Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2017/01891

 

 

     Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,

          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 53 дугаар байранд байрлах, “Орчлон-10” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

            Хариуцагч:Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 53 дугаар  байр, 90 тоотод оршин суух, Ч.Жаргалбаатарт холбогдох 166,130 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Орчлон-10” сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Орчлон 10” СӨХ нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 51, 53-р байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийг хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байрны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх ашиг сонирхолыг хамгаалах, орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилгоор 2013 оны 04 сард тус 51, 53-р байруудыг хүлээн авсан Иргэн Б. Үүрцайх миний бие 2016 оны 12 дугаарр сарын 01-ний өдрөөс эхлэн гүйцэтгэх захирлаар сонгогдон зохих хууль тогтоомжийн дагуу ажиллаж байна. Манай СӨХ-ны зарим оршин суугчид СӨХ-д төлөх төлбөрөө цаг хугацаанд нь төлдөггүй бөгөөд бид хугацаанд нь зохих төлбөрөө төлөхийг байнга шаардсаар ирсэн. Монгол улсын иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа орон сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун цэвэр ус, ариутгалд хог цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, “Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө.” Мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т “Сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй гэж заасан байдаг. Монгол улсын иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.1.2-т энэ хуулийн 148.2.3-т заасан үүргээ 6 сарын турш биелүүлээгүй бол СӨХ төлөөлөгчөөрөө дамжуулан нэхэмжлэл гаргах эрхтэй” Иймд “Орчлон 10” СӨХ-ийн гишүүний, сууц өмчлөгч 53-р байрны 90 тоотын оошин суугч Ч.Жаргалбаатараас тус сууц емчлогмийн холбоонд төлөх ёстой 2014 очы 06 сар, 2015 с ны 02.03, 09, 12 сарууд, 20 15 оны 01,02, 10, 11 сарууд нийт 166,130 төгрөгийг гаргуулж өгнө үү”  гэжээ.

 

Нэхэмжлэгч “Орчлон-10” сууц өмчлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урантогос шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Ч.Жаргалбаатар  166,130 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Орчлон-10” сууц өмчлөгчдийн холбоо нь Ч.Жаргалбаатарт  холбогдуулан 166,130 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Жаргалбаатар нь нэхэмжлэлийн шаардлага 166,130 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгч “Орчлон-10” сууц өмчлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалазах хүсэлтээ  ирүүлсэн байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.