Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/240

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт,

Улсын яллагч Б.Ундармаа,

Шүүгдэгч Б.Э /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2211002080348 дугаар хэргийг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журамаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

           Монгол Улсын иргэн, ,1968 оны 02 сарын 01-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ус хангамжийн инженер мэргэжилтэй, МЕКЮ ХХК-нд менежер ажилтай, ам бүл 6, эхнэр 3 хүүхэд, зээгийн хамтаар амьдардаг, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 44-79 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Шүүгдэгч Б.Э нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 44-79 тоотод өөрийн төрсөн охин  Э.Огийн нүүр толгой хэсэг рүү гараагаа 5-6 удаа цохиж биед нь зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, хамрын нуруу, баруун гарын дунд хуруунд зулгаралт, баруун бугалганд цус хуралт, доод уруулын салстад шарх, баруун хөмсөг, дух, эрүүнд цус хуралт, тархи доргилт бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 01 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 44-79 тоотод тоотод өөрийн охин хохирогч Э.Ог “гэртээ, орондоо тамхи татахаа боль гэж марган өөрөө зайл” гэж хэлсний улмаас зодож биед нь “зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, хамрын нуруу, баруун гарын дунд хуруунд зулгаралт, баруун бугалганд цус хуралт, доод уруулын салстад шарх, баруун хөмсөг, дух, эрүүнд цус хуралт, тархи доргилт” бүхий гэмтэл үүсгэсэн болох нь тогтоогдож байна.

 

Дээрхи үйл баримт нь шүүгдэгч Б.Эаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2022 оны 01 дүгээр сарын 26-ний өдөр гэртээ охидууд, зээ хүү нарын хамт байхдаа 21 цагийн орчим хөргөгч рүү очиж 0.75литр хэмжээтэй Алтангагнуур нэртэй архинаас 200 граммыг уугаад буцааж хийгээд өрөөндөө очоод тамхи татаад байж байтал манай охин Э.О орж ирээд битгий гэртээ тамхи татаад бай гээд зэмлээд буцаж гарсан. Тэгээд би хөргөгчинд байсан 2.5 литр хэмжээтэй айргийг авч өрөөндөө орж уугаад комьпютер дээрээ юм хийж байгаад орондоо орсон. Тэгээд шөнийн 02 цагийн орчимд нойр хүрэхгүй байхаар нь үлдсэн жоохон айргаа уучихаад дахиж тамхи татсан тэгсэн чинь манай охин хаалга онгойлгоод “гэрт битгий тамхи татаад бай утаа орж ирээд байна гэж ууралсан” тэгэхээр нь хаалгаа хаагаад зайл гэсэн чинь миний урдаас зөрүүлээд “та өөрөө зайл гэсэн” ингээд миний уур хүрээд уусан архи болон айргандаа халамцуу байсан болохоор босч очоод охин Э.Ог түлхэж хананд шахаад баруун гарын бугалганаас нь базсан тэгээд толгой руу нь 5-6 удаа цохисон ба энэ үед манай хүү Мэргэн ирж салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-27/,

 

Хохирогч Э.Огаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 01 сарын 26-ны өдөр би гэртээ гэрээсээ ажлаа хийгээд байж байсан ба манай аав, 2 дүү, миний хүү нар байсан. ..би аавд хандаад “та гэр орондоо битгий тамхи татаад байлдаа” гээд уурласан. Тэгсэн аав “Чи наад хаалгаа хаагаад зайл” гэсэн тэгэхээр нь би өөдөөс нь та өөрөө зайл гэсэн чинь босож ирээд намайг түлхээд хананд шахаад баруун гараа атгаж байгаад миний толгой руу 5-6 удаа цохисон. Тэгээд манай дүү Мэргэн ирээд салгасан. Аав зүүн гараараа миний баруун бугалгаас бариад баруун гараа атгаж байгаад миний зүүн талын хацар луу 1 удаа цохисон. Тэгээд нүүр толгой руу 4-5 удаа цохисон нүүр лүү цохихдоо миний хамар, уруул, зүүн нүд, эрүү духыг цохисон..” гэх мэдүүлэг /хх-25/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 сарын 31-ний өдрийн 2310 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Э.Огийн биед зүүн нүдний зовхи, зүүн хацарт цас хуралт, хамрын нуруу, баруун гарын дунд хуруунд зулгаралт, баруун бугалганд цус хуралт, доод уруулын салстад шарх, баруун хөмсөг, дух, эрүүнд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээч эмчийн дүгнэлт /хх-30-31/,

Шүүгдэгч Б.Эийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-36/, оршин суугаа хаягийн лавлагаа /х-37/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-34/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  болон бусад бичгийн нотлох баримтууд цугларсан байна.

 

Хохирогч Э.Од учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Э нь хохирогч Э.Ог “гэртээ тамхи татлаа, та өөрөө зайл” гэж хэлсний улмаас маргалдан улмаар зодож түүний биед нь зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, хамрын нуруу, баруун гарын дунд хуруунд зулгаралт, баруун бугалганд цус хуралт, доод уруулын салстад шарх, баруун хөмсөг, дух, эрүүнд цус хуралт, тархи доргилт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Эаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

 

Иймд шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Б. Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Эд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч  нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б. Энхжаргал нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Э-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МӨНХБАЯР