Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2076

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 16-а, Засгийн газрын 9 байр хаягт байрлах, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /РД:5290082/

     Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 хороолол, Хатанбаатар Магсаржав гудамж, 15 байр, 8 тоот хаягт байрлах “Үйлс улам оргих” ХХК /РД:5888891/

Зээлийн гэрээний үүрэгт 770.589.704 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн аваад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.2 дахь заалт, Төсөл сонгон шалгаруулах комиссын 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрийг үндэслэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №2014/53 тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулан Баянгол дүүрэг 14 дүгээр хороо, 3 хороолол, 18 байр, 4 тоот 18 м.кв талбайтай, Ү-2205011123 дугаартай орон сууц, Баянгол дүүрэг 18 дугаар хороо, 4 хороолол, 50 байрны 138 тоотод байрлах, 29 м.кв талбайтай, Ү-2205013173 дугаартай орон сууц, Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 15 байрны 8 тоотод байрлах, 40 м.кв талбайтай, Ү-2205009315 дугаартай орон сууц зэргийг барьцаалж нийт 500.000.000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3.3 хувийн хүүтэй зээлж авсан. Зээл авснаас хойш зээлийн хүүгийн төлбөрт 15.317.370 төгрөг төлсөн.

Гэвч өнөөг хүртэл үндсэн зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийг графикийн дагуу төлөөгүй тул Зээлийн гэрээний 6.1.1, 6.1.2-д заасны дагуу гэрээг цуцалж, "Үйлс улам оргих" ХХК-иас үндсэн зээлийн төлбөр 500.000.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 20.571.704 төгрөг, алданги 250.000.000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 18000 төгрөг нийт 770.589.704 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

   Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энх-Амгалан шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь хариуцагч “Үйлс улам оргих” ХХК-тай харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

              

Хариуцагч “Үйлс улам оргих” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч “Үйлс улам оргих” ХХК нь нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь алдангид нэхэмжилсэн 250.000.000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, 520.589.704 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч “Үйлс улам оргих” ХХК нь 2017 оны 07 сарын 21-ний дотор 30.589.704 төгрөгийг төлсөн, үлдэх 490.000.000 төгрөгөөс

2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 50.000.000 төгрөгийг,

2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 50.000.000 төгрөгийг,

2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 190.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулах, хэрэв хариуцагч “Үйлс улам оргих” ХХК нь дээрх хуваарийг 3 удаа зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч нь дээрх төлбөр дээр алдангид нэхэмжилсэн 250.000.000 төгрөгийг нэмж гаргуулах бөгөөд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох  Баянгол дүүрэг 14 дүгээр хороо, 3 хороолол, 18 байр, 4 тоот 18 м.кв талбайтай, Ү-2205011123 дугаартай орон сууц, Баянгол дүүрэг 18 дугаар хороо, 4 хороолол, 50 байрны 138 тоотод байрлах, 29 м.кв талбайтай, Ү-2205013173 дугаартай орон сууц, Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 15 байрны 8 тоотод байрлах, 40 м.кв талбайтай, Ү-2205009315 дугаартай орон сууцаар тус тус хангуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь хариуцагч “Үйлс улам оргих” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 770.589.704 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээгээр: Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь алдангид нэхэмжилсэн 250.000.000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, 520.589.704 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч “Үйлс улам оргих” ХХК нь 2017 оны 07 сарын 21-ний дотор 30.589.704 төгрөгийг төлсөн, үлдэх 490.000.000 төгрөгөөс

2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 50.000.000 төгрөгийг,

2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 50.000.000 төгрөгийг,

2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 190.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулах, хэрэв хариуцагч “Үйлс улам оргих” ХХК нь дээрх хуваарийг 3 удаа зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч нь дээрх төлбөр дээр алдангид нэхэмжилсэн 250.000.000 төгрөгийг нэмж гаргуулах бөгөөд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох  Баянгол дүүрэг 14 дүгээр хороо, 3 хороолол, 18 байр, 4 тоот 18 м.кв талбайтай, Ү-2205011123 дугаартай орон сууц, Баянгол дүүрэг 18 дугаар хороо, 4 хороолол, 50 байрны 138 тоотод байрлах, 29 м.кв талбайтай, Ү-2205013173 дугаартай орон сууц, Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 15 байрны 8 тоотод байрлах, 40 м.кв талбайтай, Ү-2205009315 дугаартай орон сууцаар тус тус хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.

Энэ нь Иргэний хуульд нийцэж, зохигчдын болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3. дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан хариуцагч “Үйлс улам оргих” ХХК-иас 2.760.809 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь алдангид нэхэмжилсэн 250.000.000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, 520.589.704 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч “Үйлс улам оргих” ХХК нь 2017 оны 07 сарын 21-ний дотор 30.589.704 төгрөгийг төлсөн, үлдэх 490.000.000 төгрөгөөс

2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 8.000.000 төгрөгийг,

2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 50.000.000 төгрөгийг,

2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 50.000.000 төгрөгийг,

2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 190.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулах, хэрэв хариуцагч “Үйлс улам оргих” ХХК нь дээрх хуваарийг 3 удаа зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч нь дээрх төлбөр дээр алдангид нэхэмжилсэн 250.000.000 төгрөгийг нэмж гаргуулах бөгөөд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох  Баянгол дүүрэг 14 дүгээр хороо, 3 хороолол, 18 байр, 4 тоот 18 м.кв талбайтай, Ү-2205011123 дугаартай орон сууц, Баянгол дүүрэг 18 дугаар хороо, 4 хороолол, 50 байрны 138 тоотод байрлах, 29 м.кв талбайтай, Ү-2205013173 дугаартай орон сууц, Баянгол дүүрэг 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 15 байрны 8 тоотод байрлах, 40 м.кв талбайтай, Ү-2205009315 дугаартай орон сууцаар тус тус хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3. дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “Үйлс улам оргих” ХХК-иас 2.760.809 төгрөгийг гаргуулан Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот дансанд оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

     

 

                           ШҮҮГЧ                                            Ж.КУЛЬДАНА