Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2315

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 51-50 тоотод оршин суух, Мятав овогт Батхуягийн Эрдэнэцэцэг /РД: ИЦ65062066/-ийн нэхэмжлэлтэй,

 

Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг, гэрч Б.Ганзориг, Э.Төмөрчөдөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие цагдаагийн алба 1999 оноос одоог хүртэл Нийслэлийн цагдаагийн газар, Хан Уул дүүрэг дэх цагдаагийн хэлтэст бүртгэгч оператор, бичээч, эргүүл, жижүүрийн цагдаагаар одоог хүртэл ажиллаж байна. Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн даргын 2006 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 6/25 дугаар тушаалаар 2006 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс мөн хэлтсийн Хэв журмын тасагт эргүүлийн цагдаагаар, Мөн хэлтсийн даргын 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 33 дугаар тушаалаар 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс эргүүлийн цагдаагийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөж мөн хэлтэст бичээч, оператороор томилогдон ажиллаж байсан байдал архивийн лавлагаа, хөдөлмөрийн дэвтэрийн бичилтээр тогтоогддог юм. Иймд Цагдаагийн байгууллагын тухай /хуучин хууль/ хуулийн 38 дугаар зүйлийн 1.-д “Цагдаагийн алба хаагчийн ажилласан хугацааг тооцоход харуул, жижүүрээр ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар ...” Цагдаагийн албан тухай хуулийн 86 дугаар 86.2-д "Цагдаагийн алба хаагчийн эргүүл, харуул, жижүүрийн албанд ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар ..тооцно ” гэж зааснаар миний 2006 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртлэх хугацаанд хэв журам хамгаалах апбаны эргүүлийн салаанд эргүүлийн цагдаагаар ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг нь ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг нь 2006 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэв журам хамгаалах албаны эргүүлийн салаанд эргүүлийн цагдаагаар ажиллаr байсан болох нь түүний 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Соёл гэгээрлийн дунд сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтэр, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 14п/3650 дугаар албан бичиг, Цагдаагийн Ерөнхий газрын төв архивын 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 21/1698 дугаар албан бичиг, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргын 2006 оны  02 дугаар сарын 21-ний өдрийн б/25 дугаар томилох тухай тушаал, оройн эргүүлийн томилгоо, өдрийн эргүүлийн томилгоо гэрчийн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.

 

Иймд дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.Эрдэнэцэцэгийг 2006 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэв журам хамгаалах албаны эргүүлийн салаанд эргүүлийн цагдаагаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Мятав овогт Батхуягийн Эрдэнэцэцэг /РД: ИЦ65062066/-г 2006 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Цагдаагийн хэв журам хамгаалах албаны эргүүлийн салаанд эргүүлийн цагдаагаар ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.БАЯСГАЛАН