Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2017/02212

 

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2017/02212

           Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төв оффис 54 тоот, “Жи Эс проперти” ХХК  /РД:5566398/-ийн нэхэмжлэлтэй Т.Наранзаяаг  эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Жи Эс проперти” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Солонго, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи Эс проперти” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: “Жи Эс проперти“ ХХК нь 2015 оны 10-р сарын 27-ны өдөр Т.Наранзаяатай №GS4/A/808 дугаартай “Орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ” байгуулж, гэрээгээр тохирсон хугацаанд орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгсөн. Т.Наранзаяа нь захиалсан байраа хүлээн авсан боловч одоог хүртэл гэрээний дагуу төлөх төлбөрөө төлж барагдуулахгүй байгаа ба 29,220,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Уг төлбөрийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний дотор гэрээний №GS4/A/808-01 дугаартай хавсралтанд заасан нөхцөл, журмын дагуу төлөхөөр тохиролцсон. Тэрээр гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тул  “Жи Эс Пропертиз“ ХХК-ийн зүгээс 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үлдэгдэл төлбөрийг 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд төлөх нэмэлт хугацаа тогтоож мэдэгдэл хүргүүлсэн  боловч одоог хүртэл төлөөгүй байна. Иргэний хуулийн 352.5.1, 219.2 дахь хэсэгт болон орон сууцны барилгыг захиалгаар барих нэмэлт гэрээний 3 дахь хэсэгт заасны дагуу үндсэн төлбөрийн үлдэгдэлд 29,220,000 төгрөг, алданги 990,558 төгрөг нийт 30,210,558 төгрөг гаргуулахаар 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШЗ2017/06971 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд Түмэнжаргалын Наранзаяа /РД:ЦЗ83070964, утас: 99080136, 91115450/-нь худалдан авсан байр болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 4 улирал хотхоны 53А байрны 808 тоотдоо амьдарч байгаа гэх боловч тэр хаягтаа бүртгэлгүй байна. Иймд Т.Наранзаяагийн хаяг тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч “Жи Эс пропертиз” ХХК нь Т.Наранзаяаг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

 

Т.Наранзаяа нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102/ШЗ2017/06971 дугаар захирамж, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн GS4/А/808 дугаар Орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн GS4/A/808 дугаар Орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ, “Жи Эс Пропертиз” ХХК-ийн мэдэгдэл, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 1, 6, 12-20, 22 дугаар тал/

 

Түүнчлэн Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Т.Наранзаяагийн  оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102/ШЗ2017/06971 дугаар захирамжаар нотлогдож байх тул түүний оршин суугаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Т.Наранзаяаг  эрэн сурвалжлах ажиллагааг Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Түмэнжаргалын Наранзаяа /РД:ЦЗ83070964/-г эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Т.Наранзаяа -г эрэн сурвалжилж, оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг цагдаагийн байгууллага /Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст/-д­ даалгасугай.

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Жи Эс Пропертиз” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР