Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/58

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга                   Ч.Алтанзул

Улсын яллагч                                   Н.*******

Шүүгдэгч                                           Д.*******

Шүүгдэгч                                           А.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч                  Т.*******                          

 Шинжээч                                         Э.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******, А.******* нарт холбогдох 2123001630033 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, халх, ******* боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *******, нөхөр 5 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын ******* багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай овогт ын *******, /регистрийн дугаар: /

Монгол Улсын иргэн, 1953 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 69 настай, эрэгтэй, халх, боловсролтой, сантехникч мэргэжилтэй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын багт оршин суух хаягтай, урьд 1981 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 261 дугаар шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн 174в-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, хэрэг хариуцах чадвартай  овогт ын *******, /регистрийн дугаар: /

Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 10 дугаар сард Завхан аймгийн ******* сум Баянбулаг багийн нутаг дэвсгэр “” гэдэг газраас нэн ховор ургамал болох 113.4 килограмм хонин арцыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, байгаль экологид 11.442.060 /Арван нэгэн сая дөрвөн зуун дөчин хоёр мянга жар/ төгрөгийн шууд хохирол учруулсан, уг зөвшөөрөлгүй түүсэн арцыг Завхан аймгийн ******* сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрээс Завхан аймгийн Улиастай сум хүртэл улсын дугаартай Тоёота Старлет маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн,

Шүүгдэгч А.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Д.*******гийн зохих зөвшөөрөлгүй түүсэн 113.4 килограмм хонин арцыг Завхан аймгийн ******* сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрээс Завхан аймгийн Улиастай сум хүртэл улсын дугаартай Тоёота Старлет маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Тэдний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

    Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

                            1. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 10 дугаар сард Завхан аймгийн ******* сум Баянбулаг багийн нутаг дэвсгэр “” гэдэг газраас хонин арцыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, түүсэн арцаа Завхан аймгийн ******* сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрээс Завхан аймгийн Улиастай сум хүртэл улсын дугаартай Тоёота Старлет маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн,

Шүүгдэгч А.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Д.*******гийн зохих зөвшөөрөлгүй түүсэн хонин арцыг Завхан аймгийн ******* сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрээс Завхан аймгийн Улиастай сум хүртэл улсын дугаартай Тоёота Старлет маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.  Тухайлбал: 

Энэ талаар мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ын “...тухайн арц нь нэн ховор ургамлын жагсаалтад орсон тул иргэн, аж ахуй нэгжүүдэд арц түүж бэлтгэх зөвшөөрөл огт олгодоггүй. Байгаль экологид учруулсан хохирлыг нь хуульд заасны дагуу мөнгөн дүнгээр тооцож төлүүлэхийг хүсэж байна...” гэсэн мэдүүлгээр,

Д.*******гийн арцыг тээвэрлэсэн талаар мэдүүлсэн гэрч М.ийн “...манай нөхөр ******* машинтайгаа хүрч ирээд “Би аймаг явах гэж байна, чи хамт явж хүнсний зүйл бэлтгэж ирэх үү” гэхээр нь би “Тэгье” гээд машинд суусан. Намайг машинд суухад ******* суучихсан хамт аймаг явах гэж байгаа гэсэн. Тэгээд шууд явсаар байгаад аймаг орж ирэх үед цагдаа зогсоож шалгахад миний нөхөр ******* машинаас буугаад 2 цагдаатай уулзаад ачаагаа үзүүлээд байсан. Тэр үед л арц ачиж явсан талаар мэдсэн юм. улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 оны намар Говь-Алтай аймгаас дүү гаас худалдаж авсан юм...” гэсэн мэдүүлгээр,

 Арц түүсэн талаар мэдүүлсэн гэрч С.ийн “...10 дугаар сард хүүхдүүдийн хичээл ороод мөнгө хэрэг болоод ...миний эхнэр ******* ******* сумын хуучин гүүрний дээд талын тохойд байх уулын энгэрээс хэдэн шуудай арц түүж байна гээд өдөрт явчихаад байсан юм. Тэр арц түүхээр ганцаараа явган явдаг байсан миний хөл муу болохоор явдаггүй байсан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Г.гийн “... улсын дугаартай тээврийн хэрэгсэл надад байсан. ...хүргэн *******д би 2020 оны 10 дугаар сард зарсан юм. Гэхдээ миний нэр дээр байдаг. Шилжүүлэг хийх гээд би 2021 оны 08 дугаар сард *******той цуг Завхан аймгийн авто тээврийн үндэсний төв дээр очсон. Тэгээд тухайн үед ковид гээд шилжүүлэг хийж чадаагүй...” гэсэн мэдүүлгээр,

Шүүгдэгч Д.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн “... 2021 оны 10 дугаар сарын сүүлээр одоо өдрийг нь сайн санахгүй байна, ******* сумын Баянбулаг багийн нутаг “Гүүрний тохой” нэртэй газраас 4 шуудай арц түүсэн юм. Түүсэн арцаа тэнд нь нууж байгаад ******* гуайг аймгийн төв рүү өөрийн машинтайгаа явж байхад нь замд нь таараад ******* ахын машинд ачаад аймгийн төв рүү оруулах гэж байгаад постон дээр цагдаад баригдсан...” гэсэн мэдүүлгээр,

Шүүгдэгч А.ын хэргээ хүлээн мэдүүлсэн “...******* сумын төвөөс би аймгийн төв явах гэж байтал ******* над руу утасдаад та аймаг явах гэж байгаа юм уу гэхээр би явах гэж байна гэтэл би замд чинь байна танд дайгдаад аймаг явъя гэсэн. Тэгээд ******* ******* сумын төвөөс наашаа яваад хуучин гүүрний тэндээс миний машины 4 шуудайтай юм ачаад суусан юм. Тэгэхээр нь би юу юм гэж асуухад арц гэж хэлсэн. Тэгээд наашаа аймаг явж байгаад цагдаад баригдсан... *******гоос асуусан зөвшөөрөлгүй гэж байсан. ******* өөрөө түүсэн гэж байсан...” гэсэн мэдүүлгээр болон хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар хураагдсан 4 уут арц зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас  авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь  энэ хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон  хууль ёсны баримтууд учир шүүх шийдвэрийнхээ үндэслэл болголоо.

 Шүүгдэгч Д.*******гийн үйлдлийн улмаас байгаль экологид нийт 11442060 төгрөгийн хохирол учруулсан ба түүсэн арц  нь нэн ховор ургамал болох нь Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаартай “4 ширхэг шуудай 113.4 кг арц нь Овог Агрууны, Төрөл Арц, Зүйл Хонин арц (Juniperus Sabina L), тухайн арц нь 1995 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Монгол Улсын Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралтад зааснаар нэн ховор ургамлын жагсаалтад орсон. Монгол оронд Хангай, Хэнтий, Хөвсгөл, Алтай, Говь-Алтай зэрэг уулархаг нутгийн өндөр уулсаар далайн түвшнээс дээш 1500-2000 метр өндөрт тархан ургадаг. Арцны амьдрах орчин нь Тайгын, Ойт хээр, Тагийн бүс бүслүүрт хад асга ихтэй элсэрхэг хөрсөнд ургана. Завхан аймгийн хувьд Монгол орны ургамлын газар зүйн тойргоор Хангайн уулын тойрог, Их нууруудын хотгорын цөлөрхөг хээрийн тойрог дамнан ургадаг. Тухайн ургамал нь газар зүйн онцлогоос шалтгаалан нэг болон түүнээс дээш бутнууд нийлж ургана. Тухайн ургамлын амьдрах экологийн орчин бүрдсэн газарт үрээр болон мөчрөөр ургах боломжтой хэдий ч түүсэн бутны нөхөн ургалт удаан төлжинө. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/677 дугаар тушаалын хавсралтад зааснаар 1 килограмм нь 100.900 /Нэг зуун мянга есөн зуу/ төгрөг ба хураагдсан 113.4 килограмм нь 11.442.060 /Арван нэгэн сая дөрвөн зуун дөчин хоёр мянга жар/ төгрөг болно” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Дээрх шинжээчийн дүгнэлт нь хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан гэж дүгнэлээ.

Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрийн хуурай газар, усны бүх зүйлийн гуурст ургамал, хөвд, замаг, хаг, мөөг болон бичил биетнээс ургамлын сан бүрдэнэ”, 2 дахь хэсгийн 1-д  “Ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан дараах байдлаар ангилна: ...нэн ховор” гэж, 3 дахь хэсэгт “Нэн ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй, тархац нэн хязгаарлагдмал, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон /энэ хуулийн хавсралтаар тогтоосон/ ургамал хамаарна” гэж тус тус  хуульчилсан.

Шүүгдэгч нарын Байгалийн ургамлын тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлүүдэд заасныг зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор ургамал хонин арц түүсэн, тээвэрлэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ургамлын аймагт халдаж, Байгалийн ургамлын тухай хуулийг зөрчиж зохих зөвшөөрөлгүй, хуульд зааснаас өөр зорилгоор буюу худалдан борлуулах, ашиг олох зорилгоор нэн ховор ургамлыг түүсэн, тээвэрлэсэн шинжээрээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй.

Мөн түүнчлэн шүүгдэгч Д.*******, А.******* нарыг бүлэглэн санаа зорилгоороо нэгдэж, нэн ховор ургамал буюу 113,4 кг хонин арцыг улсын дугаартай Тоёота Старлет маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн хэргийн үйл баримт нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.*******, А.******* нарыг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамлыг түүсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэстэй.

Шүүгдэгч Д.*******г хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор ургамал болох хонин арцыг түүж тээвэрлэн ашиг олох гэсэн гэм буруугийн шууд санаа, шунахайн сэдэлт нь тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон.

Шүүгдэгч Д.******* нь зохих байгууллагаас хуулийн дагуу зөвшөөрөл авалгүйгээр дээрх нэн ховор ургамлыг түүсэн үйлдлийн улмаас ургамлын аймагт нийт 11.442.060 төгрөгийн шууд хохирол учирсан ба уг хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь хэсэгт зааснаар “Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэн тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлэн тооцно” гэж зааснаар 11.442.060х5=57.210.300 /тавин долоон сая хоёр зуун арван мянга гурван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч  Д.*******гоос гаргуулж, Байгаль, орчин уур амьсгалын санд хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.*******, А.******* нарыг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамлыг түүсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.*******, А.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус  тус  заасныг үндэслэв.

Шүүгдэгч Д.*******, А.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Д.*******, А.******* нар хохирол нөхөн төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаагүй ба шүүдэгч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болох нь “учруулсан хохирлоо бүрэн төлөхөө илэрхийлж байна” гэсэн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтээр  тогтоогдож байна.

 Шүүгдэгч Д.*******, А.******* нарыг гэмт хэрэг үйлдсэнээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нарт оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 02 жилийн хугацаанд авч, түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан  хэд хэдэн үүрэг хүлээлгэж... болно” гэж заасны дагуу  шүүгдэгч Д.*******д “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” тухай  үүрэг хүлээлгэх арга хэмжээ авах нь зүйтэй. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 4 уут хонин арц, арцыг тээвэрлэсэн тээврийн хэрэгслийн үнэ 800000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан резинен бариултай хайч 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Шүүгдэгч А.ын улсын дугаартай Тоёота Старлет маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.

Шүүгдэгч Д.*******, А.******* нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх  хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ын *******, шүүгдэгч овогт ын ******* нарыг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн  24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал хонин арцыг түүсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******, А.******* нарт хорих ял  оногдуулахгүйгээр тус бүр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч нарт тэнссэн хугацаанд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч нарын дээрх тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулдаг журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Д.*******, А.******* нарт хорих  ял  оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Д.*******, А.******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 уут хонин арц, арцыг тээвэрлэсэн тээврийн хэрэгслийн үнэ 800000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, шүүгдэгч Д.гоос 400000 төгрөг, шүүгдэгч А.*******огоос 400000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого  болгосугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан резинен бариултай хайч 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т зааснаар шүүгдэгч Д.*******гоос 57.210.300 төгрөгийг гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай. 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.*******д “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах тухай”  үүрэг хүлээлгэх арга хэмжээ авсугай. 

 11. Шүүгдэгч А.ын улсын дугаартай Тоёота Старлет маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн прокурорын тогтоолыг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

12. Шүүгдэгч Д.*******, А.******* нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

13. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА