Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/115

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэг,

Шүүгдэгч С.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт С. С-д холбогдох эрүүгийн 2234000380098 дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Төв аймаг, Баян-Өнжүүл сум, 1 дүгээр баг, Бараат гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

Урьд Төв аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж шийтгэгдэж байсан, ... регистрийн дугаартай, Б овогт С.С

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.С нь Төв аймгийн Эрдэнэ сумын Ар Жанчивлан сувилалын газарт 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр өөрийн эхнэр болох Б.Ууганхандыг яасан удаан юм бэ хурдлаач гэж уурлан гуталтай хөлөөрөө түүний баруун гар руу өшиглөж шууны ясыг хугалж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч С.С нь Төв аймгийн Эрдэнэ сумын Ар Жанчивлан сувилалын газарт 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр өөрийн эхнэр болох Б.Ууганхандыг яасан удаан юм бэ хурдлаач гэж уурлан гуталтай хөлөөрөө түүний баруун гар руу өшиглөж шууны ясыг хугалж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн 2234000380098 дугаартай хэрэгт авагдсан

 

            Хохирогч Б.Ууганхандын өгсөн: “Би Сундуйн С гэх хүнтэй 2006 оны 10 дугаар сарын 4-ний өдөр анх гэр бүл болсон тухайн үед би 3 сартай жирэмсэн байсан. Сын хүүхэд биш С ч гэсэн мэдэж байгаа өөрөө эцэг нь болно гээд бид хоёр гэр бүл болсон. Бид хоёр дундаас нэг охин, нэг хүүтэй болсон. Бид хоёр 10 гаран жил амьдарсан. Хоёр охиноо бага байхад Улаанбаатар хотын Налайх дүүрэгт 2 жил амьдарсан. Манай нөхөр С.С уурхайд ажилдаг байсан. Би уурхайд тогооч хийдэг байсан. Улаанбаатар хотод налайх дүүрэгт хоёр дахь охин минь 2 нас гарантаа байсан 2010 оны өвөл 10-11 сарын үед байх сарыг тодорхой санахгүй байна. Манай бага охин мөлхөж явж байгаад аргалын авдрын хөөнд хамаг хувцсаа хөөдчихсөн байхаар нь би яаж байгаа юм бэ гээд хүүхдээ зөөлхөн цохиод авсан чинь манай нөхөр С.С хүүхэд зодлоо гээд гараа зангидаж байгаад миний зүүн гар луу цохисон би айгаад гэрээсээ гараад гүйсэн чинь араас гарч ирээд миний баруун гарын шуу хэсэг руу тавчиктай хөлөөрөө өшиглөсөн чинь миний гар хавдчихсан дахиж намайг зодоогүй хүүхэд жоохон байхад иймэрхүү зан гаргасандаа уучлалт гуйгаад өнгөрсөн. Маргааш нь миний зүүн гарын бугалга хэсэг хөндүүр болчихсон баруун гарын шуу хавдаад хөхөрчихсөн байхаар нь давстай хар цайхаар жин тавиад хавдар нь буучихсан. Би гараа эмнэлэгт үзүүлмээр байна гэхэд үзүүлэхгүй зүгээр хавдар нь буучихсан юм чинь зүгээр болчихно гээд үзүүлээгүй би нууцаар бариачид гараа бариулсан чинь бариач миний хугарсан гарыг минь мэдэхгүй бариад ясыг нь зөрүүлчихсэн байсан. 3-4 хоногийн дараа ажиллаа хийж чадахгүй яс янгинаад байхаар нь уурхайн даргад хэлэхэд ингэж байж болохгүй эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гэхэд нь Улаанбаатар хотын Налайх дүүргийн эрүүл мэндийн төв дээр зургийг нь авхуулсан чинь гар чинь хугарсан байна гээд миний гарыг гипсдчихсэн. Би 14 хоног гараа сойлттой байсан. Гипсээ авхуулахад эмч гар чинь муруй эдгэсэн байна. Улаанбаатар хотын гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүл гэж хэлсэн. С бид хоёр Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлэхэд татаж ойртуулаад гипстсэн гарыг хадах боломжгүй гэж хэлсэн. Төв аймгийн Баян-Өнжүүл суманд 2016 оны зун бага хүү Цэвээнхүү гэдсэнд байхад манай нөхөр намайг архи уудаг өөрийнхөө найзуудтай хардаад чиний гэдсэнд байгаа хүүхэд миний хүүхэд биш гэж хэлсэн. Би уурлаад чи тэгвэл Tes аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажилдаг лаборант дүүгээрээ шинжилгээ өгүүл гэж хэлэхэд С гэрийнхээ хаалга түгжээд намайг гарахгүй гээд түлхэж унгаж байгаад ингээд наад хүүхдийг чинь зулбуулчихъя гээд миний гэдэс дээр дэвсэхэд нь би болиоч дээ чи намайг аллаа ш дээ гээд орилсон чинь галын дэгээ аваад ингээд чамайг бур алчихъя гээд галын дэгээгээр миний бүх биеийг хөх эрээн болтол зодсон шөнийн 03 цагийн үед С унтчихаар нь би гараад Төв аймгийн Баян-Өнжүүл сумын эрүүл мэндийн төв дээр очсон Тухайн үед би эрүүл мэндийн төвд үйлчлэгч хийдэг байсан намайг очиход сувилагч Оюун эгч гарч байсан С намайг зодчихлоо гэж хэлээд хөхөрч хавдсан биеэ үзүүлсэн. Надад өвчин намдаах тариа хийж өгсөн. Би эмнэлэг дээрээ унтаж амарсан. Би эмнэлгийн цонхоор харж байтал С 06 цагийн үед гэрээсээ гараад эмнэлэг рүү ирж байхыг хараад Оюун эгч намайг нуусан. С орж ирээд намайг асуугаад ирсэн үү гэхэд Оюун эгч ирээгүй гээд явуулсан байсан. Миний бие өвдөөд доошоо хүүхэд гарчих гээд хэцүү байсан. 09 цаг болоод ажил цугласан чинь эмэгтэйчүүдийн эмчид үзүүлсэн чинь төрхийн өмнөх өрөөнд 7 хоног хэвтүүлэн эмчилсэн. Эмчилгээ хийлгээд гайгүй болохоор нь Маамаа гээд найзынхаа гэрт очоод 7 хоног ажлаа хийж байгаад эмчээсээ чөлөө аваад эмнэлгийн тэрэгтээ Улаанбаатар хотод том эгчийн төрсөн охин Ууганжаргалын гэрт очиж 14 хоносон. Нэгт л хүүхдээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм чинь авхуулчихъя гээд эмнэлгээр явсан боловч том болчихсон эхийн амь насанд аюултай гэх шалтгаанаар авхуулж чадаагүй хоёр, том охин минь сургууль амарчихсан байсан болохоор Сын төрсөн дүү Туулын гэр рүү явуулчихсан байсан. Би Улаанбаатар хотод байж байгаад Төв аймгийн Баян-Өнжүүл суманд гэртээ ирээд эмнэлэгт ажлаа хийсэн. Энэ асуудлаасаа болоод сумын хэсгийн төлөөлөгч Сыг шалгасан С дахин ийм асуудал гаргахгүй гээд баталгаа бичээд би өрөгдлөө буцаагаад авсан. Би бага хүүгээ төрүүлээд 7 сар гарантаа байхад нь ажилдаа орж ажлаа хийсэн. Манай нөхөр эсгийний үйлдвэрт ажилладаг байсан. Сүүлдээ архи уугаад байхаар нь аав ээж нь Төв аймгийн Баянцагаан сумын нутагт байрлах хадам аав ээжийн Зоргол цайны газарт бид хоёр хадам ээжтэйгээ хамт ажилласан 2020 оны 11 дүгээр сард Төв аймгийн Эрдэнэ сумын Ар жанчивлан амралтын газарт би үйлчлэгчээр ажилд ороод манай нөхөр С.С Ар жанчивлан амралтын газрын 60 гаран үхэр малладаг байсан. Төв аймгийн Эрдэнэ сумын Ар Жанчивлан сувиллын 60 гаруй үхрийг маллаад би өглөө орой хоёр охинтойгоо үнээгээ саагаад сүүг нь амралтын газарт С хүргэж өгдөг байсан 2021 оны 06 дугаар сарын 8-ны өглөө манай нөхөр бага охин Оюунтүлхүүртэйгээ хамт сүүгээ хүргэж өгөх гээд яасан. Би том охин Хандсүрэн хүү Цэвээнхүү нартай гэртээ үлдсэн. Манай нөхөр сүүгээ хүргэж өгөөд усаа авч ирсэн. Гэрт орж ирээд намайг удаан байна. Пизда юманд явах гэж байж яасан удаан юм бэ гээд уурласан. Тэр өдөр бид нар Төв аймгийн Сэргэлэн сум 4 дүгээр зөрлөг гэх газарт байдаг. Хүрлээ гэх бариачид миний нуруугаа бариулахаар бариач дээр очих байсан юм. Чи уурлаад байгаа бол чи ч гэсэн зүрхээ бариулж байгаа юм чинь чи гурван хүүхэдтэйгээ явчхаад ир би явахгүй тугалаа хараад сүүгээ хөөрүүлээд гэртээ байж байя гээд аргалын авдраас аргал галдаа хийх гэсэн чинь миний баруун гарын шуу хэсэг руу кромон гуталтай хөлөөрөө өшиглөчихсөн. 3 хүүхэд машинд ороод суучихсан явах гэж байсан болохоор бид хоёр гэрээс гараад 3 хүүхэдтэйгээ бариач дээр очиход миний баруун гар хавдаад хөхөрчихсөн очсон. Хадам ээж Эрдэнэчулуун өчигдөр ирэхэд гар чинь зүгээр байсан биз дээ гараа яачихсан юм бэ гэхэд Сыг бие засах гээд гарахад нь Сыг өшиглөсөн гэж хэлсэн. С орж ирэхэд нь ээж нь Сыг загнасан С өөрийнхөө өмөөрсөн. Миний буруугаас болсон гэж ээждээ ойлгуулсан. Бариач хугарсан гар чинь дахиад хугарчихсан бороолсон яс нь дахиад салчихсан байна гэж хэлсэн. Бид нар бариачаас гараад шууд гэртээ ирсэн. Би эмнэлэг яаж гараа үзүүлье гэхэд С уурлаад өөрөөр нь эдгээнэ пизда минь гээд өөрөө яваад эмийн сангаас алтан гагнуур барагшун 100-тай деклоденк кальц авч ирж өгсөн. 2021 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Ар жанчивлан сувиллын газарт гэртээ байж байтал саахалт айлын залуу бид хоёрыг гэртээ дуудсан. Бид хоёр саахалт айлын гэрт очсон чинь хүмүүс ирчихсэн байсан. Манай нөхөр С урд өдөр нь архи уучихсан байсан болохоор архи ууж чадахгүй бөөлжөөд байсан. Тэнд байсан хүмүүстэй хардаад байх шиг байсан. Намайг явъя явъя гэсээр байгаад бид хоёр гэртээ ирсэн. Би тэр айлд нэг хул айраг уусан. Би архи уудаггүй гэр рүүгээ явж байтал С надаас архи нэхээд байсан. Би мөнгө байхгүй архи авч өгч чадахгүй гэж хэлсэн. Гэртээ ирээд Сыг унт гэж хэлсэн чинь унтахгүй байсан. Би гэрээсээ гараад бие засах гээд нойл руу явж байтал С миний араас хромон гуталтай хөлөөрөө миний ахар сүүл хэсэг рүү өшиглөсөн. Дараа нь охиноор харуулсан чинь хөхөрчихсөн байна гэж хэлсэн. 2021 оны 08 дугаар сарын дундуур хүүхдүүд хичээл орохоос өмнө буцаад Төв аймгийн Баянцагаан сумын нутаг Довын гуанз гэх газарт гэрээрээ нүүж ирсэн. Би хамгийн сүүлд зодуулахдаа төрсөн эгчдээ бүгдийг нь хэлчихсэн байсан юм. 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр манай төрсөн ах эгч ирээд миний хувцсыг аваад явсан. Тухайн үед 3 хүүхэд Сын бага дуу Батчимэг дээр Төв аймагт байсан. Би ах эгч нартайгаа Төв аймгийн Баянцагаан суманд очоод 4 хоноод Төв аймгийн Зуунмод сумаас 3 хүүхдээ аваад Улаанбаатар хот руу явсан Би з хүүхэдтэйгээ хамт 2021 оны 09 дүгээр сарын 27-ний өдрөөс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо 23-2 тоотод нийтийн байранд сарын 300.000 мянган төгрөгийн түрээс төлөөд амьдарч байна. Би Саар олон жил зодуулж дарамтлуулж ирсэн. Одоо амьд сэрүүн дээрээ салъя гурван хүүхдээ бодъё гэж шийдсэн. Би Стай албан ёсны гэрлэлтийн баталгаатай хамт амьдраад 10 гарна жил болж байна. С намайг зодож цохихдоо дандаа эрүүл байсан. Архи уусан үедээ зодож цохидоггүй. С архи уусан үедээ гэртээ агсам согтуу тавихгүй хүүхдүүдээ ч гэсэн зодож байгаагүй намайг л элдэв хоёроор хэлж цохиж зоддог. С аймаар хартай хар нь бараг сэтгэцийн өвчин болсон байх хардалтаар болж намайг зодож цохидог. Надад ямар нэгэн гэр бүлээс гадуур харилцаа байхгүй. С одоо Төв аймгийн Баянцагаан сумын Довын гуанз гэх газарт а ээж дээрээ байдаг. Холбоо барих утас нь 98930511, 98115482 93190511 дугаарын утастай байгаа би хадам ээж Эрдэнэчулуунд танай хүүгээс сална би цагдаад өгч байгаа гэж хэлэхэд миний охин өргөдлөө өг цаадах чинь Цэцэгмаатай суучихсан. Цэцэгмаагийн гэрт хонож өнжөөд гэртээ ирэхээ байсан гэж хэлсэн. Би Төв аймагт байдаг Сын хоёр эмэгтэй дүүд хэлэхэд та өргөдлөө өг гэж хэлсэн. Тэр хоёр ч гэсэн тухайн байдлыг бүгдийг мэдсэн. Би маш их гомдолтой байна. Сад хуулийн дагуу хариуцлага тооцуулах хүсэлтэй байна. Би энэ хүнд олон жил зодуулж дарамтлуулсан. Дахин зодуулахаас айж байна. Би салах өргөдлөө шүүхэд өгчихсөн. Гурван хүүхэдтэйгээ хамт тусдаа байгаа.” гэх мэдүүлэг/хх-12-14 тал/,

 

            Хохирогч Б.Ууганхандын дахин мэдүүлэг өгсөн: “Би тухайн үед болсон зүйлийн талаар дэлгэрэнгүй ярьсан. Манай нөхөр С.С надаас уучлалт гуйсан. Бид хоёр 3 хүүхдээ бодоод цаашид хамт амьдрахаар шийдсэн. С миний нуруу гарыг эмчлүүлж эмчилгээний бүх зардлыг гаргасан. Надад ямар нэгэн гомдол байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй би нөхөртэйгөө эвлэрсэн. Манай нөхөр хийсэн үйлдэлдээ  маш их гэмшиж байгаа, дахин ийм үйлдэл гаргахгүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-16 тал/,

 

            Насанд хүрээгүй гэрч С.Хандсүрэнгийн өгсөн: “Би Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо 23-2 тоотод ээж Ууганханд дүү Оюунтүлхүүр, Цэвээнхүү нарын хамт оршин суудаг Б.Ууганханд миний төрсөн ээж С.С миний төрсөн аав байгаа юм. 2016 оны зун сарыг сайн санахгүй байна. Зуны амралт эхэлчихсэн байсан юм Манай бага дүү Цэвээнхүү ээжийн гэдсэнд байхад манайх Төв аймгийн Баян Өнжүүл суманд байдаг байсан юм. Би эмээ өвөөгийндөө Довын гуанз нь дээр байсан юм дуу Оюунтүлхүүр Төв аймгийн Эрдэнэ сумын Ар жанчивлан гэх газарт байсан. Би довын гуанз нь дээр эмээ өвөө дээрээ байж байгаа ирсэн чинь манай ээжийг аав галын дэгээгээр зодсон гэж ээж хэлсэн. Ээжийн бие хөхөрчихсөн байсан. 2019 оны өвөл 12 дугаар сарын 31-ний өдөр манайх Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг Довын гуанз нь дээр байдаг байхад манай аав ээж хоёр нэг эрэгтэй эмэгтэй хоёр хүнтэй гэртээ 0.75 граммын хэмжээтэй Соёрхол нэртэй архи хувааж уусан нөгөө хоёр хүн архиа ууж дуусаад явчихсан. Манай аав ээж хоёр юунаас болж муудсаныг мэдэхгүй байна. Аав ээжийн зүүн хөмсөг рүү нь гараар 2-3 удаа цохисон чинь манай ээжийн зүүн хөмсөгнөөс цус гараад байсан. Маргааш нь ээжийн зүүн нүд хөхөрчихсөн байсан. Манай өвөө эмээ хоёр мэдэж байгаа. 2021 оны 06 дугаар сард Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Ар жанчивлан гэх газарт манайх байдаг байсан юм Өдрийг тодорхой санахгүй байна. Манай аав ээжийн нар бариачид нурууг бариулдаг байсан юм. Өглөө босоод бариачид явах гэж байтал аав С.С ээжид чи яасан удаа юм бэ хурдлаач гээд уурлаад байхаар нь манай ээж Ууганханд тэгвэл чи гурван хүүхэдтэйгээ явчих гэж хэлсэн чинь манай аав уурлаад ээжийн баруун гарын шуу хэсэг руу нь нэг удаа өшиглөсөн ээж галын дэргэд сууж байсан. Тэгээд бид нар сүүгээ хөөрүүлчхээд ээж аав хоёр дүүгийн хамт бариач дээр очсон чинь ээжийн гарыг хугарсан яс нь зөрчихсөн байна гэж хэлсэн ээжийн гар хавдчихсан гадна тал нь хөхөрчихсөн байсан. 2021 оны 06 дугаар сард өдрийг тодорхой санахгүй байна. Манай аав ээж хоёр хөдөө айлд очоод мод руу явсан гээд гэртээ ирсэн. Манай ээж аав хоёр хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэртээ ирээд манай аав ээжийг хүнтэй хардаад хэрэлдэж байснаа ээжийн гуя нуруу хэсэг руу аав гараар цохиод байсан. Ээжийн зүүн хөмсөгнөөс цус гараад байсан. Ээж гэрээс гараад цусаа угаах гээд гоожуур дээр зогссон чинь ээжийн араас аав хромон гуталтай хөлөөрөө өшиглөсөн. Гэрт манай хоёр дүү ээж аав бид хоёр тав л гэртээ байсан. Маргааш өглөө нь ээж нуруугаа надад харуулсан чинь нурууны доод хэсэгт хохиод хавдчихсан байсан. Би ямар шалтгаанаар зодоод байдгийг мэдэхгүй байна. Ээжийг зодох үедээ заримдаа эрүүл заримдаа согтуу байдаг байсан. Манай аав ер нь их бага хэмжээгээр ээжийг зодож гар хүрдэг байсан. Манай аав ээж хоёр хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Аав ээж хоёр гэртээ агсам согтуу тавьдаггүй намайг болон хоёр дүүг минь зодож цохидоггүй. Манай аав ээж хоёр нэг нэгнийхээ үгийг сонсохгүй хоёулаа тайлбар хэлээд тэгээд муудалцдаг.” гэх мэдүүлэг/хх-20-22 тал/,

 

Насанд хүрээгүй гэрч С.Оюунтүлхүүрийн өгсөн: “2021 оны 06 дугаар сард манайх Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Ар жанчивлан гэх газарт байдаг байсан юм. Аав ээж хоёр бариачид бариулдаг байсан. Нэг өглөө бариач руу явах гээд байж байтал аав ээжийг удаан байна гээд ээж сүү хөөрүүлээд галын дэргэд сууж байтал манай аав ээжийн зүүн гарын шуу хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Ээж сүүгээ хөөрүүлчхээд бариач дээр ээж аав эгч дуу бид 5 очсон. Бариач ээжийн гарыг барьж үзэж байснаа хугарчихсан байна гэж хэлсэн. Аав тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. 2021 оны 06 дугаар сард өдрийн тодорхой санахгүй байна. Манайх Төв аймгийн Эрдэнэ сумын Ар жанчивлан гэх газарт байдаг байсан юм. Эгч дүү бид гурав аавын дүүгийн гэрт хувцсаа угаах гээд оччихсон байж байтал ээж аав хоёр айлд очоод ирлээ гээд бид эгч дуу бид гурвыг ирж авсан. Аав ээж хоёр бид нарыг ирж авах үедээ л хоорондоо муудалцаад ирсэн байсан. Бид нар гэртээ ирсэн чинь аав халамцуу байсан. Аав ээжийн цээж, нуруу хэсэг рүү гараараа цохиод байсан хөмсгийг нь бас цохиод цус гаргасан. Ээж гараад цусаа угаах гэж байтал аав ээжийн араас нуруу хэсэг рүү нь өшиглөсөн. Маргааш нь ээжийн нурууг харсан чинь нуруу нь хөхрөөд хавдчихсан байсан. Тухайн үед ээжийг зодохдоо аав халамцуу байсан. Манай аав ээж хоёр хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Аав ээж хоёр гэртээ агсам согтуу тавьдаггүй, манай аав ээж хоёр намайг болон эгч дуу бид гурвыг зодож цохидоггүй. Хааяа гайгүй байдаг. Заримдаа хэрэлдээд байдаг. Магнай ээж аавыг зодож байгаагүй манай аав л ээжийг зодоод байдаг.” гэх мэдүүлэг/хх-24-26 тал/,

 

            Насанд хүрээгүй гэрч С.Цэвээнхүүгийн өгсөн: “Манай гэр Төв аймгийн Эрдэнэ суманд Жанчивлан гэх газар байхад аав ээжийн гарыг хугалж байсан. Бас хөмсгийг нь цохиж байсан гээд хүүхэд баруун гараараа зүүн хөмсгийг нь цохиод цус гаргаж байсан. Манай аав архи уудаг. Ээж архи уудаггүй. Манай аав эгч бид гурвыг зодож байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-28 тал/

 

Гэрч Ж.Ариунжаргалын өгсөн: “2010 оны өвөл хэдэн хэдэн сарыг санахгүй байна. Өглөө эрт уурхайд орж ажиллаад өдөр 13 цагийн үед цайндаа ороод буцаж уурхайдаа ороод орой 20 цагийн үед гарч ирдэг байсан. Ууганханд уурхайд тогооч хийдэг байсан юм. Сын гэрт Ууганханд би хамт ажилладаг ганц нэг хүмүүс нийлээд архи уусан юм. Хамт архи уусан хүмүүс бүгд гэрлүүгээ явчихсан С Ууганханд бид гурав гэртээ үлдсэн. Ууганханд гарч бие засах гээд гарсан. Гаднаас орж ирэхдээ ёолоод орж ирсэн яасан бэ гэхэд халтирч унаад гараа эвгүй болгочихлоо гээд баруун гараа барьж байгаад унтаад өгсөн. Өглөө Ууганханд 06 цагийн үед босоод хоол унд цай чанаж өгсөн. С бид хоёр уурхайд ороод ажиллаж байгаад 13 цагийн үед уурхайгаас гараад ирсэн чинь Ууганханд миний гар хавдчихсан байна гээд үзүүлж байсан. Үзэхэд гар нь хавдчихсан байсан. С бид хоёр уурхайгаас орой гарч ирээд гараа үзүүлэх хэрэгтэй гэж тухайн үед хэлж байсан. Ууганханд эмнэлэг явсан байх тэрийг сайн мэдэхгүй байна. Дараа нь бариачид гараа бариулаад зүгээр болсон. Гипсдэж сойсон зүйл байхгүй бид нарт хоол цай хийж өгөөд л байдаг байсан. Би гарыг нь хугарсан гэдгийг мэдээгүй. Би С.Сын гэрт 2010 оноос 2012 оныг хүртэл жил хамт амьдарсан. Намайг байхад С архи ууж гэртээ агсам согтуу тавьж эхнэр хүүхдээ зодож байсан асуудал байхгүй. С шулуун шударга зантай, зодоон хийгээд хүнтэй муудаад байдаггүй би Стай олон жил хуурай ах дүүгийн харилцаатай явж байна.” гэх мэдүүлэг /хх-30 тал/,

 

            Шүүгдэгч С.Сын гэрчээр өгсөн: “Би Б.Ууганхандыг танина. Б.Ууганхандтай 2006 онд анх гэр бүл болоод 16 жил болж байна Б.Ууганхандтай гэр бүл болоход Б.Ууганханд хүүхэд төрүүлчихсэн байсан. Бид хоёр дундаас хүү охин хоёр гарсан. Би том охиноо хүний хүүхэд гэж гадуурхаж байгаагүй би гурван хүүхдээ яг л адилхан эцгийн хайраар хайрласан. Манайх 2010 оны өвөл Улаанбаатар хот Налайх дүүрэгт амьдардаг байсан юм. Би уурхайд ажилдаг байсан юм. Манай эхнэр Б.Ууганхандын гар хугардаг адар бид хоёр хоёулаа архи уучихсан байсан юм. Манай гэр тухайн үед уурхайн аман дээр ташуу газар байдаг байсан юм. Б.Ууганханд гарч бие засах гаж байгаад халтирч унаад баруун гарынхаа шуу хэсгээр хугалчихсан тухайн үед бариачид гарыг нь бариулаад гайгүй болсон. Би Ууганхандыг зодож цохиж гарыг нь хугалсан асуудал байхгүй бороо халтирч унаад гараа хугалсан. Ууганханд өөрөө ч мэдэж байгаа. 2016 оны 6 дугаар сард манайх Төв аймгийн Баян-Өнжүүл суманд амьдардаг байсан юм. Манай эхнэр Б.Ууганханд сумын эрүүл мэндийн төвд үйлчлэгч, би сумын эсгийний үйлдвэрт ажилдаг байсан юм. Би хүний мал туугаад Дундговь аймгийн Адаацаг сумаас Төв аймгийн Баян-Өнжүүл суманд ирсэн юм. Гэртээ ирэхэд манай эхнэр Ууганханд мал туулгуулсан айлын эхнэртэй хардаад надад уурлаад байсан. Тухайн үед манай эхнэр 5 сартай жирэмсэн байсан. Өдрийг тодорхой санахгүй байна. Манай эхнэр Ууганханд эмнэлэг дээр жижүүртэй хоноод ирсэн Өглөө би гэртээ галаа түлээд сууж байтал намайг мал туулгуулсан айлын эхнэртэй хардаад хэрүүл хийгээд уурлаад байхаар нь би гал тулж байсан галын дэгээгээ аваад Ууганханд руу шидчихсэн чинь зүүн зүүн хөмсөг нь язраад цус гарсан. Тэгээд бид хоёр хэрүүлээ болиод учраа олсон. Би Ууганхандад чиний гэдсэнд байгаа хүүхэд чинь миний хүүхэд биш наад хүүхдийг чинь зулбуулчихъя гээд гэдэс дээр нь дэвсэж, галын дэгээгээр зодож цохисон асуудал байхгүй би уурлаад галын дэгээгээ шидсэн чинь зүүн хөмсөг нь язарсан. Ууганханд 16 цагийн үед сумын эрүүл мэндийн төв явсан. Би ажил тарахаас нь өмнө Ууганхандыг авах гээд эмнэлэг рүү явж байтал Ууганханд эмнэлгийн цонхоор харж байснаа цонхоор гараар алга болчихсон. Сар гаран гэртээ ирээгүй Ууганханд Улаанбаатар хотод бэр эгчтэйгээ хамт ажиллаж байна гэж ярьдаг байсан. Манай ээж рүү залгаад би танай хүүхдийн хүүхдийг авхуулна гэж ярьдаг байснаа сүүлдээ авхуулсан гээд эмчилгээний мөнгө гээд ээжээс мөнгө авсан хэдэн төгрөг авсныг мэдэхгүй байна. Хүүхдээ авхуулсан гэж худлаа ярьж байсан. Одоо 6 настай эрэгтэй хүүхэд байгаа. Манай эхнэр Ууганханд маш түргэн ууртай, хүний үг авдаггүй өөрийнхөөрөө зантай ийм тийм ажил хийгээдэх гэхэд чадахгүй гээд хаалга саваад гардаг ийм л зантай хүн, хамаагүй худлаа ярьдаг зантай. Энэ асуудлаас болоод хэсгийн төлөөлөгч дуудаж уулзсан. Ямар нэгэн ял шийтгэл аваагүй. 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдөр манайх Төв аймгийн Эрдэнэ сумын Ар жанчивлан амралтын газарт би үхэр маллаад манай эхнэр үнээг нь сааж сууг нь амралтын газарт тушаадаг байсан. Манай эхнэр урд нь гэртээ байхдаа тэмээнээс унаад нуруундаа гэмтэл авчихсан гээд нуруу нь өвддөг байсан болохоор бид нар Улаанбаатар хотын Налайх дүүргийн 4 дүгээр зөрлөгт байдаг бариачаар 2 өдөр бариулаад гурав дахь өдөр нь явах гэж байтал манай эхнэр явахгүй гэж хэлэхээр нь өөрийг нь бариулж байхад гээд уур хураад баруун гарын шуу хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн тэгсэн чинь гар нь хавдчихсан. Тэгээд бид нар бариач дээр очиж үзүүлэхэд хуучин хугарал нь жаахан сэвтсэн байна гэж хэлсэн. Бид нар бариач дээр очиж бариулчхаад буцаж явах замдаа Улаанбаатар хотын Налайх дүүрэгт байдаг эмийн сангаас алтан гагнуур барагшун 100-тай деклоденк авсан. Тухайн үед бид хоёр бага хүүтэйгээ хамт явж байсан. 2021 оны 8 дугаар сард би Ууганхандын ахар сүүл хэсэг рүү өшиглөснөө санахгүй байна. Манай эхнэр Б.Ууганханд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг маш сайн даадаг архи сайн уудаг найзууд нь болон хүмүүс мэднэ дээ. Би Ууганхандыг 2 удаа цохисноо хүлээн зөвшөөрч байна. Нэг удаа галын дэгээ шидэж хөмсгийг нь язалсан баруун гарын шуу руу нь нэг удаа өшиглөснөө хүлээн зөвшөөрнө. Манайх 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт байдаг байсан юм. Манай эхнэр бид хоёр Довын гуанз ажиллуулаад байж байтал Ууганхандын төрсөн ах эгч нар нь ирээд Ууганхандыг аваад явсан. Тэр өдөр бид хоёр муудалцаж хэрэлдсэн асуудал байхгүй байсан. Одоо манай эхнэр Ууганханд 3 хүүхэдтэйгээ Улаанбаатар хотод байгаа би Төв аймгийн Баян-Өнжүүл суманд хөдөө гэртээ ганцаараа байгаа бид хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаатай. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг/хх-52-53 тал/,

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 30 дугаартай “1.Б.Ууганхандын биед баруун шуу ясны хоёрлосон бороолсон хугарал, зүүн хөмсөгт сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй хуучин гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт/хх-36 тал/,

            Хохирогч Б.Ууганхандын бичгээр гаргасан өргөдөл /хх-8 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүгдэгч С.С гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай  гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Б.Ууганхандын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч С.С.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “зан үйлээ засах”, 2.5-т “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, үүрэг хүлээлгэх мөн зүйлийн 3 дах хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч С.С нь хувиараа хөдөлмөр эрхэлж, Төв аймаг, Баян-Өнжүүл суманд ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суудаг, одоо 40 настай баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь “хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5, 3.3 дахь хэсэгт зааснаар зан үйлээ засах, ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоох/тэнссэн хугацаанд/ албадлагын арга хэмжээ авах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Хохирогч Б.Ууганханд нь гомдол саналгүй гэж мэдүүлсэн/хх-16 тал/, мөн шүүхэд мэдэгдсэн, хэрэгт хохирлын баримт авагдаагүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асууудал байхгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн 2234000380098 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч С.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт С. С.ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б. овогт С. Сыг хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жил 6/зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5, 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.овогт С. С.д зан үйлээ засах, ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоох/тэнссэн хугацаанд/ албадлагын арга хэмжээ авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч . С.д шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч . С.д шүүхээс тэнссэн 1 жил 6 сарын хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С.ад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.С-д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ц.ОТГОНЖАРГАЛ