Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2299

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 35а дугаар байр 10 дугаар давхарт байрлах, “Залуу гэр бүл” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 35г дугаар байрны 22 тоотод оршин суух, Хиад Боржигон овогт Дамдингийн Баасансүрэн /РД: НЮ67021063/-т холбогдох,

 

1 013 627 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,

                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Залуу гэр бүл” СӨХ-ны төлөөлөгч Г.Оролмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Баасансүрэн нь өөрийн амьдарч байгаа орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, цахилгаан, лифт цэвэрлэгээ бусад үйлчилгээний зардалд зарцуулах төлбөрөө 2014 оны 3-12 дугаар сар, 2015 оны 1-5 дугаар сар, 2016 оны 4-10 дугаар сар, 2017 оны 5-6 дугаар саруудын төлбөрийг төлөхөөс санаатай зайлсхийсэн. Төлбөрөө цаг хугацаанд нь төлөхгүй хохироож байгаа тул 1 013 627 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Баасансүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “Залуу гэр бүл” СӨХ-ны нэхэмжилсэн 1 013 627 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Залуу гэр бүл” СӨХ нь Д.Баасансүрэнд холбогдуулан СӨХ-ны төлбөрт 1 013 627 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Залуу гэр бүл” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Д.Баасансүрэнд холбогдох, 1 013 627 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Баасансүрэн нэхэмжлэлийн шаардлага 1 013 627 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28 878 төгрөгийн тал хувь болох 14 439 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 14 439 төгрөгийг, хариуцагчаас 14 439 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                              М.БАЯСГАЛАН