| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/01879/И |
| Дугаар | 1950 |
| Огноо | 2017-06-29 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 1950
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж хаягт байрлах, Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс
Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 хороолол, 7б-58 тоот хаягт байрлах “Могсу” ХХК /РД:5185904/
Нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алдангид нийт 9.270.120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Могсу” ХХК нь Монгол Улсын Нийгмийн Даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.4 дүгээр зүйлүүдэд тус тус заагдсан үүргээ биелүүлээгүйгээс 2017 оны 04 дугаар сарын шимтгэл төлөлтийн тайлангаар 6.180.080 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа нь тэнд ажиллаж байгаа даатгуулагчийн нийгмийн баталгааг алдагдуулж, тэдэнд нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх боломжгүй болгож байна. Тус компанийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудад өр авлагыг барагдуулах талаар удаа дараа сануулж шаардсан, харилцах дансны зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэгдлийг холбогдох банкуудад хүргүүлэхээс гадна шимтгэлийн өрийг төлж барагдуулах талаар ажил олгогчийн удирдлагуудтай биечлэн уулзаж, шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай ажил олгогчоос ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, хугацаатай гэрээ байгуулан харилцан ойлголцол, итгэлцлийн журмаар ажилласан боловч хэлсэн, тохиролцсон үр дүндээ хүрэлгүй шимтгэлийн өр авлагын хэмжээ өсч, барагдуулахад хүндрэлтэй байдалд орлоо. Иймд Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасны дагуу “Москва комплекс” ХХК нь дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 6.180.080 төгрөг хугацаа хэтрүүлсэнд ногдуулсан 3.090.040 төгрөг, бүгд 9.270.120 төгрөгийг “Могсу” ХХК-иас гаргуулж, шимтгэлийн өрийг барагдуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс, итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сэргэлэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч нь алданги 3.090.040 төгрөгөөс татгалзаж, үлдэх 6.180.080 төгрөгийг “Могсу” ХХК төлөхөөр зөвшөөрч, үүнээс 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 3.708.048 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор үлдэх 2.472.032 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Могсу” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч “Могсу” ХХК нь нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэстэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, үүгээр нэхэмжлэгч нь алданги 3.090.040 төгрөгөөс татгалзаж, үлдэх 6.180.080 төгрөгөөс “Могсу” ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 3.708.048 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор үлдэх 2.472.032 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон. Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь алдангид нэхэмжилсэн 3.090.040 төгрөгийн шаардлагаас татгалзаж, 6.180.080 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “Могсу” ХХК төлөхөөр зөвшөөрч, уг төлбөрөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 3.708.048 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор үлдэх 2.472.032 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Могсу” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алдангид нийт 9.270.120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээгээр: Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь алдангид нэхэмжилсэн 3.090.040 төгрөгийн шаардлагаас татгалзаж, 6.180.080 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “Могсу” ХХК төлөхөөр зөвшөөрч, уг төлбөрөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 3.708.048 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор үлдэх 2.472.032 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Энэ нь Иргэний хуульд нийцэж, зохигчдын болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3. дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан хариуцагч “Могсу” ХХК-иас 56915 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь алдангид нэхэмжилсэн 3.090.040 төгрөгийн шаардлагаас татгалзаж, 6.180.080 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “Могсу” ХХК төлөхөөр зөвшөөрч, уг төлбөрөөс 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 3.708.048 төгрөгийг, 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор үлдэх 2.472.032 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3. дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “Могсу” ХХК-иас 56915 төгрөгийг гаргуулан Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА