Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/105

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Нэргүй,

  Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Н.Баяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б Гд холбогдох эрүүгийн 2234000000054 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Г, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

  Шүүгдэгч Б.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Зуунмод сумын 6-р багийн Энхтайваны 1422 тоотод 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 17 цагийн үед Б.Птой хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдож, ус буцалгагчаар түүний эрүүл мэндэд зүүн зулайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн 2234000000054 дугаартай хэрэгт авагдсан 

           

           Хохирогч Б.Пгийн өгсөн: "2022 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр манайд манай эхнэр Гийн төрсөн дүү Г ирсэн. Тухайн үед халамцуу орж ирсэн. Тэгээд би дэлгүүрээс 1 том пиво худалдаж аваад эхнэр бид гурав хувааж уусан. Г сүүлийн үед архи дарс ихээр уугаад байдаг байсан. Тэгээд манай эхнэр Гг битгий архи уугаад байгаарай архиа бага уугаарай гээд зэмлэсэн. Тэгтэл Г манай эхнэрийн өөдөөс чамд хамаагүй пизда минь гэсэн. Тэгтэл манай эхнэр уурлаад Ггийн хөл рүү галын дэгээ төмрөөр нэг удаа цохисон зөөлхөн цохисон сүртэй ч цохиогүй. Тэгтэл Г манай эхнэрийг буюу төрсөн эгчийгээ пизда гичийгээр нь дуудаад байхаар нь би эхнэрээ өмөөрөөд Гд боль гэж уурласан. Тэгтэл Г чамд хамаагүй гээд над руу дайрсан. Тэгэхээр би Гг барьж аваад гараараа 1-2 удаа цохисон. Г ч намайг зөрүүлж цохисон. Тэгээд эхнэр бид хоёрыг салгаад болиулсан. Г манай гэрт байсан ус буцалгагчийг аваад над руу шидчихсэн миний толгойд онож миний толгойноос цус гарсан. Тэгээд Г манай гэрээс гараад явчихсан. Тухайн үед ойролцоогоор цаг 17 цаг л болж байсан. Манайд хоёр охин, эхнэр маань л байсан өөр хүн байгаагүй. Миний биеийн байдал одоогоор хэвийн зүгээр байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 14/,

         Гэрч Б.Г-гийн өгсөн: “2022 оны 01 дүгээр сарын 03-ний орой 17 цагийн үед манай дүү Г гаднаас согтуу манайд орж ирсэн. Тэгээд манай нөхөр дэлгүүрээс 1 ширхэг том пиво аваад Г бид гурав хувааж уусан. Би бараг уугаагүй бага зэрэг л уусан. Тэгээд Гг архи уугаад байсан болохоор нь би Гд хандан архи дарсаа бага уу гэж хэлтэл Г өөдөөс чамд хамаагүй пизда минь, битгий хуц гичий минь гэсэн. Тэгэхээр нь би Гг галын дэгээ төмрөөр нэг удаа цохисон. Г бултаад гутал хэсгээ цохиулсан. Тэгтэл Г намайг дэгээ төмрөөр цохилоо гээд дахин хэл амаар доромжилсон. Тэгтэл манай нөхөр П намайг өмөөрөөд Гтэй барилцаж аваад Г, П хоёр гэрт зодолдсон. Тэгээд тэр хоёрыг би салгаад болиулаад байж байтал Г манайд гэрийн ус буцалгагчийг аваад П руу шидчихсэн. Пгийн толгойг онож цус гарсан. Тэгээд Г манайхаас гараад явчихсан. Гэрийн үүд хэсгээс ус буцалгагч шидсэн.” гэх мэдүүлэг /хх 20/,

            Насанд хүрээгүй П.Тгийн өгсөн: “...ээжийн төрсөн дүү Г ах манай гэрт ирчихсэн гэрийн үүдэнд зогсож байсан. Аавын толгойноос цус гарч байсан. Манай гэрт архи уусан шинжтэй байсан. Тэгээд Г ах бид хоёртой зөрөөд гэрээс гараад явчихсан.” гэх мэдүүлэг /хх 23/,

            Шүүгдэгч Б.Ггийн өгсөн: "2022 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр хүргэн ах Пгийн гэрт бид хоёр нэг ширхэг том савтай пиво хувааж уусан. Тухайн үед гэрт нь Пгийн эхнэр болох манай төрсөн эгч Г мөн хоёр охин нь байсан. Тэгээд Г эгч намайг пиво уулаа гээд галын хайчаар зөөлхөн цохисон. Тэгэхээр нь би өөрийгөө өмөөрөөд Г эгчийн өөдөөс яахаараа хүн цохидог юм гээд Га эгчтэй хэрэлдсэн. Тэгтэл П ах эхнэрээ өмөөрөөд надтай муудалцаад бид хоёр барилцаж авсан тэгээд бид хоёр бие биенээ хэд хэдэн удаа гараараа цохисон. Бид хоёрыг Г эгч салгаж болиулсан. Тэгээд би П ахад цохиулсан уурандаа гэрт нь байсан никель ус буцалгагчийг аваад П ах руу шидчихсэн. Тэгтэл тухайн ус буцалгагч П ахын толгойг оносон. Тэгээд би гэрээс нь гараад явчихсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэж хэрүүл маргаан үүсгэж бусдад гэмтэл учруулсандаа харамсаж гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх 17, 39/, 

   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 46 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1.Б.Пгийн биед зүүн зулайн хуйханд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэжээ /хх 26/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх4-9/, никель өнгийн, таггүй 1 ширхэг ус буцалгагч, гэрэл зураг /хх 10-11/  зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Г нь бусдын Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөнд халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч  нарын мэдүүлгээс түүнийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, хүсч үйлдээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Иймд шүүгдэгч Б.Ггийн гэм буруутайд тооцуулахаар хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаж мэтгэлцээгүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

   Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Б.Гд ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

Шүүгдэгч Б.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5-т заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгчийн хүсэлтийг харгалзан 800 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн 2234000000054 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар никель өнгийн, таггүй 1 ширхэг ус буцалгагч хураагдан ирснийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

    Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

    1.Шүүгдэгч Б.Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2.Шүүгдэгч Б.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

    3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан 800 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

    4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

    5.Эрүүгийн 2234000000054 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн никель өнгийн, таггүй 1 ширхэг ус буцалгагчийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

 

    6.Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

    7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

    8.Шийтгэх тогтоод давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ