| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2017/02685/И |
| Дугаар | 102/ШШ2017/02262 |
| Огноо | 2017-08-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2017/02262
| 2017 оны 08 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2017/02262 | Улаанбаатар хот |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б ББСБ ХХК, хариуцагч Ч.Б холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 44.935.878 төгрөг 33 мөнгө гаргуулах иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 4.100.000 төгрөгнөөс татгалзаж, 40.835.878 төгрөг 33 мөнгө нэхэмжилснийг, хариуцагч 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн дотор төлөхөөр, хугацаандаа барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө дугаарын Улсын бүртгэлийн гэрчилгээтэй, Баянгол дүүрэг, хороо, дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, байр, тоот, метр квадрат талбайтай, гурван өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 452.829 төгрөг 40 мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, 40.835.878 төгрөг 33 мөнгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 362.129 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 181.065 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ч.Батсүхээс улсын тэмдэгтийн хураамж 181.065 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА