Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/127

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Ухолбогдох эрүүгийн 2234000000133 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,  У, настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй,  ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавъяа шаггнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Б.У нь Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал 2 дугаар багийн нутагт согтуугаар В.Бтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь баруун хацрын төвгөр, доод уруулд шарх, зүүн доод 1-р шүдний булгарал, зүүн доод 2-р шүдний сулрал, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн 2234000000133  дугаар хэрэгт авагдсан

 

Хохирогч В.Бын өгсөн: "2022 оны 02 дугаар сарын 11-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сум Аргал 2 дугаар багийн нутаг болох “Их улаан хад" гэх газарт байдаг Э гэх дүүгийндээ орж бууз жигнүүлж идээд 1 шил 0.5 граммтай хар хөх, ногоон архи байсан. Б гаргаж ирээд тэрийг бид хоёр цуг хувааж уусан.Тэгээд би хажуу айлынх болох У гэдэг залуугынд ороход У гэдэг залуу ах дээшээ суу хоол хийлгэ бууз жигнүүлэн 1 шил 1 литртэй архи гаргаж ирээд надад хийж өгөөд өөрөө бас цуг хувааж уусан. Тэгээд буцаж эргэж Эынд Угийн хамт гэрт нь ороод намайг У гэсэн залуу шууд над руу дайрч миний нүүр, нүд рүү өшиглөөд тэгээд тэр хооронд би сайн санахгүй байна юу болсон талаар. Нэг мэдсэн чинь миний дээр гарчихсан намайг цохиод Эын эхнэр Э У бид хоёрыг салгасан. Настай хүн алах нь чи гэж хэлээд салгаад Уг гэр лүүгээ оруулсан. Тэгээд би ах нь явлаа намайг моринд мордуулаад өг гэж хэлсэн. У гэдэг залууд сap шинийн баяраас өмнө Мөнхцоож гэдэг айлын адууг нь би малладаг юм нэг азаргатай адуу Алтанбулаг сум “Таван толгой" гэх газраас авахад нэг сувай тарган гүү нь алга болсонд би энэ голын айлууд авсан байх гэж Ут хэлэхэд тэрэн дээрээс болоод уурлаад намайг зодсон.“ гэх мэдүүлэг /хх 7-11/,

Гэрч Д.Эын өгсөн: ”У гэдэг айлтай цуг өвөлждөг Б ах нилээн согтуу байдалтай байсан. Б ахыг манайх руу түшээд У оруулж ирсэн. Тэгээд та унт гээд ор засаж өгчихөөд байж байтал Б ах Уыг чи наашаа сууж бай байж бай гэсэн чинь У үгүй ахаа одоо дүү нь гадаа ажлаа зохицуулна гэсэн. Хэдэн жилийн өмнө 5 морио алдсан байсан тэрний талаар яриад Утай маргалдаад, өдөөд байсан. Тэгээд У та одоо болио хүн алдаж онож л байдаг одоо тэр асуудлын талаар яриад яахав гэж хэлсэн. Тэгээд ярих юмаа та өглөө эрүүл болчихоод манайд орж ирээд яриарай гэж хэлээд манай үүд рүү явсан чинь Б ах Уыг яасан том пиздаа вэ, яасан баян юм гэж хэлээд Уыг заамдаж аваад У тэгэхээр барьж аваад хоёулаа хоорондоо барилцаж аваад У хаалганы доод талын цемент дээр унаад Б ахын доор нь гарчихсан байсан. Тэгтэл У гараараа Б ахыг 2-3 удаа цохиж хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд тэр хоёрыг би дундуур орж салгаад цааш гэрлүүгээ ор гэж Ут хэлсэн. У гэртээ орсон. Б ах зодолдоно гээд У луу дайраад байсан. Тэгээд Б ахыг морин дээр нь мордуулсан тэгээд Б ах Б гэдэг залуутай цуг мордоод явсан." гэх мэдүүлэг /хх 13-16/,

Гэрч Т.Мын өгсөн: ”2022 оны 02 дугаар сарын 11-ны 21 цагийн орчим дуудлага ээлжийн сувилагчаас ирсэн. Үзэхэд баруун талын хамраас нь 2 цэгэн цус гараад байхаар нь 2 оёдол тавьсан бас доод уруул нь сэтэрчихсэн байхаар нь 2 оёдол тавьсан. Даралтыг нь үзэхэд дээд даралт нь 150 доод даралт 100 болчихсон байсан. Зүрх нь 103 цохилж байсныг валидол гэдэг эм өгсөн. Даралт нь буугаад цус нь тогтсон учраас гэмтлийн эмнэлэгт очиж тархины зураг авхуулаарай гэж ар гэрт нь хүлээлгэж өгсөн." гэх мэдүүлэг /хх 19-20/,

Гэрч Б.Шы өгсөн: ”2022 оны 02 дугаар сарын 11-ны орой харанхуй болсон байсан Бямбажав гэдэг хүн над руу 88241487 гэсэн дугаараас залгаад Б ах хүнд зодуулсан байна эмнэлэг руү аваад явж байна гэсэн. Шууд Алтанбулаг сумын эмнэлэг дээр ирэхэд Б ах үзүүлчихсэн Гэмтлийн эмнэлэг рүү явахад бэлэн болчихсон байсан.Тэгээд шууд цагдаа дээр ирж уулзчихаад шууд Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэг рүү явсан." гэх мэдүүлэг /хх 23/,

Гэрч Б Бийн өгсөн: ”...Б гэдэг хүн танай алдсан таван морийг чинь авсан хүнийг нь би мэднэ гэж хэлсэн. Тэгэхэд манай нөхөр тэр яахав болоод өнгөрсөн зүйлийн талаар одоо яриад яахав, гарах юм гарч, орох юм ордог юм чинь одоо яах уу гэж хэлсэн чинь чи ямар орж гаргуулдаг баян пизда вэ, аавын чинь үхлээр чамайг үхүүлнэ чамайг алаад усанд живүүлнэ гээд цамцнаас нь чирч гаргаад нуруугаар нь цемент дээр унагаагаад дээр нь Б гэдэг хүн унаад Б гуайг гараараа 2 удаа цохиж нэг удаа өшиглөсөн хажуу айлын эгч Э Уг өөрийнхөө гэр рүү түлхэж оруулсан." гэх мэдүүлэг /хх 25-27/,

Шүүгдэгч Б.Уын өгсөн: ”2022 оны 02 дугаар сарын 11-ны өдөр манайд Б ах орж ирээд 1 шил архи “Соёрхолт нэртэй 0.75 граммтай архи гаргаж ирээд Б ахад өгсөн. Манай хажуу айлын хүн болох Э гэдэг хүн байсан бас ганц нэг хүмүүс байсан. Тэр архийг ууж дуусгачихаад гэр гэрлүүгээ явцгаасан. Тэгээд Э гэдэг айлын хүн хурдан цагаан эсгэж уудаг зүйл байдаг тэрнээс бид хоёрт хоёуланд нь хийж өгсөн. Тэгээд тэр хурдан цагаан нэртэй эсгэж хийсэн зүйлийг уугаад байж би гэрлүүгээ харих гэтэл чи 5 морио алдаа биз дээ би чиний морийг авсан хүнийг мэднэ та нар хулгайч биз дээ гэж хэлсэн. Би тэрний талаар яриад тэр яахав болоод өнгөрсөн зүйлийн талаар одоо яриад яахав. Гарах юм гарч орох юм ордог юм чинь гэж хэлсэн чинь чи яасан баян хулгайч вэ чамайг би дээш гаргахгүй гээд надаас дахин зулгааж аваад гэрийн довжоо дээр давхралдаж унасан. Б ах тавихгүй болохоор нь гараараа 3 удаа цохиж нэг удаа хацар хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгээд манай хажуу айлын эгч Э намайг салгаж би гэр лүүгээ орсон. В.Бд эмчилгээний зардал 1 060 000 төгрөг төлж барагдуулсан." гэх мэдүүлэг /хх 32-34, 37-39, 54-55/

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 135 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.В.Бын биед баруун хацрын төвгөр, доод уруулд шарх, зүүн доод 1-р шүдний булгарал, зүүн доод 2-р шүдний сулрал, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад 5% нөлөөлнө." гэжээ /хх 41/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Уын дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй. Шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, түүнийг хүсэж үйлдээгүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Б.Ут ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

Шүүгдэгч Б.Ут эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5-т заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгчийн хүсэлтийг харгалзан 500 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

 

Хохирол, хор уршиг  бусад асуудлын талаар:

 

Хохирогч В.Б хохиролд 1 060 000 төгрөг авч гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн 2234000000133 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Б цайвар өнгөтэй үзүүр нь нарийн шовх үзүүртэй эвхдэг тонгоргон 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,

хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Ут оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5.Эрүүгийн 2234000000133 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7.Шийтгэх тогтоод давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ