Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/345

 

 

 

 

 

­

 

 

2022       04          13                                     2022/ШЦТ/345

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ, улсын яллагч Ц.Хулан, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал, хохирогчийн өмгөөлөгч Л.Отгондорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бд холбогдох эрүүгийн “2211 00000 0259” дугаартай, 186/2022/0294/Э индекстэй хэргийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

           Монгол Улсын иргэн, 2001 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Шинэ иргэншил” дээд сургуулийн оюутан, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 10-194 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Э.Б,

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ний өдрөөс 14-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дотно” төвийн караокед иргэн   Г.Чинзоригийн толгойн тус газар нь шилэн аягаар цохиж биед нь гавлын зулай, чамархай ясны шугаман хугарал, их тархины зүүн зулай, чамархайн дэлбэн дэх хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, зулайд шарх, дух, зулай, чамархайн зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:

          1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б  мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв.

          1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Чинзориг мэдүүлэхдээ:..2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн шөнийн 02 цагийн үед “Дотно” гэх кароакед би дүүтэйгээ орсон. Би шүүгдэгчтэй тухай өдөр танилцсан бөгөөд тухайн үед хэн нэгний биед гар хүрээгүй. Тухайн үед намайг юугаар цохисон гэдгийг нь би хараагүй. Намайг цохисны дараа цагдаа, эмнэлэг дуудуулаагүй гэж гэрчүүд хэлж байсан. Хэрэг гарсны дараа Баяржавхлан гэдэг залуу надруу яриагүй. Тухайн үед миний биеийн байдал тааруу байсан учраас би өөрөө залгаж ярьсан. Миний хувьд гомдолтой байна гэв.

Хоёр: Шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг судлав.

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Чинзоригийн:.. бид хоёр орж суугаад нэг их удаагүй, тэд нартай юм ярьж сууж байгаад ширээн дээрээс юм авах гээд тонгойтол Баяраа гэх залуу ямар ч хэрүүл маргаан болоогүй байхад үгийн зөрүүгүй шууд толгой руу юуны шил гэдгийг нь мэдэхгүй байна шилээр цохьчихсон. Тэгээд хэсэг би манараад байж байтал толгойноос цус гараад таталт өгөөд эхлэхээр нь цуг надтай байсан Лхагва гэх дүү маань эмч, цагдаа дуудсан. Ямар шалтгаанаар цохиж зодсоныг нь мэдэхгүй байна. Шууд л цохьчихсон. Бид нарын хооронд ямар ч хэрүүл маргаан болоогүй. Намайг Баяраагаас өөр хэн ч цохиогүй. Би Баяраа гэх хүнд огт гар хүрээгүй. Цохиулчихаад ямар ч хөдөлгөөн хийж чадахгүй байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 13-14 дүгээр тал/,

            2.2.Иргэний нэхэмжпэгч Б.Байгалмаагийн:...дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Г.Чинзориг нь 2022 оны 01 дүгээр сард Гэмтэл согог судлалын Үндэсний төвөөс эмнэлгийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн Даатгалын сангаас 1.712.665 төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 04/377 дугаартай албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Э.Бгаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэх мэдүүлэг. /хх-ийн 17 дугаар тал/,

           2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Лхагвацэрэнгийн:...тухайн үед маргаан бол болоогүй Чинзориг нь Ганзориг, Баяраа гэх 2 найзтайгаа юм яриад сууж байгаад архи хундгалах гээд дээш өндийтөл Баяраа гэх залуу нь түүний толгой руу ямар ч шалтгаангүйгээр шууд ундааны аягаар нэг цохиод хагалчихсан. Тэгсэн чинь Чинзоригийн толгойноос нь цус гарахаар нь би эмч дуудаач гээд хэлтэл Баяраа  нь Баяраа гэх залууг дээшээ зочид буудал руу оруулчихсан. Тэгээд гаднаас эмч нар ирж үзээд Чинзоригийг ГССҮТ-рүү явах хэрэгтэй байна гэхээр нь би эмнэлгийн машинд суугаад Чинзоригийн хамт явсан. Баяраагаас өөр хүн Чинзоригийг цохиж зодоогүй. Ер нь ямар ч хэрүүл маргаан болоогүй байсан. Чинзориг ч гэсэн хэн нэгнийг цохиж зодоогүй гэх мэдүүлэг. /хх-ийн 23 дугаар тал/,   

           2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Ням-Одын:...би тухайн үед нэлээд согтчихсон байсан болохоор хэсэг хугацаанд тасарчихсан. Тэгээд нэг сэргэтэл ганцаараа такси дотор явж байсан. Би хамт явсан Баяраа гэх найз руугаа залгаад тухайн үед юу болсон талаар асууж тодруулахад би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Дотно төвийн караокед дуулж байна чи хүрээд ир гэхээр нь цагийг нь сайн санахгүй байна ганцаар очсон. Намайг ороход нэг залуугийн толгой хагарчихсан 2, 3 залуу гарч байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 25 дугаар тал/,

           2.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2039 дугаартай дүгнэлтэд:

           1. Г.Чинзоригийн биед гавлын зулай, чамархай ясны шугаман хугарал, их тархины зүүн зулай, чамархайн дэлбэн дэх хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, зулайд шарх, дух, зулай, чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

           3. Дээрх гэмтлүүд нь бүгд тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.

           4. Дээрх гэмтлүүд нь бүгд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой.

           5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.

           6. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Шинжээч эмч Б.Баяртогтох гэжээ. /хх- ийн 27-30 дугаар тал/,

          Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

           3.1. Улсын яллагч: хавтаст хэргээс хохирогч Чинзоригийн мэдүүлэг хавтаст хэргийн 13-14 дүгээр дугаар тал, иргэний нэхэмжлэгч Байгалмаагийн мэдүүлэг хавтаст хэргийн 17 дугаар тал, гэрч Эрдэнэбатын мэдүүлэг хавтаст хэргийн 20-21 дүгээр тал, гэрч Лхагвацэрэнгийн мэдүүлэг хавтаст хэргийн 23 дугаар тал, гэрч   Ням-Одын мэдүүлэг хавтаст хэргийн 25 дугаар тал, шинжээч эмчийн дүгнэлт хавтаст хэргийн 26-30 дугаар тал, яллагдагч Баяржавхлангийн мэдүүлэг хавтаст хэргийн 41 дүгээр тал, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан бичиг хавтаст хэргийн 47-48 тал зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

           3.2. Хохирогчийн өмгөөлөгч: хавтаст хэргээс хохирогч Чинзоригийн мэдүүлэг хавтаст хэргийн 13-14 дүгээр дугаар тал, иргэний нэхэмжлэгч Байгалмаагийн мэдүүлэг хавтаст хэргийн 17 дугаар тал, гэрч Эрдэнэбатын мэдүүлэг хавтаст хэргийн 20-21 дүгээр тал, гэрч Лхагвацэрэнгийн мэдүүлэг хавтаст хэргийн 23 дугаар тал, гэрч Ням-Одын мэдүүлэг хавтаст хэргийн 25 дугаар тал, шинжээч эмчийн дүгнэлт хавтаст хэргийн 26-30 дугаар тал, яллагдагч Баяржавхлангийн мэдүүлэг хавтаст хэргийн 41 дүгээр тал, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан бичиг хавтаст хэргийн 46 дугаар тал зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлъя. Шүүхэд шинжээр эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн, ажилгүй байсан хугацааны зардалтай холбоотой 2 хуудас баримтыг гаргаж өгч судлуулав. 

            3.3. шүүгдэгчийн өмгөөлөгч: хавтаст хэргийн 13-14 дүгээр дугаар тал, хохирогчид мөнгө шилжүүлсэн баримт хавтаст хэргийн 55-59 дүгээр тал,              Шинэ-Иргэншил сургуулийн тодорхойлолт хавтаст хэргийн 77 дугаар тал, хохирогчид мөнгө шилжүүлсэн баримт хавтаст хэргийн 71 дүгээр тал, гэрч Эрдэнэбатын мэдүүлэг хавтаст хэргийн 21-20 дүгээр тал, гэрч Ням-Одын мэдүүлэг хавтаст хэргийн 25 дугаар тал, яллагдагч Баяржавхлангийн мэдүүлэг хавтаст хэргийн 41 дүгээр тал, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримт хавтаст хэргийн 45 дугаар тал, шүүгдэгийн оршин суугаа газрын тодорхойлолт хавтаст хэргийн 46 дугаар тал зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаж үзлээ.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

         Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ний өдрөөс 14-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дотно” төвийн караокед иргэн   Г.Чинзоригийн толгойн тус газар нь шилэн аягаар цохиж биед нь гавлын зулай, чамархай ясны шугаман хугарал, их тархины зүүн зулай, чамархайн дэлбэн дэх хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, зулайд шарх, дух, зулай, чамархайн зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай  болох нь:

- хохирогч Г.Чинзоригийн:.. бид хоёр орж суугаад нэг их удаагүй, тэд нартай юм ярьж сууж байгаад ширээн дээрээс юм авах гээд тонгойтол Баяраа гэх залуу ямар ч хэрүүл маргаан болоогүй байхад үгийн зөрүүгүй шууд толгой руу юуны шил гэдгийг нь мэдэхгүй байна шилээр цохичихсон....бид нарын хооронд ямар ч хэрүүл маргаан болоогүй. Намайг Баяраагаас өөр хэн ч цохиогүй…гэх мэдүүлэг. /хх-ийн 13-14 дүгээр тал/,

            - гэрч О.Лхагвацэрэнгийн:...тухайн үед маргаан бол болоогүй Чинзориг нь Ганзориг, Баяраа гэх 2 найзтайгаа юм яриад сууж байгаад архи хундагалах гээд дээш өндийтөл Баяраа гэх залуу нь түүний толгой руу ямар ч шалтгаангүйгээр шууд ундааны аягаар нэг цохиод хагалчихсан. Тэгсэн чинь Чинзоригийн толгойноос нь цус гарахаар нь би эмч дуудаач гээд хэлтэл Баяраа  нь Баяраа гэх залууг дээшээ зочид буудал руу оруулчихсан. Тэгээд гаднаас эмч нар ирж үзээд Чинзоригийг ГССҮТ-рүү явах хэрэгтэй байна гэхээр нь би эмнэлгийн машинд суугаад Чинзоригийн хамт явсан. Баяраагаас өөр хүн Чинзоригийг цохиж зодоогүй. Ер нь ямар ч хэрүүл маргаан болоогүй байсан. Чинзориг ч гэсэн хэн нэгнийг цохиж зодоогүй гэх мэдүүлэг. /хх-ийн 23 дугаар тал/,   

             - гэрч Ч.Ням-Одын:...би тухайн үед нэлээд согтчихсон байсан болохоор хэсэг хугацаанд тасарчихсан. Тэгээд нэг сэргэтэл ганцаараа такси дотор явж байсан. Би хамт явсан Баяраа гэх найз руугаа залгаад тухайн үед юу болсон талаар асууж тодруулахад би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Дотно төвийн караокед дуулж байна чи хүрээд ир гэхээр нь цагийг нь сайн санахгүй байна ганцаар очсон. Намайг ороход нэг залуугийн толгой хагарчихсан 2, 3 залуу гарч байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 25 дугаар тал/,

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2039 дугаартай дүгнэлт. /хх- ийн 27-30 дугаар тал/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл юунаас болж маргалдсан,  шүүгдэгч нь хохирогчийн толгойн тус газар нь  шилээр цохиж биед гэмтэл учруулсаныг шүүгдэгч, хохирогч, гэрч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх ба шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  ямар ч шалтгаангүйгээр иргэн Г Чинзоригийн толгойн тус газар нь шилэн аягаар цохиж эрүүл мэндэд нь гавлын зулай, чамархай ясны шугаман хугарал, их тархины зүүн зулай, чамархайн дэлбэн дэх хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, зулайд шарх, дух, зулай, чамархайн зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож байх тул Э.Бгийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Бг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр бусдын  эрүүл мэндэд хүнд хохирол учруулснаар  төгсдөг  гэмт хэрэг бөгөөд  Э.Бгийн дээрхи гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Чинзоригт 3.596.917 төгрөгийн хохирол учирсан, энэ талаархи баримт хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүгдэгч Э.Б хохирогчийн хохирол нийт 3.737.000 төгрөгийг төлж барагдуулсан ба энэ талаар хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь маргаагүй болно. Иймд  шүүгдэгчийг  бусдад  учруулсан хохирлыг төлж барагдуулсан  байна гэж шүүх үзлээ.  

Харин хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин 2.700.000 төгрөг нэхэмжилж үүнтэй холбоотой ажлын тодорхойлолт гаргаж өгсөн боловч шүүх баримт дутуу гэж үзэн хохирогчийн  ажилгүй байсан хугацааны  цалинг гаргах боломжгүй бөгөөд үүнтэй  холбоотой нийгмийн даатгал төлсөн баримтууд, мөн ажилд томилогдсон тушаал зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж  өгөөгүй нь хохирлыг  шүүх шийдвэрлэх боломжгүй нөхцөл  байдлыг  үүсгэжээ .

Гэхдээ шүүхээс хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс, мөн  цаашид  гарах эмчилгээний  зардал зэргийг хэрэгсэхгүй болгоогүй бөгөөд хохирогч нь  Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх журмаар баримтаа бүрдүүлэн жич  нэхэмжлэх эрхийг  нь нээлттэй  үлдээж  шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж  ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.  

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 20 /хорин/ сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Э.Баяржавлан нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                                                                                     ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Э.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд  хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн  1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч  Э.Бг 10000 / арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 20 / хорь/ сарын  хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

           5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

           6.  Хохирогч Г.Чинзориг  нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

           8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

           9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.БАТЖАРГАЛ