Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2017/01947

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, жасрайн “Женерал ложистик” ХХК-ийн төлөөлөгчийн газрыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж  оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхзул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Ашли ХХК нь дотоодын болон олон улсын чингэлэг, орон нутгийн ачаа тээврийн үйл ажиллагаа явуулах зорилгоор 2006 онд үүсгэн байгуулагдсан. Манай компани нь “Женерал Ложистикс” компанийн төлөөлөгчийн газартай 2013 оноос хамтран ажиллаж ирсэн. 2017 оны 3-р сараас эхлэн бидний харилцаа бага зэрэг доголдож төлбөрийн үлдэгдэл гарч эхэлсэн. Энэ нь 2017 оны 2,3-р сард манайхаар ачаа тээвэрлүүлэхээр 71994-4/40 дугаартай иргэн Жаргалсайханы чингэлэгийн 1000 ам доллар, 487150-3/40 дугаартай Булганжаргалын чингэлэгийн 700 ам доллар, 485793-2 дугаартай Доктор эйр ХХК-ийн чингэлэгийн 927,63 ам доллар, 300501-0 дугаартай Ууганболдын чингэлэгийн 910 ам доллар, 300431-1 дугаартай Ууганболдын чингэлэгийн 910 ам доллар, 300246-9 дугаартай Ууганболдын 910 доллар, 300315-1 дугаартай Ууганболдын 910 ам доллар, 300360-8 дугаартай Ууганболдын 910 ам доллар, 142657-0 дугаартай Чимидбалжирын 500 ам доллар, 110538-0 дугаартай Чимидбалжирын 500 ам доллар, 694692-1 дугаартай Мөнхжаргалын 930 ам долларын чингэлэгийн тээвэрлэлтийн үлдэгдэлтэй гарсан бөгөөд нийт 9107,63 долларын төлбөр төлөх ёстой байсан. Үүнээс 2700 долларыг Ашли ХХК Женерал Ложистикс компаний төлөөлөгчийн газарт төлөх ёстой байсан төлбөрөөс суутгасан мөн Женерал Ложистикс компаний төлөөлөгчийн газарт 1055 доллар төлөх ёстой байсан Монложистик ХХК- ийн төлбөрийг Ашли ХХК-д шилжүүлж зөрүү 5352.63 ам долларын үлдэгдэлтэй болсон. Энэхүү төлбөрийн үлдэгдэлийг 2017 оны 5-р сарын 5-ны өдөр төлөх ёстой байсан ч өнөөдрийг болтол төлөөгүй. Женерал Ложистикс компани нь одоогоор санхүүгийн хүндрэлд орж дампуурч байгаа гэсэн мэдээг авсан бөгөөд Женерал ложистикс компанийн төлөөлөгчийн газрын Баянгол дүүрэг, 16-р хороо, Амарсанаагийн гудамж, 12-1, Колорадо бизнес төвийн 205 тоот хаягаар 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 102/Ш32017/07462 тоот шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д “хариуцагчийн хаяг тодорхойгүй” үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Шүүгчийн захирамжлах хэсгийн 3-т Нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин байгаа газрын хаягийг тодорхой болгосны дараа шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргах эрхтэй болохыг дурдсугай мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж заасныг үндэслэн Женерал ложистикс компанийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрыг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргаж байна. Ерөнхий менежер Сэнгэдоржийн Мөнхбат гэж хүн байсан. Утас 88089837 гэжээ.” гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч “Ашли” ХХК нь “Женерал ложистик” ХХК-ийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

 

 “Женерал ложистик” ХХК-ийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 сарын 25-ны өдрийн 102/ШЗ2017/07462 дугаар захирамж, Худалдаа хөгжлийн банкны депозит дансны хуулга, “Ашли” ХХК-ийн бэлэн мөнгөний орологын баримт, нэхэмжлэх баримт,  нэхэмжлэгчийн шүүхэд гаргасн нэхэмжлэл зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 1-2, 6, 12-18 дугаар тал/

 

Түүнчлэн Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд  “Женерал ложистик” ХХК-ийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газарын оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан Баянгол дүүрэг 16 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, 12-1, Colorado бизнес төвийн 205 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаггүй болохыг нотолсон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШЗ2017/07462 дугаар захирамжаар нотлогдож байх тул түүний оршин суугаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд  “Женерал ложистик” ХХК-ийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газарыг эрэн сурвалжлах ажиллагааг Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.