| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2017/02063/И |
| Дугаар | 102/ШШ2017/01945 |
| Огноо | 2017-06-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2017/01945
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 107 байр, 116 тоотод оршин суух, Сартуул ургийн овогтой Дамбийгийн Баярсайханы нэхэмжлэлтэй,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо,Энхтайвны өргөн чөлөө гудамж, 107 байр, 116 тоотод оршин суух, Сартуул ургийн овогтой Баярсайханы Туул,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 107 байр, 116 тоотод оршин суух, Алаг адуун ургийн овогтой Дагвын Мөнхтуяа,
Үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Баярсайхан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Туул, Д.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай охин Б.Туул нь 2015 оны 03 сарын 31-ний өдөр хүү Т.Санчирыг төрүүлсэн. Охин Б.Туул Солонгос улс руу ажиллахаар удаан хугацаагаар явах болсон тул хүү Т.Санчирыг би эхнэр Д.Мөнхтуяатай хамт 2015 оны 06 сарын 08-ны өдөр хүү үрчилж авсан. Гэвч охин Б.Туул Солонгос улсад ажил хийхээр явах боломжгүй болсон тул одоо хүү Б.Санчирыг эх Б.Туулын асрамжид буцааж, үрчлэлтийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Туул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн хүү Б.Санчирыг эцэг эхдээ үрчлүүлж Солонгос улс руу удаан хугацаагаар ажиллахаар явах гэсэн боловч бүтээгүй. Иймд Б.Санчирыг үрчилсэн үрчлэлтийг хүчингүй болгуулж, хүүхдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхдийн үрчлэлтийг буцааж, хүү Т.Санчирыг эх Б.Туулын нэр дээр шилжүүлж өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Баярсайхан нь 2015 оны 03 сарын 31-ний өдөр төрсөн хүү Б.Санчирыг үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх Нэхэмжлэгч Д.Баярсайханы гаргасан үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
Сартуул ургийн овогтой Туулын Санчир 2015 оны 03 сарын 31-ний өдөр төржээ. Б.Туул нь хүү Т.Санчирыг өөрийн эцэг Д.Баярсайхан, эх Д.Мөнхтуяа нарт 2015 оны 06 сарын 08-ны өдөр үрчлүүлсэн байна. /хх-ийн 4 дүгээр тал/
Нэхэмжлэгч Д.Баярсайхан, үрчлэгч Д.Мөнхтуяа, үрчлүүлэгч Б.Туул нар Б.Санчирын эх Б.Туул Сонголс улс руу удаан хугацаагаар ажиллахаар явах боломжгүй болсон тул 2015 оны 06 сарын 08-ны өдөр Б.Санчирыг үрчилсэн үрчлэлт хүчингүйд тооцуулах нэхэмжлэл, хүсэлт, тайлбарыг шүүхэд гаргажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т “Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно” гэж заасан тул Б.Санчирыг үрчилсэн үрчлэлт хүчингүйд тооцож, хүү Б.Санчирыг эх Б.Туулын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.