Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2334

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Засгийн газрын авто баазын байранд байрлах, “УБТТС” ХХК /РД: 5404215/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн ард Аюуш, 17-р гудамж, 474 тоотод оршин суух, Барагшин овогт Нямжавын Батбаяр /РД: УБ67111617/-т холбогдох,

 

1 321 370 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ундармаа, хариуцагч Н.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхбаяр нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ундармаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр “УБТТС” ХХК болон Н.Батбаяр нарын хооронд автомашины санхүүгийн түрээсийн ТТ-16-027 тоот гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээгээр түрээслэгч нь 13-55 УНМ улсын дугаартай автомашиныг такси үйлчилгээний зориулалтаар эзэмшиж ашиглаж гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг төлөх түрээслүүлэгч нь тодорхой хугацаагаар түрээсийн зүйлийг түрээслүүлж түрээслэгч нь гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлснөөр гэрээний зүйлийг түүний өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцож автомашиныг бүрэн бүтэн байдлаар хүлээлгэн өгч талууд акт үйлдсэн байдаг. Гэтэл хариуцагч Н.Батбаяр нь түрээсийн гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй нийт 13 хоногийн буюу 383 500 төгрөгийн түрээсийн өртэй болсны дагуу нэхзмжлэгчийн зүгээс автомашины санхүүгийн түрээсийн гэрээний 12 дугаар зүйлийн 12.2 дэх хэсэгт заасны дагуу 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хариуцагчийг байлцуулан хүлээлцэх акт үйлдэн автомашиныг үзлэг оношилгоонд оруулан холбогдох засвар үйлчилгээг “Монгол Хьюндай Автомотив” ХХК-иар хийлгүүлэн холбогдох төлбөр тооцоог бүрэн төлсөн байдаг. Түүнчлэн хариуцагч нь автомашиныг эзэмшиж ашиглах явцдаа буюу зам тээврийн хөдөлгөөнд оролцох үедээ зөрчил гаргасан нийт торгуулийн хэмжээ нь 161 600 төгрөгийн өртэй байна. Иймд хариуцагч Н.Батбаяраас засварын зардал 1 183 270 төгрөг, торгуулийн 161 600 төгрөг, түрээсийн төлбөр 383 500 төгрөг нийт 1 704 870 төгрөг авах ёстойгоос хариуцагчийн анх гэрээ байгуулахдаа барьцаа төлбөрт төлсөн 383 500 төгрөгийг хасч, нийт 1 321 370 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлага 1 321 370 төгрөгийн 521 370 төгрөгөөс татгалзаж, үлдэх 800 000 төгрөгийг хариуцагч 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулах болно гэв.

 

Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “УБТТС” ХХК нь хариуцагч Н.Батбаярт холбогдуулан 1 321 370 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгч “УБТТС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ундармаа нь нэхэмжлэлийн шаардлага 1 321 370 төгрөгийн 521 370 төгрөгөөс татгалзаж, үлдэх 800 000 төгрөгийг хариуцагч Н.Батбаяр нэхэмжлэгчид 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулахаар эвлэрсэн нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

 

Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “УБТТС” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Батбаярт холбогдох, 1 321 370 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага 1 321 370 төгрөгийн 521 370 төгрөгөөс татгалзаж, үлдэх 800 000 төгрөгийг хариуцагч Н.Батбаяр 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36 092 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 23 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.БАЯСГАЛАН