой байдлын Ерөнхий газрын “Албаны шалгалт шалгалт явуулсан материал” 2 дугаар хх 12-66 дугаар хуудас/,

- Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын “Албаны шалгалт явуулсан материал” дугаар 20180420000002 /2-р хх-ийн 136-250-р хуудас/,

- Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Төмөрчөдөрийн ээс гаргуулан авсан тайлбар /2-р хх-ийн 180-181-р хуудас/,

- Монгол Улсын Засгийн газрын агентлаг Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.аатаржавт 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа ын “Албаны шалгалт явуулсан дүнгийн тухай” илтгэх хуудас /3-р хх-ийн 217-222-р хуудас/,

- *******ийн 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр бичсэн илтгэх хуудас /2 дугаар хх 183 дугаар хуудас/,

- *******ийн хувийн байдлыг мэдэх хүмүүсийн мэдүүлэг /4-р хх-ийн 082- 093-р хуудас/,

- Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны цогцост хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 31 дугаартай шинжээчийн дүгнэлтийн Шүүх эмнэлэгийн онош: “I. Гавал тархины битүү гэмтэл, аалзан бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, зүүн уушигны дэлбэнгийн хатгагдсан шарх, баруун 9,10,11-р хавирга, зүүн 6,7,8 –р хавирганы хугарал, II. Тархины дарагдалт, хаван, дотор эрхтэнүүдийн эрс цус дүүрэлт, цусны эргэлтийн хямрал, III. Нүүр, толгой, дээд доод мөчид, их биеийн шарх, зулгаралт”, уг шинжээчийн дүгнэлт: “...Талийгаач ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурьдагдсан гэмтлүүд тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба унах, цохигдох, хатуу биет мөргөх, дээрээс хатуу биет унахын аль ч үед үүсэх боломжтой. ...Гэмтэл үүсгэгдсэн чиглэлийг нарийвчлан тогтоох боломжгүй. ...Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь биеийн аль ч байрлалд үүсэх боломжтой. ...Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба шарх, зулгаралт нь тав тогтоогүй, байдал толгой нүүрний хэсгийн бохирлогдсон, хатсан шингэн цус зэрэг гэмтлээрээ шинэ гэмтэл болно. ...Талийгаачийн биед учирсан тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт гэмтлийн үед ярих явах зэрэг үйлдэл хийх боломжгүй. ...Талийгаач нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ. ...Талийгаач ын биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. ...Хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй” /4-р хх-ийн 136-137- р хуудас/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 323 дугаартай дүгнэлт “...******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна...үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна” /4-р хх-ийн 210-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт: “...Тамхины ишнээс илэрсэн эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц нь *******ийн цусны ДНХ-ийн тогтоцтой микросателлитын 16 локусын аллелиар тохирч байна...” /5-р хх-ийн 32-р хуудас/,

- Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 543 дугаар шинжээчийн “Талийгаач ын цогцост хийсэн Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр,...зүүн уушгины дэлбэн дахь шарх, баруун 9, 10, 11 дүгээр хавирга, зүүн 6, 7, 8 дугаар хавирганы хугарал гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. иеийн бусад хэсгүүдэд үүссэн шарх, зулгаралт цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /8-р хх-ийн 155-156-р хуудас/,

- Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 144 дугаар шинжээчийн дүгнэлт /4-р хх-ийн 148-р хуудас/,

- Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 30- ны өдрийн 3653 дугаартай: “...1. Шинжилгээнд ирүүлсэн “F06949505” гэсэн дугаартай хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэж байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн “F06949505” гэсэн дугаартай хуруу шилтэй цусанд 2.6 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2.6 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /4 дүгээр хх-ийн 193 дүгээр хуудас/,

- Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 30- ны өдрийн 3654 дугаартай: “...1. эхбатын гэж хаягласан цус нь А/ll/бүлгийн харьяалалтай байна...." гэх дүгнэлт /4 дүгээр хх-ийн 194 дүгээр хуудас/, - Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 3959 дугаартай дүгнэлтэд: “1.Талийгаач ын өмсөж явсан гэх ногоон өнгийн үстэй дээл, шар өнгийн бүс, хар хөх өнгийн подволк, саарал өнгийн цахилгаантай ноосон цамц дээр цус илэрсэн. Уг цус нь А/II/ бүлгийн харъяалалтай байна. 2. Талийгаач ын өмсөж явсан гэх хар өнгийн дотоож, хар саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн гадуур өмд, бор тэлээтэй, саарал өнгийн оймс 1 хос, эсгий гутал 1 хос дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй” гэсэн дүгнэлт /4 дүгээр хх 232 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2550 дугаартай: дүгнэлтэд “...баруун суга оёдлоороо 2.3 см урагдсан, хар ногоон дээлэнд гарсан 2,3 см 21,5 см 10,2 см, хар хөх өнгийн подволкинд гарсан 11 см 12,5 см хэмжээтэй уранхай шинээр гарсан байна...” гэсэн дүгнэлт /4 дүгээр хх-ийн 233-238 дугаар хуудас/, - Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааны 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2018/ШЦТ/58 дугаартай тэмдэглэл, /5 дугаар хх 210, 216, 217, 219, 220, 221 дүгээр хуудас/,

- Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэл, /7 дугаар хх 195, 196, 197, 203, 207, 208, 209, 210, 211, 224, 226, 229, 230, 231 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч *******ийн хохирол төлсөн талаар баримт /6 дугаар хх 22, 219-221 дүгээр хуудас/,

- Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шүүхийн тогтоол, /8 дугаар хх 9, 10 дугаар хуудас/,

- Шүүгдэгч ******* нь 12 дугаар хавтаст хэргийн 179-229 дүгээр хуудсанд байх шүүхэд гаргаж өгч байсан хүсэлтүүд байхгүй байна гэв.

- Шүүгдэгч *******ийн 2022 оны 03 сарын 10-ны өдөр шүүхэд гаргасан гомдол / 13 дугаар хх 188-190 дүгээр хуудас/,

Шүүгдэгч *******ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 150 дугаар хуудас/ зэрэг болно.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******* ******* нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө 00 цагаас 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн үрд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газар малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээр тогтоосон хязгаарлалтын бүсийн 4 дүгээр постонд ажиллаж байхдаа хамт архидаж хүнд зэргийн согтолттой байсан иргэн ыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь мэдсээр байж “гэр лүү гээ явах гэлээ” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан уурлаж түүний цээж, хэвлий, гуя, толгой руу удаа дараа өшиглөж, чирэх байдлаар биед нь халдаж гавал тархины битүү гэмтэл, аалзан бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, зүүн уушигны дэлбэнгийн хатгагдсан шарх, баруун 9,10,11 дүгээр хавирга, зүүн 6,7,8 дугаар хавирганы хугарал, нүүр, толгой, дээд доод мөч, их биед олон тооны шарх, зулгаралт үүсгэж, онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж хүнийг алсан, бүлэглэж бие махбодын, сэтгэл санааны шанлал, зовиур үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /8 дугаар ххийн 133 дугаар хуудас/, гэрч , ,, Д., , нарын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 65-66, 69-70, 73-74, 88- 90, 92 дугаар хуудас, 4 дүгээр хх-ийн 45-49, 53-54, 63-67 дугаар хуудас, 6 дугаар хх-ийн 236, 223-224, 234, 8 дугаар хх-ийн 134-136, 142-143, 148-149 дүгээр хуудас, 9 дүгээр хх-ийн 117-122, 127-128, 134-137 дугаар хуудас/ нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 31 дугаартай: “...I. Гавал тархины битүү гэмтэл, аалзан бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, зүүн уушгины дэлбэнгийн хатгагдсан шарх, баруун 9,10,11-р хавирга, зүүн 6,7,8 -р хавирганы хугарал. II. Тархины дарагдалт, хаван, дотор эрхтнүүдийн эрс цус дүүрэлт, цусны эргэлтийн хямрал. III. Нүүр, толгой, дээд доод мөчид, их биеийн шарх, зулгаралт” гэмтэл тогтоогдсон. “...1.2. Талийгаач ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурдагдсан гэмтлүүд тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба унах, цохигдох, хатуу биет мөргөх, дээрээс хатуу биет унахын аль ч үед үүсэх боломжтой. 4. Гэмтэл үүсгэгдсэн чиглэлийг нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь биеийн аль ч байрлалд үүсэх боломжтой. 5. Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба шарх, зулгаралт нь тав тогтоогүй, байдал толгой нүүрний хэсгийн бохирлогдсон, хатсан шингэн цус зэрэг гэмтлээрээ шинэ гэмтэл болно. 6. Талийгаачийн биед учирсан тархины аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт гэмтлийн үед ярих явах зэрэг үйлдэл хийх боломжгүй. 7. Талийгаач нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ. 8. Талийгаач ын биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 9. Хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй.” гэх дүгнэлт /4 дүгээр хх-ийн 136-137 дугаар хуудас/, шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 138-142, 144 дүгээр хуудас, 8 дугаар ххийн 150-153, 157-160 дугаар хуудас, 9 дүгээр хх-ийн 145-147 дугаар хуудас/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 5-64 дүгээр хуудас/, талийгаачийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 19-31 дүгээр хуудас/, *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж явсан гуталыг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг /4 дүгээ хх-ийн 1-5 дугаар хуудас/, шүүгдэгч ий мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар,

Шүүгдэгч ******* нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө 00 цагаас 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн үрд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газар малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээр тогтоосон хязгаарлалтын бүсийн 4 дүгээр постны гэрийн гадна иргэн ын нүүр, цээж хэсэг рүү цохиж өшиглөж зүүн уушигны дэлбэнгийн хатгагдсан шарх, баруун 9,10,11 дүгээр хавирга, зүүн 6,7,8 дугаар хавиргыг хугалж бүлэглэж бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь *******ийн 2019-02-27-ны өдөр өгсөн “...би өөрийн гараар мэдүүлэг бичсэн байгаа, энэ мэдүүлэг 5 хуудас 9 нүүр мэдүүлэг байгаа,...Талийгаач ын араас гүйгээд очиход талийгаачтай хамт байсан. и 10-15 минутын дараа очсон тэгэхэд талийгаач 4 хөллөөд мөлхөж байгаа харагдсан, талийгаачийн дээрээс гараараа цохиж байсан би гүйгээгээрээ очоод Мөнх-Эрдэнийг түлхсэн. Тэгээд талийгаачийг дээш нь болгоход нүүр ам нь цус болсон байсан, дээлийнх нь энгэр хэсэг нь урагдсан байсан,...тэр үед талийгаач өвдөглөөд суусан байхад талийгаачийн цээж рүү доороос нь дээшээ өшиглөсөн тэгээд Мөнх-Эрдэнийг боль гээд болиулсан,...талийгаач гэр лүү түрүүлээд орсон байсан. Тэгээд би гэр лүү ороход талийгаач нааран дээр тамхи татаад сууж байсан,...би талийгаачид та энэ хүйтэнд хөлдөж үхнэ шүү дээ гэж хэлээд баганы хажууд очоод зогссон. Тэгэхэд араас орж ирсэн тэгэхэд талийгаач чи ахыгаа яах гэж зодож байгаа юм, чи миний 2 хавирга хугалсан юм биш үү гэж хэлсэн,...талийгаачийг би өшиглөсөн, ...гэр дотор талийгаачийг би нэг удаа өшиглөсөн, гэрийн гадаа талийгаачийг МөнхЭрдэнэ зодсон юм...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хх-ийн 242-243 дугаар хуудас/, мөн 2020-03-09-ний өдрийн: “...Талийгаач ын араас очиход талийгаачийг зодсон байсан харин хэрхэн яаж зодсон эсэхийг нь би хэлж мэдэхгүй байна. Үүнийг тайлбарлах байх. Миний хувьд зодуулсан хүнийг гэрт авчирсан юм шүү дээ...” гэсэн мэдүүлэг /9 дүгээр хх-ийн 154-158 дугаар хуудас/, *******, гэрч ******* нарын нүүрэлдүүлсэн 2019-02-27-ны өдрийн “...яллагдагч ******* ...талийгаачийг 4 хөллүүлсөн дээрээс нь гараараа нуруу орчимд цохиж байсан...нүүр нь цус болсон, дээлийн энгэр нь урагдсан байсан, ...Тухайн үед талийгаач 2 хөлөөрөө өвдөглөөд сууж байсан бөгөөд тэр үед талийгаачийн цээж рүү нэг удаа өшиглөсөн,..гэр дотор талийгаачийг зодож цохиогүй.” гэсэн мэдүүлэг /7 дугаар хх-ийн 2-7 дугаар хуудас/, Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /10 дугаар хх-ийн 86-127 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн биологийн шинжилгээний 2018-03-30-ны өдрийн 3654 дугаартай дүгнэлтэд “ын гэж хаягласан цус нь А/II/ бүлгийн харьяалалтай байна.” /4 дүгээр хх-ийн 194 дүгээр хуудас/, мөн шинжээчийн 2018-04-13-ны өдрийн 3959 дугаартай дүгнэлтэд “ын өмсөж явсан гэх ногоон өнгийн үстэй дээл, шар өнгийн бүс... дээр цус илэрсэн. Уг цус нь А /II/ бүлгийн харьяалалтай байна” гэсэн дүгнэлт /4 дүгээр хх-ийн 232 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. 

Шүүгдэгч *******, ******* нар нь амь хохирогч ыг олон удаа өшиглөж зодсоны улмаас хохирогч ын биед 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний №31 дугаартай дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл учирч, тэрээр нас барсан ба шүүгдэгч нарын гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогч амь хохирсон үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн үрд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газар малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээр тогтоосон хязгаарлалтын бүсийн 4 дүгээр постод ажиллаж байхдаа хамт архидаж хүнд зэргийн согтолттой байсан иргэн ыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь мэдсээр байж түүний цээж, хэвлий, гуя, толгой руу удаа дараа өшиглөж, чирэх байдлаар биед нь халдаж гавал тархины битүү гэмтэл, аалзан бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, зүүн уушгины дэлбэнгийн хатгагдсан шарх, баруун 9,10,11 дүгээр хавирга, зүүн 6,7,8 дугаар хавирганы хугарал, нүүр, толгой, дээд доод мөч, их биед олон тооны шарх, зулгаралт үүсгэж, онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж хүнийг алсан, бүлэглэж бие махбодын, сэтгэл санааны шанлал, зовиур үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө 00 цагаас 02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн үрд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “” гэх газар малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээр тогтоосон хязгаарлалтын бүсийн 4 дүгээр постны гэрийн гадна иргэн ын нүүр, цээж хэсэг рүү цохиж өшиглөж зүүн уушигны дэлбэнгийн хатгагдсан шарх, баруун 9,10,11 дүгээр хавирга, зүүн 6,7,8 дугаар хавиргыг хугалж бүлэглэж бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж,

*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж тус тус ирүүлсэн нь шүүгдэгч нарын гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-д зааснаар онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж хүнийг алсан, бүлэглэж бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-д зааснаар бүлэглэж бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч ******* нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон удирдан жолоодох чадвартай, хэрэг хариуцах чадвартай, мэдүүлэг өгөх чадвартай болох нь хэрэгт авагдсан Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 393 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон.

Шүүх хуралдаанд шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэсэн,

шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* нь “...шүүгдэгч *******ийн мэдүүлгээс үзэхэд тухайн гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн шинж байдал харагдаж байгаа. Шүүгдэгч ******* нь талийгаач ыг гэрээс авч гарах үед талийгаач гараа хойш нь хүчтэй татсаны улмаас шүүгдэгч ******* гарыг нь алдсан. Талийгаач гэрийн босго мөргөж газарт унаж нас барсан байдаг. Тийм учраас шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн байна гэж үзэж байна... ” гэсэн,

шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* нь “шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар онц хэрцгий аргаар хүнийг алсан, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-т зааснаар хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэж зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5-т заасан шинжийг бүрэн хангаж байхад давхар зүйчилж байгаа нь тохирохгүй байна. Шүүгдэгч *******ийг санаатайгаар хүний амь насыг хохироосон гэж үзэж байгаа бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж амь насыг хохироосон гэх зүйчлэлээр гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн,

шүүгдэгч ******* нь “....хохирогчийг алах санаа сэдэлт байгаагүй, тэрээр гадаа өөрөө унахдаа хаалганы босго мөргөж нас барсан тул зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий тайлбарыг тус тус хуралдаанд гаргасан.

Хүнийг алах, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн ялгаа нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилгоор ялгагдана. Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг бөгөөд тухайн гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсоноор төгс үйлдэгдсэнд тооцогддог.

Түүнчлэн биеэ хамгаалж чадахгүй байдалд өвчний болон бусад тодорхой шалтгааны улмаас эсэргүүцэл үзүүлж чадахгүй байдал, түүнчлэн болж байгаа явдлыг зөв тусган авч, хариу үйлдэл үзүүлэх оюун санааны чадваргүй байдлыг хамааруулах бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсний улмаас хүнд зэргийн согтолттой, ухаан санаа түр балартсан, оюун санааны хувьд болж байгаа үйл явдлыг зөв тусган авч, хариу үзүүлэх чадваргүй байсныг биеэ хамгаалж чадахгүй байдалтай байсан гэж үзнэ.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн хэргийн тухайд тэрээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч ыг цээж, хэвлий, гуя, толгой руу удаа дараа өшиглөж, чирэх байдлаар биед нь халдаж гавал тархины битүү гэмтэл, аалзан бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, зүүн уушгины дэлбэнгийн хатгагдсан шарх, баруун 9,10,11 дүгээр хавирга, зүүн 6,7,8 дугаар хавирганы хугарал, нүүр, толгой, дээд доод мөч, их биед олон тооны шарх, зулгаралт гэмтэл учруулсны улмаас нас барсан, тухайн үед хамт байсан гэрчүүдийн ******* нь амь хохирогчийг авч гараад 5- 10 минут болоод түүнийг чирээд оруулаад ирсэн, тухайн үед гэрийн хаалга хаалттай байсан гэх мэдүүлэг, цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Амь хохирогч, шүүгдэгч нар хэн аль нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан боловч амь хохирогчийн хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалж чадахгүй байгааг ******* ухамсарлаж мэдсэн, хохирогчид олон тооны шарх гэмтэл учруулж, түүний үр дагавар болсон аалзан бүрхүүлийн цус харвалт үүсгэн түүнийг өшиглөж, гэрээс чирч авч гаран амьгүй болгон оруулж ирсэн ухамсартай үйлдэл, хүний амь хохирсон үр дагавар хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой, шалтгаант холбоо тасраагүй байна. Амь хохирогч ын биед учирсан гэмтэл, тухайн гэмтэл учирсан цаг хугацаа, нас барсан шалтгааныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт, талийгаач ын цусанд 2.6 промилли, спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолтод хамаарах талаарх шинжээчийн дүгнэлт, эмч Г.Хүрэлсүхийн мэдүүлэг, хамт архи уусан гэрч, , , ******* нарын ах гарын аясаар нь чирэгдээд гарсан гэх мэдүүлгүүд, шүүгдэгч *******ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, шүүгдэгчийн биед үүссэн харшил, арьсны эмгэг өвчнөөс үүссэн байх боломжтой эмгэг тууралт, зулгаралт гэмтэл гэсэн дүгнэлт зэргээр амь хохирогч нь хариу үйлдэл үзүүлэх чадваргүй байсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч *******ийн өмгөөлөгч нарын тайлбар үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч ий өмгөөлөгч *******, ******* нар нь “...шүүгдэгч ******* нь талийгаачид хүнд гэмтэл учруулсан гэдгийг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогоогүй. ******* нь ийг уг гэмт хэрэгт оролцоотой гэдэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т зааснаар яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэж зааснаар ******* нь гэмт хэрэгт хамааралгүй. Иймд шүүгдэгч ийг гэм буруугүй гэж тооцуулах саналтай байна...” гэсэн агуулга бүхий тайлбарыг гаргасан бөгөөд шүүгдэгч ******* нь талийгаачийг нүүр, цээж хэсэг рүү цохиж өшиглөж зүүн уушигны дэлбэнгийн хатгагдсан шарх, баруун 9,10,11 дүгээр хавирга, зүүн 6,7,8 дугаар хавиргыг хугалж бүлэглэж бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч ий өмгөөлөгч *******, ******* нарын гаргасан тайлбар үндэслэлгүй байна.

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон нь шүүгдэгч *******, ******* нарыг гэм буруутай гэж үзэж байна гэх дүгнэлтийг гаргасан ба шүүхээс шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь судалж үнэлэн шүүгдэгч *******, ******* нарыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь шүүгдэгч *******, ******* нараас хохиролд амь хохирогчийн насанд хүрээгүй 2 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 6,740,422 төгрөг, том охины сургалтын төлбөр 1,264,000 төгрөг, өмгөөллийн зардал 1,500,000 төгрөг, цагдаа, прокурор, шүүхэд дуудагдан ирэхэд зарцуулсан зардалд 1,728,900 төгрөг, нийт 11,233,322 төгрөгийг, иргэний хариуцагч байгууллагуудаас амь хохирогчийн банкнаас авч байсан зээлийн үлдэгдэл 8,674,547 төгрөгийг нэхэмжилсэн.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч болон иргэний хариуцагч нар “...шүүгдэгч *******, ******* нар нь томилгооны дагуу үүрэг гүйцэтгэж байсан боловч тэдний бусдад учруулсан хохирлыг иргэний өмнөөс байгууллага хариуцах ёсгүй...” гэсэн тайлбарыг тус тус гаргасан нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана.” гэж заасан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг иргэний хариуцагч Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газраас тус тус гаруулах нь зүйтэй гэж үзэв.

Амь хохирогч нь сард 539,247 төгрөгийн үндсэн цалинтай байсан. Нийгмийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэмж 280,000 төгрөг авдаг болох нь хэрэгт авагдсан тодорхойлолт баримтуудаар тогтоогдож байна. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрүүг тооцоход одоо нийгмийн даатгалын сангаас авч байгаа тэтгэмжийн хэмжээнээс доогуур, өөрөөр хэлбэл зөрүү гарахгүй байна. Иймд тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 6,740,422 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12-т “...Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй....” гэж заасан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулан өмгөөлөгч авсан нь зайлшгүй гарах зардал биш тул өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөр 1,500,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь цагдаа, прокурор, шүүхэд дуудагдан ирэхэд зарцуулсан зардалд 864,450 төгрөг, амь хохирогчийн банкнаас авч байсан зээлийн үлдэгдэл 8,674,547 төгрөг, том охины сургалтын төлбөр 1,264,000 төгрөг, нийт 10,802,997 төгрөгийг Цагдаагийн ерөнхий газраас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ад олгох,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь цагдаа, прокурор, шүүхэд дуудагдан ирэхэд зарцуулсан зардалд 864,450 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газраас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ад олгох нь зүйтэй.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь судалж үнэлэн шүүгдэгч *******ийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж хүнийг алсан, бүлэглэж бие махбодын, сэтгэл санааны шанлал, зовиур үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч ийг бүлэглэж бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Цагдаагийн ерөнхий газраас 10,802,997 төгрөг, Онцгой байдлын ерөнхий газраас 864,450 төгрөгийг тус тус гаргуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нарын шүүхийн урьдчилан хэлэлцүүлэгт гаргасан “хэргийн газрын үзлэгийг дахин хийлгэх, шинжээч томилж чирсэн гэх мөрний зургуудад мэргэжлийн шинжээчээр дүгнэлт гаргуулах, хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэхээр хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн хүсэлтүүдийг гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэхээр шилжүүлсэн бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Түүнчлэн шүүгдэгч ******* нь 12 дугаар хавтаст хэргийн 179-229 дүгээр хуудсанд байх ёстой шүүхэд гаргаж өгч байсан миний өмгөөлөгч авах хүсэлт, хэргийн материалтай танилцах хүсэлтүүдийг алга болгосон, устгасан байна гэсэн асуудлыг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй, тусад нь гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч *******, ******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгч *******д ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэсэн,

шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “Улсын яллагчийн зүгээс тухайн зүйлчлэлд заасан ялын доод хэмжээгээр ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Өмгөөлөгчийн зүгээс ялын санал дээр тусгайлан гаргах санал байхгүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөлд хамруулах үндэслэл байна гэж үзэж байна” гэсэн,

шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “Миний хувьд эрүүгийн хариуцлагын тухайд ямар нэгэн санал байхгүй. Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэхгүй байна” гэсэн,

шүүгдэгч ийн өмгөөлөгч *******, ******* нар шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүхээс шүүгдэгч ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тооцож байгаа учраас шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна. Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлтэд заасан зүйл ангиудад ял оногдуулахдаа хуульд заасан ялын доод хэмжээгээр ял сонсгож байгаа учраас ял шийтгэлийг хөнгөрүүлэх тал дээр тусгайлан хэлэх санал байхгүй” гэсэн,

шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “Хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлж  өгнө үү” гэсэн ялын санал тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д заасныг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-д заасан гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай 6 дугаар зүйлийн 6.2-д 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах /Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйл/,аривчлах, таслан зогсоох хэр хэмжээг хэтрүүлж хүнийг алах/Эрүүгийн хуулийн 10.3 дугаар зүйл/,Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх /Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйл/,Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/, Хүн хулгайлах /Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Хүнийг хүчээр алга болгох /Эрүүгийн хуулийн 13.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг/, Заналхийлэх /Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/,Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх/Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг/,Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх/Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/,Хүний цус, эс, эд, эрхтнийг шаардлага хангаагүйнөхцөлд бэлтгэх, шилжүүлэн суулгах/Эрүүгийн хуулийн 15.4 дүгээр зүйл/,Хууль бусаар үр хөндөх/Эрүүгийн хуулийн 15.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/, усдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх /Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/,Эд хөрөнгө устгах, гэмтээх/Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/,Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хамгаалахад хайнга хандах /Эрүүгийн хуулийн 20.6 дугаар зүйл/, Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнснийбүтээгдэхүүн худалдах, түгээх /Эрүүгийн хуулийн 20.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/,Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах/Эрүүгийн хуулийн 20.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/,Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах /Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/,Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн хөдөлгөөнд аюултайгаар халдах/Эрүүгийн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/,Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн хөдөлгөөнд аюул учруулах/Эрүүгийн хуулийн 27.2 дугаар зүйл/,Төмөр замын, агаарын, усан замын тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журам зөрчих/Эрүүгийн хуулийн 27.3 дугаар зүйл/, Осол, зөрчилд өртсөн агаарын хөлгийн бодит хяналтын хэрэгслийг устгах, гэмтээх/Эрүүгийн хуулийн 27.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/,Агаарын навигацийн тоног төхөөрөмжийг устгажгэмтээх, нислэгийн хөдөлгөөнд саад учруулах/Эрүүгийн хуулийн 27.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/,Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүйбайдал, ашиглалтын журам зөрчих/Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.” гэж заажээ.

Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-д зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас,

шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-д зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас тус тус 2 жилийг өршөөн хасах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д зааснаар оногдуулсан 12 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-д зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 15 жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй.

Шүүгдэгч *******, ******* нарын хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 1201 хоногийг түүний эдлэх ялд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ий цагдан хоригдсон 35 хоногийг түүний эдлэх ялд тус тус оруулан тооцох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн түрийтэй 40 размерын 1 хос гутлыг шүүгдэгч *******д буцаан олгож, тамхины иш, тал тоосгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газарт шилжүүлж,

*******ийн өмчлөлийн гэрчилгээний , улсын бүртгэлийн дугаартай Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр баг Луваанжалба 11 дүгээр гудамж 27 тоот 836 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 96-64 ӨВР улсын дугаартай Тоёото марк-2 маркийн тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц,

шүүгдэгч *******д авсан 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “хязгаарлалт тогтоосон таслах сэргийлэх арга хэмжээ”-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож,

шүүгдэгч ******* нь хохирол 6,400,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ад төлсөн болохыг дурдаж, *******, ******* нарт хилийн хориг тавигдаагүй, тэдний бичгийн баримт шүүхэд ирээгүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга 32 хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч өө овогтой Төмөрчөдөрийн ийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж хүнийг алсан, бүлэглэж бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч азар овогтой Гунгаадондовын Мөнх-Эрдэнийг бүлэглэж бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч өө овогтой Төмөрчөдөрийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч азар овогтой Гунгаадондовын Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-д зааснаар 5 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-д зааснаар 5 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас тус тус 2 жилийг өршөөн хассугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7- д зааснаар оногдуулсан 12 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3-д зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 15 жилийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 15 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Мөнх- Эрдэнэд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 1201 хоногийг түүний эдлэх ялд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ий цагдан хоригдсон 35 хоногийг түүний эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.

7. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар иргэний хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас хохирол 10,802,997 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* /Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 2 дугаар баг 33 Мөнхбулаг 2 дугаар гудамж 7 тоотод оршин суух РД:ЙК38050417/-д олгож , иргэний хариуцагч Онцгой байдлын ерөнхий газраас хохирол 864,450 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* /Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 2 дугаар баг Мөнхбулаг 2 дугаар гудамж 7 тоотод оршин суух РД:ЙК38050417/-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс 8,240,422 төгрөгийн хэрэгсэхгүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8- т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн түрийтэй 40 размерын 1 хос гутлыг шүүгдэгч *******д буцаан олгож, тамхины иш, тал тоосгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газарт шилжүүлж, *******ийн өмчлөлийн гэрчилгээний , улсын бүртгэлийн дугаартай Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр баг Луваанжалба 11 дүгээр гудамж 27 тоот 836 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 96-64 ӨВР улсын дугаартай Тоёото марк-2 маркийн тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц, шүүгдэгч *******д авсан 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “хязгаарлалт тогтоосон таслах сэргийлэх арга хэмжээ”-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

9. Шүүгдэгч ******* нь хохирол 6,400,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ад төлсөн болохыг дурдаж, *******, ******* нарт хилийн хориг тавигдаагүй, тэдний бичгийн баримт шүүхэд ирээгүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ЭНХ-АМГАЛАН

ШҮҮГЧИД                              Э.ДУЛМАА

                                                      П.ГАНДОЛГОР