Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2017/02211

 

     2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2017/02211

         Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, 42 тоот хаягт байрлах, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам /РД:2076675/-ын нэхэмжлэлтэй “Миллениум алигатор” ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч: Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Замын-2 дугаар анги нь “Миллениум алигатор“ ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр №25 Салбар зам арчлалтын гэрээ байгуулсан. Тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т Зам арчлалтын хөлсийг ажил гүйцэтгэгчийн нэхэмжлэхийн дагуу дараа улирал эхэлсэн эхний сарын 15 хоногийн дотор төлөх, тус гэрээний 4.3-т Салбар зам ашиглагч нь төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 %-тай тэнцэх алданги төлнө гэж тохиролцсон.
УБТЗ-ын Замын 2 дугаар ангиас “Миллениум алигатор“ ХХК-д зам арчлалтын хөлсийг төлөх талаар мэдэгдэж албан бичиг хүргүүлж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан хугацаандаа зам арчлалтын төлбөр болох 2,985,012 төгрөгийг, хугацаа хэтэрсэн хоногийн алданги 111,937 төгрөг нийт 3,096,949 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. “УБТЗ“ ХНН нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус компанид холбогдуулж нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа оршин байрладаггүй гэсэн үндэслэлээр Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан юм” гэжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч: Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь “Миллениум алигатор” ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

 

“Миллениум алигатор” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШЗ2017/02099 дугаар захирамж, Салбар зам арчлалтын гэрээ, төлбөрийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 1, 2, 5-9, 10, 13, 14 дүгээр тал/

 

Түүнчлэн Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “Миллениум алигатор” ХХК-ийн байрлах газар мэдэгдэхгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШЗ2017/02099 дугаар захирамжаар нотлогдож байх тул түүний байрлах газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “Миллениум алигатор” ХХК-ийг эрэн сурвалжлах ажиллагааг Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “Миллениум алигатор” ХХК /РД:5075343/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан “Миллениум алигатор” ХХК-г эрэн сурвалжилж, оршин байх хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг цагдаагийн байгууллага /Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст/-д­ даалгасугай.

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР