| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/02214/И |
| Дугаар | 102/ШШ2017/01957 |
| Огноо | 2017-07-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2017/01957
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 53 дугаар байранд байрлах, “Орчлон-10” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 53 дугаар байр, 49 тоотод оршин суух, А.Энхтөрд холбогдох 347,715 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Орчлон-10” сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Орчлон 10” СӨХ нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 51, 53-р байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийг хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байрны ашкглэлтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдын эрх ашиг сонирхолыг хамгаалах, орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилгоор 2013 оны 04 сард тус 51, 53-р байруудыг хүлээн авсан иргэн Б.Үүрцайх миний биө 2016 оны 12 дүгээр сарын 01- ны өдрөөс эхлэн гүйцэтгэх захирлаар сонгогдон зохих хууль тогтоомжийн дагуу ажиллаж байна. Мөн сууц өмчлөгчдийн холбооны зарим оршин суугчид СӨХ-д төлөх төлбөрөө цаг хугацаанд нь төлдөггүй бөгөөд бид хугацаанд нь зохих төлбөрөө төлөхийг байнга шаардсаар ирсэн. Монгол улсын иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа орон сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт халуун цэвэр ус, ариутгалд хог цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагэд, “Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний холбогдсон зардлыг емчлегчдийн холбоонд тус тус төлнө.” Мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т “Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй гэж заасан байдаг. Монгол улсын Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.1.2-т энэ хуулийн 148.2.3-т заасан үүргээ б сарын турш биелүүлээгүй бол СӨХ төлөөлөгчөөрөө дамжуулан нэхэмжлэл гаргах эрхтэй. Иймд “Орчлон 10” СӨХ-ийн гишүүн, сууц өмчлөгч 53-р байрны 49 тоотын оршин суугч А.Знхтөреөс тус сууц өмчлөгчийн холбоонд төлөх ёстой 2015 оны 03- 12 сарууд, 2016 он, 2017 оны 01- 05 сарууд, нийт 347,715 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “Орчлон-10” сууц өмчлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урантогос шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч А.Энхтөр 347,715 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Орчлон-10” сууц өмчлөгчдийн холбоо нь А.Энхтөрд холбогдуулан 347,715 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Энхтөр нь нэхэмжлэлийн шаардлага 347,715 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгч “Орчлон-10” сууц өмчлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалазах хүсэлтээ ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.