Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/132

 

 

 

 

              2022              3              30                        2022/ШЦТ/

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ариунзул,

   Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Эд холбогдох эрүүгийн 2134000910063 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, С.Э, , эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

2.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 933 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 7 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн,

3.Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 766 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

  Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч С.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч С.Э нь 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 14 цагийн орчим Төв аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багийн Зүүм гэх газар хувийн таарамжгүй харьцааны улмаас Ц.Хтай маргалдаж, гараараа түүний эрүү хэсэгт цохиж эрүүний зүүн хэсгийн хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн 213400090063 дугаартай хэрэгт авагдсан

 

           Хохирогч Ц.Хын өгсөн: “Би Төв аймгийн Эрдэнэ сумын 5-р багийн нутагт найз Ганзоригийн гэрт хаврын ажилд туслахаар ганцаараа 2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр очсон. 4 дүгээр сарын 06-ны өдөр Ганзоригийн таньдаг 11 хүн самарнаас бууж ирээд Хараа, Шар чингис нэртэй 2 авдар орчим уусан. Нэг залуу эхнэрээ зодоод байсан тул салгах гээд очтол миний зүүн эрүү орчим 1 удаа цохисон. Тэгээд би ухаан алдаад босож ирсэн. 4-р сарын 06-ны өдөр Улсын 1-р эмнэлэгт үзүүлэхэд эрүү хугарсан гэж хэлсэн. Тэр залуу эхнэртэйгээ маргалдаад 69-н хаалга мөргүүлж байхаар нь болиулах гэсэн чинь миний нүүр лүү цохисон. Эмчилгээний зардалд 400 000 төгрөг авсан, үлдэх 3 800 000 төгрөгийг 4-р сарын 10-ны дотор төлөхөөр тохиролцсон тул гомдол саналгүй.” гэх мэдүүлэг /хх 18-19, 21, 102/,

 

            Гэрч Б.Гийн өгсөн: “Би Төв аймгийн Эрдэнэ 2-р багийн нутагт мал маллаж амьдардаг найз Т.Зоригсайхан гэх найзындаа мал төллүүлэхээр очсон байсан. Тухайн үед би найзындаа очоод 8 сар гаруй хугацаанд найзтайгаа хамт мал маллаж байсан. Хэрэг гардаг өдөр манай найзынд уулснаас самарнаас бууж ирсэн гэх 7-8 хүн ирж хоол унд идэж ямаа гаргаж идсэн. Тэр хүмүүс манай найзынд нэг хоноод явсан. Шөнө архи ууж байгаад нэг танихгүй залуу эхнэртэйгээ муудаад байсан. Тэгтэл хажууд нь сууж байсан Х гэх залуу та хоёр муудахаа боль гэж байсан. Тэгээд орой болсон учир бүгд унтаж амарцгаасан. Өглөө нь босоод ирсэн чинь нөгөө эхнэртэйгээ муудаад байсан танихгүй залуу эхнэрийгээ гадаа байсан УАЗ 469 машины хаалгыг мөргүүлээд зодоод байсан. Х гэх залуу чи өгчигдөр оройноос хойш эхнэрийгээ зодоод байх юм болиоч гэж хэлээд өөдөөс нь очсон чинь Хг гараараа цохиж байсан. Тэгтэл Х шанаагаа бариад миний эрүүг хугалчихлаа гэж байсан. Тэгээд төд удалгүй тэр хүмүүс өөрсдийнхөө унаж ирсэн хоёр УАЗ 469 машинаар Хг аваад манай найз Т.Зоригтсайханынхаас шууд хөдлөөд явсан.” гэх мэдүүлэг /хх 27-28/,

 

            Гэрч Ш.Аийн өгсөн: “Маргааш өглөө нь бид нар ууж дуусаагүй архиа уугаад гэрийнх нь гадаа сууж байсан чинь Э эхнэртэйгээ жаахан муудаад байсан. Х гэх ах чи одоо болиочээ гээд согтуу хажуугаас нь ороод байсан. Тэгсэн чинь Х газар уначихсан байсан. Тэгэхээр нь би Зоригоо гэх ахтай цуг очоод Х Э хоёрыг салгасан. Тэгсэн удалгүй Х гэх хүн миний эрүү жаахан эвгүй болчихсон байна гээд эрүү нь хавдчихсан байсан. Тэгэхээр нь Зоригоо ах рүү нь хугарчихсан юм биш үү гээд юм зажлуулж үзсэн чинь зажилж дийлэхгүй байсан. Тэгээд бид Х гэх хүнийг эмнэлэгт үзүүлэхээр авч явсан.” гэх мэдүүлэг /хх 36/,

 

            Шүүгдэгч С.Э гийн өгсөн: "Би Хыг нэг удаа баруун гараараа зүүн эрүү хэсэгт нь нэг удаа цохисон өөрөөр цохиж зодоогүй." гэх мэдүүлэг /хх 62-63/,

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн №3142 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.Ц.Хын  биед эрүүний зүүн хэсгийн хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэжээ /хх 42-43/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгч С.Э нь согтуугаар хамтран амьдрагчаа зодсон үйлдлийг болиулах гэсэн Ц.Хыг нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь эрүүний зүүн хэсгийн хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан хүндэвтэр хохирол учруулсан.

 

Шүүгдэгч С.Эгийн дээрх үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй түүнийг өөрийн үйлдэл эс үйдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

           Шүүгдэгч улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаж мэтгэлцээгүй болохыг дурдаж, улсын яллагчийн шүүгдэгч С.Эг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч С.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жилийн ялыг сэргээн нэмж нэгтгэж 1 жил 1 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргаж,

Шүүгдэгч ямар нэг санал гаргаагүй болно.  

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч С.Э нь урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

2.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 933 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 7 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн,

3.Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 766 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбар, ял шалгах хуудсаар /хх 64, 67-79/ тогтоогдсон.

 

Шүүгдэгч С.Э нь сүүлд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 766 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсэн байх хугацаанд бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн байх тул,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял онодуулна." гэж заасан тул Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 766 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон заалтыг хүчингүй болгож, энэ тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 1 жил тэнссэн хугацааг сэргээн нэмж нэгтгэх нь зүйтэй гэж үзэв.  

 

Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг дурдаж, шүүгдэгчийн холбогдсоно Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байх тул түүнд 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ял оногуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно." гэж тус тус зааснаар,  

            шүүгдэгч С.Эд энэ тогтоолоор оногдуулсан 1 000 000 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 2 сар 6 хоногийн хорих ял дээр өмнөх Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 766 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн эдлэх ялыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар 6 /зургаа/ хоног хорих ялаар тогтоож,

 Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэргийг харгалзан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн 2134000910063 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч С.Эг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эд 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3.Шүүгдэгч С.Эд өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ний өдрийн 766 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон заалтыг хүчингүй болгосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эд энэ тогтоолоор оногдуулсан 1 000 000 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 2 сар 6 хоногийн хорих ял дээр өмнөх Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 766 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар 6 /зургаа/ хоног хорих ялаар тогтоосугай.

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эд оногдуулсан 1 жил 2 сар 6 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.    

 

6.Эрүүгийн 2134000910063 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Э нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.БАТЖАРГАЛ