| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/01995/и |
| Дугаар | 1971 |
| Огноо | 2017-07-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 1971
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 хороолол, Батмөнх гудамж, 44 байр, 9 тоотод оршин суух, Боржигин овогт Алтантуяагийн Мөнхчимэг /РД:ТЕ84030361/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, Олимп 5 байр, 1 тоотод оршин суух, Боржигон овогт Шагдарсүрэнгийн Болд /РД:УХ61100176/
2.372.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Мөнхчимэг, хариуцагч Ш.Болд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Мөнхчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
А.Мөнхчимэг миний бие цахим зараар МУИС, ШУТИС, БИС зэрэг сургуулиудад оюутан элсүүлэх болон шилжүүлэн оруулж өгнө гэх зарын дагуу Ш.Болдод 1.500.000 төгрөгийг 102300023942 дансаар өгсөн. Тэрээр хүүхдийн бичиг баримтыг аваад 10 хоногийн дотор оруулж өгнө, өмнө нь ах нь олон хүүхэд оруулж өгч байсан, МУИС-ийн захиралтай хамтран ажилладаг гэж байсан. Гэвч өдийг хүртэл бүтээж өгөөгүй бөгөөд утсаа сольж, холбоо тасарсан. Бид уг мөнгийг нотариатаар орж өгсөн. Мөн 05 дугаар сарын 19-ний өдөр Ш.Болдоор хүлээж авсан мөнгө, алданги болон гарсан зардлыг төлнө гэсэн бичиг хийлгэж авсан. Иймд Ш.Болдоос бэлнээр өгсөн 1.500.000 төгрөг, алданги 772.500 төгрөг, холбогдон гарсан зардал 100.000 төгрөг нийт 2.372.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А.Мөнхчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч А.Мөнхчимэг миний бие нэхэмжлэлийн шаардлагыг 472.500 төгрөгөөр багасгаж, Ш.Болдоос 1.900.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрч, 1.900.000 төгрөгийг 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж байна. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэв.
Хариуцагч Ш.Болд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч А.Мөнхчимэг нь нэхэмжлэлийн шаардлагын 472.500 төгрөгөөс татгалзаж, 1.900.000 төгрөг нэхэмжилж байгааг миний бие төлөхийг зөвшөөрч байна. 1.900.000 төгрөгийг миний бие 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч А.Мөнхчимэг нь нэхэмжлэлийн шаардлагын 472.500 төгрөгөөс татгалзаж, 1.900.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ш.Болд төлөхөөр зөвшөөрч, 1.900.000 төгрөгийг 1 сарын хугацаанд буюу 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Мөнхчимэг нь хариуцагч Ш.Болдод холбогдуулан 2.372.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан эвлэрч, үүгээр нэхэмжлэгч А.Мөнхчимэг нь нэхэмжлэлийн шаардлагын 472.500 төгрөгөөс татгалзаж, 1.900.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ш.Болд төлөхөөр зөвшөөрч, 1.900.000 төгрөгийг 1 сарын хугацаанд буюу 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигч харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч А.Мөнхчимэг, хариуцагч Ш.Болд нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд зохигчид эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52910 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ш.Болдоос 45350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А.Мөнхчимэг нь нэхэмжлэлийн шаардлагын 472.500 төгрөгөөс татгалзаж, 1.900.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ш.Болд төлөхөөр зөвшөөрч, 1.900.000 төгрөгийг 1 сарын хугацаанд буюу 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52910 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ш.Болдоос 45350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Мөнхчимэгт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА