Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2017/01948

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар магсаржавын гудамж, 21А байр, 23 тоотод оршин суух, Боржигон овогтой Шаашигын Эрдэнэбаатар /РД:ШД77040437/-ын нэхэмжлэлтэй Д.Ганбаатарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Иргэн Ш.Эрдэнэбаатараас иргэн Д.Ганбаатарт холбогдуулан 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэвч Хан-Уул дүүргийн иргэний анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 183/Ш32017/05758 захирамжаар “Хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэх үндэслэлээр  нэхэмжлэлийг  хүлээн авахаас татгалзсан байна. Хариуцагч оршин суугаа хаяг дээрээ байхгүй, түүний оршин суугаа газрыг тогтоох шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасны дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Ш.Эрдэнэбаатар нь Д.Ганбаатарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

 

Даваахүүгийн Ганбаатар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 280 дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШЗ2017/05758 дугаар захирамж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 4, 5, 6 дугаар тал/

 

Түүнчлэн Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Ганбаатарын оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 9-1 тоот хаягт амьдардаггүй болохыг нотолсон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШЗ2017/05758 дугаар захирамжаар нотлогдож байх тул түүний оршин суугаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Даваахүүгийн Ганбаатар /РД:ЖЯ80032318/-ыг эрэн сурвалжлах ажиллагааг Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.