Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 218

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж, шүүгч С.Оролмаа, Д.Буянтогтох нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл  

улсын яллагч Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат,  

иргэдийн төлөөлөгч  Ц.Бямбацэдэн,

шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Ганбаатар, Н.Баяр, Ц.Рашзэвэг, С.Сувдмаа,

шүүгдэгч А.Энх-Амгалан, Ю.Мөнгөнбаяр, Б.Батсүх, Б.Болдбаатар, Б.Бихаанз нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсгүүдэд зааснаар Арцсэдийн Энх-Амгалан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар Юндэнгийн Мөнгөнбаяр, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Балжиннямын Батсүх, Цэвэгжавын Болдбаатар, Батдоржийн Бихаанз нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201619000746 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч А.Энх-Амгалангийн биеийн байцаалт:

      Монгол Улсын иргэн, 1970 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Бэрх суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Баянцагааны 3-29 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 1997 онд Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, 1999 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 291 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 163 дугаатай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хорих ял, Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Арцсэдийн Энх-Амгалан, /РД:СЯ70060915/,

 

Шүүгдэгч Ю.Мөнгөнбаярын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1973 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн Мөнгөнморьт сумын 1 дүгээр багт Жаргалантад оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 1991 онд Төв аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, 1992 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Төв аймгийн Хэсгийн Ардын 6 дугаар шүүхийн 07 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Юндэнгийн Мөнгөнбаяр, /РД:НЙ73061611/,

 

      Шүүгдэгч Б.Батсүхийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, Төв аймгийн Мөнгөнморьт сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Мөнхжаргалант овогт Балжиннямын Батсүх, /РД:НП74000574/,

 

      Шүүгдэгч Ц.Болдбаатарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1971 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Сантмаргаз суманд төрсөн, 44 настай, эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, Төв аймгийн Мөнгөнморьт сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Дамбий овогт Цэвэгжавын Болдбаатар, /РД:ИК71051011/,

 

Шүүгдэгч Б.Бихаанзын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийтийн хоолны технологич мэргэжилтэй, малчин, Төв аймгийн Мөнгөнморьт сумын 3 дугаар баг Жаргалант гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Батдоржийн Бихаанз /РД:НП87111678/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч А.Энх-Амгалан нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Баянцагааны 3 дугаар гудамжны 29 тоотод 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр насанд хүрээгүй буюу 17 настай Б.Энхмандалыг хүч хэрэглэн хүчиндсэн,

Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутагт 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Б.Энхмандалын цэнхэр өнгийн гар утсыг хугалж санаатайгаар устгасан ,

Мөн А.Энх-Амгалан нь давтан үйлдлээр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн нутаг Барчингийн энгэр гэх газар 2014 оны 08 дугаар сарын 20-ны үед тус сумын иргэн Г.Дэлгэрцэцэгийн өлзий тамгатай цагаан зүсмийн 1 тооны морийг хулгайлж 2.000.000 төгрөг, 2. Хэнтий аймгийн Биндэр сумын 4 дүгээр багийн нутаг Улаан хужир гэх газраас 2014 оны 07 дугаар сарын сүүлээр тус сумын иргэн Л.Лодонгийн хээр зүсмийн 1 тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөг, 3. Хэнтий аймгийн Биндэр сумын нутгаас 2014 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд иргэний нэхэмжлэгч Д.Оюунжаргалын 1 тооны хонгор халзан зүсмийн үрээг хулгайлж 1.000.000 төгрөг, 4. Хэнтий аймгийн Биндэр сумын нутгаас 2014 оны намар иргэний нэхэмжлэгч Д.Оюунжаргалын 1 тооны хонгор зүсмийн морийг хулгайлж 1.000.000 төгрөг, 5. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн нутаг Зүүн хөгөн гэх газраас 2015 оны 05 дугаар сарын дундуур тус сумын иргэн О.Оюунчимэгийн зоосон тамгатай бор зүсмийн 1 тооны адууг хулгайлж 2.000.000 төгрөг, 6. Хэнтий аймгийн Дөш гэх газраас 2015 оны 06 дугаар сарын 19-нөөс, 21-ний өдрийн орчимд тус сумын иргэн П.Жаргалбаярын эзэмшлийн хөлтэй ширээтэй онгин тамгатай халиун зүсмийн морь, дэлтэй хар зүсмийн морь, засмал дэлтэй хүрэн зээрд зүсмийн морь буюу 3 тооны адуу хулгайлж 3.300.000 төгрөг, 7. Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг Хөтөл усны овоот гэх газраас 2015 оны 04 дүгээр сарын 16-наас 19-ний хооронд тус сумын иргэн Д.Пүрэвээгийн хлолбоо онги тамгатай сартай саарал зүсмийн морь, толин сартай хойд хөл бэлэвсэн хээр зүсмийн буюу 2 тооны удаа хулгайлж 2.400.000 төгрөг, 8. Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг Уйлантын зоо, харз гэх газраас 2015 оны 05 дугаар сарын сүүлээр иргэний нэхэмжлэгч Д.Оюунжаргалын 1 тооны шарга халзан зүсмийн адууг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт

Шүүгдэгч А.Энх-Амгалан нь шүүгдэгч Ю.Мөнгөнбаяртай бүлэглэн давтан үйлдлээр Төв аймгийн Мөнгөнморьт сумын 1 дүгээр багийн нутаг Тэрэлжийн гүүр гэх газраас 2015 оны 06 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө тус сумын иргэн Ц.Мэргэний цавьдар зүсмийн 1 тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөг, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 2 дугаар багийн нутаг Их хонхор гэх газраас 2015 оны 07 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө тус сумын иргэн Д.Ганзоригийн эзэмшлийн бор зүсмийн морь, саарал халзан зүсмийн морь буюу 2 тооны адууг хулгайлж 1.800.000 төгрөг, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Зүүнбаян гэх газраас 2015 оны 07 дугаар сарын 06-наас 11-ний хооронд тус сумын иргэн Г.Цогбадрахын эзэмшлийн дэлтэй хөх саарал зүсмийн морь, М үсгэн тамгатай, засмал дэлтэй хонгор зүсмийн морь, М үсгэн тамгатай, халтар зүсмийн морь буюу 3 тооны адууг хулгайлж 2.500.000 төгрөг, Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Бор үзүүр гэх газраас 2015 оны 07 дугаар сарын 09-ний үеэр тус сумын иргэн Д.Алтанзаяагийн эзэмшлийн засмал дэлтэй, хар зүсмийн морь, ахар засмал дэлтэй, хөх буурал морь буюу 2 тооны адууг хулгайлж 2.000.000 төгрөг, Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Чингисийн хэрэм-ийн баруун талаас 2015 оны 07-ноос 13-ны хооронд тус сумын иргэн Н.Насанжаргалын 1 тооны буган халиун зүсмийн хар дэлтэй морийг хулгайлж 700.000 төгрөгийн буюу бусдад нийт 22.700.000 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн,

 

Шүүгдэгч Ю.Мөнгөнбаяр нь давтан үйлдлээр 1.Төв аймгийн Мөнгөнморьт сумын Дунд жаргалант багийн нутгаас 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус сумын иргэн А.Жамбийгийн хүрэн, халиун, халтар, сартай хээр, хамар цагаан хонгор 2 морь нийт 6 тооны адуу хулгайлж 5.006.000 төгрөг, 2. Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Бумбат ухаа гэх газраас 2013 оны 09 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө тус сумын иргэн Б.Батжаргалын хээр алаг зүсмийн морь, хүрэн зүсмийн морь буюу 2 тооны адуу хулгайлж 1.600.000 төгрөг, 3. Төв аймгийн Мөнгөнморьт сумын Дунд жаргалант гэх газраас 2014 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө тус сумын иргэн Б.Батдоржийн 1 тооны эр үхрийг хулгайлж 1.500.000 төгрөг, 4. Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутгаас 2014 оны 08 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө тус сумын иргэн Ж.Дамчаагочингийн саарал алаг зүсмийн морь, хар хүрэн зүсмийн морь, бөгтгөр хүрэн морь буюу 3 тооны адуу хулгайлж 2.900.000 төгрөг, 5. Төв аймгийн Мөнгөнморьт сумын 1 дүгээр багийн нутгаас 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус сумын иргэн Д.Амгалангийн чандмань тамгатай хул зүсмийн гүү, задгай гуйлан тамгатай хээр үрээ буюу 2 тооны адуу хулгайлж 1.400.000 төгрөг, 6. Төв аймгийн Мөнгөнморь сумын 1 дүгээр баг Жаргалантын ам гэх газраас 2015 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө тус сумын иргэн Ж.Үүрцайхын халтар зүсмийн 1 тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөг, 7. Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Бор гэх газраас 2015 оны 01 дүгээр сард тус сумын иргэн Н.Бадамзулын халтар зүсмийн 1 тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөг, 8. Төв аймгийн Мөнгөнморьт сумын 1 дүгээр багийн нутаг Дэнслэнтэй гэх газраас 2015 оны 04 дүгээр сарын 20-ны үед тус сумын иргэн Ч.Батбаатарын дан саран тамгатай халтар зүсмийн 1 тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөг, 9. Төв аймгийн Мөнгөнморьт сумын 1 дүгээр багийн нутгаас 2015 оны 05 дугаар сарын эхээр тус сумын иргэн С.Сосорбурамын сартай бор хээр зүсмийн 1 тооны адууг хулгайлж 900.000 төгрөг,

Мөн шүүгдэгч Ю.Мөнгөнбаяр нь шүүгдэгч Б.Батсүхтэй бүлэглэн давтан үйлдлээр Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Бумбат гэх газраас 2015 оны 06 дугаар сард тус сумын иргэн С.Хуягбаатарын хонгор халзан зүсмийн 1 тооны адууг хулгайлж 6.600.000 төгрөг,

Мөн шүүгдэгч Ю.Мөнгөнбаяр нь шүүгдэгч А.Энх-Амгалантай бүлэглэн давтан үйлдлээр Төв аймгийн Мөнгөнморьт сумын 1 дүгээр багийн нутаг Тэрэлжийн гүүр гэх газраас 2015 оны 06 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө тус сумын иргэн Ц.Мэргэний цавьдар зүсмийн 1 тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөг, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 2 дугаар багийн нутаг Их хонхор гэх газраас 2015 оны 07 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө тус сумын иргэн Д.Ганзоригийн эзэмшлийн бор зүсмийн морь, саарал халзан зүсмийн морь буюу 2 тооны адууг хулгайлж 1.800.000 төгрөг, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Зүүнбаян гэх газраас 2015 оны 07 дугаар сарын 06-наас 11-ний хооронд тус сумын иргэн Г.Цогбадрахын эзэмшлийн дэлтэй хөх саарал зүсмийн морь, М үсгэн тамгатай, засмал дэлтэй хонгор зүсмийн морь, М үсгэн тамгатай, халтар зүсмийн морь буюу 3 тооны адууг хулгайлж 2.500.000 төгрөг, Хэнтий аймгийн Батширээт сумын утаг Бор үзүүр гэх газраас 2015 оны 07 дугаар сарын 09-ний үеэр тус сумын иргэн Д.Алтанзаяагийн эзэмшлийн засмал дэлтэй, хар зүсмийн морь, ахар засмал дэлтэй, хөх буурал морь буюу 2 тооны адууг хулгайлж 2.000.000 төгрөг, Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Чингисийн хэрэм-ийн баруун талаас 2015 оны 07-ноос 13-ны хооронд тус сумын иргэн Н.Насанжаргалын 1 тооны буган халиун зүсмийн хар дэлтэй морийг хулгайлж 700.000 төгрөгийн буюу бусдад 24.906.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

 

Шүүгдэгч Б.Батсүх нь Хэнтий аймгийн Биндэр сумын 4 дүгээр барийн нутаг Улаан хужир гэх газраас 2014 оны 07 дугаар сарын сүүлээр шүүгдэгч А.Энх-Амгалан нь тус сумын иргэн Л.Лодонгийн хээр зүсмийн 1 тооны адуу хулгайлж ирснийг 2014 оны 08 дугаар сард иргэний нэхэмжлэгч Д.Гантулгад зарж борлуулан 1.000.000 төгрөг, 2. Хэнтий аймгийн Биндэр сумын нутгаас 2014 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд шүүгдэгч А.Энх-Амгалан нь иргэний нэхэмжлэгч Д.Оюунжаргалын хонгор морь, хонгор халзан зүсмийн үрээ буюу 2 тооны адуу хулгайлж ирснийг 2014 оны 10 дугаар сарын 11 дүгээр сарын хооронд Н.Сүхбаатарт зарж борлуулан 2.000.000 төгрөг, 3. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн нутаг Зүүн хөгөн гэх газраас 2015 оны 05 дугаар сард шүүгдэгч А.Энх-Амгалан нь тус сумын иргэн О.Оюунчимэгийн зоосон тамгатай бор зүсмийн морь, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг Хөтөл усны овоот гэх газраас 2015 оны 04 дүгээр сард тус сумын иргэн Д.Пүрэвээгийн сартай саарал морь буюу 2 тооны адууг хулгайлж ирснийг мэдсээр байж хадгалж нуун далдалсан үйлдэл хийж 3.200.000 төгрөг, 4. Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг Дөш гэх газраас 2015 оны 06 дугаар сарын 19-нөөс 21-ний хооронд шүүгдэгч А.Энх-Амгалан нь тус сумын иргэн П.Жаргалбаярын буурал духтай хүрэн зээрд, Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг Уйлантын зоо, харз гэх газраас 2015 оны 05 дугаар сарын сүүлээр иргэний нэхэмжлэгч Д.Оюунжаргалын шарга халзан зүсмийн морь буюу 2 тооны адуу хулгайлж ирснийг мэдсээр байж  хадгалж, нуун далдалсан үйлдэл хийж 2.100.000 төгрөг, 5. Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг Дөш гэх газраас 2015 оны 06 дугаар сарын 19-нөөс 20-ны хооронд шүүгдэгч А.Энх-Амгалан тус сумын иргэн П.Жаргалбаярын дэлтэй хар зүсмийн 1 тооны морийг хулгайлж ирснийг 2015 оны 06 дугаар сараас 07 дугаар сарын хооронд Б.Хүрэлд зарж борлуулан 1.200.000 төгрөг,

Мөн шүүгдэгч Б.Батсүх нь шүүгдэгч Ю.Мөнгөнбаяртай бүлэглэн давтан үйлдлээр Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Бумбат гэх газраас 2015 оны 06 дугаар сард тус сумын иргэн С.Хуягбаатарын хонгор халзан зүсмийн 1 тооны адууг хулгайлж 600.000 төгрөгийн бусдад нийт 10.100.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

 

Шүүгдэгч Б.Болдбаатар нь Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Чингисийн хэрэм-ийн баруун талаас 2015 оны 07 дугаар сарын 07-ноос 13-ны хооронд шүүгдэгч А.Энх-Амгалан, Ю.Мөнгөнбаяр нар нь бүлэглэн тус сумын иргэн Н.Насанжаргалын 1 тооны буган халиун зүсмийн морь хулгайлж ирснийг шүүгдэгч Ю.Мөнгөнбаяраас авч Л.Нацагдоржид зарж борлуулан 700.000 төгрөг, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 2 дугаар багийн нутаг Их хонгор гэх газраас 2015 оны 07 дугаар сарын 05-наас 6-нд шилжих шөнө шүүгдэгч А.Энх-Амгалан, Ю.Мөнгөнбаяр нар нь бүлэглэн тус сумын иргэн Д.Ганзоригийн бор зүсмийн 1 тооны адууг хулгайлж ирснийг мэдсээр байж шүүгдэгч Ю.Мөнгөнбаяраас зарж борлуулж өгнө гэж авч 900.000 төгрөг, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Зүүнбаян гэх газраас 2015 оны 07 дугаар сарын 06-наас 11-ний хооронд шүүгдэгч А.Энх-Амгалан, Ю.Мөнгөнбаяр нар нь бүлэглэн тус сумын иргэн Г.Цогбадрахын хонхор зүсмийн 1 тооны адууг хулгайлж ирснийг шүүгдэгч Ю.Мөнгөнбаяраас авч Т.Бямбасүрэнд зарж борлуулан 850.000 төгрөгийн буюу бусдад нийт 2.450.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

 

Шүүгдэгч Б.Бихаанз нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн нутаг Барчингийн энгэр гэх газраас 2014 оны 08 дугаар сарын 20-ны үед шүүгдэгч А.Энх-Амгалан нь тус сумын иргэн Г.Дэлгэрцэцэгийн өлзий тамгатай цагаан зүсмийн 1 тооны морийг хулгайлж ирснийг мэдсээр байж худалдан авч 2.000.000 төгрөг, 2. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Зүүнбаян гэх газраас 2015 оны 07 дугаар сарын 06-наас 11-ний хооронд шүүгдэгч А.Энх-Амгалан, Ю.Мөнгөнбаяр нар нь бүлэглэн тус сумын иргэн Г.Цогбадрахын халтар зүсмийн 1 тооны морь хулгайлж ирснийг худалдан авч 850.000 төгрөг,

Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг Дөш гэх газраас 2015 оны 06 дугаар сарын 19-нөөс 21-ний хооронд шүүгдэгч А.Энх-Амгалан нь тус сумын иргэн П.Жаргалбаярын халиун зүсмийн 1 тооны морь хулгайлж ирснийг худалдан авч 1.000.000 төгрөгийн буюу бусдад нийт 3.850.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.Энх-Амгалан шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2013 оны 11 сарын 01-ний өдөр хохирогч Энхмандалыг хүчиндээгүй би энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би биеэрээ хийгээгүй үйлдлийг хийгээгүй гэдгийг нь Энхмандал үнэнээр нь ярих байх. бид 2 ярьж тохиролцоод байж байтал Энхмандал гараад явсан. Би тэр утсыг нь эвдээгүй. Тухайн үед Энхмандалыг насанд хүрээгүй гэдгийг нь би мэдээгүй, Энхмандал нь өөрийгөө өмнө нь 2 хүүхэдтэй үерхэж байсан амьдрал мэднэ гэж ярьж байсан. Би утасныхан мөнгийн төлье гэсэн чинь ээж нь авахгүй гэсэн гэв.

 

Шүүгдэгч Ю.Мөнгөнбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Миний хулгайн үйлдлүүд Өршөөлийн хуульд хамрагдаж байгаа. Сүүлийн 3 хулгайн үйлдэл Өршөөлийн хуульд хамрагдахгүй байгаа. Бүх хулгайн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч Б.Батсүх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би бүх үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ сүүлд А.Энх-Амгалантай бүлэглэн хэрэг хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүгдэгч Ц.Болдбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би Мөнгөнбаяртай хамт яваагүй. Бусад үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

Шүүгдэгч Б.Бихаанз шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Бүх үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хохирогч Б.Энх-Мандал шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2013 оны 11 сарын 05-ны өдөр А.Энх-амгалан намайг утсаар дуудсан. Тэгээд цуг гэрт нь очсон. Намайг оройн хоол хий гээд хоол хийлгээд идсэн. Тэгээд эхлээд намайг оролдоогүй дараа нь намайг сүрдүүлээд хувцсаа тайл гээд байхаар нь би аргагүй эрхэнд хувцасаа тайлсан. Би зугтаж гараад хажуу айлд нь орсон. Тэгтэл миний араас гарч ирээд намайг цохих гээд байсан. Би гарч явж байхад манай аав утсаар ярисан. Тэгтэл миний утсыг аваад хугалаад хаясан. Миний үеийн нэг охин туслаад би аавын ажил дээр очсон гэв.

 

Гэрч Б.Бат-Очир мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ажил дээрээ байж байгаад охин Энхмандалын утас руу 17 цаг өнгөрч байхад залгатал Энхмандалын утас нь холбогдохгүй байсан. Би жаахан байж байгаад 18 цаг 30 минутын үед Энхмандал руу залгаад хаана явааг нь асуутал “Багшийн дээд” дээр байна гэснээ дараа нь Би нэг хүнтэй айлд байна гэж хэлээд утас нь тасарсан. Дахиад залгатал утас нь холбогдохгүй байсан. Би ажил дээрээ байж байтал Энхмандал орой 20 цагийн үед манай ажил дээр хүрээд ирсэн. Энхмандал  уйлчихсан ирэхээр нь би болсон явдлын талаар асуутал Энхмандал “би нэг айлд очоод тэр хүнд хүчиндүүлчихлээ” гэж хэлэхээр нь Энхмандалын ээжийг дуудсан. Энхмандал надад өөр зүйл яриагүй. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Энхмандал уйлчихсан, айчихсан байдалтай ирсэн. Хувцас хунар нь шороо болсон байсан. Энхмандалын барьж байсан Скайтелийн дэлгэгддэг нугастай хуучин гар утсыг нь тэр Энх-Амгалан гэх хүн эвдэлсэн гэж хэлсэн... гэх мэдүүлэг  /1 дүгээр хавтаст хэргийн  19-20 дугаар хуудас/

 

Гэрч Г.Амаржаргал мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 12 цагийн үед Энхмандал руу залгахад Энхмандал гэрээсээ гараад хичээлдээ явж байна гэж ярьсан. Удалгүй 12 цаг 30 минутын үед Энхмандал руу залгахад “хичээлдээ орж байна” гэж ярисан. Энхмандалын анги 15 цаг өнгөрч байхад тарсан юм байна лээ. Би 15 цаг өнгөрч байхад Энхмандал руу залгахад анги дээрээ сууж байна гэж хэлсэн. Би Энхмандалд хандан “миний охин ажил дээр ирээд хоол аваад аавдаа хоод хүргэж өгөөрэй гэж хэлтэл Энхмандал би өнөөдөр чухал ажилтай гэж хэлээд утсаа тасалсан. Дараа нь буюу 16 цаг 30 минутын үед би дахиад Энхмандалын утас руу залгатал Энхмандал утсаа авахаар нь хаана байгаа талаар нь асуутал Энхмандал “Ээжээ би Кино үйлдвэр дээр явж байна” гэсэн. Цаад талд нь эрэгтэй хүний будүүн баргил хоолой дуугараад байсан. Энхмандал өөрөө утсаа салгачихсан. Тэгээд байж байтал манай нөхөр Бат-Очир оройны 19 цаг өнгөрч байхад над руу залгаад “Энхмандал ажил дээр ирчихлээ” гэсэн. Би яваад очтол Энхмандалын хувцас шороо болчихсон байсан. Охин маань хөлөө чирээд сонин алхаад байсан. Би болсон явдлын талаар асуутал Энхмандал “нэг хүн намайг Гандан дээр хүрээд ир гэхээр нь би явж очтол тэр хүн намайг гэр рүүгээ авч яваад толгойг чинь барьж өгнө гэж хуураад гэртээ аваачиж хүчиндсэн. Тэр хүн бас намайг ээж аавдаа битгий хэлээрэй гэсэн. Тэр хүн гэрээ цоожлоод гэрлээ унтраагаад байсан гэж  хэлсэн. Би Энхмандалын өмдийг тайлаад дотоожийг нь үзтэл нил цус болчихсон байсан. Энхмандалын бэлэг эрхтэн нь улайгаад цус хурчихсан байсан. Гуя нь мөн хөхөрчихсөн байсан...гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/

 

       Гэрч Б.Мөнх-Очир мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ өөрийн нөхөр Гансүхийн хамтаар байж байтал 19 цагийн үед байхаа манай хажуу талын байшингийн хаалга нээгдэх шиг болоод гэнэт манай гэрт нэг үл таних эмэгтэй хүүхэд гүйгээд ороод ирсэн. Араас нь удалгүй Энх-Амгалан гэрт ороод ирсэн. Тэгтэл нөгөө эмэгтэй хүүхэд бидэнд хандаж энэ ах намайг хүчиндэх гээд байна гэж хэлээд Энх-Амгалан руу заасан. Энх-Амгалан тэгтэл тэр охин руу хандаж чи ярьж тохиролцсон биз дээ, одоо яагаад ингээд маяглаад байгаа юм бэ, гэрт орж хувцасаа өмс” гэж хэлтэл тэр охин манай гэрээс гарахгүй байсан. Тэр охин тухайн үед дээгүүрээ дан цамцтай доогуураа нүцгэн байсан. Өмссөн байсан цамц нь урт байсан учраас дотоожтой байсан эсэхийг нь мэдээгүй. Уг охин манайд орж ирэхдээ нүдэнд нь айсан шинж тэмдэг илэрсэн байсан. Тэгээд орж ирээд миний хойд талд чичрээд суугаад байсан...гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/

 

        Гэрч Г.Гансүх мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Манай гэрт нэг үл таних эмэгтэй хүүхэд гүйж орж ирээд манай эхнэрийн сууж байсан орон дээр гараад эхнэрийн хойно гарчаад чичрээд суугаад байсан. Удалгүй араас нь Энх-Амгалан гэрт орж ирсэн. Тэгтэл нөгөө эмэгтэй хүүхэд бидэнд хандаж “энэ ах намайг хүчиндэх гээд байна гэж хэлсэн. Энх-Амгалан тэгтэл тэр охинд хандаж чи хүн доош нь хийлээ, нааш цаашаа гарч гүйлээ, одоо яагаад ингээд маяглаад байгаа юм бэ, гэрт орж хувцсаа өмс” гэж хэлтэл тэр охин манай гэрээс гарахгүй байсан. Уг охин Энх-Амгаланд хандаж “өөрөө миний хувцсыг аваад ир” гээд байсан. Энх-Амгалан гараад хувцсыг нь авч ирсэн ба манай гэрийн гадаа хувцсыг нь өмсүүлсэн. Бид нар тэр охиныг хашааны гадаа гаргаж өгсөн, Энх-Амгалан тэр охинтой хамт гараад явсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2013 оны 11 сарын 06-ны өдрийн №14860 тоот дүгнэлт: Энхмандалын зүүн гуянд цус хуралт гэмтэл учирчээ.  2. Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй, ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоохгүй. 4.Энхмандалын охин хальс шинэ урагдалтай байна. 5.Энхмандалын үтрээнээс авсан арчдас наалдцанд эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй болно. 6.Энхмандал нь БЗХӨ-гүй эрүүл байна...гэх дүгнэлт 1 дүгээр хавтаст хэргийн 32 дугаар хуудас/

 

Хохирогч Г.Дэлгэрцэцэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2014 оны 08 дугаар сарын 20-ны үед байх манай Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн нутаг “Барчингийн энгэр” гэх газраас халзан азрагатай адуунаас өлзий тамгатай цагаан морь алдсан. Би тухайн үеийн сум орон нутгийн ханшаар үнэлнэ. Манай алдсан адуу тухайн үед тарган адуу байсан...гэх мэдүүлэгт /3 дугаар хавтаст хэргийн 199 дүгээр хуудас/

Хохирогч Л.Лодон мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгтээ: Манайх Биндэр сумын 4 дүгээр багийн малчин айл. 2014 оны зун 7 сарын сүүлээр Биндэр сумын 4 дүгээр багийн нутаг “Улаан хужир” гэх газраас өөрийнхөө адуунаас 1 тооны хээр зүсмийн морь хулгайд алдаж байсан. “Улаан хужир” гэх газар нь Биндэр сумын төвөөс зүүн тийш 40 гаран км зайд байдаг юм. Манайх хээр зүсмийн морио бэлчээр дээрээсээ алдаж байсан...гэх мэдүүлэг / 3 дугаар хавтаст хэргийн 214 дүгээр хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Д.Оюунжаргал мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би иргэний нэхэмжлэгчээр байцаалт өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би Биндэр сумын 1 дүгээр багийн засаг даргын үүрэг гүйцэтгэдэг. Хэнтий аймгийн Биндэр сумын 1 дүгээр багийн нутаг болох “Уйлантын зоо” гэх газар болон Биндэр сумын урд талын нутаг нь Биндэр сумын 1 дүгээр багт хамаардаг тул уг нутгаас мал алдсан иргэдийн өмнөөс нэхэмжлэхэд татгалзах зүйл байхгүй. Би өөрийн хариуцсан нутаг дэвсгэртээ уг малыг эрж, айлуудаас сурагласан боловч одоогоор малын эзэн олдоогүй байна...гэх мэдүүлэгт /3 дугаар хавтаст хэргийн 212 дугаар хуудас/

 

Хохирогч О.Оюунчимэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2015 оны 05 сарын дундуур байх Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн нутаг “Зүүн хөгөн” гэх газраас бор азрагатай 20 гаран тооны адуунаас бор зүстэй соёолон насны зоосон тамгатай адуу алдсан юм. Сум орон нутгийн үнэлгээгээр үнэлнэ...гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 203-204 дүгээр хуудас/

 

Хохирогч П.Жаргалбаяр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Манай мал Биндэр сумын 1 дүгээр баг “Дөш” гэх газар байдаг юм. Манайх 2015 оны 06 сарын 19-нөөс 21-ний хооронд адуунаасаа хөлтэй ширээтэй онги тамгатай халиун морь, дэлтэй хар морь, засмал дэлтэй хүрэн зээрд морь алдсан. Гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 46 дугаар хуудас/

 

Хохирогч Д.Пүрэвээ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2015 оны 04 сарын 16-19-ний хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8-р багийн нутаг  “Хөтөл усны овоот” гэх уулын орчмоос холбоо онги тамгатай сартай саарал морь, толин тамгатай хойд хөл бэлэвсэн хээр морь алдсан...гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/

           

Хохирогч А.Жалбий мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2012 оны 06 сарын 24-ний үед Төв аймгийн Мөнгөнморьт сумын “Дунд жаргалан” багийн нутгаас 6 тооны адуу алдсан. 4 морь нас гүйцсэн. 2 соёолон үрээ байсан.  2 хамар цагаан сартай хонгор морь чойндонтой чандмань тамгатай, хар голтой цагаан халиун морь чойндонтой чандмань тамгатай, 2 соёолон үрээ тамгагүй, нэг сартай хээр үрээ урт дэлтэй, ахар дэлтэй халтар үрээ, том хүрэн морь хар дэлтэй тамгагүй. Би тухайн үед сэжиглэж байсан хүн Мөнгөнбаяр л байсан. Өмнө нь би Мөнгөнбаярт 1 адуугаа алдаад, олж авч авсан болохоор сэжиглэх шалтгаан болж байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 173 дугаар хуудас/

Хохирогч Б.Батжаргал мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2013 оны 09 сарын 25-наас 26-нд шилжих шөнө Төв аймгийн Мөнгөнморьт сумын “Бумбат ухаа” гэх газраас бэлчээрт байсан хээр алаг морь тамгагүй, хүрэн морь саран оройтой зуузай тамгатай 2 морио Ю.Мөнгөнбаярын адуунд байна гэж сонсоод  би хэд хоногийн дараа асуухад танай 2 морь алга байна гэсэн. Тэгээд 10 хэд хоногийн дараагаас эхлээд хайхад олдоогүй. Би тухайн үед Мөнгөнбаярыг сэжиглэж байсан. Би хээр алаг морио 1.000.000 төгрөг, хүрэн морио 1.000.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Манай хүргэн байгаа юм... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 165-166 дугаар хуудас/

 

Хохирогч Б.Батдорж мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2015 оны 04 сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант гэх газраас гэрийнхээ гаднаас нас гүйцсэн хар эр үхрээ алдсан юм. Тухайн үед Мөнгөнбаярынхаас өөр айл ойр байгаагүй юм. Хар үхрийг Мөнгөнбаяр тэргэнд хөллөж модонд явдаг байсан. Би Мөнгөнбаяраас өөр хүн авсан гэж бодохгүй байна. Энэ хүнийг сэжиглэж байна...гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 143-144 дүгээр хуудас/

Хохирогч Ж.Дамчаагончиг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2014 оны 08 сарын 18-наас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Мөнгөнморьт сумын төвийн урд намагнаас 3 тооны адуугаа алдсан. Алга болсон адуу саарал алаг морь гурвалжин хүрээтэй чандмань тамгатай 9 настай, хүрэн морь дээрээ сартай чандмань тамгатай 6 настай, бөгтөр хүрэн үрээ давхар хас тамгатай 5 настай адуунуудыг алдсан. Саарал алаг морь 2.000.000 төгрөг, хар хүрэн морь 2.000.000 төгрөг, бөгтөр хүрэн үрээ 3.000.000 төгрөгөөр үнэлнэ...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 161-162 дугаар хуудас/

Хохирогч Д.Амгалан мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Манайх Төв аймгийн Мөнгөнморьт сумын 1-р баг “Оросын орон” гэх газар намаржиж байсан. 2014 оны 10 сарын 22-ны өдөр хонгор халзан азрагатай адуунаас  хул гүү, хээр үрээ алга болсон байсан. Хээр зүсмийн үрээг айлын адууны захад тавьчихсан байсан...гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 38 дугаар хуудас/

 

Хохирогч Ж.Үүрцайх мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Манайх Төв аймгийн Мөнгөнморьт сумын 1-р баг “Жаргалантын ам” гэх газар өвөлжсөн юм. Манайх 2015 оны 01 сарын 24-ний шөнө гэрийнхээ гадаа аргамжаатай байсан халтар зүсмийн морио алдсан. Алга болсноос хойш 7 хоногийн дараа Дондог гэх хүний адууны захад байна гэхэд халтар морио олж авсан. Миний халтар морийг унасан байсан. Өвчин туссан байсан тэгээд миний халтар морь үхсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.../2 дугаар хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/

 

 Хохирогч Н.Бадамзул мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Манайх Төв аймгийн Мөнгөнморьт сумын 2 дугаар баг “Бор” гэх газар өвөлжиж байсан юм. Манай адуу баруун бүрх, бор гэх газар бэлчдэг юм. Манай адуу Хишигбаярын бор азрагатай адуутай хамт бэлчдэг. 2015 оны 01 сарын 27-ны үеэр манай халтар морь хулгайд алдагдсан...гэх мэдүүлэгт /2 дугаар хавтаст хэргийн 26 дугаар хуудас/

 

Хохирогч Ч.Батбаатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2015 оын 04 сарын 20-ны үеэр Төв аймгийн Мөнгөнмоьт сумын 1-р багийн нутаг “Дэнсэлтэй” гэх газраас дан саран тамгатай халтар морь аргамжиж тавиад гэрийнхээ баруун талаас алдчихсан. Ингээд нилээд хэд хоногийн дараа “Дэнсэлтэйн” баруун хойноос уулнаас бууж ирсэн бололтой байсан. Ингээд морио олж авсан. Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 52 дугаар хуудас/

 

Хохирогч С.Сосорбурам мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Манайх Төв аймгийн Мөнгөнморьт сумын 1-р баг “Тэрэлжийн гүүр” гэх газар зуншиж байгаа. Манайх 2015 оны 05 сарын эхээр хамар цагаан халтар азрагатай адуунаас сартай бор хээр зүсмийн морь алга болсон. Бор хээр морь “Бага өлгий” гэх газар байж байгаад алдагдсан...гэх мэдүүлэгт /2 дугаар хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/

 

Хохирогч Ц.Мэргэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2015 оны 06 сарын 26-27-нд шижих шөнө “Тэрэлжийн гүүр”-ний урд одоо байгаа газраас гэрийнхээ урд тушаад тавьсан цавьдар морио алдсан. Ингээд 10 хоногийн дараа 2015 оны 07 сарын 16-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумын 1-р багийн нутаг “Тэнүү”-ний наад талын айлын адуунаас олж авсан. Морийг маань унаж эдлээд нилээн хүчийг нь сулруулсан байсан. Морио олж авсан болохоор ямар нэг нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 54 дүгээр хуудас/

 

Хохирогч Д.Ганзориг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би өөрийнхөө адууны бор морио Баян-Адрага сум 2-р баг “Их хонхор” гэх газар айлд аваачаад байсан юм. Тэгтэл “Их хонхор” гэх газраас 2015 оны 07 сарын 06-ны өглөө адуугаа харахад алга болсон байсан. 2015 оны 07 сарын 05-ны өглөө байсан. Хулгайд алдсан морио эрж хайсан боловч олоогүй. Харин 2015 оны 07 сарын 20-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт сумаас бор морио олж аваад байна. 10 настай саарал халзан морь алдсанаа олоогүй байгаа. Гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 244 дүгээр хуудас/

 

Хохирогч Г.Цогбадрах мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Манайх Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар баг Хурх тосгоны “Зүүн баян” гэх газраас 2016 оны 07 сарын 06-наас 11-ний хооронд бэлбэсэн хүрэн азрагатай адуунаас дэлтэй хөх саарал морь,  М үсгэн тамгатай засмал дэлтэй хонгор морь, М үсгэн тамгатай халтар зүсмийн морь хулгайд алдсан. Харин хонгор морь, хөх саарал морио Төв аймгийн Мөнгөнморьт сумаас олж авсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 250 дугаар хуудас/

 

Хохирогч Д.Алтанзаяа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Манайх 2015 оны 07 сарын 09-ний үеэр Хэнтий аймгийн Батширээт сумын 3-р багийн нутаг “Бор үзүүр” гэх газарт зусаж байгаад “Чингэсийн хэрэм”-ийн баруун урд бэлчээсэн адуунаасаа хөндлөн дан саран тамгатай засмал дэлтэй хар морь, ахар засмал дэлтэй хөх буурал морь,ахар дэлтэй хөгшин хонгор морь гурвуулаа зөв гуяндаа тамгатай. Бид ойр хавийн айлын адуу малаар нилээд хайсан боловч ямарч сураг гараагүй...гэх мэдүүлэг   / 2 дугаар хавтаст хэргийн 12 дугаар хуудас/

 

Хохирогч Н.Насанжаргал мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2015 оны 07 сарын 07-ноос 13-ны хооронд “Хурх”-ын голоос өөрийн адуунаас халиун зүсмийн хязаалан үрээ хулгайд алдсан. Төв аймгийн Мөнгөнморьт сумаас хязаалан үрээгээ олж авсан. Гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 23 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Д.Гантулга мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би Төв аймгийн Мөнгөнморьт сумын иргэн найз Батсүхэд 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр цавьдар халзан морь өгөөд оронд нь улаан хээр зүсмийн морь авсан. Тухайн үед миний авсан улаан хээр зүсмийн морь хулгайн морь байсан гэдгийг 2015 оны 01 сард мэдсэн...гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 5 дугаар хуудас/

 

Гэрч Н.Сүхбаатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2014 оны 10 сарын сүүлээр 11 сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна, Б.Батсүхээс хонгор халзан зүсмийн 2 морь худалдаж авсан. Батсүхээс 600.000 төгрөгөөр худалдаж аваад Багануурт авчирж идшинд хэрэглэсэн. Би Батсүхээс өөр мал худалдаж авч байгаагүй...гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 66 дугаар хуудас/

 

Гэрч Б.Хүрэл мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2015 оны 06 сарын сүүлээр 07 сарын эхээр дэлтэй хар морь барьж өгсөн. Өөрөө миний адуу байгаа юм гэж хэлээд, би 750.000 төгрөгөөр худалдаж аваад урьд өмнө нь Батсүхээс авах байсан авлагаа аваад зөрүү мөнгийг нь өгөөд явсан. Би хулгайн адуу гэдгийг нь олж мэдээгүй. Өөрөө миний адуу гэж хэлээд барьж өгсөн. Өмнө нь адуу зарж байгаагүй...гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 147 дугаар хуудас/

 

Хохирогч С.Хуягбаатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Миний хонгор халзан морь яасан нь мэдэгдэхгүй алга болсон. Сураг сонсоход Мөнгөнбаярыг унаад явсан гэж хүнээс сураг сонссон...гэх мэдүүлэг / 3 дугаар хавтаст хэргийн 110 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Л.Нацагдорж мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Би Мөнгөнбаяр гэх хүний Болдбаатар ахад өгөөд байсан халиун үрээг 400.000 төгрөгөөр худалдаж авахаар болоод байсан юм. Тэгээд Болдбаатар ахын хэлсэн Сэрээтэрийн Мөнгөнцэцэг гэх хүний “Хаан банк”-ны дансанд худалдан авсан халиун хязаалан үрээний мөнгө 300.000 төгрөгийг шилжүүлсэн. Би шилжүүлсэн 300.000 төгрөгөө Мөнгөнбаяраас эргүүлэн авсан тул одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг / 2 дугаар хавтаст хэргийн 57 дугаар хуудас/

 

         Гэрч С.Мөнгөнцэцэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Мөнгөнбаяр миний гар утсаар “Хаан банк”-ны дансанд 300.000 төгрөг орно гэж хэлсэн. Тэгээд мөнгийг нь “Хаан банк”-наас аваад Мөнгөнбаярт авч ирж өгсөн. Би Мөнгөнбаяраас юм авч байгаагүй...гэх мэдүүлэг / 2 дугаар хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/

 

Гэрч Т.Бямбасүрэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2015 оны 07 сарын 17-ны өдөр манай ах Болдбаатар надад М үсгэн тамгатай хонгор зүсмийн морь өгсөн. Болдбаатар ах надад хонгор зүсмийн адууг өгөөд оронд нь мөнгө өгөөрэй гэхээр нь би энэ адууг чинь авахгүй гэсэн чинь өөр дээрээ байлгаж бай гээд орхиод явсан. Тэгээд хонгор зүсмийн морь манай гадаа байхад нь Хэнтий аймгийн цагдаагийн хүмүүс хурааж авсан. Би хонгор морийг унаж хэрэглээгүй байсан. Би хонгор морийг хулгайн мал гэдгийг мэдээгүй...гэх мэдүүлэг / 2 дугаар хавтаст хэргийн 61 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Энхамгалан нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Баянцагааны 3 дугаар гудамжны 29 тоотод 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр насанд хүрээгүй буюу 17 настай Б.Энхмандалыг хүч хэрэглэхээр заналхийлж, заналхийлэл нь хохирогчийг аргагүй байдалд оруулж, бэлгийн харьцаанд орохоос татгалзсан тохиолдолд заналхийллээ биелүүлэхэд бэлэн бодитой гэсэн ойлголтыг төрүүлэн өөрөөр нь өмдийг нь тайлуулан хүчиндсэн, хохирогчийг утсаар яриулахгүй утсыг авч устгасан, А.Энх-Амгалан нь давтан үйлдлээр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн нутаг Барчингийн энгэр гэх газар 2014 оны 08 дугаар сарын 20-ны үед тус сумын иргэн Г.Дэлгэрцэцэгийн өлзий тамгатай цагаан зүсмийн 1 тооны морийг хулгайлж 2.000.000 төгрөг, 2. Хэнтий аймгийн Биндэр сумын 4 дүгээр багийн нутаг Улаан хужир гэх газраас 2014 оны 07 дугаар сарын сүүлээр тус сумын иргэн Л.Лодонгийн хээр зүсмийн 1 тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөг, 3. Хэнтий аймгийн Биндэр сумын нутгаас 2014 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд иргэний нэхэмжлэгч Д.Оюунжаргалын 1 тооны хонгор халзан зүсмийн үрээг хулгайлж 1.000.000 төгрөг, 4. Хэнтий аймгийн Биндэр сумын нутгаас 2014 оны намар иргэний нэхэмжлэгч Д.Оюунжаргалын 1 тооны хонгор зүсмийн морийг хулгайлж 1.000.000 төгрөг, 5. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн нутаг Зүүн хөгөн гэх газраас 2015 оны 05 дугаар сарын дундуур тус сумын иргэн О.Оюунчимэгийн зоосон тамгатай бор зүсмийн 1 тооны адууг хулгайлж 2.000.000 төгрөг, 6. Хэнтий аймгийн Дөш гэх газраас 2015 оны 06 дугаар сарын 19-нөөс, 21-ний өдрийн орчимд тус сумын иргэн П.Жаргалбаярын эзэмшлийн хөлтэй ширээтэй онгин тамгатай халиун зүсмийн морь, дэлтэй хар зүсмийн морь, засмал дэлтэй хүрэн зээрд зүсмийн морь буюу 3 тооны адуу хулгайлж 3.300.000 төгрөг, 7. Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг Хөтөл усны овоот гэх газраас 2015 оны 04 дүгээр сарын 16-наас 19-ний хооронд тус сумын иргэн Д.Пүрэвээгийн холбоо онги тамгатай сартай саарал зүсмийн морь, толин сартай хойд хөл бэлэвсэн хээр зүсмийн буюу 2 тооны удаа хулгайлж 2.400.000 төгрөг, 8. Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг Уйлантын зоо, харз гэх газраас 2015 оны 05 дугаар сарын сүүлээр иргэний нэхэмжлэгч Д.Оюунжаргалын 1 тооны шарга халзан зүсмийн адууг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт

Шүүгдэгч А.Энх-Амгалан нь шүүгдэгч Ю.Мөнгөнбаяртай бүлэглэн давтан үйлдлээр Төв аймгийн Мөнгөнморьт сумын 1 дүгээр багийн нутаг Тэрэлжийн гүүр гэх газраас 2015 оны 06 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө тус сумын иргэн Ц.Мэргэний цавьдар зүсмийн 1 тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөг, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 2 дугаар багийн нутаг Их хонхор гэх газраас 2015 оны 07 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө тус сумын иргэн Д.Ганзоригийн эзэмшлийн бор зүсмийн морь, саарал халзан зүсмийн морь буюу 2 тооны адууг хулгайлж 1.800.000 төгрөг, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Зүүнбаян гэх газраас 2015 оны 07 дугаар сарын 06-наас 11-ний хооронд тус сумын иргэн Г.Цогбадрахын эзэмшлийн дэлтэй хөх саарал зүсмийн морь, М үсгэн тамгатай, засмал дэлтэй хонгор зүсмийн морь, М үсгэн тамгатай, халтар зүсмийн морь буюу 3 тооны адууг хулгайлж 2.500.000 төгрөг, Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Бор үзүүр гэх газраас 2015 оны 07 дугаар сарын 09-ний үеэр тус сумын иргэн Д.Алтанзаяагийн эзэмшлийн засмал дэлтэй, хар зүсмийн морь, ахар засмал дэлтэй, хөх буурал морь буюу 2 тооны адууг хулгайлж 2.000.000 төгрөг, Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Чингисийн хэрэм-ийн баруун талаас 2015 оны 07-ноос 13-ны хооронд тус сумын иргэн Н.Насанжаргалын 1 тооны буган халиун зүсмийн хар дэлтэй морийг хулгайлж 700.000 төгрөгийн буюу бусдад нийт 22.700.000 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдааны шинэчилсэн хэлэлцүүлэгт хохирогч Б.Энхмандалын өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтууд, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. А.Энх-Амгалан хулгайн гэмт хэргийнхээ талаар хүлээн зөвшөөрч хохирлоо барагдуулсан учир 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх хулгайн үйлдлүүдийг Өршөөлийн хуулинд хамруулан шийдвэрлэх үндэслэлтэй байна. Харин Б.Энхмандалыг хүчиндээгүй, бэлгийн харьцаанд орохоор тохирсон боловч Энхмандал өөрөө гэнэт гарч явсан, утсыг нь устгаагүй аваад халаасандаа хийсэн байсан гэж мэдүүлж байгаа хэдий ч энэ нь нотлогдохгүй байна. Хохирогч Б.Энхмандалыг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр үзэж дүгнэлт гаргасан №14860 тоот дүгнэлтээр онгон хальс шинэ урагдалтай гэж нотолсон нь Б.Энхмандалтай бэлгийн харьцаанд А.Энх-Амгалан орсон болохыг нотолж байна гэж дүгнэлээ. Б.Энхмандал нь А.Энх-Амгалангийн гэрийн хашаанд байсан гэрч Б.Мөнх-Очирын мэдүүлэгт “тэр охин тухайн үед дээгүүрээ дан цамцтай, доогуураа нүцгэн байсан. Охин манай гэрт орж ирэхдээ нүдэнд нь айсан шинж тэмдэг илэрсэн байсан гэх мэдүүлэг, гэрч Г.Гансүхийн мэдүүлэгт “манай гэрт нэг үл таних эмэгтэй хүүхэд гүйж орж ирээд манай эхнэрийн сууж байсан орон дээр гараад эхнэрийн хойно гарчаад чичрээд сууж байсан гэсэн мэдүүлэг, түүнчлэн хохирогч Б.Энхмандалын аав болох Б.Бат-Очирын мэдүүлэгт “би ажил дээр байж байтал Энхмандал оройны 20 цагийн үед манай ажил дээр хүрээд ирсэн. Энхмандал уйлчихсан ирэхээр нь болсон явдлын талаар асуухад “би нэг айлд очоод тэр хүнд хүчиндүүлчихлээ” гэж хэлсэн. Тэгээд би цагдаад мэдэгдсэн, Энхмандалын барьж байсан Скайтелийн дэлэгддэг нугастай хуучин гар утсыг тэр Энх-Амгалан гэж хүн эвдэлчихсэн гэх мэдүүлэг зэргээр өөрийн хүслээр биш айж заналхийлэлд өртөснөөс бэлгийн харьцаанд орж хүчиндүүлсэн гэдэг нь нотлогдож байна. А.Энх-Амгалангийн өмгөөлөгч 1 хоногийн дараа шүүх эмнэлгийн шинжээч дүгнэлт гаргасан, хооронд хэнтэй юу ч болсон байж болно гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм. Учир нь хүчиндүүлсэн цаг хугацаа, хажуу айлд орсон, болон гэртээ очсон цаг хугацаагаар, мөн маргааш нь гаргасан шүүх эмнэлгийн дүгнэлтээр үгүйсгэгдэж байна. Иймд А.Энх-Амгаланг насанд хүрээгүй Б.Энхмандалыг хүч хэрэглэхээр заналхийлэн хүчиндсэн, утсаар яриулахгүй гэж утсыг нь авч устгасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч Ю.Мөнгөнбаяр нь давтан үйлдлээр 1.Төв аймгийн Мөнгөнморьт сумын Дунд жаргалант багийн нутгаас 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус сумын иргэн А.Жамбийгийн хүрэн, халиун, халтар, сартай хээр, хамар цагаан хонгор 2 морь нийт 6 тооны адуу хулгайлж 5.006.000 төгрөг, 2. Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Бумбат ухаа гэх газраас 2013 оны 09 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө тус сумын иргэн Б.Батжаргалын хээр алаг зүсмийн морь, хүрэн зүсмийн морь буюу 2 тооны адуу хулгайлж 1.600.000 төгрөг, 3. Төв аймгийн Мөнгөнморьт сумын Дунд жаргалант гэх газраас 2014 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө тус сумын иргэн Б.Батдоржийн 1 тооны эр үхрийг хулгайлж 1.500.000 төгрөг, 4. Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутгаас 2014 оны 08 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө тус сумын иргэн Ж.Дамчаагочингийн саарал алаг зүсмийн морь, хар хүрэн зүсмийн морь, бөгтгөр хүрэн морь буюу 3 тооны адуу хулгайлж 2.900.000 төгрөг, 5. Төв аймгийн Мөнгөнморьт сумын 1 дүгээр багийн нутгаас 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр тус сумын иргэн Д.Амгалангийн чандмань тамгатай хул зүсмийн гүү, задгай гуйлан тамгатай хээр үрээ буюу 2 тооны адуу хулгайлж 1.400.000 төгрөг, 6. Төв аймгийн Мөнгөнморьт сумын 1 дүгээр баг Жаргалантын ам гэх газраас 2015 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө тус сумын иргэн Ж.Үүрцайхын халтар зүсмийн 1 тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөг, 7. Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Бор гэх газраас 2015 оны 01 дүгээр сард тус сумын иргэн Н.Бадамзулын халтар зүсмийн 1 тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөг, 8. Төв аймгийн Мөнгөнморьт сумын 1 дүгээр багийн нутаг Дэнслэнтэй гэх газраас 2015 оны 04 дүгээр сарын 20-ны үед тус сумын иргэн Ч.Батбаатарын дан саран тамгатай халтар зүсмийн 1 тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөг, 9.Төв аймгийн Мөнгөнморьт сумын 1 дүгээр багийн нутгаас 2015 оны 05 дугаар сарын эхээр тус сумын иргэн С.Сосорбурамын сартай бор хээр зүсмийн 1 тооны адууг хулгайлж 900.000 төгрөг,

Мөн шүүгдэгч Ю.Мөнгөнбаяр нь шүүгдэгч Б.Батсүхтэй бүлэглэн давтан үйлдлээр Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Бумбат гэх газраас 2015 оны 06 дугаар сард тус сумын иргэн С.Хуягбаатарын хонгор халзан зүсмийн 1 тооны адууг хулгайлж 6.600.000 төгрөг,

Мөн шүүгдэгч Ю.Мөнгөнбаяр нь шүүгдэгч А.Энх-Амгалантай бүлэглэн давтан үйлдлээр Төв аймгийн Мөнгөнморьт сумын 1 дүгээр багийн нутаг Тэрэлжийн гүүр гэх газраас 2015 оны 06 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө тус сумын иргэн Ц.Мэргэний цавьдар зүсмийн 1 тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөг, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 2 дугаар багийн нутаг Их хонхор гэх газраас 2015 оны 07 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө тус сумын иргэн Д.Ганзоригийн эзэмшлийн бор зүсмийн морь, саарал халзан зүсмийн морь буюу 2 тооны адууг хулгайлж 1.800.000 төгрөг, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Зүүнбаян гэх газраас 2015 оны 07 дугаар сарын 06-наас 11-ний хооронд тус сумын иргэн Г.Цогбадрахын эзэмшлийн дэлтэй хөх саарал зүсмийн морь, М үсгэн тамгатай, засмал дэлтэй хонгор зүсмийн морь, М үсгэн тамгатай, халтар зүсмийн морь буюу 3 тооны адууг хулгайлж 2.500.000 төгрөг, Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Бор үзүүр гэх газраас 2015 оны 07 дугаар сарын 09-ний үеэр тус сумын иргэн Д.Алтанзаяагийн эзэмшлийн засмал дэлтэй, хар зүсмийн морь, ахар засмал дэлтэй, хөх буурал морь буюу 2 тооны адууг хулгайлж 2.000.000 төгрөг, Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Чингисийн хэрэм-ийн баруун талаас 2015 оны 07-ноос 13-ны хооронд тус сумын иргэн Н.Насанжаргалын 1 тооны буган халиун зүсмийн хар дэлтэй морийг хулгайлж 700.000 төгрөгийн буюу бусдад 24.906.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Б.Батсүх нь Хэнтий аймгийн Биндэр сумын 4 дүгээр барийн нутаг Улаан хужир гэх газраас 2014 оны 07 дугаар сарын сүүлээр шүүгдэгч А.Энх-Амгалан нь тус сумын иргэн Л.Лодонгийн хээр зүсмийн 1 тооны адуу хулгайлж ирснийг 2014 оны 08 дугаар сард иргэний нэхэмжлэгч Д.Гантулгад зарж борлуулан 1.000.000 төгрөг, 2. Хэнтий аймгийн Биндэр сумын нутгаас 2014 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд шүүгдэгч А.Энх-Амгалан нь иргэний нэхэмжлэгч Д.Оюунжаргалын хонгор морь, хонгор халзан зүсмийн үрээ буюу 2 тооны адуу хулгайлж ирснийг 2014 оны 10 дугаар сарын 11 дүгээр сарын хооронд Н.Сүхбаатарт зарж борлуулан 2.000.000 төгрөг, 3. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн нутаг Зүүн хөгөн гэх газраас 2015 оны 05 дугаар сард шүүгдэгч А.Энх-Амгалан нь тус сумын иргэн О.Оюунчимэгийн зоосон тамгатай бор зүсмийн морь, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн нутаг Хөтөл усны овоот гэх газраас 2015 оны 04 дүгээр сард тус сумын иргэн Д.Пүрэвээгийн сартай саарал морь буюу 2 тооны адууг хулгайлж ирснийг мэдсээр байж хадгалж нуун далдалсан үйлдэл хийж 3.200.000 төгрөг, 4. Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг Дөш гэх газраас 2015 оны 06 дугаар сарын 19-нөөс 21-ний хооронд шүүгдэгч А.Энх-Амгалан нь тус сумын иргэн П.Жаргалбаярын буурал духтай хүрэн зээрд, Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг Уйлантын зоо, харз гэх газраас 2015 оны 05 дугаар сарын сүүлээр иргэний нэхэмжлэгч Д.Оюунжаргалын шарга халзан зүсмийн морь буюу 2 тооны адуу хулгайлж ирснийг мэдсээр байж  хадгалж, нуун далдалсан үйлдэл хийж 2.100.000 төгрөг, 5. Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг Дөш гэх газраас 2015 оны 06 дугаар сарын 19-нөөс 20-ны хооронд шүүгдэгч А.Энх-Амгалан тус сумын иргэн П.Жаргалбаярын дэлтэй хар зүсмийн 1 тооны морийг хулгайлж ирснийг 2015 оны 06 дугаар сараас 07 дугаар сарын хооронд Б.Хүрэлд зарж борлуулан 1.200.000 төгрөг,

Мөн шүүгдэгч Б.Батсүх нь шүүгдэгч Ю.Мөнгөнбаяртай бүлэглэн давтан үйлдлээр Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Бумбат гэх газраас 2015 оны 06 дугаар сард тус сумын иргэн С.Хуягбаатарын хонгор халзан зүсмийн 1 тооны адууг хулгайлж 600.000 төгрөгийн бусдад нийт 10.100.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

 

Шүүгдэгч Б.Болдбаатар нь Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Чингисийн хэрэм-ийн баруун талаас 2015 оны 07 дугаар сарын 07-ноос 13-ны хооронд шүүгдэгч А.Энх-Амгалан, Ю.Мөнгөнбаяр нар нь бүлэглэн тус сумын иргэн Н.Насанжаргалын 1 тооны буган халиун зүсмийн морь хулгайлж ирснийг шүүгдэгч Ю.Мөнгөнбаяраас авч Л.Нацагдоржид зарж борлуулан 700.000 төгрөг, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 2 дугаар багийн нутаг Их хонгор гэх газраас 2015 оны 07 дугаар сарын 05-наас 6-нд шилжих шөнө шүүгдэгч А.Энх-Амгалан, Ю.Мөнгөнбаяр нар нь бүлэглэн тус сумын иргэн Д.Ганзоригийн бор зүсмийн 1 тооны адууг хулгайлж ирснийг мэдсээр байж шүүгдэгч Ю.Мөнгөнбаяраас зарж борлуулж өгнө гэж авч 900.000 төгрөг, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Зүүнбаян гэх газраас 2015 оны 07 дугаар сарын 06-наас 11-ний хооронд шүүгдэгч А.Энх-Амгалан, Ю.Мөнгөнбаяр нар нь бүлэглэн тус сумын иргэн Г.Цогбадрахын хонхор зүсмийн 1 тооны адууг хулгайлж ирснийг шүүгдэгч Ю.Мөнгөнбаяраас авч Т.Бямбасүрэнд зарж борлуулан 850.000 төгрөгийн буюу бусдад нийт 2.450.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

 

Шүүгдэгч Б.Бихаанз нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн нутаг Барчингийн энгэр гэх газраас 2014 оны 08 дугаар сарын 20-ны үед шүүгдэгч А.Энх-Амгалан нь тус сумын иргэн Г.Дэлгэрцэцэгийн өлзий тамгатай цагаан зүсмийн 1 тооны морийг хулгайлж ирснийг мэдсээр байж худалдан авч 2.000.000 төгрөг, 2. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Зүүнбаян гэх газраас 2015 оны 07 дугаар сарын 06-наас 11-ний хооронд шүүгдэгч А.Энх-Амгалан, Ю.Мөнгөнбаяр нар нь бүлэглэн тус сумын иргэн Г.Цогбадрахын халтар зүсмийн 1 тооны морь хулгайлж ирснийг худалдан авч 850.000 төгрөг,

Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг Дөш гэх газраас 2015 оны 06 дугаар сарын 19-нөөс 21-ний хооронд шүүгдэгч А.Энх-Амгалан нь тус сумын иргэн П.Жаргалбаярын халиун зүсмийн 1 тооны морь хулгайлж ирснийг худалдан авч 1.000.000 төгрөгийн буюу бусдад нийт 3.850.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн бөгөөд шүүгдэгч А.Энх-Амгалан, Ю.Мөнгөнбаяр, Б.Болдбаатар нар нь хулгайн гэмт  хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйл, 4 дугаар зүйлд хамрагдах үйлдэл холбогдлын өршөөн хэлтрүүлж тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Харин шүүгдэгч А.Энх-Амгалан, Ю.Мөнгөнбаяр нарын ихэнх үйлдлүүд хэдийгээр Өршөөлийн хуулинд хамрагдаж байгаа боловч олон удаагийн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан, энэ төрлийн хулгайн гэмт хэрэгт шийтгүүлж байсан хувийн байдал зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Харин Ю.Мөнгөнбаярын А.Жалбийгийн 6 тооны адууг хулгайлж 5.006.000 төгрөг, Б.Батдоржийн 1 тооны эр үхрийг хулгайлж 1.500.000 төгрөгний  хохирол учруулсан үйлдэл нь хавтаст хэрэгт нотлогдоогүй, хохирогч нар Ю.Мөнгөнбаярыг хулгайлаагүй гэж үзэж хохирол нэхэмжлэхгүй гэсэн байдлуудыг харгалзан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж зааснаар шүүгдэгчид ашигтайгаар Төв аймгийн прокурорын газраас Ю.Мөнгөнбаярыг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж ял оногдуулах үндэслэлтэй  байна.

 Шүүгдэгч Б.Батсүхийн гэмт үйлдэл Өршөөлийн хуулинд бүрэн хамрагдаж байх тул хэдийгээр Ю.Мөнгөнбаяртай хулгайн 1 үйлдэлд оролцоогүй гэх хэдий ч хавтаст хэргээр нотлогдсон байх тул ял оногдуулж, Өршөөлийн хуулинд хамруулах, шүүгдэгч Б.Болдбаатар, Б.Бихаанз нарын гэмт хэргийн оролцоо, хувийн байдал, хохирол төлбөргүй, анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт хамжигчаар оролцсон зэрэг байдлуудыг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, буюу гэм хорыг арилгасан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Харин Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг давтан үйлдсэн, 56.1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн, 56.1.6 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн зэргийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн Өлзий тамгатай цагаан морь, зоосон тамгатай бор морь, саран тамгатай шарга халзан морь, саарал морь зэргийг 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоол, мөн Ю.Мөнгөнбаярын эзэмшлийн 700м өвөлжөөний газар, Б.Бихаанзын эзэмшлийн Сименс маркийн

телезизор, нарны зайн хураагуур, ДДИШ маркийн телевизийн дамжуулагч антенн, Ц.Болдбаатарын эзэмшлийн 18 инчийн телевизор, ДДИШ маркийн телевизийн дамжуулагч антенн, нарны зай хураагуур, Б.Батсүхийн эзэмшлийн 5 ханатай монгол гэр, ДДИШ маркийн телевизийн дамжуулагч антенн, нарын зай хураагуур зэргийг битүүмжилсэн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоол зэргийг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгож, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй,  хулгайн хэргийн хохирогч нарт төлөх төлбөргүй, Б.Болдбаатар, Б.Батсүх, Б.Бихаанз нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Энх-Амгалангийн цагдан хоригдсон 192 хоногийг, Ю.Мөнгөнбаярын цагдан хоригдсон 244 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хохирогч Б.Энхмандал гар утасныхаа үнэ болон 2013 оны 11 дугаар сарын 05-ны өдөр хохирсноос үүдэн гарсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич  нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүд, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан  Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн  хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэт заасныг тус тус  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ю.Мөнгөнбаярын хулгайн гэмт үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлснийг мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Боржигон овогт Арцсэдийн Энх-Амгаланг насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн, бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан ганцаараа болон шүүгдэгч Ю.Мөнгөнбаяртай бүлэглэн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг,

- Шүүгдэгч Ю. Мөнгөнбаяр нь ганцаараа болон шүүгдэгч А.Энх-Амгалан, Б.Батсүх    нартай  бүлэглэн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг,

- Шүүгдэгч Б.Батсүх нь шүүгдэгч Ю.Мөнгөнбаяртай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах, А.Энх-Амгалангийн хулгайлсан эд хөрөнгийг зарж борлуулсан гэмт хэргийг,

- Шүүгдэгч Б.Болдбаатар нь шүүгдэгч А.Энх-Амгалан, шүүгдэгч Ю.Мөнгөнбаяр нарын хулгайлсан бусдын эд хөрөнгийг зарж борлуулсан гэмт хэргийг,

- Шүүгдэгч Б.Бихаанз нь шүүгдэгч А.Энх-Амгалангийн хулгайлсан эд хөрөнгийг нуун далдалсан гэмт хэргүүдийг үйлдсэн, гэм буруутайд тус тус тооцсугай. 

3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар А.Энх-Амгалан, Ю.Мөнгөнбаяр, Б.Бихаанз нарын 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх хулгайн гэмт үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар А.Энх-Амгаланг 5 жил, 3 сар хорих, мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч Ю.Мөнгөнбаярыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр шүүгдэгч Б.Батсүх, Б.Болдбаатар, Б.Бихаанз нарт тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

5. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Энх-Амгаланд Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг, шүүгдэгч Б.Батсүхэд мөн хуулийн тусгай ангийн 145  дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт  зааснаар  оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн Ерөнхий 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар А.Энх-Амгаланд Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хүнд ялд нь  мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ялыг бүгдийг багтааж биечлэн эдлэх ялыг 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.6 дахь хэсэгт тус тус  зааснаар шүүгдэгч А.Энх-Амгалангийн эдлэх ялыг чанга, Ю.Мөнгөнбаярын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

8. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт тус тус зааснаар А.Энх-Амгалангийн цагдан хоригдсон 192 хоногийг, Ю.Мөнгөнбаярын цагдан хоригдсон 244 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч А.Энх-Амгалан, Ю.Мөнгөнбаяр нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хуулийн Ерөнхий 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Болдбаатар, Б.Бихаанз нарт оногдуулсан 2 жилийн хорих хорих ялыг тэнсэж ялтан тус бүрийг 1 жил хугацаагаар хянан харгалзсугай.

10. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар Б.Болдбаатар, Б.Бихаанз нарт хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн цагдаагийн газарт даалгасугай.

11. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар Б.Болдбаатар, Б.Бихаанз нар нь тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэх хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

12. Ялтан Б.Батсүхэд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгсэхгүй болгож, ялтан Б.Болдбаатар, Б.Бихаанз нарт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

13. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн Өлзий тамгатай цагаан морь, зоосон тамгатай бор морь, саран тамгатай шарга халзан морь, саарал морь зэргийг 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоол, мөн Ю.Мөнгөнбаярын эзэмшлийн 700м өвөлжөөний газар, Б.Бихаанзын эзэмшлийн Сименс маркийн

телезизор, нарны зайн хураагуур, ДДИШ маркийн телевизийн дамжуулагч антенн, Ц.Болдбаатарын эзэмшлийн 18 инчийн телевизор, ДДИШ маркийн телевизийн дамжуулагч антенн, нарны зай хураагуур, Б.Батсүхийн эзэмшлийн 5 ханатай монгол гэр, ДДИШ маркийн телевизийн дамжуулагч антенн, нарын зай хураагуур зэргийг битүүмжилсэн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоол зэргийг хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгосугай.

14. Хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй,  хулгайн хэргийн хохирогч нарт төлөх төлбөргүй, Б.Болдбаатар, Б.Батсүх, Б.Бихаанз нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, хохирогч Б.Энхмандал гар утасныхаа үнэ болон 2013 оны 11 дугаар сарын 05-ны өдөр хохирсноос үүдэн гарсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич  нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

15. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

16. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан А.Энх-Амгалан, Ю.Мөнгөнбаяр нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, ялтан Б.Батсүх, Б.Болдбаатар, Б.Бихаанз нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ю.ЭНХМАА

 

                   ШҮҮГЧИД                          С.ОРОЛМАА

                                         

                                                                    Д.БУЯНТОГТОХ