Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2017/01890

 

    

      Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

        хэрэгсэхгүй болгох тухай

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 59 дүгээр байр, 74 тоотод оршин суух, Харчин овогтой Сосорбарамын Галбадрах /РД:ЙР81101217/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 6 дугаар  хороо, 10 дугаар хороолол, энхтайвны өргөнч чөлөө гудамж, 83-2 байр, 40 тоот хаягт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 15-14 тоотод оршин суух, Бүргэд овогтой Лхагвын Баяндэмбэрэл  /РД:ДЕ86032716/-д холбогдох 1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Галбадрах, хариуцагч Л.Баяндэмбэрэл,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.  ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч С.Галбадрах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С.Галбадрах миний бие 2015 оны 07 сарын 09-ний өдөр миний өөрийн хувийн эзэмшлийн 35-59 УНХ улсын дугаартай Ноnda civic маркийн автомашинаа зарна солино гэж зар тавьсан гэтэл Лхагва овогтой Баяндэмбэрэл нь над руу залгаж машинаа Тоуоtа Согsа автомашинаар солих уу гэж яриад ирж уулзаад 2 автомашинаа хооронд нь солиё гэж тохиролцсон.Л.Баяндэмбэрэл ньТоуоtа Согsа автомашинаа ломбардны нэр дээр байгаа маргааш чамд шилжүүлж өгнө гэж хэлээд миний машиныг авч явсан. Тэгээд маргааш нь би залгаад машинаа шилжүүлж авья гэтэл за очиноо гэж хэлээд 7 хоносон. 7 хоногийн дараа Л.Баяндэмбэрэлийн надад үлдээсэн Тоуоtа Согsа автомашиныг нь ломбарданд хугацаандаа төлбөрөө хийгээгүй гэж ломбарднаас Л.Баяндэмбэрэлийн хажууд ачдаг машинтай ирж ачиж аваад явсан.Би Л.Баяндэмбэрэлээс одоо би машинаа буцааж авья гэж хэлсэн. Гэтэл өгнө гэж маш олон удаа худал хэлсэн. Аргагүйн эрхэнд цагдаад хандсан.Гэтэл Л.Баяндэмбэрэл нь надад 1 500 000 өгье гэж тэр үед надтай тохирсон. Гэтэл тохирлцсон мөнгөө өнөөг хүртэл өгөөгүй сураггүй алга болсон тул би шүүхэд эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан. Шүүх миний гаргасан нэхэмжлэхийг хүлээн авч 2016 оны 04 сарын 27-ны өдрийн 101/Ш32016/15097 тоот захирамжаар Л.Баяндэмбэрэлийг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргасан. Миний бие 2017 сарын 04 сарын 26-ны өдөр Л.Баяндэмбэрэлтэй тааралдаж цагдаа дуудаж өгсөн. Миний энэ хүсэлтийг хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэжээ.

 

Зохигч шүүх хуралдаанд эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: “Нэхэмжлэгч С.Галбадрах нь 1,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 500,000 төгрөгөөр багасгаж,  үлдэгдэл 1,000,000 төгрөгийг хариуцагч Л.Баяндэмбэрэл 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцов.” гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: 

           

Нэхэмжлэгч С.Галбадрах нь хариуцагч Л.Баяндэмбэрэлээс 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Галбадрах нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,500,000 төгрөгийг 500,000 төгрөгөөр багасгаж,  үлдэгдэл 1,000,000 төгрөгийг хариуцагч Л.Баяндэмбэрэл нь 2017 оны 07 сарын 27-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан  байна.

 

Зохигчийн эвэлэрэл нь хууль зөрчөөгүй гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.