Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/343

 

 

 

 

  2022        04        13                                   2022/ШЦТ/343

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,  улсын яллагч Б.Тэгшбаяр, шүүгдэгч Л.Л, түүний өмгөөлөгч Н.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Лт холбогдох эрүүгийн “1905 01720 1667” дугаартай, 186/2022/0085/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1972 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 хүүгийн хамт, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 14 дүгээр гудамжны 08 тоотод оршин суух бүртгэлтэй,

           - урьд: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 13.303.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж уг ялыг 2009 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 174 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 9.760.000 төгрөгийн торгох ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсэн,

           - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1393 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жилийн хорих ял оногдуулж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын         11-ний өдөр батлагдсан хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Лт оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлсэн,

           - Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 569 дугаартай магадлалаар “Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

           - Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 917 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Л.Л/,

          Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Л.Л нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 01 дүгээр сарын       30-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” их дэлгүүрийн орчим хохирогч Р.Энхтуяад “Япон улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон нийт 4 удаагийн үйлдпээр 9.800.000 төгрөгийг залилан авсан,

           - мөн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын        19-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “зарах зүйл байвал аваад ирээрэй, худалдаж авъя” гэж хохирогч Д.Дэжидмааг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2.365.000 төгрөгийн үнэ бүхий хувцас, 4 удаагийн үйлдлээр Хаан банкны “5753491132” дугаарын дансаар 1.348.000 төгрөг шилжүүлэн авч залилан бусдад нийт 3.713.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:

           1.1. Шүүгдэгч Л.Л  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв.

           1.2. Хохирогч Р.Энхтуяа  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..би нийт 9.826.000 төгрөгийг Л.Лд өгсөн. Тухайн үед Л.Л “...Япон улс руу явуулж өгнө. Очоод ажил бэлэн байгаа...” гэж надад хэлсэн. Би 2019 онд мөнгө өгсөн. Үүнээс хойш олон удаа надад худал хэлж алга болсон. Би хохирлоо даруй авмаар байна. Миний Л.Лт өгсөн мөнгө миний мөнгө биш. Манай хүүхдийн мөнгө. Эцэст нь шүүгдэгчид хэлэхэд ариун цагаан хөдөлмөрөөрөө мөнгө ол гэж хэлмээр байна гэв.

           1.3. Хохирогч Д.Дэжидмаа  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..би үнэлгээний компаний тогтоосон үнийн дүнг нэхэмжилж байна. Шүүгдэгч Л.Л дэндүү худалч байна. Ингэж хүнд худал хэлж болохгүй. Би 3.713.000 төгрөгийн хохирлоо даруй авмаар байна гэв.

           Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

           2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Р.Энхтуяагийн:..би Л.Л гэх хүнд нийт 9.826.500 төгрөгийг 4 удаагийн үйлдлээр бэлнээр хүлээлгэж өгч байсан. Миний нөхөр Сүхбат Л.Л гэх хүнийг сайн танидаг тийм учраас итгээд мөнгөө өгчихсөн. Лхамжав манай нөхөрт өөрийгөө хэлэхдээ Япон улс руу явуулдаг компанид ажиллаж байгаа уг компаниар дамжуулаад өөрийг чинь япон улсруу явуулж өгнө, Япон улсад очоод хийх ажил бэлэн байгаа учраас явуулж өгч болно гэхдээ жоохон мөнгө шаардлагатай гэж хэлээд миний нөхөр Сүхбатаас анх 2.0 сая төгрөгийг бэлнээр 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн. Харин түүний дараа миний нөхөр надад ирж хэлэхээр нь би бас цуг явмаар байна гэж хэлээд уулзаж байсан. Тэгэхэд хүний 5.0 сая төгрөгөөр явуулна гэж хэлсэн юм. Би бүх мөнгөө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” их дэлгүүрт өгсөн. Хамгийн анх миний нөхөр Сүхбат 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2.0 сая төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 263.500 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 4.246.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1.316.500 төгрөгийг тус тус бэлнээр хүлээлгэж өгсөн. Би бүх мөнгөө өгч дууссаны дараа хамгийн сүүлд 500 ам.долларыг монгол мөнгөөр тооцож өгөхдөө нийт 9.8 сая төгрөгөн дээрээ зээлийн гэрээ байгуулсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас,  32-34 дүгээр тал/,

          2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Дэжидмаагийн:...Миний бие 2019 оны 09 дүгээр сараас бүжгийн хувцас хувиараа оруулж ирж зардаг байсан. 2019 оны 12 дугаар сарын 03-ны орой 19:00 цагийн орчим Тасганы овооны Арилдал төвд байрлах Фокстрот нэртэй бүжгийн клубд танилцсан. Лхамаа, Хуягаа гэх хоёр хүнтэй тааралдсан чинь Лхамжав бүжгийн хувцас авмаар байна, хоёр хос туфль авая гээд надаас аваад явсан. Маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 04-ний орой бүжгийн клуб дээр таарахад Лхамаа надад мөнгө өгөөгүй, надаас дахиад плаж авья гээд удахгүй 1,3 тэрбум төгрөг орж ирнэ санаа зоволтгүй гээд надаас плаж сонирхоод аваад явсан. Ингээд үргэлжлүүлээд хар туфль 1 хос 85000 төгрөг, бүжгийн 1 хос өөр хар туфль 150000 төгрөг, ягаан өнгийн туфль 120000 төгрөг, цэнхэр өнгийн плаж 1 ширхэг 280000 төгрөг, хөх өнгийн саатай плаж 200000 төгрөг, эрээн хормойтой бүжгийн плаж 280000, цайвар хөх өнгийн плаж 200000 төгрөг, улаан эрээн өнгийн юпка 80000 төгрөг зэргийг надаас удаахгүй мөнгөтэй болчих учраас санаа зоволтгүй шүү гэж хэлээд аваад явсан. Тухайн уед би түүнийг удахгүй хэмээн бодож итгээд дээрх бараануудыг өгсөн. Надаас 150.000 төгрөг байна уу манай эдийн засагчийн данс руу түр хийгээдхээч гэж гуйсан надад хаан банкны “5753491132” дугаар данс, Чүлтэмийн Батхуяг гэж хүний дансыг өгсөн.  Энэ  хүнийг “Мак” компаний материал хариуцсан эдийн засагч хэмээн хэлсэн, банкинд мөнгө тушаах гэсэн чинь мөнгө дутаад байна гэсэн зүйлийг ярьж байсан...Л.Л надаас дансаар 1.498.000  төгрөг авсан. Хувцасны мөнгө гээд 4.262.000 би бодож үзэхэд нийт 5.760.000 төгрөг байх гэж бодож байна. Би гомдолтой байна мөнгөө барагдуулчихвал надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг.  /1 дүгээр хавтс,  222-224 дүгээр тал/,

           2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Батхуягийн:..Л.Л нь надтай 2019 оны 06 дугаар сараас хойш тасралтгүй цуг амьдарч байгаа. Энэ талаар бол миний төрсөн ах Ч.Сүхбаатар мэдэж байсан. Би 2019 онд ганцаараа байхдаа Дорнод аймгийн наадамд явахаар явлаа гэхэд надад өөрөө 1.800.000 төгрөгийг гаргаад өгсөн мөн өөрийн унаж байсан Тоёота приус 20 загварын 48-43 УНУ улсын дугаартай автомашины 2 сарын лизингийг Л.Лаар төлүүлсэн.  Ерөнхийдөө 2020 оны 12 дугаар сард 1 удаа Сүхбаатар, Лхамжав нар нь уулзалдсан. Харин бусад үед бол утсаар яриад мөнгө нэхээд байдаг байсан. Сүхбаатар, Лхамжав нар бол хоорондоо байнгын утсаар холбоотой байдаг. Мөнгөний талаар бол асуудал маш олон удаа яригдаж байсан харин яг мөнгийг өгч, авалцаж байгааг бол огт хараагүй. Энхтуяа нь Лхамжав руу залгаад утсаар ярьдаг байсан. Надад тэр талаар огт мэдэх зүйл байхгүй. Би мөнгө гаргаад ирэхээр нь асуухад манай нөхөр Япон улсад байдаг мөнгө хааяа явуулдаг гэж хэлээд өгдөг байсан. Ямар нэгэн байдлаар ажил хөдөлмөр эрхэлж байсан асуудал бол байхгүй. Би цагдаагаас асуусан талаар бол мэдсэн тэрнээс биш цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсныг бол мэдэхгүй. Би 1.800.000 төгрөгийг Дорнод аймаг руу явахад аваад түүний дараа 2 сарын автомашины лизингийн төлбөр болох 1.800.000 төгрөг зэргийг авсан. Өөр ямар нэгэн байдлаар мөнгө аваагүй. Миний ах Сүхбаатар бол Лхамжаваас Энхтуяагийн мөнгийг нэхээд байснаас өөрөө ямар нэгэн мөнгө аваагүй. Надтай цуг амьдраад байсан учраас өөрөө асуугаагүй байхад Дорнод аймаг руу баярт явлаа гэж хэлэхэд өөрөө мөнгө гаргаж өгөөд сайхан баярлаарай гэж хэлээд өгсөн. Лизингийн төлбөрийн хувьд би өөрөө Лхамжаваас мөнгө асуусан гэх мэдүүлэг. /1-р хавтс, 124-125 дугаар тал/,

          2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Сүхбаатарын:....би 2010 онд Соёлын ордны бүжгэнд ороод явж байхад Лхамжав гэх хүнтэй танилцсан. Түүнээс хойш 2-оос 3 сарын хугацаанд байнгын бүжгэн дээр таардаг байсан .Тэгээд хамгийн сүүлд Япон явлаа гэж надад хэлж байсан. 2019 оны 01 дүгээр сард таарахад Япон улс руу явуулдаг компанид ажиллаж байгаа би эндээс хүмүүсийг зуучилж явуулдаг юм гэж хэлсэн. Тэгээд “би виз үнэгүй гаргаад өгье тэнд очоод амьдар” гэж хэлсэн тэгтэл манай эхнэр Энхтуяа цуг явъя гэж хэлэхээр нь би өөрийн эхнэрээ дагуулж очоод Лхамжавтай уулзахад хүний 4.5 орчим сая төгрөг болдог гэж эхлээд надаас 2.0 сая төгрөг авсан, түүнээс хойш манай эхнэрээс 7.8 сая төгрөг цувуулаад авсан байсан тэрийгээ надад манай хүн хэлээгүй байсан. Тэгээд виз гарчихсан гэж хэлээд маргааш нөгөөдөр гэсээр бүхэл бүтэн 1 cap орчмын хугацаа өнгөрөхөөр нь гэрийг нь хайгаад амьдардаг гэх байран дээр нь очиход ямар нэгэн тийм хүн байдаггүй гэж хэлсэн. Тэгэхээр нь нотариатын гэрээнд ашигласан гэрийн хаягаар нь явж очиход тэндээ байж байсан ямар нэгэн компанид ажилдаггүй, мөнгийг чинь удалгүй буцаагаад өгчихнө гэж хэлээд сууж байсан. Ерөнхийдөө дандаа Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” их дэлгүүрийн цайны газар дотор уулзаж өгдөг болсон. Би тэр компани дээр очъё гэж хэлэхээр би дараа нь дагуулж явна гэж хэлээд огтоосоо дагуулж явдаггүй байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтс 37-38 дугаар тал/,

           2.5. “Дамно” хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 11 дүгээр сарын 09- ний өдрийн хөрөнгийн үнэлгээний нийт 17 хувцасыг 2.365.000 төгрөгөөр үнэлсэн тайлан. /1 дүгээр хавтс,  239-240 дүгээр тал/,

           Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

           3.1.Улсын яллагч: хавтаст хэргээс хохирогч Р.Энхтуяагийн дахин өгсөн мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэргийн 4-5 дугаар тал, гэрч Сүхбаатарын мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэргийн 37-38 дугаар тал, гэрч Батхуягийн мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэргийн 235 дугаар тал, Дамно ХХК-ийн үнэлгээний тайлан 1 дүгээр хавтаст хэргийн 239-240 дүгээр хуудас, хохирогч Р.Энхтуяагийн дансны хуулга хавтаст хэргийн 2 дугаар хавтаст хэргийн 56-57 дугаар тал, хохирогч Д.Дэжидмаагийн мэдүүлэг хавтаст хэргийн 15-16 дугаар тал, хохирогч Д.Дэжидмаагийн дансны хуулга 2 дугаар хавтаст хэргийн 62-65 дугаар тал зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

         3.2.Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: хавтаст хэргээс яллагдагчийг баривчилсан тухай баримт 1 дүгээр хавтаст хэргийн 121 дүгээр тал, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж 1 дүгээр хавтаст хэргийн 137 дугаар тал, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл 2 дугаар хавтаст хэргийн 177 дугаар тал, Цагдан хорих 461 дүгээр ангийн эмчийн дүгнэлт 2 дугаар хавтаст хэргийн       182-184 дүгээр тал, Шүүхээс Л.Лт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн тухай захирамж 2 дугаар хавтаст хэргийн 203 дугаар тал зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

          3.3.Хохирогч Р.Энхтуяа, Д.Дэжидмаа нар нь: хууль ёсны эрх ашгаа хамгаалах байр суурьтай оролцоно, Хавтаст хэргээс шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

           Гэм буруугийн талаар:

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

          Шүүгдэгч Л.Л нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 01 дүгээр сарын       30-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” их дэлгүүрийн орчим хохирогч Р.Энхтуяад “Япон улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон нийт 4 удаагийн үйлдпээр 9.800.000 төгрөгийг залилан авсан,

           - мөн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын        19-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “зарах зүйл байвал аваад ирээрэй, худалдаж авъя” гэж хохирогч Д.Дэжидмааг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2.365.000 төгрөгийн үнэ бүхий хувцас, 4 удаагийн үйлдлээр Хаан банкны “5753491132” дугаарын дансаар 1.348.000 төгрөг шилжүүлэн авч бусдад нийт 3.713.000 төгрөгийн хохирол учруулан залиллах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

           -  хохирогч Р.Энхтуяагийн:.. Би Л.Л гэх хүнд нийт 9.826.500 төгрөгийг 4 удаагийн үйлдлээр бэлнээр хүлээлгэж өгч байсан. Миний нөхөр Сүхбат Л.Л гэх хүнийг сайн танидаг тийм учраас итгээд мөнгөө өгчихсөн. Лхамжав манай нөхөрт өөрийгөө хэлэхдээ Япон улс руу явуулдаг компанид ажиллаж байгаа уг компаниар дамжуулаад өөрийг чинь япон улс явуулж өгнө, Япон улсад очоод хийх ажил бэлэн байгаа учраас явуулж өгч болно гэхдээ жоохон мөнгө шаардлагатай гэж хэлээд миний нөхөр Сүхбатаас анх 2.0 сая төгрөгийг бэлнээр 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн. Харин түүний дараа миний нөхөр надад ирж хэлэхээр нь би бас цуг явмаар байна гэж хэлээд уулзаж байсан. Тэгэхэд хүний 5.0 сая төгрөгөөр явуулна гэж хэлсэн юм. Би бүх мөнгөө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” их дэлгүүрт өгсөн. Хамгийн анх миний нөхөр Сүхбат 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 2.0 сая төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 263.500 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 4.246.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1.316.500 төгрөгийг тус тус бэлнээр хүлээлгэж өгсөн. Би бүх мөнгөө өгч дууссаны дараа хамгийн сүүлд 500 ам.долларыг монгол мөнгөөр тооцож өгөхдөө нийт 9.8 сая төгрөгөн дээрээ зээлийн гэрээ байгуулсан гэх мэдүүлэг/1 дүгээр хавтас,  32-34 дүгээр тал/, 

         -хохирогч Д.Дэжидмаагийн:...миний бие 2019 оны 09 дүгээр сараас бүжгийн хувцас хувиараа оруулж ирж зардаг байсан. 2019 оны 12 дугаар сарын 03-ны орой 19:00 цагийн орчим Тасганы овооны Арилдал төвд байрлах Фокстрот нэртэй бүжгийн клубд танилцсан. Лхамаа, Хуягаа гэх хоёр хүнтэй тааралдсан чинь Лхамжав бүжгийн хувцас авмаар байна туфль авмаар байна гээд хоёр хос туфль надаас аваад явсан. Маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 04-ний орой бүжгийн клуб дээр таарахад Лхамаа надад мөнгө өгөөгүй, надаас дахиад плаж авья гээд удахгүй 1,3 тэрбум төгрөг орж ирнэ санаа зоволтгүй гээд надаас плаж сонирхоод аваад явсан. Ингээд үргэлжлүүлээд хар туфль 1 хос 85000 төгрөг, бүжгийн 1 хос өөр хар туфль 150000 төгрөг, ягаан өнгийн туфль 120000 төгрөг, цэнхэр өнгийн плаж 1 ширхэг 280000 төгрөг, хөх өнгийн саатай плаж 200000 төгрөг, эрээн хормойтой бүжгийн плаж 280000, цайвар хөх өнгийн плаж 200000 төгрөг, улаан эрээн өнгийн юпка 80000 төгрөг зэргийг надаас удаахгүй мөнгөтэй болчих учраас санаа зоволтгүй шүү гэж хэлээд аваад явсан. Тухайн уед би түүнийг удахгүй өгнө хэмээн бодож итгээд дээрх бараануудыг өгсөн. Надаас 150.000 төгрөг байна уу манай эдийн засагчийн данс руу түр хийгээд өгөөч гэж гуйсан надад хаан банкны “5753491132” дугаар данс, Чүлтэмийн Батхуяг гэж хүний дансыг өгсөн.  Энэ  хүнийг “Мак” компаний материал хариуцсан эдийн засагч хэмээн хэлсэн, банкинд мөнгө тушаах гэсэн чинь мөнгө дутаад байна гэсэн зүйлийг ярьж байсан...Л.Л надаас дансаар 1.498.000  төгрөг авсан. Хувцасны мөнгө гээд 4.262.000 би бодож үзэхэд нийт 5.760.000 төгрөг байх гэж бодож байна. Би гомдолтой байна мөнгөө барагдуулчихвал надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг.  /1 дүгээр хавтс,  222-224 дүгээр тал/,

           - гэрч Ч.Батхуягийн:..Л.Л нь надтай 2019 оны 06 дугаар сараас хойш тасралтгүй цуг амьдарч байгаа. Энэ талаар бол миний төрсөн ах Ч.Сүхбаатар мэдэж байсан. Би 2019 онд ганцаараа байхдаа Дорнод аймгийн наадамд явахаар явлаа гэхэд надад өөрөө 1.800.000 төгрөгийг гаргаад өгсөн мөн өөрийн унаж байсан Тоёота приус 20 загварын 48-43 УНУ улсын дугаартай автомашины 2 сарын лизингийг Л.Лаар төлүүлсэн.  Ерөнхийдөө 2020 оны 12 дугаар сард 1 удаа Сүхбаатар, Лхамжав нар нь уулзалдсан. Харин бусад үед бол утсаар яриад мөнгө нэхээд байдаг байсан. Сүхбаатар, Лхамжав нар бол хоорондоо байнгын утсаар холбоотой байдаг. Мөнгөний талаар бол асуудал маш олон удаа яригдаж байсан харин яг мөнгийг өгч, авалцаж байгааг бол огт хараагүй. Энхтуяа нь Лхамжав руу залгаад утсаар ярьдаг байсан. Надад тэр талаар огт мэдэх зүйл байхгүй. Би мөнгө гаргаад ирэхээр нь асуухад манай нөхөр Япон улсад байдаг мөнгө хааяа явуулдаг гэж хэлээд өгдөг байсан. Ямар нэгэн байдлаар ажил хөдөлмөр эрхэлж байсан асуудал бол байхгүй. Би цагдаагаас асуусан талаар бол мэдсэн тэрнээс биш цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсныг бол мэдэхгүй. Би 1.800.000 төгрөгийг Дорнод аймаг руу явахад аваад түүний дараа 2 сарын автомашины лизингийн төлбөр болох 1.800.000 төгрөг зэргийг авсан. Өөр ямар нэгэн байдлаар мөнгө аваагүй. Миний ах Сүхбаатар бол Лхамжаваас Энхтуяагийн мөнгийг нэхээд байснаас өөрөө ямар нэгэн мөнгө аваагүй. Надтай цуг амьдраад байсан учраас өөрөө асуугаагүй байхад Дорнод аймаг руу баярт явлаа гэж хэлэхэд өөрөө мөнгө гаргаж өгөөд сайхан баярлаарай гэж хэлээд өгсөн. Лизингийн төлбөрийн хувьд би өөрөө Лхамжаваас мөнгө асуусан гэх мэдүүлэг. /1-р хавтс, 124-125 дугаар тал/,

          - гэрч Ч.Сүхбаатарын:....Би 2010 онд Соёлын ордны бүжгэнд ороод явж байхад Лхамжав гэх хүнтэй танилцсан. Түүнээс хойш 2-оос 3 сарын хугацаанд байнгын бүжгэн дээр таардаг байсан .Тэгээд хамгийн сүүлд Япон явлаа гэж надад хэлж байсан. 2019 оны 01 дүгээр сард таарахад Япон улс руу явуулдаг компанид ажиллаж байгаа би эндээс хүмүүсийг зуучилж явуулдаг юм гэж хэлсэн. Тэгээд “би виз үнэгүй гаргаад өгье тэнд очоод амьдар” гэж хэлсэн тэгтэл манай эхнэр Энхтуяа цуг явъя гэж хэлэхээр нь би өөрийн эхнэрээ дагуулж очоод Лхамжавтай уулзахад хүний 4.5 орчим сая төгрөг болдог гэж эхлээд надаас 2.0 сая төгрөг авсан, түүнээс хойш манай эхнэрээс 7.8 сая төгрөг цувуулаад авсан байсан тэрийгээ надад манай хүн хэлээгүй байсан. Тэгээд виз гарчихсан гэж хэлээд маргааш нөгөөдөр гэсээр бүхэл бүтэн 1 cap орчмын хугацаа өнгөрөхөөр нь гэрийг нь хайгаад амьдардаг гэх байран дээр нь очиход ямар нэгэн тийм хүн байдаггүй гэж хэлсэн. Тэгэхээр нь нотариатын гэрээнд ашигласан гэрийн хаягаар нь явж очиход тэндээ байж байсан ямар нэгэн компанид ажилдаггүй, мөнгийг чинь удалгүй буцаагаад өгчихнө гэж хэлээд сууж байсан. Ерөнхийдөө дандаа Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” их дэлгүүрийн цайны газар дотор уулзаж өгдөг болсон. Би тэр компани дээр очъё гэж хэлэхээр би дараа нь дагуулж явна гэж хэлээд огтоосоо дагуулж явдаггүй байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас 37-38 дугаар тал/,

         - “Дамно” хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 11 дүгээр сарын 09- ний өдрийн хөрөнгийн үнэлгээний нийт 17 хувцасыг 2.365.000 төгрөгөөр үнэлсэн тайлан. /1 дүгээр хавтс,  239-240 дүгээр тал/ зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

              Хохирогч  нар эд зүйлсээ бусдад алдаж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний хөрөнгийг  хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын өмчлөгчийн эд хөрөнгийг залилж авч явсан талаар шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг, банкны дансны хуулга, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг үйл баримтуудыг агуулж байх ба шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

  Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч Л.Л нь бусдын өмчлөлд байгаа  эд зүйлсийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, мөн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын өмчлөгчийн эд хөрөнгийг авч, шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгож бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй  дээрхи Л.Лын  гэм буруугийн санаатай үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Л.Лыг   бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон,  бодит байдлыг нуух замаар бусдыг  төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж  залилах  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв. 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр гэмт хэрэгт тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй  гэмт хэрэг бөгөөд  Л.Лын  дээрхи гэм буруутай үйлдлүүдийн улмаас хохирогч Р.Энхтуяад 9.826.000 төгрөгийн,  Д.Дэжидмаад 3.713.000 төгрөгийг хохирлыг учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан “Дамно” ХХКомпаний хөрөнгийн үнэлгээний тайлан болон хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Л нь бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй хохирогч нар гомдолтой гэсэн хүсэлтүүдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр гаргаж өгсөн, мөн шүүх хуралдаанд мэдүүлж байх тул шүүгдэгчийг  бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж үзэх боломжгүй  байна.

Иймд шүүгдэгч Л.Лаас нийт 13.539.000 төгрөгийг  гаргуулж хохирогч Р.Энхтуяад 9.826.000 төгрөгийг, хохирогч Д.Дэжидмаад 3.713.000 төгрөгийг  тус тус гаргуулж олгох нь зүйтэй  байна гэж  шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж  шүүгдэгч  Л.Лт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил  6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй  байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Лын нэр дээрхи Арилжааны банкуудад бүртгэлтэй дансны зарлагын гүйлгээг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр прокурорын тогтоолоор хязгаарласаныг хүчингүй болгож, шүүгдэгчийн цагдан хоригдсон 143 /нэг зуун дөчин гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                             ТОГТООХ нь:

           1.Шүүгдэгч Л.Л-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон,  бодит байдлыг нуух замаар бусдыг  төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж  залилах  гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Л.Лыг 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Лт оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Лхмжавын цагдан хоригдсон нийт  143 /нэг зуун дөчин гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.  

5. Шүүгдэгч Л.Лын нэр дээрхи Арилжааны банкуудад бүртгэлтэй дансны зарлагын гүйлгээг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр прокурорын тогтоолоор хязгаарласаныг хүчингүй болгосугай.

6. Хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

           7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Лаас нийт 13.539.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Р.Энхтуяад 9.826.000 төгрөг, хохирогч Д.Дэжидмаад 3.713.000 төгрөгийг тус тус олгосугай.

 8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, эдлэх ялыг 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс эхэлж тоолж, прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

            9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Лт  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.БАТЖАРГАЛ