| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/02273/И |
| Дугаар | 102/ШШ2017/01958 |
| Огноо | 2017-07-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2017/01958
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 53 дугаар байранд байрлах, “Орчлон-10” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 53 дугаар байр, 29 тоотод оршин суух, Э.Болорчулуунд холбогдох 352,010 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Орчлон-10” сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Орчлон 10” СӨХ нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 51, 53-р байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийг хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байрны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдын эрх ашиг сонирхолыг хамгаалах. орон сууины дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилгоор 20 3 оны 04 сард тус 51, 53-р байруудыг хүлээн авсан Иргэн Б. Үүрцайх миний бие 2016 оны 12 дүгээр сарын 01- ны өдрөөс эхлэн гүйцэтгэх захирлаар томилогдон зохих хууль тогтоомжийн дагуу ажиллаж байна.Манай СӨХ-ийн зарим оршин суугчид СӨХ-д төлөх төлбөрөө цаг хугацаанд нь төлдөггүй бөгөөд бид хугацаанд нь зохих төлбөрөө төлөхийг байнга шаардсаар ирсэн. Монгол улсын иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа орон сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун цэвэр ус, ариутгалд хог цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, “Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний холбогдсон зардлыг өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө.” Мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т “Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй гэж заасан байдаг. Монгол улсын иргэний хуулийн 149 дүгээр зүйлийч 149.1.2-т энэ хуулийн 148.2.3-т заасан үүргээ 6 сарын турш биелүүлээгүй бол СӨХ төлөөлөгчөөрөө дамжуулан нэхэмжпэл гаргах эрхтэй. Иймд “Орчлон 10” СӨХ-ийн гишүүний, сууц өмчлөгч 53-р байрны 29 тоотын оршин суугч Э.Болорчулуунаас тус сууц өмчлөгчийн холбоонд төлөх ёстой 2016 оны 12 сар, 2017 оны 01-05 сар, нийт 352,010 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “Орчлон-10” сууц өмчлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урантогос шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Э.Болорчулуун 352,010 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Орчлон-10” сууц өмчлөгчдийн холбоо нь Э.Болорчулуунд холбогдуулан 352,010 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Болорчулуун нь нэхэмжлэлийн шаардлага 352,010 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгч “Орчлон-10” сууц өмчлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалазах хүсэлтээ ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.