Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2017/01929

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Юнескогийн гудамж, 26Б байр Ү-0 тоотод байрлах, “Лотус финанс ББСБ” ХХК /РД:5833418/-ийн нэхэмжлэлтэй,

       

Хариуцагч: Баянгол дүүргийн  1 дүгээр хороо, Богд Ар хороолол, 21А байр, 122 тоотод оршин суух, Хариад овогтой Цэрэннамжилын Мөнх-Эрдэнэ /РД:ИЭ87021461/-д 49,610,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Лотус финанс ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Мөнх-Эрдэнэ нь тус ББСБ-д хандан 2015 оны 10-р сарын 23-ны өдөр өөрийн өмчлөлийн БГД-ийн 1-р хороо, Богд ар хороолол /16051/, Хатанбаатар Марсаржавын гудамж 21А дүгээр байрны 122 тоот хаягт байрлах Ү-2205043599 улсын бүртгэлийн дугаартай, 000186692 тоот гэрчилгээтэй 90.15 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг барьцаалан 30 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэйгээр зээл олгохыг хүссэн өргөдөл гаргасан. Өргөдөл болон бусад холбогдох баримтыг тус ББСБ хянан үзээд иргэн Ц.Мөнх-Эрдэнэд 6 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр 30 000 000 төгрөгийг 15/87 тоот Зээлийн Гэрээ болон түүний хавсралт 15/81 тоот Хөрөнгө Барьцаалах Гэрээг байгуулан нотариат болон УБЕГ-ын ЭХЭБГ-т баталгаажуулж 2015 оны 10-р сарын 23-ны өдөр 30 000 000 төгрөгийг мөнгө хүлээлцсэн баримтан дээр гарын үсэг зуруулан олгосон. Ц.Мөнх-Эрдэнэ нь нийт зээлийн хүүнд 9,619,000 төгрөг төлсөн байна. Ц.Мөнх-Эрдэнэ нь ББСБ-тай байгуулсан 15/87 тоот Зээлийн Гэрээний хугацаа 2016 оны 04-р сарын 23-ны өдөр дуусгавар болсон бөгөөд өнөөдрийг хүртэл тус ББСБ-д зээлийн төлбөрөө төлөхгүй, хүндрэл учруулж байна. Иргэн Ц.Мөнх-Эрдэнээс үндсэн зээл 30,000,000 төгрөг, зээлийн хүү 16,251,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,350,000 төгрөг, мөн шүүхэд материал бүрдүүлэхэд гарсан нотариатын зардал 9,500 төгрөг, нийт 49,610,500 төгрөгийг Ц.Мөнх-Эрдэнээс гаргуулж өгнө үү. Тус ББСБ-ын зээлийн барьцаанд бүртгэлтэй байгаа Баянгол дүүргийн 1-р хороо, Богд ар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж 21А дүгээр байрны 122 тоот хаягт байрлах Ү-2205043599 улсын бүртгэлийн дугаартай, 000186692 тоот гэрчилгээтэй 90.15 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцаас үүргийн гүйцэтгэлийг гаргуулж өнгө үү”гэжээ.

Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэг талаас “Лотус финанс ББСБ” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Ц.Мөнхжаргал нөгөө талаас хариуцагч Ц.Мөнх-Эрдэнэ нар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд: “Лотус финанс ББСБ” ХХК-ийн 49,610,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн хүү 3,350,000 төгрөг, үндсэн хүү 1,650,000 төгрөг нийт 5,000,000 төгрөгөөр багасгаж үлдэгдэл 44,610,500 төгрөгийг хариуцагч Ц.Мөнх-Эрднэ нь 2017 оны 07 сарын 27-ны өдрийн дотор төлж, үлдэгдэл төлбөрийг тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол, Хатанбаатар магсаржавын гудамж, 21А байр, 122 тоот хаягт байрлах Ү-2205043599 улсын бүртгэлийн дугаартай, 000186692 тоот гэрчилгээтэй 90.15 м.кв 4 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцов” гэжээ. ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Лотус финанс ББСБ” ХХК нь хариуцагч Ц.Мөнх-Эрдэнэд холбогдуулан 49,610,500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцож,  эвлэрэн хэлэлцэж дараах эвлэрлийн гэрээг байгуулсан байна. Үүнд: Лотус финанс ББСБ” ХХК-ийн 49,610,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн хүүгээс 3,350,000 төгрөг, үндсэн хүүгээс 1,650,000 төгрөг нийт 5,000,000 төгрөгөөр багасгаж үлдэгдэл 44,610,500 төгрөгийг 2017 оны 07 сарын 27-ны өдрийн дотор төлж, үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол, Хатанбаатар магсаржавын гудамж, 21А байр, 122 тоот хаягт байрлах Ү-2205043599 улсын бүртгэлийн дугаартай, 000186692 тоот гэрчилгээтэй 90.15 м.кв 4 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон эвлэрлийн гэрээ ирүүлсэн байна.  

 

Зохигч 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн 15/81 дугаартай  гэрээнд хөрөнгө барьцаалах гэрээ байгуулж хариуцагч Ц.Мөнх-Эрдэнийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол, Хатанбаатар магсаржавын гудамж, 21А байр, 122 тоот хаягт байрлах Ү-2205043599 улсын бүртгэлийн дугаартай, 000186692 тоот гэрчилгээтэй 90.15 м.кв 4 өрөө орон сууцыг барьцаалан улсын бүртгэлд барьцааны гэрээг бүртгүүлсэн байна.

 

Зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь: