Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2017/01949

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 62 дугаар байрны 12 тоотод оршин суух, 1957 онд төрсөн, 60 настай, Олхонууд ургийн овогтой Даваажавын Буяндэлгэрийн нэхэмжлэлтэй, ажилласан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Буяндэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Буяндэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1977 оны 07сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 сар хүртэл 35 жил 8 сар тасралтгүй ажилласан. 2017 оны 03 сарын 01-ний өдөр тэтгэвэрт гарсан. Гэвч 2017 оны 01 сард Баянгол дүүргийн Нийгмийн даатгалд шалгалт орсон бөгөөд миний ажилласан жилд 8 сар тасарч нийт 34 жил 11 сар ажилласан байна гэж гарч ирсэн. Ингээд шалгаад үзэхэд 1994 оны 04 сарын 05-ны өдөр тус байгууллага нь салж Улаанбаатар зорчигч үйлчилгээний төв буудал болсон бөгөөд би явуулын кассераар ажилласан. Ингэхэд 1994 оны 04 сарын 05-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл 8 сарын хугацаанд ажилласан байдал тогтоогдохгүй бөгөөд ямар ч тушаал байхгүй байгаа. Иймд 1994 оны 04 сарын 05-ны өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл Улаанбаатар төмөр замын зорчигч үйлчилгээний төв буудалд явуулын кассераар ажиллаж байсан гэдгийг минь тогтоож өгнө үү гэжээ.  

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:                                                                                                              

 

Нэхэмжлэгч Д.Буяндэлгэр нь 1994 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Улаанбаатар төмөр замын Зорчигч үйлчилгээний төв буудалд явуулын кассераар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Д.Буяндэлгэр нь 1994 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Улаанбаатар төмөр замын Зорчигч үйлчилгээний төв буудалд явуулын кассераар ажиллаж байсан болох нь түүнд 1974 оны 05 сарын 25-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 1994-1995 оны цалингийн тооцооны карт, түүнчлэн шүүхэд гэрч М.Хандмаа /РД:ЕО65101061/-ийн өгсөн мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтаар нотлогдож байна.

 

Иймд шүүх ажилласан байдал тогтоолгох тухай нэхэмжлэгч Д.Буяндэлгэрийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэв.