| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2017/02445/И |
| Дугаар | 2086 |
| Огноо | 2017-07-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2086
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1 хороололд байрлах, Хас банк ХХК /РД:2578697/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 107 байр, 163 тоотод оршин суух, Баатарууд овогт Нямдоржийн Сансарбаяр /РД:РД84041219/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 107 байр, 163 тоотод оршин суух, Эвээн овогт Дэлгэрмандахын Ариунтуяа /РД:НЮ85050805/
Зээлийн гэрээний үүрэгт 21.897.298 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Н.Сансарбаяр, Д.Ариунтуяа нар нь 2015 оны 01 сарын 06-ны өдөр Хас банктай 1060026358 дугаар зээлийн гэрээ, 1060026358-01 баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулж 20.000.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан бөгөөд гэрээний хугацаанд зээлдэгчийн хүсэлтээр 2015 оны 10 сарын 12-ны өдөр 1060031774 тоот зээлийн данстай гэрээ байгуулан 23.300.000 төгрөгийг 48 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Зээлийн барьцаанд Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк /16010/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 107 байр, 163 тоотод байрлах, Ү-2205036393 дугаартай, 1 өрөө орон сууцыг барьцаалсан. Хариуцагч нь гэрээний гол нөхцөл болох зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг 2016 оны 12 сараас хойш дутуу төлж, хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. Банкны зүгээс төлбөр төлөх боломжийг олгож, зээлдэгчийн дуудаж уулзаж байсан ч үр дүн гараагүй. Иймд 1060026358 дугаар барьцаат зээлийн гэрээг 2017 оны 06 сарын 02-ны өдрөөр цуцалж байна. Иймд хариуцагч Д.Ариунтуяа, Н.Сансарбаяр нараас гэрээний үндсэн зээлийн төлбөр 19.416.666,70 төгрөг, зээлийн хүү 2.446.488 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34143 төгрөг, нийт 27.391.734 төгрөг, 1480020217 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 26.666.666,68 төгрөг, зээлийн хүү 3.993.445 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21360 төгрөг, нийт 21.897.298 төгрөгийг гаргуулж, сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк /16010/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 107 байр, 163 тоотод байрлах, Ү-2205036393 дугаартай, 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Хас банк ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантулга шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Сансарбаяр, Д.Ариунтуяа нарт холбогдох хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагч Н.Сансарбаяр, Д.Ариунтуяа нартай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Ариунтуяа, Н.Сансарбаяр нар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Д.Ариунтуяа, Н.Сансарбаяр бид Хас банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 21.897.298 төгрөгийг график гарган төлж барагдуулах, хэрэв хуваарийг зөрчсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк /16010/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 107 байр, 163 тоотод байрлах, Ү-2205036393 дугаартай, 1 өрөө орон сууцаар хангуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Д.Ариунтуяа, Н.Сансарбаяр нар нь Хас банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 21.897.298 төгрөгөөс 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 100.000 төгрөгийг, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 500.000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 500.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 500.000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 500.000 төгрөгийг, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 500.000 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1.500.000 төгрөгийг, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1.500.000 төгрөгийг, 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1.500.000 төгрөгийг, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1.500.000 төгрөгийг, 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 10.297.298 төгрөгийг тус тус төлж барагдуулах, хэрэв хариуцагч нар нь дээрх хуваарийг зөрчсөн тохиолдолд барьцааны хөрөнгө болох Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк /16010/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 107 байр, 163 тоотод байрлах, Ү-2205036393 дугаартай, 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Д.Ариунтуяа, Н.Сансарбаяр нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21.897.298 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээгээр: Хариуцагч Д.Ариунтуяа, Н.Сансарбаяр нар нь Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 21.897.298 төгрөгөөс 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 100.000 төгрөгийг, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 500.000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 500.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 500.000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 500.000 төгрөгийг, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 500.000 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1.500.000 төгрөгийг, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1.500.000 төгрөгийг, 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1.500.000 төгрөгийг, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1.500.000 төгрөгийг, 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 10.297.298 төгрөгийг тус тус төлж барагдуулах, хэрэв хариуцагч нар нь дээрх хуваарийг зөрчсөн тохиолдолд барьцааны хөрөнгө болох Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк /16010/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 107 байр, 163 тоотод байрлах, Ү-2205036393 дугаартай, 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Энэ нь Иргэний хуульд нийцэж, зохигчдын болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж, хариуцагч Д.Ариунтуяа, Н.Сансарбаяр нараас 168818,5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Д.Ариунтуяа, Н.Сансарбаяр нар нь Хас банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 21.897.298 төгрөгөөс 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 100.000 төгрөгийг, 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 500.000 төгрөгийг, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 500.000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 500.000 төгрөгийг, 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 500.000 төгрөгийг, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 500.000 төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1.500.000 төгрөгийг, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 1.500.000 төгрөгийг, 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1.500.000 төгрөгийг, 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 1.500.000 төгрөгийг, 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 10.297.298 төгрөгийг тус тус төлж барагдуулах, хэрэв хариуцагч нар нь дээрх хуваарийг зөрчсөн тохиолдолд барьцааны хөрөнгө болох Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк /16010/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 107 байр, 163 тоотод байрлах, Ү-2205036393 дугаартай, 1 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 337637 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 168818,5 төгрөг, хариуцагч Д.Ариунтуяа, Н.Сансарбаяр нараас 168818,5 төгрөгийг төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА