Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2016

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамжид байрлах, Баянгол дүүргийн Татварын хэлтэс

Эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “Эрдэмдэлгэрэх” ХХК-ийн захирал Чинзоригийн Болормаа /РД:ЧП81122909/-г эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 21-ний  өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Баянгол дүүргийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тамираа шүүхэд гаргасан хүсэлтдээ: 5773326 тоот регистртэй “Эрдэмдэлгэрэх” ХХК нь 2013 оны 11 сарын 25-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. “Эрдэмдэлгэрэх” ХХК нь 2014 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 226.905,90 төгрөгийн татварын өртэй бөгөөд 2014 оноос хойш татварын албанд ирээгүй, хаягийн бүртгэлээ шинэчлээгүй. Тус компани нь нэг гишүүнтэй бөгөөд захирал Чинзоригийн Болормаа нь компанийн үүсгэн байгуулагч удирдлагаар бүртгэлтэй боловч хаягтаа байхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй. Иймд “Эрдэмдэлгэрэх” ХХК-ийн захирал Чинзоригийн Болормаа /РД:ЧП81122909/-г эрэн сурвалжилж өгнө үү. Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Татварын хэлтэс нь эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “Эрдэмдэлгэрэх” ХХК-ийн захирал Чинзоригийн Болормаа /РД:ЧП81122909/-г эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэгт авагдсан “Эрдэмдэлгэрэх” ХХК-ийн татвар төлөгчийн карт болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар “Эрдэмдэлгэрэх” ХХК нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 хороолол, 14-а байрны 64 тоот хаягт бүртгэлтэй гэжээ. Гэвч Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 хороолол, 14-а байрны 64 тоот хаягт “Эрдэмдэлгэрэх” ХХК, захирал Чинзоригийн Болормаа нь бүртгэлтэй боловч оршин суудаггүй тухай Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Засаг дарга тодорхойлсон байна.

Иймд шүүх оршин суух хаяг тодорхойгүй, эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “Эрдэмдэлгэрэх” ХХК-ийн захирал Чинзоригийн Болормаа /РД:ЧП81122909/-г эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж дүгнэв.

            Хүсэлт гаргагч нь “Эрдэмдэлгэрэх” ХХК-ийн захирал Чинзоригийн Болормааг олж болох эх сурвалжийг нэрлэн заах боломжгүй гэснийг дурдаж, уг ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй. 

            Хүсэлт гаргагч Баянгол дүүргийн татварын хэлтэстэй холбоо барих утас: 253268, 99250052 болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                                                                                               

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хүсэлт гаргагч Баянгол дүүргийн татварын хэлтсийн  хүсэлтээр эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд “Эрдэмдэлгэрэх” ХХК-ийн захирал Чинзоригийн Болормаа /РД:ЧП81122909/-г эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст үүрэг болгосугай.

 

2. Хүсэлт гаргагч Баянгол дүүргийн татварын хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3. дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                        Хүсэлт гаргагч Баянгол дүүргийн татварын хэлтэстэй

холбоо барих утас: 253268, 99250052 болно.

                           

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.КУЛЬДАНА